Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 2022/ ШЦТ/211

 

 

 

 

 

 

 

 

    2022         03          09                                 2022/ШЦТ/211

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэл даргалж,

шүүгдэгч Т.Б,

нарийн бичгийн даргаар Ө.Бишрэлт,

улсын яллагч С.Солонго нарыг оролцуулан эрүүгийн 2211000000176 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

 

Шүүгдэгч:

Монгол Улсын иргэн, 1989 оны 10 дугаар сарын 14-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 32 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай.

 

Холбогдсон хэргийн талаар: шүүгдэгч Т.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Булгийн 21 задгай тоотод хохирогч Б.Утай маргалдаж, улмаар цээжин тус газар нь хутгаар хатгаж буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Гэм буруугийн дүгнэлт

Хавтас хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтууд, оролцогч нарын өгсөн мэдүүлэг, тайлбараар шүүгдэгч Т.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Булгийн 21 задгай тоотод хохирогч Б.Утай маргалдаж, улмаар цээжин тус газар нь хутгаар хатгаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна.

Дээрх шүүгдэгч Т.Б нь хохирогч Б.Уг хутгаар хатгаж гэмтэл  учруулсан үйл баримт нь:

- шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

- шүүгдэгч Т.Бын мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн: “...би Б.Угийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулснаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 51-52 дүгээр тал/,

- хохирогч Б.Угийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2022 оны 01 дүгээр сарын 02-ны өглөө 10 цагийн орчим хадам ах Гантөмөр бид хоёр дэлгүүрээс нэг шил 0.75 литрийн архи авч ирээд гэртээ эхнэр Бямбадулам, хадам ах Гантөмөр, манай гэрт түр байгаа Батсайхан бид 4 хувааж уусан. Архи уусны дараа Батсайхан, Бямбадулам нар хамтдаа гадагшаа явна гэхээр нь би хамт явах гэтэл намайг дагуулж явахгүй гээд орхиод гарч явахаар нь би араас нь гараад гудамжинд тэр хоёртой яагаад намайг дагуулж явахгүй байгаа талаар ярилцаж маргалдаж байтал Батсайхан нь цагдаад дуудлага өгнө гээд байхаар нь би тэр хоёроос салж яваад 7-н буудал орчим зүс мэдэх найз нартайгаа нийлж 2 шил архи хувааж уучхаад оройхон гэртээ ирсэн чинь Батсайхан, Бямбадулам нар эргээд ирчихсэн, хадам ээж, Гантөмөр, манай 2 хүүхэд гэртээ байсан. Би гэртээ ороод өдрийн асуудлаас болж эхнэртэйгээ маргалдаж байгаад би түүнийг хэл амаар жаахан доромжилсон чинь Бямбадулам хоолны шүүгээн дээр байсан хутгыг аваад миний зүүн гарын булчин” орчим нэг удаа, цээжний зүүн хэсэгт нэг удаа хутгаараа хатгатал уг газруудаас цус гарч эхэлсэн чинь Бямбадулам болиод өөрөө цагдаад дуудлага өгсөн байсан... Би Бямбадуламыг цохиж зодоогүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 16 дугаар тал/,

- гэрч Л.Эрдэнэбаярын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...2022 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 11 цагийн орчим охин Бямбадулам, Батсайхан нар модон материал авахаар гэрээс гарч явсан юм. Араас нь хүргэн У уурлаад гарсан бөгөөд гудамжинд хэрүүл хийж байгаад явцгаах шиг болсон. Батсайхан гэдэг нь манайхтай хөрш айл олон жил байсан хүн бөгөөд сүүлийн 1-2 сарын хугацаанд очих орон гэргүй гээд манайд байгаа юм. 17 цагийн орчим Бямбадулам, Батсайхан нар 6-н шуудай -үүрс, хоол унд, нэг шил архи аваад орж ирсэн. Бямбадулам, Батсайхан, Гантөмөр -ар архиа хувааж уусан бөгөөд би ханиадаа дарах гээд нэг багахан аяга архийг хар перецтэй хольж уусан. Архи талаасаа доошоо орж байх үед 18 цагийн орчим гаднаас У орж ирсэн бөгөөд тухайн үед нь би хоол хийх гээд сууж байсан ом. У орж ирээд Батсайхан, Бямбадулам нарыг хардаад хэрүүл маргаан <ийж эхэлсэн бөгөөд намайг зуухны өмнө сууж байхад миний ар хэсэгт байсан гал тогооны тавилга дээрээс охин Бямбадулам хутга аваад гэрийн хоймор орчим ;андал дээр сууж байсан Угийн гар, цээж орчим нь хутгалсан бөгөөд энэ үед Угийн цээж, гарын булчин орчмоос цус гарч эхэлсэн. Тэгээд Бямбадулам өөрөө цагдаад утсаар дуудлага өгсөн. ...Миний харснаар Бямбадуламыг У цохиж зодож харагдаагүй. Түүний зүүн гарын сарвууны ар хэсэгт багахан шалбарсан байсан. Өдөр гудамжинд гар утсаа булаацалдаж байгаад ийм болсон гэж байсан. Өөр гэмтэл шарх учраагүй...Би эрүүл саруул байсан багахан архи уусан байсан болохоор согтоогүй байсан. Бямбадулам өөрийн гэсэн ухаантай байсан. У гаднаас орж ирэхдээ биеэ авч явах чадвартай л харагдаж байсан, түүний согтуу байсан эсэх, хэр согтуу байсан гэдгийг мэдэхгүй байна. Гантөмөр жаахан архи уугаад согтоод унтаж байгаад сэрсэн болохоор өөрийн гэсэн ухаантай байсан. Батсайхан ч гэсэн өөрийн гэсэн ухаантай байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 21-22 дугаар тал/,

- гэрч Э.Гантөмөрийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн "... 2022 оны 01 дүгээр сарын 02-ны гэрт ээж Эрдэнэбаяр, дүү Бямбадулам, хүргэн У, манайд байгаа Батсайхан, Бямбадуламын 2 охины хамт гэртээ байж байтал 11-12 цагийн орчим У, Бямбадулам, Батсайхан нар хүнтэй уулзана гээд гэрээс гарч явсан. Би тухайн үед нь халуураад хэвтрийн байдалтай байсан юм. Хэсэг хугацааны дараа Батсайхан, Бямбадулам нар ирээд удалгүй араас нь У ирсэн бөгөөд архи авчирсан байхаар нь архийг нь Батсайхан, Бямбадулам, У бид 4 хувааж ууж байгаад дуусахаар нь би хэвтэж унтсан. Нэг сэртэл гэрт бөөн чимээ шуугиан болоод байхаар нь хартал У хувцсаа тайлчихсан түүний цээж, гарын булчин орчим шарх болоод цус гарсан байдалтай байсан. Тэгээд намайг Бямбадулам хутгалсан гэж хэлж байсан. Бямбадулам цагдаа утсаар дуудаад байгаа харагдаж байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 24 дүгээр тал/,

- гэрч Г.Батсайханы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Бямбадулам бид хоёр 100-н айл ороод буцаж явахдаа хоол хүнсний зүйл аваад гэртээ очсон. Би худгаас ус авчхаад гэрт орж унтсан. Нэг сэрсэн чинь гаднаас цагдаа нар ороод ирчихсэн, У дээгүүрх хувцсаа тайлчихсан түүний цээжний зүүн хэсэгт шарх болсон цус урссан байдалтай байсан. Цагдаа нар эмнэлэг дуудаад эмч нар ирээд Уг аваад явсан. Бямбадуламыг цагдаа авч явсан... Надад яг харсан зүйл байхгүй. Намайг унтаж байх үед болсон байсан. Уг Бямбадулам хутгаар хатгасан талаар Бямбадулам, У нар хэлж байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 26 дугаар тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна.

 

Шүүгдэгч Т.Б нь хохирогч Б.Уг цээжин тус газар нь хутгаар хатгаж  хөнгөн гэмтэл учирсан болох нь Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 1456 дугаартай дүгнэлтээр /хавтаст хэргийн 29-30 дугаар тал/ тогтоогдсон гэж шүүх үзэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт  хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэн  хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэв.  

 

Иймд шүүгдэгч Т.Б нь хохирогч Б.Уг хувийн таарамжгүй харилцааны улмаас шууд санаатайгаар эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хариуцлагын дүгнэлт

Шүүгдэгч Т.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль болон шударга ёсны зарчмыг баримтлан үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл бадал, бусдад учруулсан хохирлын шинж чанар, хэр хэмжээ, бусдад төлөх төлбөргүй, гэм буруугаа хүлээж буй байдал, урьд ял шийтгэлгүй хувийн байдлыг нь тус тус харгалзан түүнийг цээрлүүлэх зорилгоор нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэлийг шүүх оногдуулав.

 

Бусад асуудлын талаар

Хохирогчийн Б.Угийн шүүхийн хэлэлцүүлэгт: “...гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлгийг үндэслэн шүүгдэгч Т.Быг хохирогчид төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.

 

Иргэний нэхэмжлэгч Б.Байгалмаа нь хохирогч Б.Угийн эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардалд эрүүл мэндийн даатгалын сангаас 212.500 төгрөг зарцуулсныг нэхэмжилсэн ба шүүгдэгч Т.Баас гаргуулахаар шийдвэрлэж, өөрийнх нь саналыг харгалзан 2 сарын хугацаанд төлж барагдуулахаар шүүх тогтоов.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн ажлын хэсэг нь 12 см урттай, нийт урт нь 23 см урттай улаан эрээн өнгийн иштэй хутга 1 ширхгийг шүүгдэгч гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан зэвсэг байх тул тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар тухайн шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлэв.

 

Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болно.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

              1. Шүүгдэгч Бэсүд овогт Т.Б хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Т.Быг 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

 

  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Т.Бд оногдуулсан 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 4 /дөрөв/ цагаар хийлгэхээр тогтоож, хэрэв биелүүлэхээс зайлсхийвэл хорих ялаар солих болохыг дурдсугай.

 

 4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Баас 212.500 /хоёр зуун арван хоёр мянга таван зуун/ төгрөгийг гаргуулан, Эрүүл мэндийн даатгалын санд олгож, 2 /хоёр/ сарын хугацаанд Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 10090020080 дугаартай дансанд хохирлыг төлж барагдуулахаар тогтоож, хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

 5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ажлын хэсэг нь 12 см урттай, нийт урт нь 23 см урттай улаан эрээн өнгийн иштэй хутга 1 ширхгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар тухайн шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлсүгэй.

 

 6. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

 7. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

 

 8. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Т.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              С.БАТГЭРЭЛ