Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 181/ШШ2017/01955

 

017 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 181/ШШ2017/01955

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч О.Одгэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

Нэхэмжлэгч: ............................ оршин суух, .................................И.Б  Регистрийн дугаар:..../,

Нэхэмжлэгч:  оршин суух, .Ц.С /Регистрийн дугаар:./,

Нэхэмжлэгч:    . хаягт оршин суух, Д.Б  /Регистрийн дугаар: ...../ нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: . байрлах Х.Б д холбогдох

Дансыг хууль бусаар битүүмжилснийг зогсоож, дансыг нээлгэх тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ц.С, нэхэмжлэгч И.Д итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Хг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ө нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэлийг дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч И.Д нь Гурванбулаг сумын Х.Бны тооцооны төвийн эрхлэгч Л.Дын гуйлтын дагуу 2015 оны 2 дугаар сарын 02-ны өдөр өөрийн тус банкин дах хадгаламжийг барьцаалан 9,000,000 төгрөгийн зээл авч өгсөн. Л.Д 2015 оны 11 сарын сүүлчээр миний 5275069473 тоот дансанд 11,000,000 төгрөгийг уг зээл, түүний хүүд төлсөн. Харилцахын дансанд чинь зээлсэн мөнгөө хийсэн гэж тэрээр утсаар хэлсэн байдаг. Үүний дагуу И.Д нь мөнгийг хүлээн авч зээлийг төлж хаасан байдаг.

Гэтэл хэд хоногийн дараа Х.Бнаас дуудаад Л.Д таны дансанд хууль бус албаны мөнгийг төлсөн байна, бид мөнгийг буцааж татаж авна гэж хэлээд тус банкин дахь И.Дгийн эзэмшдэг 5275069473 тоот харилцах, 5275204958 тоот хадгаламжийн дансыг одоог хүртэл бүхэлд нь гүйлгээ хийх эрхийг хаагаад байна.

Нэхэмжлэгч Ц.Сын тухайд банкны барилга барих тендерт орох гэсэн мөнгө дутаад байна. 30,000,000 төгрөгийг 3 сарын хугацаатай зээлдүүлээч гэсэн Л.Д гуйлтын дагуу мөн өөрийн хадгаламжийн мөнгийг барьцаалан 2015 оны 6 дугаар сарын 25-нд 30,000,000 төгрөгийг зээлж авч өгсөн. Мөн Л.Даас миний 5275108459 тоот дансанд зээлийн 30,000,000 төгрөгийг эргүүлэн надад төлсөн. Уг мөнгийг авч, би өөрөө зээлээ хаагаад цаана нь зээлийн хүү хаагдаагүй үлдсэн. Хэд хоногийн дараа мөн л Х.Бнаас дуудаж Л.Д надаас мөнгө зээлсэн эсэхийг асууж, мөнгийг татна гэж хэлсэн. Би зөвшөөрөхгүй, Л.Даас авах ёстой мөнгөө авч, өөрийн гараар зээл хаасан гэдгийг хэлсэн. Гэтэл мөн миний тус банкинд байх 5275108459 тоот харилцахын, 5275168544 тоот хадгаламжийн дансыг бүхэлд нь хаасан байна.

Нэхэмжлэгч Л.Батжаргал би 2015 оны 8 дугаар сарын 26-нд тус банкнаас 1,000,000 төгрөгийн малчны зээл авах тухайгаа Л.Дд хэлэхэд та надад дээр нь 2,000,000 төгрөг нэмээд зээл аваад өгчих гэсний дагуу түүнд итгэж 3,000,000 төгрөгийн зээл авч, 1,000,000 төгрөгийг өөрөө авч, Л.Дд 2,000,000 төгрөгийг нь өгсөн. Манайх өөрийн авсан 1,000,000 төгрөгөө 2015 оны 10 дугаар сард төлж дуусгасан. Л.Д нь 2015 оны 11 дүгээр сарын 29-нд 2,000,000 төгрөгөө миний 5275004460 тоот дансанд хийж, зээлийг хаасан юм. 2015 оны 12 дугаар сараас Х.Бныхан Л.Дын ажлыг шалгаж, миний дансанд хийсэн 2,000,000 төгрөгийг буцааж татаж авна гээд хаасан.

Х.Б хүний дансанд байгаа мөнгийг өөрөөс нь бусад хүнд өгдөггүй мөртлөө өөрсдөө хүний дансанд зээл төлж орж ирсэн мөнгийг татаж авч бидний эрхийг зөрчиж байна. Булган аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс ирүүлсэн лавлагаагаар Л.Дд холбогдох эрүүгийн хэрэгт гарсан дансыг битүүмжлэх тухай тогтоол, хавсралтанд нэхэмжлэгч нарын нэрс байхгүй гэсэн хариу өгсөн. Уг дансыг хаах талаар ямар нэгэн эрх бүхий байгууллагын шийдвэр гараагүй байхад банк дансанд дур мэдэн барилт хийсэн. Мөн эрүүгийн хэрэгт биднийг гэрчээр дуудаж асууснаас өөрөөр бид оролцоогүй, иргэний нэхэмжлэгч, хариуцагчаар тогтоосон зүйл байхгүй. Дансыг бүхэлд нь хааснаас болж хэрэглээний мөнгөөр дутаж маш ихээр хохирч байна. Иймд хадгаламжийн болон харилцах дансыг битүүмжилсэн Х.Бны хууль бус үйлдлийг зогсоож, нэхэмжлэгч нарын тус банкин дахь дансыг нээж өгнө үү гэв.

Нэхэмжлэгч Л.Батжаргалын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Долгор шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Л.Батжаргал нь Х.Б иргэний эрхийг зөрчиж 5275004460 тоот дансыг барьсан учраас шүүхэд нэхэмжлэл гаргаж, шүүхээр явж байтал 2017 оны 6 дугаар сарын 12-ны өдөр өвчний улмаас нас барсан. Иймээс 5275004460 тоот дансыг эзэмших, зээлийг өвлөх хүн үгүй тул нэхэмжлэлээ буцааж байна. Хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан

хариу тайлбартаа: Тус банкны Булган салбарын Гурванбулаг сумын тооцооны төвийн эрхлэгчээр ажиллаж байсан Л.Д нь 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Хаан төв банкны харьяа Касс үнэт зүйлийн албанд хүргэхээр өөрийн тооцооны төвөөс кассын илүүдэл зузаатгалын 71,223,000 төгрөг, Дашинчилэн тооцооны төвөөс 104,888,000 төгрөг, Баяннуур тооцооны төвөөс 40,831,000 төгрөг нийт 216,942,000 төгрөгийг авч Касс знэт зүйлсийн албанд хүргэж өгөлгүйгээр дундаас нь хувьдаа завшиж ашигласан. Түүнд Булган аймгийн цагдаагийн газраас Эрүүгийн хуулийн 150 дугаар зүйлийн 150.3-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллах дүгнэлт үйлдэн, хэргийг Булган аймгийн эрүүгийн шүүхэд шилжүүлсэн байгаа. Одоогоор хэрэг шийдвэрлэгдээгүй байна. Л.Д хувьдаа завшсан дээрх кассын зузаатгалын мөнгөнөөс нэр бүхий иргэдийн данснуудад шилжүүлсний дотор 2015 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр нэхэмжлэгч И.Дд 11,000,000 төгрөг, нэхэмжлэгч Ц.Ст 30,000,000 төгрөг, нэхэмжлэгч Л.Батжаргалд 2,150,000 төгрөг шилжүүлсэн байдаг. Үүний дагуу нэхэмжлэгч нар мөнгийг авч зээлийг хаасан байна. Уг мөнгө угаасаа эрүүгийн хэргийн улмаас олсон орлого тул банк Иргэний хуулийн 12 дугаар зүйлд заасны дагуу өөртөө туслах зорилгоор нэхэмжлэгч нарын данснуудыг бүхэлд нь барилт хийж хаасан нь үнэн. Харин тухайн гүйлгээний үнийн дүнгээр бус илүү гаргаж бүхэлд нь бүх дансыг хаасан нь манай буруу гэдгийг зөвшөөрч байна. Эрүүгийн хэргийн явцад Х.Бны харилцагчийн дансыгбитүүмжлэх тухай тогтоол гаргахдаа нэхэмжлэгч нарын дансыг орхигдуулсан байсан. Бид эрүүгийн хэргийн явцад саяхан гомдол гаргаж нэмэлтээр нэхэмжлэгч нарын дансыг битүүмжлүүлэхээр хүсэлт гаргасныг хүлээн авсан гэж сонссон. Энэ тухай баримтыг хэрэгт өгч амжаагүй тул нотлох баримт бүрдүүлэх боломж олгож өгнө үү. Иймд Л.Дд холбогдох эрүүгийн хэргийг шийдвэрлэж дуусаагүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8, 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч И.Д, Ц.С, Л.Батжаргал нар нь Х.Бинд холбогдуулан

дансны гүйлгээг битүүмжилсэн үйлдлийг зогсоож, дансыг нээлгэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрөв.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Л.Батжаргал нас барсны улмаас маргаантай эрх, үүрэг өв залгамжлалаар шилжээгүй байгаа үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлээ буцаан авах тухай хүсэлтийг тус шүүхэд ирүүлсэн байх ба хэргийг жич шийдвэрлүүлэхээр татан авч байх тул нэхэмжлэгч Л.Батжаргалыг нэхэмжлэл гаргаагүйд тооцож, хэргийг хэрэгсэхгүй болгов.

Нэхэмжлэгч Л.Батжаргалын маргаан бүхий эрх, үүрэг өв залгамжлагчид шилжсэний эцэст жич нэхэмжлэлээ гаргаж шийдвэрлүүлэхэд энэ шийдвэр саад болохгүйг дурдав.

Нэхэмжлэгч И.Д нь Х.Бинд 5275069473, 5275204958 тоот данс, нэхэмжлэгч Ц.С тус банкинд 5275108459, 5275168544 тоот данс эзэмшдэг болох нь зохигчдын тайлбар болон хэрэгт баримтаар авагдсан нэхэмжлэгч И.Дгийн 1311427 дугаар бүхий хадгаламжийн дэвтрийн хуулбар, Х.Бны тодорхойлолт, депозит дансны хуулга зэргээр тус тус тогтоогдож байна. /хх-5, 21, 23, 25, 66, 68, 193-195 дахь тал/

Х.Б өөрийн харилцагч болох И.Дгийн дансанд 2015 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр орсон 11,000,000 төгрөгний гүйлгээ, нэхэмжлэгч Ц.Сын дансанд мөн өдөр орсон 30,000,000 төгрөгийн гүйлгээтэй холбогдуулан нэхэмжлэгч нарын дээрх нэр бүхий 4 дансыг бүхэлд нь 2015 оны 12 дугаар сарын эхээр хааж уг данснуудад байгаа мөнгийг зарлагдан авах эрхийг хязгаарлан битүүмжилсэн үйл баримт зохигчдын тайлбараар тогтоогдож байх ба дээрх үйлдлийг хийсэн гэдэгтээ хариуцагч маргахгүй байна.

Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1-т зааснаар нэхэмжлэгч нарыг дээрх нэр бүхий дансны хууль ёсны эзэмшигч гэж үзэх бөгөөд нэхэмжлэгч И.Д өөрийн 5275069473 тоот дансанд буй 1,503,198 төгрөгийг, 5275204958 тоот дансанд буй 11,653,476 төгрөгийг, нэхэмжлэгч Ц.С өөрийн 5275168544 тоот дансанд буй 54,546,233 төгрөгийг, 5275108459 тоот дансанд буй 1,954,197 төгрөгийг тус тус захиран зарцуулах эрх бүхий этгээд буюу дээрх мөнгөний өмчлөгч гэж үзнэ. Иймд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т зааснаар өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах, шаардлага гаргасан ч эрх нь зөрчигдсөн хэвээр байвал шүүхэд нэхэмжлэл гаргаж зөрчигдсөн эрхээ хамгаалуулах эрхтэй.

Хариуцагч нь татгалзлын үндэслэлээ Л.Д нь банкны мөнгөнөөс нэхэмжлэгч нарт мөнгө шилжүүлсэн, уг мөнгө гэмт хэргийн улмаас орсон орлого тул банк өөртөө туслах арга хэмжээг авсан гэж маргав.

Хэрэгт нотлох баримтаар авагдсан Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 12, 20-ны өдрийн албан бичгээр Л.Дд холбогдох эрүүгийн хэрэгт нэхэмжлэгч И.Д, Ц.С нарын Х.Бны дансанд прокурорын газраас хязгаарласан болон барилт хийсэн баримт авагдаагүй, нэхэмжлэгч И.Д, Ц.С нарыг эрүүгийн хэрэгт гэрчээр асуусан тухай тэмдэглэл байгаа болохыг дурдан, хэрэг бүртгэх мөрдөн байцаах ажиллагааны явцад Х.Бны харилцагчийн дансыг битүүмжилсэн 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн тогтоол, хавсралтыг ирүүлсэн байна. Уг тогтоолын хавсралтад нэхэмжлэгч нарын нэр бүхий данс ороогүй байна. /хх-160-162, 177-180 дахь тал/

Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1-д зааснаар иргэн тогтоосон журмын дагуу банк, төлбөр тооцооны үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдэд данс нээлгэж, төлбөр тооцооны үүрэг гүйцэтгүүлэх эрхтэй бөгөөд уг үйл ажиллагааг эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь данс хаалгах хүсэлтээ харилцагч өөрөө бичгээр гаргасан, харилцагчтай байгуулсан гэрээнд заасан нөхцөл биелэгдсэн, хууль тогтоомжинд заасан бусад үндэслэлээр харилцагчийн дансыг хааж болохыг мөн хуулийн 12 дугаар зүйлийн 4-т, хэрэв мөнгөн хадгаламж бол хадгалагч нь хадгалуулагчийн хүссэн үед түүний хадгалуулсан мөнгийг буцаан өгөх үүргийг мөн хуулийн 7 дугаар зүйлийн 2.3-т тус тус хүлээсэн байна.

Банк зохих байгууллага, эрх бүхий этгээдийн шийдвэргүйгээр бусдын дансны гүйлгээг битүүмжилж зогсоосон үйлдэл нь хуульд заасан арга хэрэгслийн дагуу Иргэний хуулийн 12 дугаар зүйлд заасан эрхээ хэрэгжүүлж өөртөө тусалсан үйлдэл гэж үзэх боломжгүй. Түүнчлэн Л.Даас шилжүүлсэн гэх мөнгөний гүйлгээг эрүүгийн хэргийн улмаас учирсан хохирол эсэхийг эрх бүхий этгээдээс тогтоосон шийдвэргүй байхад банкны харилцагч иргэний дансыг дур мэдэн битүүмжилсэн үйлдэл хийсэн байна.

Мөн Л.Дд холбогдох эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа болон банкны 2015 оны 12 дугаар сард нэхэмжлэгч нарын дансыг дур мэдэн битүүмжилсэн үйлдэл хоёр хамааралгүй тул дээрх эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхээс өмнө энэ хэргийг хянан шийдвэрлэх боломжгүй гэсэн хариуцагчийн тайлбар үндэслэлгүй гэж үзэн, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар зохигч татгалзлын үндэслэл, түүнийг нотлосон баримтыг өөрөө бүрдүүлэх, цуглуулах, гаргаж өгөх үүргийг хүлээх бөгөөд хариуцагч банкинд нэхэмжлэлийн хувийг 2016 оны 7 дугаар сарын 08, 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдөр гардуулснаас хойш уг үүргээ хэрэгжүүлэх боломжтой байсан, итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Хэрлэнчимэг 2017 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн итгэмжлэлээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэмж оролцож байгаа ч өмнөх төлөөлөгчийн эрх, үүрэг хэвээр байгаа, төлөөлөгч Б.Хэрлэнчимэг нотлох баримт нэмж бүрдүүлэх боломж олгох тухай хүсэлтээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан дэг, журмын дагуу хүсэлтийн шатанд дэмжиж гараагүй, мэтгэлцээний явцад гаргаж байх тул шүүх хүсэлт гэж үзээгүй, тайлбарын хэмжээнд тооцон үнэлсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1 , 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2, 106 дугаар зүйлийн 106.4-т заасныг баримтлан нэхэмжлэгч И.Дгийн 5275069473, 5275204958 тоот данс, нэхэмжлэгч Ц.Сын 5275108459, 5275168544 тоот дансны гүйлгээг битүүмжилж зогсоосон үйлдлийг зогсоож, дансыг нээхийг Х.Бинд даалгасугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 210,600 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Л.Батжаргалийн 2016 оны 6 дугаар сарын 21-ний өдөр төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогоос гаргуулж, нэхэмжлэгчид буцаан олгож, хариуцагч Х.Бнаас 140,400 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч И.Д, Ц.С тус бүрт 70,200 төгрөг олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг, түүнчлэн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ О.ОДГЭРЭЛ