| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Шонхойн Оюунтуул |
| Хэргийн индекс | 102/2017/00803/и |
| Дугаар | 1088 |
| Огноо | 2016-11-17 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 11 сарын 17 өдөр
Дугаар 1088
1.Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 281 дүгээр зүйлийн 281.1, 286 дугаар зүйлийн 286.1 дэхь хэсэгт зааснаар нэхэмжлэгч С.Отгонбулагийн нэхэмжлэлтэй, хариуцагч “Ёсөн шижир” ХХК-д холбогдох 112.000 төгрөг гаргуулах, тээврийн хэрэгслийг өөрийн нэр дээр шилжүүлэхийг даалгах тухай үндсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагч С.Отгонбулагаас зээлийн гэрээний үүрэг 653.394 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Есөн шижир ХХК-д олгож сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэхь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 4.550 төгрөг, 70200 төгрөгийг, хариуцагч Ёсөн шижир ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 20.231 төгрөгийг тус тус төсвийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч С.Отгонбулагаас улсын тэмдэгтийн хураамжид 20.231 төгрөг гаргуулан Ёсөн шижир ХХК-д буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал шүүхийн шийдвэрийг 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах бөгөөд гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
4. Иргэний хуулийн 286 дужгаар зүйлийн 286.3-т зааснаар хариуцагч С.Отгонбулаг нь Шийдвэрийн Тогтоох хэсгийн 1-д заасныг сайн дураар биелүүлээгүй бол барьцаа хөрөнгийг худалдан борлуулсан үнээс үүргийн гүйцэтгэлийг хангасугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1, 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн доторНийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.ОЮУНТУУЛ