Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 07 өдөр

Дугаар 985

 

 

            1.Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 21.9, 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.1-д заасныг баримтлан хариуцагч Ц.Очцацрал,  Сити инфо,мн сайтад тус тус холбогдуулан гаргасан нэр төр, нэр хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан болохыг тогтоож, хариуцагч нараар уг мэдээллийг тараасан хэлбэр, хэрэгслээр 3-аас доошгүй удаа давтан залруулга хийж, үндэслэлгүй мэдээллээ няцааж, уучлалт хүсэхийг хариуцагч нарт даалгаж, уг мэдээллийг мэдээллийн сангаас устгахыг хариуцагч нарт даалгах, эдийн бус сэтгэл санааны гэм хорыг мөнгөн хэлбэрээр арилгаж, хариуцагч нараас 50.000.000 төгрөг гаргуулах тухай Ц.Пүрэвдашийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 408.000 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.

 

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Ш.ОЮУНТУУЛ

           

                        ШҮҮГЧИД                                                       Х.ЭНХЗАЯА

 

                                                                                           М.МӨНХТӨР