| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржбалын Янжиндулам |
| Хэргийн индекс | 133/2017/00342/и |
| Дугаар | 321 |
| Огноо | 2017-08-22 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2017 оны 08 сарын 22 өдөр
Дугаар 321
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
батлах тухай
Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Янжиндулам би,
нэхэмжлэгч- У******* ХХК-ний нэхэмжлэлтэй,
хариуцагч- ******* холбогдох,
ярианы төлбөр болон алдангид нийт 63.999 төгрөгийг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүх 2017 оны 08 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, 2017 оны 08 дугаар сарын 14-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл хүсэлтдээ: Хэрэглэгч ******* нь 2013 оны 10 дугаар сарын 05-ны өдөр манай компанитай “хувь хэрэглэгчид дараа төлбөрт үйлчилгээ үзүүлэх” 94277 тоот гэрээ байгуулан 98084050 дугаарыг ашиглаж эхэлсэн. Гэвч хэрэглэгч нь 2015 оны 1-5 дугаар саруудын ярианы төлбөр болох 42.666,63 төгрөгийг төлөлгүй, гэрээний үүргээ биелүүлэхээс зайлсхийж байна. Хэрэглэгч ******* төлбөрөө төлөхийг утсаар шаардсан боловч өнөөдрийг хүртэлх хугацаанд уг төлбөрийг төлөөгүй тул төлбөр 42.666,63 төгрөгт гэрээний 5.14-т заасны дагуу 678 хоногийн алданги 21.333,32 төгрөг, нийт 63.999 төгрөгийг нэхэмжилж байна.
Хариуцагч ******* ярианы төлбөр, алдангийн нийт 63.999 төгрөгийг төлж барагдуулсан тул нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзаж байна. Өөр нэхэмжлэх зүйлгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлт, бичмэл нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “*******” ХХК нь хариуцагч ******* холбогдуулан 98084050 дугаарын 2015 оны 1-5 дугаар саруудын ярианы төлбөр, алдангид нийт 63.999 төгрөгийг гаргуулахаар шаардсан бөгөөд нэхэмжлэлийн шаардлага болох 63.999 төгрөгийг хариуцагч ******* бүрэн төлж барагдуулсан шалтгаанаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлээсээ татгалзах хүсэлтийг 2017 оны 08 дугаар сарын 14-ний өдөр ирүүлсэн байна /хх-16-18/.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн шалтгаанаар нэхэмжлэгчийн татгалзлыг шүүх баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4.550 төгрөгнөөс 2.275 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Хаан банкны Говь-Алтай аймгийн татварын хэлтсийн ******* тоот данснаас 2.275 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон, ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т заасныг баримтлан хариуцагч*******-т холбогдуулан гаргасан ярианы төлбөр, алдангид нийт 63.999 /жаран гуррван мянга есөн зуун ерөн есөн/ төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн шалтгаанаар нэхэмжлэгч “*******” ХХК татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4.550 /дөрвөн мянга таван зуун тавин/ төгрөгнөөс 2.275 /хоёр мянга хоёр зуун далан таван/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, *******Говь-Алтай аймгийн татварын хэлтсийн 5315640052 тоот данснаас 2.275 /хоёр мянга хоёр зуун далан таван/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд нэхэмжлэгч, хариуцагч нар давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Д.ЯНЖИНДУЛАМ