Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 23 өдөр

Дугаар 2022/ ШЦТ/168

 

 

 

 

 

 

 

 

 

    2022         02          23                                   2022/ШЦТ/168

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн хуралдааныг, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэл даргалж,

шүүгдэгч Л.Б,

нарийн бичгийн даргаар Б.Лувсаншарав,

улсын яллагч С.Солонго нарыг оролцуулан эрүүгийн 2011013400308 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч:

Монгол Улсын иргэн, Архангай аймагт 1992 оны 02 дугаар сарын 28-ны өдөр төрсөн, 30 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хүнсний технологич мэргэжилтэй, “Эрдэнэс таван толгой төмөр зам” ХХК-ний туслан гүйцэтгэгч “Пийк ойл” ХХК-д тогоочоор ажилладаг, ам бүл 3,

Урьд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр 411 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгосон.

 

Холбогдсон хэргийн талаар: шүүгдэгч Л.Б нь 2020 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, хохирогч Д.Мын “Редми нөт-9” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч нийт 799.000 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн дүгнэлт

Хавтас хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтууд, оролцогч нарын өгсөн мэдүүлэг, тайлбараар шүүгдэгч Л.Б нь 2020 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, нийтийн байранд хамт байсан хохирогч Д.Мтай хамт архидан согтуурч, хохирогчийг унтаж байх зуур түүний эзэмшлийн “Редми нөт-9” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч нийт 799.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.

Дээрх шүүгдэгч Л.Б нь хохирогч Д.Мын “Редми нөт-9” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч нийт 799.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт нь:

- шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, 

- хохирогч П.Мын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Би 2020 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, Дэнжийн 28-345 тоот хашаанд байх нийтийн байрны 05 тоот өрөөнд байхад манай нийтийн байрны жижүүр залуу Өлзийгийн найз болох Баасанбат манай өрөөнд ирээд тэгээд Өлзий, Баасанбат бид 3 хамтдаа 0.75 литрийн Хараа гэх нэртэй архийг хувааж ууцгаасан. Тэгээд намайг архинд согтоод унтчихсан байх хойгуур Баасанбат нь миний 2020 оны 07 дугаар зарын 20-ны өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо “Эм Эн” таурын 1 дүгээр давхраас 790.000 төгрөгөөр худалдаж авсан 2 сим уншдаг ногоон өнгийн редми нөт-Э маркийн гар утсыг маань хулгайлаад аваад явчихсан. Улмаар би Баасанбатын фейсбүүк хаяг руу чатлаад утсыг маань аваад ир гэж хэлэхэд Баасанбат “чиний утсыг авч яваад алдчихсан, төлж өгнө” гэсэн чатыг надад илгээсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 46 дугаар тал/,

- гэрч Ц.Ө мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2020 оны 07 дугаар сарын 05-ны өдөр гэртээ байж байсан. Тэгтэл манай гэрт манай таньдаг найз П.М гаднаас ороод ирсэн. Бид хоёр хоёулаа сууж байсан чинь манай гэрт манай найз Л.Б гаднаас өдрийн 13:00 цагийн үед ирж байсан. ...манай гэрт эхлээд том савтай боргио пиво авч ууцгаасан. Тэгээд дараагаар нь би согтоод унтаад өгсөн байсан. Нөгөө 2 найз болох П.М, Л.Б нар нь манайхаас гарч яваад .Мын гэрт нь орсон байсан. ...орой 17 цагийн үед сэрэхэд П.М гар утсаа алдчихлаа гэхээр нь бид хоёр түүний гар утсыг гэрт нь зөндөө хайгаад олоогүй. Л.Б нь гараад явчихсан байсан. ...Л.Бын гар утас руу залгахад холбогдохгүй байсан. Тэгж байгаад нөгөө найз П.Мын гар утас руу залгаад үзтэл эхэндээ 2 удаа залгахад дуудаж байгаад тэгээд салгагдаж, ерөөсөө холбогдох боломжгүй болсон...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 50 дугаар тал/,

- Дамно хөрөнгийн үнэлгээний компанийн 2020 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн ЧД1-20-503 дугаартай тайлан /хавтаст хэргийн 58-59 дүгээр тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт  хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэн  хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэв.  

Иймд шүүгдэгч Л.Б нь амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор шунахай сэдэлтээр 2020 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, Дэнжийн 28 дугаар гудамжны 345 тоотод байрлах нийтийн байранд хамт архидан согтуурч байсан хохирогч Д.Мыг унтаж байх зуур түүний эзэмшлийн “Редми нөт-9” загварын гар утсыг сэм аргаар хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч нийт799.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Эрүүгийн хариуцлагын дүгнэлт

Шүүгдэгч Л.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэн харгалзаж, албадлагын арга хэмжээ авах прокурорын саналыг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд хуульд заасан журам зөрчигдөөгүй тул түүнийг хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, албадлагын арга хэмжээ авч шүүх шийдвэрлэв.

 

Бусад асуудлын талаар

Хохирогчийн П.Мын: “...790.000 төгрөгийн хохирлыг бэлнээр өгч барагдуулсан. Гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх хүсэлт /хавтаст хэргийн 86 дугаар тал/, хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тус тус үндэслэн шүүгдэгч Л.Быг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болно.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

           1. Шүүгдэгч Боржгон овогт Л.Б хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар бусдын эд хөрөнгийг хулгайлан авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Л.Бад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар тэнсэнгийн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагадаа мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

3. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

           4. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

5. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Бад урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             С.БАТГЭРЭЛ