Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 2022/ШЦТ/127

 

 

 

 

 

 

 

 

   2022        02        14                                   2022/ШЦТ/127

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байранд, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ренченхорол даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Буянхишиг,

улсын яллагч А.Ариунаа,

өсвөр насны шүүгдэгч Г.Т, түүний хууль ёсны төлөөлөгч Б.Гансүх, тэдгээрийн өмгөөлөгч Ж.Хандсүрэн нарыг оролцуулан шүүхийн шүүх  хуралдааны “Д” танхимд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар бүхэлд нь хаалттай хийсэн шүүх хуралдаанаар, 

Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Т-т холбогдох эрүүгийн 2103 00331 0017 дугаартай хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 2005 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 16 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Барилгын политехник коллежийн 2а ангид суралцдаг, ам бүл 3, эцэг, эхийн хамт амьдардаг,                        тоотод түр оршин суудаг, хэрэг хариуцах чадвартай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй,

  Г.Т / /,

Холбогдсон хэргийн талаар:

Өсвөр насны шүүгдэгч Г.Т нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ буюу 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 15 цаг 10 минутын орчимд Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, Чингэлтэй өргөн чөлөөнд “Toyota Corolla” маркийн 75-78 УНП улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-т заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, мөн дүрмийн 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас Сургуулийн 42-882в тоот хашааг мөргөж, мөн дүрмийн 10.14-т заасан “Бусдад саад учруулахааргүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй.” гэсэн заалтыг зөрчсөний улмаас тээврийн хэрэгслээс буусан зорчигч О.Батсайханыг /15 настай, эрэгтэй/ ухрах үйлдэл хийхдээ мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Өсвөр насны шүүгдэгч Г.Т нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Би 217.000 төгрөгийн хохирлыг төлсөн. Мөн хашааг засаж янзалсан байгаа....” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт өсвөр насны шүүгдэгч Г.Т-ийн хууль ёсны төлөөлөгч Х.Гансүх мэдүүлэхдээ: “...цаашид хүүхдэдээ анхаарал хандуулна. Цаашид эмчлүүлэхэд гарсан зардлыг төлж барагдуулна...” гэв.

Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

-102 тусгай дугаарын утсанд ирсэн дуудлагын лавлагааны хуудас /хавтаст хэргийн 5 дугаар тал/,

-2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоосон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 6-13 дугаар тал/,

-Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Одончимэгийн “...Би 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдөр ажил дээрээ байж байтал манай дүү Бямбахишиг залгаад танай хүүхэд чинь Батсайхан машинд мөргүүлчихсэн гээд гудамжинд хэвтэж байна би цагдаа түргэн дуудчихлаа та шууд ГССҮТ-рүү очоорой гэхээр нь би гэмтлийн эмнэлэг ортол Батсайханы дунд чөмөг нь хугарчихсан эмнэлэгт хэвтэхээр болсон... Манай хүү Батсайханд ослын улмаас зүүн хөлийн дунд чөмөг нь хугарсан...Би хүүхдийнхээ эмчилгээнд зарцуулсан болон цаашид зарцуулах зардлыг тухайн хүнээс гаргуулмаар байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 17 дугаар тал/,

-Насанд хүрээгүй хохирогч О.Батсайханы “...Тэгээд машинаас буух гэтэл машины зүүн талын арын хаалга онгойхгүй байсан тул машины арын баруун талын хаалгаар буугаад машины араар тойроод гүйх гэтэл хаагдаж амжаагүй байсан машины баруун талын арын хаалгаар Г.Т машинаа хойшоо ухраагаад намайг хаалгаараа машинтай хавсарч мөргөсөн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 19 дүгээр тал/,

“...Би тухайн өдөр ээж гэрийнхэндээ өөр машинд мөргүүлсэн гэж хэлсэн. Тэгээд орой ээжийг сандраад байхаар нь ер нь үнэнээ хэлье гэж бодоод ээждээ болон цагдаад Г.Т машин унаж яваад мөргөсөн гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 21 дугаар тал/,

-Насанд хүрээгүй гэрч Б.Жавхлантөгсийн “...Би дэлгүүр дээр хүлээгээд байж байтал Г.Т “Согоllа” маркийн машин уначихсан хажууд нь нэг танихгүй хүн хойно нь Батсайхан суучихсан явж байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 49 дугаар тал/,

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч С.Эрдэнэцэцэгийн гаргасан “...Ю.Батсайханы биед зүүн дунд чөмөгний далд хугарал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэг хамаарна...” гэх 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 10262 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 71-72 дугаар тал/,

-Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Б.Балжиннямын гаргасан “Мөрдөгчийн магадалгаа” /хавтаст хэргийн 101- 102 дугаар тал/,

-Гэмтэл согог судлалын үндэсний төвд хэвтэн эмчлүүлсэн өвчний түүхийн хуулбар /хавтаст хэргийн 23-30 дугаар тал/,

-Иргэний нэхэмжлэгч М.Баасансүрэнгийн “...Манай хашаан дотор хажуу талын байшинг түрээсэлдэг хүн хашааг мөргөчихсөн байна ш дээ гээд хэлэхээр нь би за та наад хавиараа сураглаад байж байгаарай би ажлаа тараад очъё гээд орой 22 цаг өнгөрөөгөөд гэртээ очтол манай банзан хашааг мөргөөд эвдэрчихсэн байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 38 дугаар тал/,

-“Виннер Вэй” ХХК-ний 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 10/6 дугаартай хохирлын үнэлгээний тайлан /хавтаст хэргийн 93-97 дугаар тал/,

-“Тоуоtа Согоllа" маркийн 75-78 УНП улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигчийн лавлагаа /хавтаст хэргийн 47 дугаар тал/,

-Иргэний нэхэмжлэгч Д.Ренчиндоржийн “...Ослын улмаас миний автомашины баруун талын хойд хаалга урд хэсгээрээ дотогш чихэгдсэн. Баруун хойд талын багажны баруун талын хэсэгт чихэгдсэн. Баруун урд талын гуперний доод хэсэг хугарсан байсан би үнэлгээ хийлгэхгүй. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 44 дүгээр тал/,

-Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Одончимэгээс гаргаж өгсөн хохирлын баримтууд /хавтаст хэргийн 32-35 дугаар тал/,

-Өсвөр насны шүүгдэгч Г.Тийн насыг тоолсон мөрдөгчийн тэмдэглэл /хавтаст хэргийн 117 дугаар тал/,

-Өсвөр насны шүүгдэгч Г.Т-ийн “...Би 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдөр 13 цагийн үед Батсайхан, Өсөхбаяр руу интернэтээр залгаар хаана байгаа юм бэ ахаа гээд залгахаар нь Өсөхбаяр би Г.Тийн гэрт нь байна гэж хэлээд Батсайхан уулзъя гээд манай гэрт ирсэн. Тэгээд Батсайханыг ирэхээр нь бид 3 хүнсний дэлгүүр рүү орж ундаа бэлэн гоймон авъя гээд явах гэтэл манай шкафны дотор аавын машины түлхүүр харагдахаар нь би түлхүүрийг нь аваад аавын эзэмшлийн Тоёота Королла маркийн 75-78 УНП дугаартай машиныг жолоодоод дэлгүүр явсан. Тэгээд машиныг жолоодож яваад би замдаа сандраад айлын хашаа банзан хашаа мөргөөд орчихсон тэгээд байж байтал Батсайхан зугтаагаарай гэж орилоод Жавхлантөгс, Өсөхбаяр нар машинаас буугаад хол очоод зогсож байх үед би машинаа ухрах араанд хийгээд хойшоо ухрах үйлдэл хийх үед Батсайхан машинаас бууж таараад машины баруун хойд хаалга хэсгээр банзан хашаатай хавсрагдаж мөргүүлсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 114-115 дугаар тал/,

-Иргэний хариуцагч М.Баасансүрэнгийн “гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй...” гэсэн хүсэлт /хавтаст хэргийн 136 дугаар тал/,

Өсвөр насны шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 120 дугаар тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 118 дугаар тал/, Барилгын политехник коллежийн тодорхойлолт /хх-ийн 121 дүгээр тал/, оршин суугаа хаягийн лавлагаа /хх-ийн 123 дугаар тал/ зэргийг шинжлэн судаллаа.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгч нарын үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

 

Өсвөр насны шүүгдэгч Г.Т нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ буюу 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 15 цаг 10 минутын орчимд Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, Чингэлтэй өргөн чөлөөнд “Toyota Corolla” маркийн 75-78 УНП улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-т заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, мөн дүрмийн 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас Сургуулийн 42-882в тоот хашааг мөргөж, мөн дүрмийн 10.14-т заасан “Бусдад саад учруулахааргүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй.” гэсэн заалтыг зөрчсөний улмаас тээврийн хэрэгслээс буусан зорчигч О.Батсайханыг /15 настай, эрэгтэй/ ухрах үйлдэл хийхдээ мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн 102 тусгай дугаарын утсанд ирсэн дуудлагын лавлагааны хуудас /хавтаст хэргийн 5 дугаар тал/, 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоосон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 6-13 дугаар тал/, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Одончимэгийн мэдүүлэг /хавтаст хэргийн 17 дугаар тал/, насанд хүрээгүй хохирогч О.Батсайханы мэдүүлэг /хавтаст хэргийн 19, 21 дугаар тал/, насанд хүрээгүй гэрч Б.Жавхлантөгсийн мэдүүлэг /хавтаст хэргийн 49 дугаар тал/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч С.Эрдэнэцэцэгийн гаргасан 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 10262 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 71-72 дугаар тал/, Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Б.Балжиннямын гаргасан “Мөрдөгчийн магадалгаа” /хавтаст хэргийн 101- 102 дугаар тал/, Гэмтэл согог судлалын үндэсний төвд хэвтэн эмчлүүлсэн өвчний түүхийн хуулбар /хавтаст хэргийн 23-30 дугаар тал/, иргэний нэхэмжлэгч М.Баасансүрэнгийн мэдүүлэг /хавтаст хэргийн 38 дугаар тал/, “Виннер Вэй” ХХК-ний 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 10/6 дугаартай хохирлын үнэлгээний тайлан /хавтаст хэргийн 93-97 дугаар тал/, “Тоуоtа Согоllа" маркийн 75-78 УНП улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигчийн лавлагаа /хавтаст хэргийн 47 дугаар тал/, иргэний нэхэмжлэгч Д.Ренчиндоржийн мэдүүлэг /хавтаст хэргийн 44 дүгээр тал/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Одончимэгээс гаргаж өгсөн хохирлын баримтууд /хавтаст хэргийн 32-35 дугаар тал/, өсвөр насны шүүгдэгч Г.Тийн насыг тоолсон мөрдөгчийн тэмдэглэл /хавтаст хэргийн 117 дугаар тал/, өсвөр насны шүүгдэгч Г.Т-ийн мэдүүлэг /хавтаст хэргийн 114-115 дугаар тал/, иргэний нэхэмжлэгч М.Баасансүрэнгийн хүсэлт /хавтаст хэргийн 136 дугаар тал/ зэрэг шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд болон өсвөр насны шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдож байна.   

ҮНДЭСЛЭХ НЬ:

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийвэл өсвөр насны шүүгдэгч Г.Т нь Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 дугаар зүйл буюу “Жолоочид дараах зүйлийг хориглоно: гэсний а/ “тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй..., эсхүл согтууруулах ундаа... хэрэглэсэн... үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, - 12.3 дугаар зүйл “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэснийг, мөн дүрмийн 10.14-т заасан “Бусдад саад учруулахааргүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй.” гэсэн заалтыг зөрчсөний улмаас тээврийн хэрэгслээс буусан зорчигч О.Батсайханыг /15 настай, эрэгтэй/ ухрах үйлдэл хийхдээ мөргөсний улмаас Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэргийн шинжийг тус тус хангасан байна.

 

Өөрөөр хэлбэл тэрээр Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсэгт заасан “Механикжсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг жолоодох эрхийн үнэмлэхээр баталгаажуулна.” гэснийг зөрчсөн.

 

Мөн дээрх хууль болон дүрэм зөрчсөн үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас ...хүний эрүүл мэндэд ...шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж заасныг болон мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ гэмт хэргийг” буюу мөн зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан...” гэмт хэргийг  2.2 дахь заалтад заасан “тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн” үйлдсэн гэх Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.

 

Иймд улсын яллагчаас шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн дээрх зүйл хэсэг, заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй байх тул тус зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

            Шүүх өсвөр насны шүүгдэгч Г.Т-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгчийн хувийн байдал зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ял, 1 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэв.

            Өсвөр насны шүүгдэгч Г.Т-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан үүрэг хүлээлгэж, хязгаарлалт тогтоох шаардлагагүй байна гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Г.Т-т оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй байна.

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг  журамлан өсвөр насны шүүгдэгч Г.Т-т оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хойшлуулж, түүнд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд өсвөр насны шүүгдэгч Г.Т нь санаатай гэмт хэрэг шинээр үйлдвэл шүүх түүнд 6.9 дүгээр зүйлд заасныг баримтлан ял оногдуулж болохыг сануулав.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Г.Т-т оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчин Г.Т болсон үеэс тоолох нь зүйтэй байна.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Одончимэг нь 2.000.000 төгрөг нэхэмжилсэн боловч хавтаст хэрэгт баримтаар 60.000 төгрөгийн баримт авагдсан мөн өсвөр насны шүүгдэгчийн зүгээс 270.000 төгрөгийг хохирогчид төлсөн байна.

 

Мөн иргэний хариуцагч М.Баасансүрэнгийн хохирлыг барагдуулсан байх тул өсвөр насны шүүгдэгч Г.Т-ийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Насанд хүрээгүй хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч нар нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

Өсвөр насны шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.2 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

                                                                                                                     ТОГТООХ нь:

 

1. Өсвөр насны шүүгдэгч   Г.Т-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.    

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ял, 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Г.Т-т оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай. 

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг  журамлан өсвөр насны шүүгдэгч Г.Т-т оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулж, түүнд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

            5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд өсвөр насны шүүгдэгч Г.Т нь санаатай гэмт хэрэг шинээр үйлдвэл шүүх түүнд 6.9 дүгээр зүйлд заасныг баримтлан ял оногдуулж болохыг сануулсугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Г.Т-т оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчин Г.Т болсон үеэс тоолсугай.

7. Насанд хүрээгүй хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч нар нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

8. Өсвөр  насны шүүгдэгч Г.Т нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

10. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол өсвөр насны шүүгдэгч Г.Т-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Д.РЕНЧЕНХОРОЛ