Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 684

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэхь хэсэгт зааснаар 2013 оны 07 сарын 12-ны өдөр төрсөн хүү Х.Их-Улсын эцэг Мэргэн отог овогт Даваагийн Хишигбаатар болохыг тогтоосугай.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт зааснаар 2013 оны 07 сарын 12-ны өдөр төрсөн хүү Х.Их-Улсыг Мөнгөн мулзан овогт Очирбатын Бэрцэцэгийн асрамжид үлдээн, хариуцагч Д.Хишигбаатарын асрамж тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар 2013 оны 07 сарын 12-ны өдөр төрсөн 03 нас 08 сартай хүү Х.Их-Улсыг 11 нас хүртэл амьжиргааны баталгаажих доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулан эцэг Мэргэн отог овогт Даваагийн Хишигбаатараар тэжээн тэтгүүлсүгэй.

 

4. Монгол Улсын Иргэний хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Д.Хишигбаатараас тээврийн хэрэгслийн үнэ 4500.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч О.Бэрцэцэгт олгосугай.

 

5. Монгол Улсын Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282.4 дэхь хэсэгт зааснаар хариуцагч Д.Хишигбаатараас зээлийн гэрээний үүрэг 1100.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч О.Бэрцэцэгт олгож нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 400.000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.3, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч О.Бэрцэцэг нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдснийг дурьдаж, хариуцагч Д.Хишигбаатараас улсын тэмдэгтийн хураамжид 101.433 төгрөг гаргуулан төсвийн орлогод оруулсугай.

 

  7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1, 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Ш.ОЮУНТУУЛ