| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Шонхойн Оюунтуул |
| Хэргийн индекс | 102/2017/01886/и |
| Дугаар | 1978 |
| Огноо | 2017-07-04 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 07 сарын 04 өдөр
Дугаар 1978
1.Ж.Сарнайгийн нэхэмжлэлтэй, Д.Доржсүрэнд холбогдох түрээсийн гэрээний үүрэгт 4.800.000 өгрөг гаргуулах тухай хариуцагч Д.Доржсүрэн нь нэхэмжлэлийн шаардлага болох 4.800.000 төгрөгийг 2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр 2.000.000 төгрөг үлдэгдэл болох 2.800.000 төгрөгийг 2017 оны 10 дугаар сарын 20-ны дотор бүрэн төлж барагдуулахаар тохиролцож эвлэрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, 74 дүгээр зүйлийн 74.5-т Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 91.750 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 45875 төгрөгийг гаргуулан, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 45875 төгрөгийг хариуцагч Д.Доржсүрэнгээс гаргуулж тус тус нэхэмжлэгч Ж.Сарнайд ологсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.
ШҮҮГЧ Ш.ОЮУНТУУЛ