Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 1878

 

1“Богд Өргөө” СӨХ нь Нет капитал ХХК-д холбогдуулан Орон сууцны дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар үйлчилгээний зардал төлбөрт 5.902.425 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага 1.902.425 төгрөгөөр багасгаж 4.000.000 төгрөг болгосныг хариуцагч хүлээн зөвшөөрч төлбөрийг 7 дугаар сарын 10-нд 1.000.000 төгрөг, 8 дугаар сарын 10-нд 1.000.000 төгрөг, 9 дүгээр сарын 10-нд 1.000.000 төгрөг, 10 дугаар сарын 10-нд 1.000.000 төгрөг төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 59 дүгээр зүйлийн 59.5, 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 109.320 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Нет капиатал” ХХК-аас  улсын тэмдэгтийн хураамжид 78950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Богд өргөө СӨХ-д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасны дагуу захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

                                   

 

 

 

 

                   ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                               Ш.ОЮУНТУУЛ