Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 05 сарын 05 өдөр

Дугаар 221/Ма2016/0284

 

Иргэн Б.Д-гийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч Д.Баатархүү, шүүгч Н.Хонинхүү нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Т.Даваажаргал, нэхэмжлэгч Б.Д- нарыг оролцуулан, У аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 09 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлоор, иргэн Б.Д-гийн нэхэмжлэлтэй, У аймгийн орон сууц хувьчлах товчоо, тус товчооны дарга, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд тус тус холбогдох захиргааны хэргийг шүүгч Н.Хонинхүүгийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Б.Д- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн эхний шаардлага нь У аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгч Чимэд даргад хандан Улаангом сумын 3 дугаар баг, 1 дүгээр 64 айлын 9 тоот 2 өрөө орон сууцыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар танилцуулах хэлэлцүүлэх талаарх захиргааны албан тушаалтны шийдвэр нь илт хууль бус болохыг тогтоолгохыг хүссэн. Хоёр дахь нэхэмжлэлийн шаардлага нь хүчин төгөлдөр болсон шүүхийншийдвэрүүдийн дагуу 1 дүгээр 64 айлын 9 тоот 2 өрөө орон сууцыг хувьчлахыг Орон сууц хувьчлах товчоонд даалгаж өгөхийг хүссэн бөгөөд 3 дахь нэхэмжлэлийн шаардлагын хувьд Орон сууц хувьчлах товчооны 1997 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 04 тоот тогтоолоор миний хууль ёсоор эзэмшиж байсан 1-64 айлын 9 тоот 2 өрөө орон сууцны эзэмших эрхийн бичгийн гэрээг хүчингүй болгосныг Захиргааны хэргийн шүүх 33-р тогтоолоор хууль зүйн үндэслэлгүй байна гэж шийдвэрлэсэн байх тул эдгээр 17 жилийн хугацаанд тухайн оронсууцаа эзэмшиж, ашиглаж чадаагүй байсны хохирол болох ерэн сая төгрөгийг нэхэмжилж шүүхэд хандсан.

Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 125 дугаар шийдвэрийн үндэслэх хэсгийн 5 дугаар хуудсанд улсын бүртгэлийн 1520000695 тоот гэрчилгээг тус тус хүчингүй болгож, тус орон сууц эзэмшигч иргэн Б.Д-д хувьчлах ажлыг зохион байгуулах ажлыг У аймгийн Орон нутгийн өмчийн албанд үүрэг болгож, үндэслэх хэсгийн 8 дугаар хуудсанд нэгэнт шүүхээр тогтоосон үйл баримтыг хариуцагч захиргааны байгууллагаас үгүйсгэх үндэслэлгүй бөгөөд нэхэмжлэгчээс У аймаг дахь Сум дундын шүүхийн 2012 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 428 дугаар шийдвэрээр Б.Д-гээс тухайн орон сууцыг шударга эзэмшигчээр тогтоолгох тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон байхад түүнийг харгалзан үзэлгүйгээртогтоол гаргасан, түүнд хувьчил гэсэн шүүхийн шийдвэр байхгүй гэж маргаж байгаа боловч Б.Д-г 1993-1998 оны хооронд уг байранд амьдарч эзэмшиж байсныг тогтоосон

болон холбогдох бусад баримт бичгээс үзэхэд түүнийг эзэмшигч биш байсан гэж үзэх үндэслэлгүй, үндэслэх хэсгийн 9 дүгээр хуудсанд ийнхүү маргаан бүхий Төрийн өмчийн хорооны 2012 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 499 дүгээр тогтоолыг хэвээр үлдээснээр уг захиргааны хэрэгт гуравдагч этгээдээр татагдсан иргэн Б.Мөнхтуяа, Т.Лхамсүрэн нарын эрх хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөхгүй гэж үзэн тус шүүхийн 2014 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 2160 дугаар Гуравдагч этгээдээр татан оролцуулах тухай захирамжийг хүчингүй болгосныг болон энэхүү шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсоны дараа уг захиргааны хэрэгт гуравдагч этгээдээр татагдан оролцож байсан дээрх иргэд нь орон сууц худалдан авснаар хохирол учирсан гэж үзвэл нэхэмжлэгчээс шүүхийн журмаар шаардах эрхтэй. Шүүх шийдсэн байхад дараах хүмүүсийн өгсөн өргөдөл хүсэлтийг хууль бусаар биелүүлэхийн тулд хүлээн авч Шүүхийн шийдвэр биелүүлж Монгол Улсын Төрийн өмчийн хорооны 499 тоот тогтоол гарсаныг эсэргүүцэж 2013 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 51 тоот албанбичгээр Төрийн өмчийн хорооны 499 тоот тогтоолыг авч хэлэлцэх боломжгүй. Дахиад 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 16 тоот албан бичгээр Тэргүүлэгчдийн хурлаас 2012 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн иргэний хэргийн анхан шатны 428 тоот шийдвэрээр шударга эзэмшигч биш гэж шүүх шийдсэн учир 499 тоот тогтоолыг хэрэгжүүлэх боломжгүй Орон нутгийн өмч болгож өгөхийг хүссэн. Дахиад 2016 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 03 тоот тайлбартай тус өргөдлийг Орон нутгийн өмчийн алба 2013 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд танилцуулахад дээрх орон сууцтай холбоотой Төрийн өмчийн хорооны 2012 оны 499 тоот хүчингүй болгуулахаар иргэн Д.Төмөр-Өлзий Нийслэлийн захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан маргаантай асуудал эцэслэн шийдвэрлэгдээгүй зөвхөн нэг талын хүсэлтийгхангасан шийдвэрийг гаргах боломжгүй талаар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас гаргасан албан тоотыг иргэн Б.Д-д хүргүүлсэн. Үүнээс хойш иргэн Б.Д- 2015 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр Төрийн өмчийн хорооны 2012 оны 499 тоот тогтоолыг хэрэгжүүлж уг орон сууцыг өмчлөх тогтоолгаргуулах тухай өргөдлийг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албанд дахин ирүүлсэн. Иргэн Б.Д-гийн өргөдлийн дагуу орон сууц хувьчлах талаарх асуудлын аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн хурлаар хэлэлцээд иргэн Б.Д- нь уг орон сууцны шударга эзэмшигчээр тогтоолгохоор шүүхэд хандсан боловч У аймгийн Сум дундын шүүхийн2012 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 428 тоот шүүхийн шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд ньхэрэгсэхгүй болгосон байна. Иймд иргэний хэргийн шүүхийн шийдвэрээр шударга эзэмшигч гэдэг нь тогтоогдоогүй учраас Төрийн өмчийн хорооны 2012 оны 499 тоот тогтоолыг хэрэгжүүлж ажиллах боломжгүй юм гэж үзээд орон нутгийн өмчийг худалдан борлуулах журмын дагуу шийдвэрлэх саналаа албан тоотоор Төрийн өмчийн хороонд хүргүүлээд байна. Тус орон сууцыг одоо өмчилж оршин сууж байгаа иргэн Т.Лхамсүрэнгээс 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдөр аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлыналбанд хандаж ирүүлсэн өргөдөлдөө уг байрыг 2011 онд иргэн Д.Төмөр-Өлзийгөөс худалдан авч 5 жил амьдарч байгаа хууль ёсны өмчлөгч Улсын бүртгэлийн 1520000695 тоот албан ёсны гэрчилгээтэй, тухайн байранд 2015 онд 17.4 сая төгрөгийн засвар хийсэн. Иймээс миний өмч хөрөнгөндөө эзэн байх, тайван амьдрах нөхцлийг бүрдүүлж уг байрны маргааны асуудлыг шийдвэрлэж өгөх-ийг хүссэн. Өргөдөл, улсын бүртгэлийн 1520000695 тоот гэрчилгээг хавсаргав. Энэхүү орон сууц хувьчлах асуудалд одоогийн өмчлөгч иргэн Т.Лхамсүрэнгийн өмчлөх эрх ашиг давхар хөндөгдөж, мөнгөн хохирол гарч байгаа талаарх асуудлыг хэрхэн шийдвэрлэх, тухайн орон сууцыг төрийн болон орон нутгийн өмчийн аль нь болохыг Төрийн өмчийн хорооноос тодруулахаар албан тоот дахин хандаад байна. Төрийн өмчийн хорооны 2012 оны 499 тооттогтоолын 1 дүгээр хэсэгт У аймгийн орон сууц хувьчлах товчооны 1999 оны 15 дугаар тогтоолоорхавсралтаар гаргасан хувьчлах шийдвэрийг хүчингүй болгосон нь уг хуулийн 23.5-д Орон сууц эзэмших эрхтэй холбогдон үүссэн маргааныг шүүх хянан шийдвэрлэнэ гэснийг. Мөн Төрийн өмчийн хорооны 2012 оны 499 тоот тогтоолын 3 дугаар хэсэгт иргэн Б.Д-д орон сууцыг хувьчлахыг үүрэг болгосон нь Орон сууц хувьчлах тухай хуулийн 5 дугаар бүлгийн 5.2-д Орон нутгийн өмчийн орон сууцыг хувьчлах тухай шийдвэрийг тухайн орон нутгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал гаргана гэсэн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлынбүрэн эрхийн асуудлыг тус тус зөрчиж тогтоол гаргасан байна. Иймээс Төрийн өмчийн хорооны 2012 оны 499 тоот тогтоолыг хэрэгжүүлэх үндэслэлгүй юмаа. Дарга Ч.Чимэд гарын үсэг зурж тамга дарж баталгаажуулсан нь хууль бус Монгол Улсын Засгийн газрын 1998 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 139 тоот тогтоолд Монгол Улсын Төрийн өмчийн хорооны хурлын тогтоолыг албан тушаалтан, хувь хүн биелүүлэхээр заасан. Хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг биелүүлэх үүрэгтэй. У аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ч.Чимэдэд хамаарахгүй гэж заасан заалт байхгүй.

Нэхэмжлэлийн шаардлагын 2 дахь үндэслэл нь: 2015 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 288 тоотод хариу өгөх тухай ТӨХ-ны 2015 оны 11 дүгээр сарын 04-ны өдрийн 1а/2844 бичгээр Төрийн өмчийн хорооны энэхүү шийдвэрийг эс зөвшөөрч иргэн Д.Төмөр-Өлзий шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 125 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2015 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн шүүх хуралдааны 2015 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 182 дугаар тогтоолоор тус тус нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Төрийн өмчийн хорооны 2012 оны 499 дүгээр тогтоолыг хэвээр үлдээсэн. Захиргааны байгууллага, албан тушаалтан эсхүл шүүх захиргааны актыг хүчингүй болгосноороо тухайн захиргааны актын эрх зүйн бүхий үйлчлэлийг үгүйсгэж байдаг. Иймд иргэн Б.Д-гийн орон сууц эзэмших эрхийг хүчин төгөлдөр шүүхийншийдвэрүүдээр сэргээсэн тул уг орон сууцыг хууль ёсоор эзэмшиж байсан түүнд хувьчлах нь зүйтэй. Төрийн өмчийн хорооны 2012 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 499 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэх ажлыг Орон нутгийн өмчийн алба, орон сууц хувьчлалын товчоотой хамтран зохион байгуулж, хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлж ажиллахыг танаас хүсье. Төрийн өмчийн хорооны дарга Ц.Нанзаддорж тодорхой заасан болохыг эс үйлдэлтэй холбогдуулж бичив.

Нэхэмжлэлийн шаардлагын 3 дахь үндэслэл нь: Захиргааны хэргийн анхан шатны шүүх 2011 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 33 дугаар шийдвэрээр тус аймгийн орон сууц хувьчлах товчооны 04 тоот тогтоолыг хууль бус болохыг тогтоосон. 2015 оны 06 дугаар сарын 19-ний өдөр Баян-Өлгий аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүх 02 тоот тогтоолоор эцэслэн шийдсэн учир 1997 оны 04 тоот орон сууц хувьчлах тогтоолоос хохирсон гэм хорын хохирол 90 сая төгрөг Төв аймаг Борнуур сумын Нарт багаас У аймаг Улаангом сумын хооронд ирж очих хоол унаа байрны зардал орон сууцаа түрээслүүлсэн бол 17 жил, сэтгэл санаа эрүүл мэнд нийт хохирол 90 сая төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч У аймгийн Орон сууц хувьчлах товчооны дарга, Аймгийн Засаг дарга Д.Цэндсүрэн тайлбартаа: Б.Д-гийн нэхэмжлэлтэй, 3 дугаар баг 1-64 айлын 09 тоот 2 өрөө орон сууцыг Б.Д- надад хувьчлахыг У аймгийн Орон сууц хувьчлах товчоонд даалгах тухай нэхэмжлэлийн 2 дахь шаардлагаа өөрчлөх тухай нэхэмжлэлийг хүлээн авч танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Засгийн газрын 1997 оны 05 сарын 07-ны өдрийн 118 дугаар тогтоолын 1 дэх заалтаар Орон сууц хувьчлах товчооны даргын үүргийг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт хариуцуулахаар тогтоосон байдаг. Мөн Төрийн өмчийн хорооны 1997 оны 139 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтын 3-д аймгуудын орон сууц хувьчлах товчооны бүрэлдэхүүнийг тогтоож өгсөн. Энэхүү тогтоол нь хүчин төгөлдөр байгаа бөгөөд Орон сууц хувьчлах товчооны бүрэлдэхүүний хувьд нарийн бичгийн дарга, гишүүдийн албан тушаал өөрчлөгдөж шүүхэд төлөөлөх эрх зүйн чадамжаа алдсан тул Б.Д-гийн нэхэмжлэлийн 2 дахь шаардлагаа өөрчлөх тухай нэхэмжлэлтэйЗахиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралд У аймгийн Орон сууц хувьчлах товчоог хариуцагчаар татан оролцуулах нь эрх зүйн зохицуулалтын хувьд боломжгүй юм. Тухайн орон сууц нь орон нутгийн өмч учраас Орон сууц хувьчлах товчоонд хамааралгүй байна. Иймд тус нэхэмжлэлийн 2 дахь шаардлагаа өөрчлөх тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Орон сууц хувьчлах товчооны дарга, аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Тэсхүү нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагатай холбогдуулан гаргасан тайлбартаа: Иргэн Б.Д-гийн нэхэмжлэлтэй, захиргааны хэрэгт хариуцагчаар оролцож байгаа У аймгийн Засаг дарга Д.Цэндсүрэн миний бие Б.Д-гийн нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Б.Д- нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ У аймгийн Орон сууц хувьчлах товчооны 1997 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 04 тоот тогтоолоор Б.Д- миний 1-64айлын 09 тоот 2 өрөө орон сууцыг эзэмших эрхийн бичгийн гэрээг хүчингүй болгосноос хохирсон гэм хорын хохиролд 90 сая төгрөгийг орон сууц хувьчлах товчооны дарга Д.Цэндсүрэнгээс гаргуулж өгнө үү гэжээ. Энэхүү орон сууц хувьчлах товчооны №04 тоот тогтоол нь 1997 оны 12 дугаар сарын 29-ний өдөр гарсан байх бөгөөд Б.Д- нь уг тогтоолын улмаас эрх нь зөрчигдсөн гэж үзэж, өөрт учирсан гэм хорын хохирлоо Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1дэх хэсэгт заасны дагуу 10 жилийн дотор нэхэмжлэх боломжтой ба хөөн хэлэлцэх хугацааг Иргэний хуулийн 72 дугаар зүйлд заасан хугацаа тоолох журмын дагуу тоолно. Гэтэл нэхэмжлэлийн шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан байх тул Б.Д-гийн гэм хорын хохиролд нэхэмжилж байгаа 90 сая төгрөгийг төлөх үндэслэлгүй юм. Иймд Б.Д-гийн У аймгийн Орон сууц хувьчлах товчооны 1997 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 04 тоот тогтоолоор 1-64 айлын 09 тоот 2 өрөө орон сууцыг эзэмших эрхийн бичгийн гэрээг хүчингүй болгосноос учирсан гэм хорын хохиролд 90 сая төгрөгийг орон сууц хувьчлах товчооны дарга Д.Цэндсүрэнгээс гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч У аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийг төлөөлөн дарга Ч.Чимэд шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Иргэн Б.Д- нь Төрийн өмчийн хорооны 2012 оны 499 тоот тогтоолыг хэрэгжүүлж ажиллаагүй орон нутгийн өмчийн албаны эс үйлдэхүйтэй холбогдуулж шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Төрийн өмчийн хорооны тогтоолтой холбогдуулан анх удаа иргэн Б.Д- Орон нутгийн өмчийн албанд 2013 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр У аймгийн Улаангом сумын 3 дугаар багийн 1-64 айлын 1 дүгээр орцын 3 давхрын 09 тоот 2 өрөө орон сууцыг хувьчилж авах тухай өргөдөл гаргасны дагуу аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон орон нутгийн өмчийн албанаас доорх арга хэмжээг авч ажиллаж байна. Тус өргөдлийг Орон нутгийн өмчийн алба 2013 оны 01 дүгээр сарын 23-ны өдөраймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд танилцуулахад дээрх орон сууцтай холбоотой Төрийн өмчийн хорооны 2012 оны 499 тоот тогтоолыг хүчингүй болгуулахаар иргэн Д.Төмөр-Өлзий Нийслэлийн захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан маргаантай асуудал эцэслэн шийдвэрлэгдээгүй байгаа учраас зөвхөн нэг талын хүсэлтийг хангасан шийдвэрийг гаргах боломжгүй талаар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаасгарсан албан тоотыг иргэн Б.Д-д хүргүүлсэн. Үүнээс хойш иргэн Б.Д- 2015 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр Төрийн өмчийн хорооны 2012 оны 499 тоот тогтоолыг хэрэгжүүлж уг орон сууцыг өмчлөх тогтоол гаргуулах тухай өргөдлийг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албанд дахин ирүүлсэн. Иргэн Б.Д-гийн өргөдлийн дагуу орон сууц хувьчлах талаарх асуудлыг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн хурлаар хэлэлцээд иргэн Б.Д- нь уг орон сууцны шударга эзэмшигчээр тогтоолгохоор шүүхэд хандсан боловч У аймгийн Сум дундын шүүхийн 2012 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 428 тоот шүүхийн шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон байна. Иймд иргэний хэргийн шүүхийн шийдвэрээр шударга эзэмшигч гэдэг нь тогтоогдоогүй учраас Төрийн өмчийн хорооны 2012 оны 499 тоот тогтоолыг хэрэгжүүлж ажиллах боломжгүй юм гэж үзээд орон нутгийн өмчийг худалдан борлуулах журмын дагуу шийдвэрлэх саналаа албан тоотоор Төрийн өмчийн хороонд хүргүүлээд байна. Тус орон сууцыг одоо өмчилж оршин сууж байгаа иргэн Т.Лхамсүрэнгээс 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдөр аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлынажлын албанд хандаж ирүүлсэн өргөдөлдөө уг байрыг 2011 онд иргэн Д.Төмөр-Өлзийгээс худалдан авч 5 жил амьдарч байгаа хууль ёсны өмчлөгч улсын бүртгэлийн 1520000695 тоот албан ёсны гэрчилгээтэй, тухайн байранд 2015 онд 17.4 сая төгрөгийн засвар хийсэн. Иймээс миний өмч хөрөнгөндөө эзэн байх, тайван амьдрах нөхцөлийг бүрдүүлж уг байрны маргааны асуудлыг шийдвэрлэж өгөх-ийг хүссэн. Энэхүү орон сууц хувьчлах асуудалд одоогийн өмчлөгч иргэн Т.Лхамсүрэнгийн өмчлөх эрх ашиг давхар хөндөгдөж, мөнгөн хохирол гарч байгаа талаарх асуудлыг хэрхэн шийдвэрлэх, тухайн орон сууцыг төрийн болон орон нутгийн өмчийн аль нь болохыг Төрийн өмчийн хорооноос тодруулахаар албан тоотоор дахин хандаад байна. ГэтэлБ.Д-гээс орон сууцыг яаралтай хувьчилж өг гэж тулган шаардаж удаа дараа ирүүлсэн өргөдөлдөө Авлига өгсөн авсныг нь хүн хараагүй ч үйл ажиллагаа үйлдлээрээ нотлогддог, Ч.Чимэд, Д.Төмөр-Өлзийтэй эрх ашгийн сонирхол нэг гэх мэтээр дурдсан нь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг гүтгэн доромжилж, Тэргүүлэгчдийн бүрэн эрхэд бүдүүлгээр халдаж байна. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1 дэх хэсэгт Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь тухайн аймгийн өмчийн зүйлсийг хүн амаа төлөөлөн өмчлөгч нь байна, 77.3 дэх хэсэгт Орон нутгийн өмчид хамаарах үндсэн хөрөнгийг бусдын өмчлөлд шилжүүлэх, барьцаалах, шинээр олж авах асуудлыг гагцхүү иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, түүний чөлөөт цагт Хурлын Тэргүүлэгчид шийдвэрлэнэ, Орон сууц хувьчлах тухай хуулийн 5 дугаар бүлгийн 5.2-д Орон нутгийн өмчийн орон сууцыг хувьчлах тухай шийдвэрийг тухайн орон нутгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал гаргана гэж тус тус аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын өмч хөрөнгийн талаарх бүрэн эрхийг заасан байдаг. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5 дахь хэсэгт Төрийн өмчийн хороо нь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд Орон нутгийн өмчийг удирдах ажилд мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлнэ гэж заасан байдаг. Мөн Орон сууц хувьчлалын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3-д Орон сууц хувьчлах товчооны үйл ажиллагаатай холбоотой гомдлыг Төрийн өмчийн хороонд гаргах ба Төрийн өмчийн хороо уг гомдлыг 30 хоногийн дотор шийдвэрлэнэ гэж заасан нь тухайн орон сууцыг хувьчлах үйл ажиллагаатай холбоотой гарсан маргааныг шийдвэрлэх байтал ТӨХ-ны 2012 оны 499 тоот тогтоолын 1 дүгээр хэсэгт У аймгийн орон сууц хувьчлах товчооны 1999 оны 15 дугаар тогтоолоор хавсралтаар гаргасан хувьчлах шийдвэрийг хүчингүй болгосон нь уг хуулийн 23.5-д Орон сууц эзэмших эрхтэй холбогдон үүссэн маргааныг шүүх хянан шийдвэрлэнэ гэснийг, мөн Төрийн өмчийн хорооны 2012 оны 499 тоот тогтоолын 3-р хэсэгт иргэн Б.Д-д орон сууцыг хувьчлахыг үүрэг болгосон нь Орон сууц хувьчлах тухай хуулийн 5 дугаар бүлгийн 5.2-д Орон нутгийн өмчийн орон сууцыг хувьчлах тухай шийдвэрийг тухайн орон нутгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал гаргана гэсэн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын бүрэн эрхийн асуудлыг тус тус зөрчиж тогтоол гаргасан байна. Иймээс Төрийн өмчийн хорооны 2012 оны 499 тоот тогтоолыг хэрэгжүүлэх үндэслэлгүй юмаа гэжээ.

Гуравдагч этгээд Д.Төмөр-Өлзий шүүхэд гаргасан тайлбартаа: Улаангом сумын 3 дугаар багийн 1-64 айлын 09 тоот 2 өрөө байр нь анх 1981 онд ашиглалтанд орж тухайн үед тээврийн 9 дүгээр баазын даргаар ажиллаж байсан Д.Сүхбаатар анх эзэмшсэн 1981-1994 оны 4 дүгээр сар хүртэл амьдарч байгаад байраа орон сууцны газар хүлээлгэж өгөөд Улаанбаатар хот руу шилжсэн байдаг. Уг байр 1994 оны 5, 6 сар эзэнгүй. 1994 оны 7 дугаар сард Б.Д- ороод 1997 оны 1 дүгээр сар хүртэл 2 жил 1 сар эзэмшиж байгаад байраа орон сууцны газар хүлээлгэн өгөхгүй орхиж явсан байдаг. Дараа нь Б.Мягмарсүрэн орон сууцны газар хүсэлтээ гаргаж 1997 оны 3 дугаар сараас 1999 оны 12 сар хүртэл эзэмшиж байгаад 1999 онд хувьчилж авсан байдаг. Д.Төмөр-Өлзий 1999 оны сүүлээр Б.Мягмарсүрэнгээс худалдаж аваад 2011 он хүртэл 12 жил 5 сар амьдарсан байдаг. 2011 оны 3 дугаар сард иргэн Т.Лхамсүрэн Д.Төмөр-Өлзийгээс худалдаж аваад одоо хүртэл амьдарч байдаг. Гэтэл уг байрыг анх дээрх эзэд авч байхад, байрны хувьчлал явагдаж байхад өөр өөр эздэд дамжуулан худалдаж байхад Б.Д- Уад ирж, очиж явж байхдаа ганц удаа ч миний байр гэж дуугарахгүй явж байгаад байр үнэд ороод зарагдаад ирэхээр миний байр гэж шүүхэд хандаж маргаан үүсгэж байгаа нь илт шунахай сэдэлттэй үйлдэл юм. Ингээд Б.Д- 2011 оны сүүлчээр 12 дугаар сард шүүхээр маргаан гаргаж эхэлсэн байдаг. Уг нь хэрэг маргаан хуулиараа бол хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн шүүх хүлээж авах боломжгүй материал байсан. Иргэн Б.Д- нь орон сууц хувьчлах тухай хуулийн 23 дугаар зүйлийн дагуу эхлээд гомдлоо Аймгийн Орон сууц хувьчлах товчоонд, дараа нь Төрийн өмчийн хороонд, дараа нь шүүхэд хандах ёстой байтал шууд шүүхэд хандсан. Уг хэргийг У аймаг дахь Сум дундын шүүхийн 2012 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 428 тоот шийдвэрээр Б.Д-гийн хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон. Гэтэл Б.Д- нь уг шийдвэрийг 14 хоногийн дотор давж заалдаагүй учир хүлээнзөвшөөрсөн. Монгол Улсын шүүхийн шийдвэр хот, хөдөө орон нутагт тэгш үйлчилнэ гэж

боддог. Гэтэл шүүхийн шийдвэрээс хойш 51 хоногийн дараа Төрийн өмчийн хорооны тогтоол гаргаж явуулсанбайдаг. Төрийн байгууллагын тогтоол анх ирэхдээ даргын гарын үсэггүй, хэлтсийн тамга тэмдэгтэй хуурамч баримт ирсэн. Дараа нь ярихаар тамга тэмдэгтэй гарын үсэгтэй тогтоол ирсэн. Иймд уг тогтоолыг хуулийн холбогдох хүмүүст танилцуулахад уг тогтоол хууль бус тогтоол байна шүүхэд ханд гэсэн зөвлөгөө өгсөний дагуу 2012 оны 12 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн Нийслэлийн захиргааны хэргийн анхан шат, давж заалдах, хяналтын шатны шүүхэд 2015 оны 9 дүгээр сар хүртэл 3 жил шүүхээр явж сэтгэл санааны болон эд материалаар хохирч байна. Ингээд 3 шатны шүүхийн шийдвэрийн дүнд Төрийн өмчийн хорооны тогтоолыг хэвээр үлдээсэн бөгөөд энэхүү тогтоолд Б.Д-д шууд хувьчил гэсэн үг үсэг байхгүй бөгөөд хувьчлах ажлыг аймгийн орон нутгийн өмчийн албанд үүрэг болгосон байдаг. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлынорон нутгийн өмчийн алба нь энэхүү тогтоолыг шууд хэрэгжүүлэх боломжгүй байдал бий болсон байна. Учир нь уг байрны албан ёсны өмчлөгч гэрчилгээтэй Т.Лхамсүрэнгийн асуудал хөндөгдөж байгаа. Төрийн өмчийн хорооны уг тогтоолыг үндэслээд Б.Д-д хувьчлалаа гэж үзэхэд иргэн Т.Лхамсүрэнийг гудамжинд хөөж гаргах юм уу. Үүнийг шийдвэрлэх ёстой. Б.Д- нь Монгол Улсын Орон сууц хувьчлах тухай хуулийн 23 дугаар зүйлийн заалтуудыг зөрчиж, урьдчилан шийдвэрлэх шат бүрийг алгасаж Монгол Улсын хууль тогтоомжийг уландаа гишгэж байгаа нь хэд хэдэн нотлох баримтуудаар харагдаж байна. Уг байртай холбогдох энэхүү маргааныг та бүхэн хянан шийдвэрлэхдээ одоогоор уг байрыг хууль ёсоор эзэмшиж байгаа Т.Лхамсүрэнгийн асуудал, түүнчлэн ямар нэгэн байдлаар хувьчлалын асуудлыг эцэслэн шийдвэрлэх шаардлагатай байна. Эдгээр асуудал, шийдвэрлэх хүртэл уг байр албан ёсны өмчлөгч гэрчилгээтэй Т.Лхамсүрэнгийн мэдэлд байх ёстой байтал Б.Д- гэгч нь дарамталсаар хөөж гаргачихаад хаалганы цоожыг нь балмадаар эвдэн орж орогнож байгаа нь хууль бус бусдын өмч хөрөнгөнд халдсан явдал болж байна. Үүнээс шалтгаалан Т.Лхамсүрэн өдөр бүр надаас та энэ байрны асуудлыг зохицуулж өгөөч гэж өдөр бүр шаардаж байгаа нь надад сэтгэл зүйн хувьд маш дарамттай байна. Мөн энэхүү байранд хууль ёсны эзэмшигч болох иргэн Т.Лхамсүрэн нь тус байрны талаарх шүүхийн шийдвэр гарснаас хойш аймгийн орон нутгийн өмчийн асуудал эрхэлсэн эрх бүхий байгууллага болон Д.Төмөр-Өлзий надаас одоогийн зах зээлийн ханшаар үнэлэгдээд байгаа 2 өрөө байрны мөнгө өгөх талаар яриад байгаа. Өнөөдөр У аймагт 2 өрөө байр 60-70 төгрөгийн үнэтэй. Гэтэл би энэ байрыг тухайн үеийн ханшаар 38.000.000 /гучин найман сая/ төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээ байгуулж иргэн Т.Лхамсүрэнд зарсан байгаа. Иргэн Т.Лхамсүрэн 17.400.000 /арван долоон сая дөрвөн зуун мянган/ төгрөгийн засвар хийсэн байдаг. Гэтэл тухайн байрыг өнөөдрийн ханшаар нэмэгдүүлэн мөнгийг нь өгнө гэсэн хуулийн ямар ч заалт байхгүй. Б.Д- нь миний хүргэн ахболох хүн бөгөөд уг байрыг авсны дараа 1999 онд надад мөнгө шаардлагатай байна гэхээр ах дүүгийн чанар гаргаж, тухайн үед 1.500.000 мянган төгрөгийг Д-д өгч худалдаж авсан. Иймд байрны үнийг тухайн үед төлсөн гэж үзэж байгаа. Энэхүү байрны асуудлаар 3 жилийн турш явахдаа 6 сая орчим төгрөгийг У-Улаанбаатар-У онгоцны билетийн зардал болон улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн. Хэдийгээр шүүхийн шийдвэр Б.Д-гийн талд гарч миний нэхэмжлэл хэрэгсэхгүй болсон ч гэсэн Монгол Улсын иргэний хувьд адилхан хууль ёсны эрх ашиг минь хөндөгдөж сэтгэл санааны болон эд материалын хохирол ихээр амслаа. Иймд та бүхэн энэхүү маргааныг хянан шийдвэрлэхдээ нөхцөл байдлыг минь харгалзан үзэж, хянан шийдвэрлэхийг хүсье гэжээ.

Гуравдагч этгээд Т.Лхамсүрэн шүүхэд гаргасан тайлбартаа: Б.Д-гийн нэхэмжлэлтэй захиргааны хэрэгт гуравдагч этгээдээр оролцож байгаа Т.Лхамсүрэн миний бие Б.Д-гийн захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Би 2011 оны 06 дугаар сарын 02-ны өдөр Д.Төмөр-Өлзийтэй орон сууц худалдах худалдан авах гэрээ байгуулж, нотариатаар гэрчлүүлж, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлд бүртгүүлж 000136985дугаартай гэрчилгээ авч хуулийн дагуу У аймаг Улаангом сум 3 дугаар баг 1-64 айлын 09 тоот 2 өрөө орон сууцны өмчлөгч нь болсон. Тухайн үед орон сууцыг худалдан авах бэлэн мөнгө байхгүй байсан тул банктай зээлийн гэрээ байгуулж худалдан авсан бөгөөд төлөлтөө зээлийн гэрээний төлөлтийн графикийн дагуу төлсөөр ирсэн бөгөөд одоо ч төлж байгаа. Гэтэл 2015 оны 09 дүгээр сараас Б.Д- гэх хүн уг орон сууцыг миний байр та нар байрыг маань хурдан суллаж өг хэмээн өдөр бүр утасдаж улмаар гэрт байнга ирэх болсон.Би бага насны 4 хүүхэдтэй, эхнэр маань өвчний улмаар нас бараад удаагүй байсан ба намайг гэртээ байхгүй үед танихгүй хүн байнга гэрт ирж бага насны хүүхдүүд минь айж эмээгээд байсан тул арга буюу 4 хүүхдээ аваад хашаанд ээжийн гэрт амьдарч байна. Б.Д- Д.Төмөр-Өлзий нарын хооронд ямар эрх зүйн харилцаа байсан, юу болсон талаар надад мэдэх зүйл байхгүй. Намайг У аймгийн Улаангом сумын 3 дугаар баг 1-64 айлын 09 тоот 2 өрөө байрыг худалдаж авах үед тухайн орон сууц Д.Төмөр-Өлзийгийн нэр дээр үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлд бүртгүүлсэн /гэрчилгээний дугаар 000099573/ байсан тул би уг орон сууцыг хуулийн дагуу Д.Төмөр-Өлзийгийн өмчлөлийн хөрөнгө гэж ойлгож тухайн үед гэрээ байгуулж худалдан авч маргаан бүхий байрны өмчлөх эрхийг шударгаар олж авсан. 2015 оны 3 дугаар сард би уг орон сууцанд 17.400.000 төгрөгний урсгал засвар хийсэн. Гэтэл Б.Д- намайг хүүхдүүдээ аваад ээжийнхээ гэрлүү явсан хойгуур 2015 оны 12 дугаар сарын 12-ны өдөр байрны хаалгыг эвдэн орж 3 дугаар баг 1-64 айл 09 тоот 2 өрөө орон сууцанд амьдраад одоо 1 сар өнгөрүү хугацаа болж байна. Б.Д-гийн шаардлагын үндэслэл болсон Төрийн өмчийн хорооны 499 дугаартай тогтоол нь уг орон сууцны өмчлөх асуудлыг шийдсэн тогтоол биш бөгөөд уг тогтоолд орон сууцыг хувьчлах асуудлыг орон нутгийн өмчийн албанд даалгасан байдаг. Мөн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2012 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 428 дугаартай шийдвэрээр Б.Д-г шударга эзэмшигч биш гэж шүүх тогтоосон байдаг. Гэтэл ямарүндэслэлээр У аймаг Улаангом сум 3 дугаар баг 1-64 айлын 09 тоот 2 өрөө орон сууцны өмчлөгч гэж өөрийгөө үзээд байгааг ойлгохгүй байна. Б.Д-г орон сууцыг суллаж өгөхийг удаа дараа шаардсан боловч энэ байр бол минийх шүүхийн шийдвэр гарчихсан байгаа чи шүүхээр яваад заргалд гээд одоог хүртэл байрыг минь суллаж өгөөгүй. Б.Д-гийн энэхүү үйлдэл нь өмчлөгч миний өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад учруулж байна. Түүнчлэн би хуулийн дагуу гэрээ байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлж, гэрчилгээ авсан хууль ёсны өмчлөгч нь байтал Б.Д- гэдэг хүн дур мэдэн орон байранд маань орж амьдарч өмчлөгч миний эрхийг зөрчиж байна. Мөн энэ хугацаанд цахилгаан, дулаан, цэвэр бохир усны төлбөр гэх мэт зардал миний нэр дээр гарч би эдийн засгийн хувьд ч хохирч байна.

Иймд 3 дугаар баг 1-64 айлын 09 тоот 2 өрөө орон сууцны хууль ёсны өмчлөгч Т.Лхамсүрэн миний өөрт учирсан хохирлоо иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү гэжээ.

У аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 9 дүгээр шийдвэрээр Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1,5 дугаарзүйлийн 5.2, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.4, Орон сууц хувьчлах тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсгүүдэд заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.Д-гийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, У аймгийн Улаангом сумын 3 дугаар баг 1 дүгээр 64 айлын 09 тоот 2 өрөө орон сууцыг эзэмшигч Б.Д-д хувьчлах шийдвэр гаргахыг У аймгийн Орон сууц хувьчлах товчоонд даалгаж, үлдэх хэсэг болох Шүүхийн шийдвэрийн биелэлтийг хангуулах тухай миний өргөдлийг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн ХурлынТэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцүүлж байгаа нь илт хууль бус болохыг тогтоолгох тухай болон гэм хорын хохирол 90 сая төгрөгийг Орон сууц хувьчлах товчооны дарга Д.Цэндсүрэнгээс гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хариуцагч У аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн дарга Ч.Чимэд давж заалдах гомдолдоо: ... У аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс 2016 оны 03 дугаар сарын03-ны өдөр нэхэмжлэгч Төв аймаг Борнуур сум Нарт багт оршин суугч, иргэн Б.Дамдинсүрзнд холбогдох аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурал 3 дугаар баг 1-64 айлын 09 тоот 2 өрөө орон сууцыг иргэдийн төлөөөлпндийн хурлаар хэлэлцүүлэх заалт байхгүй, илт хууль бус болохыг тогтоолгох гэсэн нэхэмжпэлийншаардлагуудтай хэргийг шүүх бүрэлдэхүүнээр хянан хэлэлцсэн 2016 оны 03 дугаар сарын 03-ны 09 тоот шүүхийн шийдвэр гарсан юм.

Тус шүүхийн 2016 оны 03 дугаар сарын сарын 03-ны өдрийн 09 тоот шийдвэрийн үндэслэх хэсэгтээ ... "нэгэнт төрийн өмчийн хороо уг орон сууцыг төрийн өмч гэж үзээд хувьчлалын талаар холбогдох шийдвэрийг гаргаж, гурван шатны шүүх шийдвэрийг хууль зүйн үндэслэлтэй гарсныг тогтоосон байхад Улаангом сумын 3 дугаар багийн 1-р 64 айлын 09 тоот 2 өрөө орон сууцыг орон нутгийн өмчид тооцох үндзслэлгүй юм". Гэсэн дүгнэлт хийсэн байдаг.

Гэтэл Улаангом сумын 3 дугаар багийн 1-р 64 айлын 09 тоот 2 өрөө орон сууцыг орон нутгийн өмчид 1999 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн Улсын Их Хурлын "аймаг, нийслэлийн өмчлөлд эд хөрөнгө шилжүүэлх тухай" тогтоолоор баталсан хөрөнгийн жагсаалтын 101-д Улаангом НААҮГ-ын, нийт хөрөнгийн дүн 248972,9 мянган төгрөгийн дүнтэй хөрөнгийг орон нутагт шилжүүлсний дараа У аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэпчдийн 2005 оны 121 дүгээр Хөрөнгө шилжүүлэх тухай тогтоолын хавсралтанд 1 дүгээр 64 айл 1 ширхэг, 2 дугаар 64 айл 1 ширхэг гээд нэрчлэн зааж тусгасан бөгөөд орон нутгийн өмч болохыг тогтоосон нотлох баримтыг бусад холбогдох баримтын хамтаар манай байгууллагын зүгээс гаргаж өгсөн байдаг.

У аймаг дахь Захиргааны хэргийн шүүхээс хэргийг хянан шийдвэрлэхдээ Манай байгууллагаас хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн 1999 оны Улсын Их Хурлын тогтоолоор орон нутагт шилжсэн хөрөнгийн жагсаалт, НААҮГ-т хамрагдах хөрөнгийн задаргаа зэрэг баримтад тулгуурлан тухайн шүүхийн зүгээс төрийн өмч, орон нутгийн өмчийн аль нь болохыг нотлохыг зорьсон ямар нэг ажиллагаа хийгээгүй, нотлох баримтыг дутуу цуглуулж үнэлсэн нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.2-д заасан "хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах, ... болон шаардлагатай бусад ажиллагаа явуулах" талаарх хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой ажиллагааг дутуу хийсэн гэж үзэжбайна.

Мөн У аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх 2016 оны 03 сарын 03-ны 09 тоот шийдвэрээр маргаан бүхий Улаангом сумын 3 дугаар багийн 1-р 64 айлын 09 тоот 2 өрөө орон сууцыг орон нутгийн өмчид тооцох үндэслэлгүй юм гэсэн дүгнэлт хийсэн явдал нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1-д заасан Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь тухайн аймаг, нийслэл, сум, дүүргийн өмчийн зүйлсийг хүн амаа төлөөлөн өмчлөгч нь байх бүрэн эрх, Орон сууц хувьчлах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т Орон нутгийн өмчийн болон орон сууцыг хувьчлах тухай шийдвэрийг тухайн орон нутгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурал гаргана гэсэн хуулиар олгосон хурлын бүрэн эрхийг зөрчигдөж байна.

Иймд У аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 09 тоот шийдвэрийн үндэслэх хэсгийн нэг дэх агуулгад хамаарах "нэгэнт Улаангом сумын дугаар багийн 1 дүгээр 64 айлын 09 тоот 2 өрөө орон сууцыг орон нутгийн өмчид тооцох үндэслэлгүй юм" гэсэн хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхив.

1.  Шүүхийн шийдвэрийн биелэлтийг хангуулах тухай миний өргөдлийг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцүүлж байгаа нь илт хууль бус болохыг тогтоолгох шаардлагын тухайд:

Орон сууц хувьчлах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт "орон сууц хувьчлах" гэж төрийн өмчийн нийтийн зориулалттай орон сууцны байшингийн сууц /өрөө/ -ыг түүнийг хууль ёсоор эзэмшиж байгаа сууц эзэмшигчдийн өмчлөлд шилжүүлэхийг, 7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Хувьчлах орон сууцыг сууц эзэмших эрхийн бичиг /ордер/-ийн үндсэн дээр орон сууц хөлслөх гэрээгээр эзэмшиж байгаа Монгол Улсын иргэн, түүний гэр бүлийн гишүүд тухайн сууцаа хувьчлан авах эрхтэй гэж тус тус заажээ.

У аймгийн орон сууц хувьчлалын товчооны 1997 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 04 дүгээр тогтоолоор У аймгийн Улаангом сумын 3 дугаар баг, 1-64 айлын 9 тоот 2 өрөө орон сууцанд оршин сууж байсан иргэн Б.Д-гийн орон сууц эзэмших эрхийн бичиг, гэрээг хүчингүй болгож, улмаар 1999 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 15 дугаар тогтоолоор иргэн Б.Мягмарсүрэнд уг байрыг хувьчилсантай холбогдуулан иргэн Б.Д-гээс өөрийн орон сууц эзэмших эрхийн бичиг, гэрээг хүчингүй болгосон дээрх тогтоолыг хүчингүй болгуулахаар шүүхэд хандсан ба У аймгийн Захиргааны хэргийн шүүхийн 2011 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 33 дугаар шийдвэрээр У аймгийн Орон сууц хувьчлах товчооны 1997 оны 04 дүгээр тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэн, түүнчлэн У аймаг дахь Сум дундын шүүхийн 2012 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 145 дугаар шийдвэрээр иргэн Б.Д-г маргаан бүхий орон сууцанд 1993-1998 оны хооронд амьдарч, эзэмшиж байсныг тогтоосон байна.

Дээрх шүүхийн шийдвэрүүдийг үндэслэн Төрийн өмчийн хороо 2012 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 499 дүгээр тогтоолоор[1] иргэн Б.Мягмарсүрэнд маргаан бүхий орон сууцыг хувьчилсан тогтоолыг хүчингүй болгож, иргэн Б.Д-д хувьчлах ажлыг зохион байгуулахыг У аймгийн Орон нутгийн өмчийн албанд үүрэг болгожээ.

Нэхэмжлэгч Б.Д-гээс 2015 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр У аймгийн орон сууц хувьчлах товчоо болон тус аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд маргаан бүхий орон сууцыг өөрт нь хувьчлуулах талаар хандсан байх боловч аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаанаар түүний өргөдлийг хэлэлцүүлэн хувьчлах боломжгүй талаар мэдэгдсэн байна.

Орон сууц хувьчлах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт Орон нутгийн өмчийн орон сууцыг хувьчлах тухай шийдвэрийг тухайн орон нутгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал гаргана. Орон нутгийн өмчийн орон сууцыг хувьчлахдаа энэ хуульд заасан зарчим, журмыг баримтална, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлд Хурлын Тэргүүлэгчдийн бүрэн эрхийг заасан бөгөөд 20.1.4-д иргэдээс ирүүлсэн өргөдөл, санал, гомдлыг хууль тогтоомжид заасан журмын дагуу судлан шийдвэрлэх гэж тус тус заажээ.

Төрийн өмчийн хорооны 2012 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 499 дүгээр тогтоолоор төрийн өмчийн орон сууц хувьчлах ажлыг зохион байгуулж хэрэгжүүлэхээр орон нутгийн өмчийн албанд үүрэг болгосон ба У аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн тогтоолоор тус албыг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн ажлын албаны бүтцэд шилжүүлсэн тул иргэн Б.Д-д У аймгийн Улаангом сумын 3 дугаар багийн 1 дүгээр 64 айлын 09 тоот 2 өрөө орон сууцыг хувьчлах ажлыг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн ажлын алба зохион байгуулалтыг хариуцах учиртай.

Харин нэхэмжлэгч Б.Д-гийн Төрийн өмчийн хорооны 2012 оны 499 дүгээр тогтоолын дагуу маргаан бүхий орон сууцыг өөрийн нэр дээр хувьчлуулах шийдвэр гаргуулахаар гаргасан хүсэлтийг У аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид хурлаараа хэлэлцсэн нь буруу байх боловч тухайн асуудлыг авч хэлэлцснээр ямар нэгэн эрх зүйн үр дагаврыг бий болгосон шийдвэр гаргаагүй байх тул нэхэмжлэгчийн Шүүхийн шийдвэрийн биелэлтийг хангуулах тухай миний өргөдлийг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцүүлж байгаа нь илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг буруутгах үндэсгүй байна.

2.  У аймгийн Улаангом сумын 3 дугаар баг, 1-64 айлын 9 тоот 2 өрөө орон сууцыг Б.Д-д хувьчлахыг У аймгийн орон сууц хувьчлах товчоонд даалгах шаардлагын тухайд:

Орон сууц хувьчлах тухай 23 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт Орон сууц хувьчлах товчооны үйл ажиллагаатай холбоотой гомдлыг Төрийн өмчийн хороонд гаргах ба Төрийн өмчийн хороо уг гомдлыг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор шийдвэрлэнэ гэж заасан байна.

Нэхэмжлэгч Б.Д-гээс Төрийн өмчийн хороонд хандаж гаргасан ...У аймгийн Улаангом сумын 3 дугаар багийн 1 дүгээр 64 айлын 09 тоот 2 өрөө орон сууцыг өөрийн нэр дээр хувьчилсан шийдвэр гаргуулах тухай гомдлыг шийдвэрлэж ...иргэн Б.Мягмарсүрэн, Д.Төмөр-Өлзий нарт өмчлүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг тус тус хүчингүй болгож, уг орон сууцыг иргэн Б.Д-д хувьчлах ажлыг зохион байгуулахыг У аймгийн Орон нутгийн өмчийн албанд үүрэг болгосон тус хорооны 2012 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 499 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулахаар иргэн Д.Төмөр-Өлзийгийн гаргасан нэхэмжлэлийг Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 125 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 215 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2015 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 182 дугаар тогтоолоор тус тус нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Хариуцагч У аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн ....Улаангом сумын 3 дугаар багийн 1 дүгээр 64 айлын 09 тоот 2 өрөө орон сууцыг орон нутгийн өмчид 1999 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн Улсын Их Хурлын тогтоолын хавсралт ...У аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2005 оны 121 дүгээр тогтоолын хавсралтаар тус тус орон нутгийн өмч болохыг тогтоосон нотлох баримтыг бусад холбогдох баримтын хамтаар шүүхэд гаргаж өгсөн байдаг ... шүүхийн шийдвэрээр маргаан бүхий Улаангом сумын 3 дугаар багийн 1 дүгээр 64 айлын 09 тоот 2 өрөө орон сууцыг орон нутгийн өмчид тооцох үндэслэлгүй юм гэж дүгнэснээс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын бүрэн эрх зөрчигдөж байна гэх давж заалдах гомдол үндэслэлгүй байна. Учир нь,

Хавтаст хэрэгт авагдсан Улсын Их Хурлын 1999 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 29 дүгээр тогтоолоор төрийн өмчөөс аймаг, нийслэлийн өмчлөлд шилжүүлэх эд хөрөнгийн жагсаалтыг баталсан хавсралтын 19 дүгээр хэсгийн А-101-д[2] Улаангом, НААҮ газар, 248972.9 гэж байх боловч маргаан бүхий орон сууц тус эд хөрөнгийн бүрэлдэхүүнд хамаарч байгааг тодорхойлоогүй, мөн У аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2005 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 121 дүгээр тогтоолоор[3]1997 оноос хойш хувьчлагдсан орон сууцны дундын өмчлөлд хамаарах 12648052 төгрөгийн хөрөнгийг СӨХ-дод үнэ төлбөргүй шилжүүлж Чандмань-У ХХК-ийн үндсэн хөрөнгөөс хасах.. гэснээс үзвэл тогтоолд дурдсан орон сууцуудыг Сууц өмчлөгчдийн холбоонд шилжүүлж, тус хуулийн этгээдийн үндсэн хөрөнгөөс хасах талаар заасан байх тул дээрх баримтуудыг маргаан бүхий орон сууцыг орон нутгийн өмчид шилжүүлснийг нотлох баримт гэж үзэхээргүй байна.

Монгол Улсын Засгийн газрын 1997 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн Орон сууц хувьчлах талаар авах зарим арга хэмжээний тухай 118 дугаар тогтоолын 1 дэх заалтад Орон сууц хувьчлах товчооны даргын үүргийг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт хариуцуулахаар тогтоосугай, Төрийн өмчийн хорооны 1997 оны Орон сууц хувьчлахтай холбогдсон зарим арга хэмжээний тухай 139 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаарТовчоог тухайн аймаг, нийслэлийн Засаг дарга удирдана гэж заасан байх тул шүүх У аймгийн Засаг даргыг орон сууц хувьчлах товчоог төлөөлөх эрхтэй этгээд гэж үзэж хариуцагчаар тодорхойлсныг буруутгах үндэсгүй, ...иргэн Б.Д-д У аймгийн Улаангом сумын 3 дугаар багийн 1 дүгээр 64 айлын 09 тоот 2 өрөө орон сууцыг хувьчлах ажлыг зохион байгуулахыг тус аймгийн орон нутгийн өмчийн албанд үүрэг болгосон Төрийн өмчийн хорооны 2012 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн хуулийн хүчин төгөлдөр 499 дүгээр тогтоолыг тус аймаг дахь орон сууц хувьчлах товчоо биелүүлэх үүрэгтэй байна.

3.  Гэм хорын хохирол 90 сая төгрөгийг Орон сууц хувьчлах товчооны даргаас гаргуулах шаардлагын тухайд:

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2.6-д захиргааны байгууллага, албан тушаалтнаас иргэн, хуулийн этгээдэд учруулсан хохирлыг гаргуулах, хохирлын хэмжээг өөрчлөх, хасах гэж заасан. Нэхэмжлэгч Б.Д- анхан шатны шүүх хуралдаан дээр ...хэрэв уг байрыг түрээслэсэн бол түрээсийн төлбөрт 40.800.000 төгрөг олох байсан гэж үзэж байна. У аймгийн шүүхэд энэ асуудалтай холбоотой 4,5 удаа шүүх хурал болсон бөгөөд шүүхэд шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл өгөх үедээ ирсэн тохиолдол ч олон байгаа. Тиймээс шүүхэд ирсэн зардал, хоол хүнс, сэтгэл санаа, мөн гуравдагч этгээдийн уг байранд засвар хийсэн мөнгө болох 17.400.000 төгрөг зэрэг зардлуудыг оруулан тооцсон... гэх тайлбарыг нотолсон баримтаа шүүхэд ирүүлээгүй байх тул уг нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв байна.

Түүнчлэн анхан шатны шүүх ...гуравдагч этгээд Т.Лхамсүрэнгийн маргаан бүхий байранд засвар хийсэн гэх 17.400.000 төгрөгийг нэхэмжлэгч түүний өмнөөс бусдаас нэхэмжлэх эрх, хууль зүйн үндэслэл байхгүй байна... гэж дүгнэсэн нь үндэслэл бүхий байна.

Иймд шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. У аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 9 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА

ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ

ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ