Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 06 сарын 18 өдөр

Дугаар 001/ХТ2019/00967

 

“Т Б” ХХК-ний нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 184/ШШ2019/00247 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 476 дугаар магадлалтай,

“Т Б” ХХК-ний нэхэмжлэлтэй

Б.О, Т.Б, “А” ХХК, “С Д Э К”ХХК, “С-Ө”ХХК-д холбогдох

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 2 598 087 820 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагч Т.Б, Б.О нарын гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Мөнхзул, Н.Батгэрэл, А.Бүднам, хариуцагч Б.О, Т.Б, хариуцагчийн өмгөөлөгч С.Ялалт, Г.Чинбат, Б.Цэнгэл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Уранзаяа нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Зээлдэгч “А” ХХК, иргэн Т.Б, Б.О нар нь 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдөр 1090/26 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, 2 200 000 000 төгрөгийг сарын 2.4 хувийн хүүтэй, жилийн 28.8 хувийн хүүтэйгээр 24 сарын хугацаатай зээлсэн. Зээлийн барьцаанд орон сууцны зориулалттай улсын бүртгэлийн Ү-2101018957 дугаарт бүртгэгдсэн Орхон аймаг, Баян-Өндөр сум, 2 дугаар баг, Оюут 2а хороолол, Блю даймонд 1 дүгээр байр, 10 давхар, 3 926.31 м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгө, Орхон аймаг, Баян-Өндөр сум, 2 дугаар баг, Оюут 2а хороолол, Блю даймонд 2 дугаар байр, 992 м.кв талбай бүхий 30 хувийн гүйцэтгэлтэй, орон сууцны зориулалттай барилга болон Орхон аймаг, Баян-Өндөр сум, Оюут баг, 2а хороолол, 10 202 м.кв талбайтай нэгж талбарын 18432433359477 дугаартай эзэмших эрхтэй газрыг тус тус барьцаалсан. Зээлдэгч нар нь зээлийн төлбөрт 390 673 156 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 640 828 058 төгрөг, нийт зээл, зээлийн хүүгийн төлбөрт 1 031 501 214 төгрөгийг төлсөн бөгөөд 2017 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр зээлийн төлбөрт 61 600 000 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 61 600 000 төгрөг төлснөөс хойш зээлийн төлбөрт өнөөдрийг хүртэл огт төлөлт хийгээгүй байна. Зээл, зээлийн хүүг төлүүлэх шаардлагыг биелүүлээгүйн улмаас зээлдэгчтэй удаа дараа уулзаж, зээлийн төлбөрийг төлж барагдуулах, төлөөгүй тохиолдолд шүүхэд хандах талаар мэдэгдсэн. Зээл нь тусгай активын албанд 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн гүйцэтгэх захирлын А/328 тоот тушаалын дагуу шилжиж ирсэн. Зээлийн гэрээний ерөнхий хугацаа 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдөр дууссан. Иймд зээлийн төлбөр 1 809 326 843 төгрөг, үндсэн хүүгийн төлбөр 704 355 991 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 84 404 985 төгрөг, нийт 2 598 087 820 төгрөгийг “А” ХХК, Т.Б, “С Д Э К”ХХК, “С-Ө”ХХК, Б.О нараас гаргуулж, шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй тохиолдолд барьцааны үл хөдлөх эд хөрөнгүүдийг албадан дуудлага худалдаагаар худалдаалж үүргийг хангахыг шүүхийн шийдвэрт тусгайлан зааж өгнө үү. “А” ХХК-ийг зохиомлоор дампууруулсан гэж үздэг. Иргэний хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт зааснаар хуулийн этгээдийн эрхийн чадамж нь байгаа, хуулийн этгээд татан буугдаагүй. Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.4 дэх хэсэгт зааснаар хуулийн этгээд эрх залгамжлалгүйгээр татан буугдаж улсын бүртгэлээс хасагдсан байх ёстой.Гэтэл “А” ХХК нь улсын бүртгэлээс хасагдаагүй үүрэг хэвээрээ байгаа гэж харагдаж байна. Үндсэн үүрэг дуусгавар болоход бусад дагалдах үүрэг дуусгавар болно гэж байгаа боловч, нэг үүрэг гүйцэтгэгчийн үүрэг дуусгавар болсноор нөгөө үүрэг гүйцэтгэгчийн үүрэг дуусгавар болно гэсэн ойлголт байхгүй. Ийм учраас бид “А” ХХК-ийг мөн бусад компаниудыг хамтран хариуцагчаар татсан. Төлбөрийн чадваргүй болсон бол тэр төлбөрийн чадваргүй болсон этгээдтэй үүрэг хүлээсэн бусад хуулийн этгээдүүдийн үүрэг бас чөлөөлөгдөхгүй. Шаардлага яаж хувиарлагдах уу, хэн хэдийг хариуцах уу гэдэг асуудал байгаа болохоос биш хэн ч энэ нэхэмжлэлийн шаардлагыг хариуцахгүй гэсэн ойлголт байхгүй. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг таван хариуцагчид холбогдуулж гаргасан байгаа юм. Дампуурлын хэргийн хувьд “А” ХХК-ний захирал Т.Б гэдэг хүн албан ёсоор хуулийн дагуу дампуурах гэж байгаа тухай “Т Б” ХХК-д мэдэгдэж байгаагүй. Харин 2018 оны 01 дүгээр сард “М Т”ТМЗ ХХК-аас маргааш нэхэмжлэгчдийн хурал болох гэж байна, “А” ХХК-д дампуурлын хэргийн талаар хуралдах тухай хэлсэн. Үүний дагуу нэхэмжлэгчдийн хуралд очсон. Хэргийн материалтай танилцах 30 хоногийн хугацаа өгөөч гэж хүссэний дагуу 30 хоногийн хугацаа өгсөн ба хугацааг дуусгалгүй нэхэмжлэгчдийн хурлыг зарлаад хурлаа хийгээд асуудлыг шийдсэн гэжээ.

Хариуцагч “А” ХХК шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Банкны нэхэмжлэлийн зүйл үндэслэлтэй холбоотой дампуурлын хэргийг шүүх шийдвэрлэж байгаа тул холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Т.Б шүүхэд, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “А” ХХК-ийг миний бие одоо төлөөлөх эрхгүй болсон. Тамга тэмдэг хураагдсан. Хэрэг гүйцэтгэгч төлөөлөх байх. Харин иргэний хувиар зээлийн гэрээнд гарын үсэг зурсан. “Т Б” ХХК нь зээлийн гэрээнд гарын үсэг зурах ёстой гээд л зуруулсан. Учир холбогдол, үр дагаврыг тайлбарлаж өгөөгүй. Төсөл хэрэгжүүлэх хүрээнд зээлийг авсан, хөрөнгө оруулсан, бүх баримт бичгийг дампуурлын хэрэг гүйцэтгэгчид өгсөн. Хамгийн гол нь “Т Б” ХХК-ийн нэхэмжлэлийн зүйл болох зээлийн гэрээтэй холбоотой асуудал. Шүүхийн “А” ХХК-ийг дампууруулж татан буулгасан хүчин төгөлдөр шийдвэр байгаа тул “Т Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.Оын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2 000 000 000 төгрөгийн зээлтэй холбоотой хэрэг маргаан өөр шүүгч дээр дампуурлын ажиллагаагаар шийдвэрлэгдсэн. Энэ хэргийг хэрэгсэхгүй болгох ёстой гэж бодож байна. Хариуцагч Б.О нь энэ зээлийг аваагүй, түүнд мөнгө шилжүүлсэн баримт байхгүй. Б.О, Т.Б нарын байр нь дуудлага худалдаанд орчихсон, Б.О нь эрхэлсэн тодорхой ажилгүй, 2 нялх хүүхэдтэй. Бүх эд хөрөнгийг нь хураачихсан, юу ч байхгүй.. “Т Б” ХХК дампуурлын хэргийг мэдсэн, зээлийн гэрээний хугацаа дуусаагүй гээд ороогүй.. Зээлийн гэрээний үүрэг дуусгавар болчихсон. Гэтэл бүх юм дууссан, ямар ч төлбөрийн чадваргүй болсон хойно шүүхэд нэхэмжлэл гаргаж, зээлийн төлбөрийг нэхэмжилж байгааг ойлгохгүй байна. “Т Б” ХХК зээл олгохдоо “С-Ө”ХХК-ийг хамтран зээлдэгчээр оруулаад, газрыг нь барьцаанд авчихсан байгаа. “С-Ө”ХХК-ийн газрыг “А” ХХК руу шилжүүлээд барьцаалах ёстой байсан. Ийм тохиолдолд дампуурлын тухай хуулиар зөвхөн “А” ХХК-ийн хөрөнгийг зарж борлуулдаг болохоос, “С-Ө”ХХК-ний хөрөнгийг зарж борлуулахгүй, шууд чөлөөлөгддөг. Хэрвээ “А” ХХК дампуурлаа зарлаагүй байсан бол нэхэмжлэгч иргэний хэрэг, маргааны журмаар хамтран зээлдэгчээс үүргийг шаардаж болно, “А” ХХК дампуурлаа түрүүлээд зарласан учир нэхэмжлэгч нар дампуурлын хэрэг маргаанд хүчээр орох болсон. Дампуурлын тухай хуулиндаа 21 хоногт багтаан нэхэмжлэл гаргах ёстой байсан гаргаагүй, хугацаагаа сэргээх хүсэлт гаргах боломж байсан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8-д зааснаар энэ хэргийг хэрэгсэхгүй болгох ёстой гэж бодож байна. “Т Б” ХХК нэхэмжлэлээ гаргаагүй учраас “А” ХХК нь “Т Б” ХХК-д өргүй болсон гэжээ.

Хариуцагч “С-Ө”ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлийн гэрээгээр “С-Ө”ХХК-аас юу шаардаад байгаа нь тодорхой бус. “Т Б” ХХК, “С-Ө”ХХК-тай 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдөр 1090/26-01 дугаартай барьцааны гэрээ байгуулсан б”А”г. Барьцааны эд зүйл нь Орхон аймаг Баян-Өндөр сум, 2-р баг, Оюут 2А хороололд байрлах 10,202 м/кв талбай газар байсан. Газрын үнийг барьцааны гэрээнд дурдаагүй, үнэгүй байгаа. Дампуурлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт заасан нийтэд зарласнаас хойш 21 хоногийн дотор нэхэмжлэлээ гаргах эрхтэй байсан ч “Т Б” ХХК шүүхэд нэхэмжлэлээ гаргаагүй. Тиймээс үндсэн үүрэг нь дуусгавар болсон болохоор дагах үүрэг нь мөн адил дуусгавар болох ёстой. Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.6-д зааснаар хуульд заасан бусад үндэслэлээр барьцааны эрх дуусгавар болсон. Тиймээс Иргэний хуулийн 160.1.3-д зааснаар “Т Б” ХХК нэгэнт эрхээ алдсан учир энэ барьцааны гэрээ дуусгавар болсон гэж үзэж, “С-Ө”ХХК-д барьцааны эд хөрөнгө болох 10 202 м.кв газрыг буцаан өгөх үүрэг бий болсон. Батлан даагчийн тал дээр 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 1090/26-03 дугаартай батлан даалтын гэрээ байгуулсан. Талуудын тохиролцсон үнэлгээ, батлан даагчийн данс, борлуулалтын орлого, бүх бараа материалууд байна гэдэг ч огт нэр заагаагүй б”А”г. Иргэний хуулийн 461 дүгээр зүйлийн 461.1 дэх хэсэгт батлан даагчийн эрх, үүргийг хуульчилж өгсөн б”А”г. Үүрэг гүйцэтгүүлэгчээс, батлан даагчид шаардлага гаргавал, үүрэг гүйцэтгэгчээс, үүрэг гүйцэтгүүлэгчийн эсрэг гаргаж болох бүх татгалзалыг батлан даагч гаргах эрхтэй байхаар зохицуулагдсан. Дампуурлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хэргийг хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Нэхэмжлэгч тал зээлийн гэрээний үүрэг дуусаагүй байсан гэдэг. Зээлийн гэрээний 6.2.3-д заасан зээлийн хяналтын явцад зээлдэгчийн болон батлан даагчийн санхүүгийн б”А”л муудсан тохиолдолд гэж заасан байна. Хариуцагч талаас шүүхэд нэхэмжлэл гаргаад санхүүгийн б”А”л муудсан талаар хэлээд байхад яагаад шүүхэд нэхэмжлэл гаргаагүй юм. Яг энэ харилцан тохиролцсон гэрээний дагуу нэхэмжлэгч тал нэхэмжлэлээ гаргах ёстой байсан гэжээ.

Хариуцагч “С Д Э К”ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “А” ХХК-ийн барилгын ажлыг гүйцэтгэж байсан, барилга угсралтын үйл ажиллагаа явуулдаг тусгай зөвшөөрөлтэй компани. “А” ХХК-ийн захирал Т.Б нь мөн “С Д Э К”ХХК-ний захирал. “Т Б” ХХК нь “С Д Э К”ХХК-тай байгуулсан батлан даалтын гэрээг харахад “С Д Э К”ХХК нь ямар хөрөнгөөр “А” ХХК-ийн үүргийг гүйцэтгэх нь тодорхойгүй, зааглаж ялгасан зүйл байхгүй. Нөгөө талаар ”С Д Э К”ХХК нь ямар үйл ажиллагаа явуулдаг болох, ямар хөрөнгөтэй эсэх, ямар эх үүсвэрээр орлого олдог зэргийг “Т Б” ХХК нь судлаагүй зэрэг нь өөрсдийн буруутай үйл ажиллагаанаас болсон. Энэ 2 компани нь хоёулаа төлбөрийн чадваргүй, дампуурсан байгаа. Батлан даалтын гэрээг байгуулахдаа “С Д Э К”ХХК-д хэдий хэр хөрөнгө байгаа эсэх талаар, хэрэв үндсэн зээлдэгч төлж чадахгүй тохиолдолд ийм, хэмжээний хөрөнгөөр өр төлбөрийг барагдуулна гэж тодорхой зааж өгөх байсныг зааж өгөөгүй. Би С.Төгс өмгөөлөгчийн энэ хэрэг шийдэгдсэн, шийдээд дууссан гэсэн байр суурин дээр санал нэг байна. Хамгийн анх энэ хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүгчийн захирамжаар төлбөрийн чадваргүйг тооцож, дампуурсныг тогтоон, 2018 оны 01 дүгээр сарын 10-ний дотор нийтэд мэдээлэхийг Тамгын газарт үүрэг болгосон б”А”г. Энэ дотор хуулийн хугацаанд “Т Б” ХХК шүүхэд нэхэмжлэл гаргаагүй. Ингээд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа энэ том хуулийн дагуу алдсан байгаа. “Т Б” ХХК нь шийдэгдэж байгааг мэдсээр байж шүүхэд нэхэмжлэл гаргаагүй нь өөрсдийн буруутай үйл ажиллагаанаас болж хуульд заасан эрхээ алдсан. 2018 оны 11 дүгээр сарын 22-ний өдөр “А” ХХК-ийг дампуурсанд тооцоод татан буулгасан, хуулийн хүчин төгөлдөр шийдвэр гарсан. Энэ шийдвэрт нэхэмжлэгч болон хэргийн оролцогч нар гомдол гаргаагүй. Ийм учраас энэ хэрэг шийдэгдсэн байна гэж үзэж, “Т Б” ХХК нь шүүхэд нэхэмжлэл гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй байна. “А” ХХК-ийн хэргийн талаар “М Т”ТМЗ ХХК мэдэж байгаа. Нэхэмжлэгч талаас Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хөөн хэлэлцэх хугацаа сэргээж өгнө үү гэж хүсэлт гаргасан боловч шүүхээс хөөн хэлэлцэх хугацаагаа алдсан байна гээд хүсэлтийг хүлээж аваагүй. Ингээд гурван удаагийн шүүхийн шийдвэрээр эцэслэн шийдвэрлэгдсэн энэ асуудалд нэхэмжлэгч тал дахин шүүхээр шийдүүлэх гэж байгаа өөрөө хууль зүйн үндэслэлгүй байна гэж үзэж нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Үндсэн үүрэг дээр барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага, нэхэмжлэл гаргах 21 хоногийн хугацаа алдсан. Энэ хугацаа алдсаныг шүүхээс анхаарна уу. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн шүүхийн шийдвэрээр нотлогдсон үйл баримтыг дахин нотлуулах гэж байгааг буруу гэж үзэж байна. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэгэнт нотлогдсон баримтыг дахин нотлох шаардлагагүй гэж заасан. Хуулийн этгээдийг Улсын бүртгэлд татан буугдснаар бүртгүүлээд, Улсын бүртгэлээс хасагдснаар эрх зүйн чадамж дуусгавар болно гэж байсан. Яг энэ заалтыг хэрэглэхэд бэрхшээлтэй, дампуурлынхаа хуулинд заасан хуулийнхаа хугацааг хэрэглэнэ. Мөн үндсэн үүрэг хүчин төгөлдөр бус болсон учраас үр дагавар нь цаашаагаа батлан даагч болон батлан даагчид адилхан хамаарна гэж үзэж байна гэжээ.

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 184/ШШ2019/00247 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “А” ХХК, Т.Б, Б.О нараас зээлийн гэрээний үүрэгт 2 598 087 820.68 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Т Б” ХХК-д олгон, Иргэний хуулийн 458 дугаар зүйлийн 458.1, 460 дугаар зүйлийн 460.1 дэх хэсэгт зааснаар ”А” ХХК, Т.Б, Б.О нар зээлийн үүргийг гүйцэтгээгүй хэмжээгээр нөхөх хариуцлагыг “С-Ө”ХХК, “С Д Э К”ХХК-д хүлээлгэн, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “А” ХХК, Т.Б, Б.О нар үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд Орхон аймгийн Баян-Өндөр сумын 2-р баг, Оюун 2а хороолол, Блю Дайманд 1 байр, орон сууцны зориулалттай 10 давхар барилга үл хөдлөх эд хөрөнгө, мөн хаягт байрлах 2 байр, орон сууцны зориулалттай 30 хувийн гүйцэтгэлтэй барилга, Орхон аймаг, Баян-Өндөр сум, Оюут баг, 2а хороолол, 10202 м.кв талбай бүхий газрыг тус тус албадан худалдаж, уг худалдсан үнээс үүргийн гүйцэтгэлийг хангахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалган, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “А” ХХК, Т.Б, Б.О нараас улсын тэмдэгтийн хураамжид 13 218 589.11 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ”Т Б” ХХК-д олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 13 218 589.11 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 476 дугаар магадлалаар Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 184/ШШ2019/00247 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Т.Баас давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 13 218 589 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагч Т.Б, Б.О нар хяналтын гомдолдоо: Магадлалыг хариуцагч нарын зүгээс бүхэлд нь эс зөвшөөрч дор дурдсан хяналтын гомдлыг үүгээр гаргаж байна. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ процессын алдаа гаргаж, хэргийн оролцогч, зохигчдын эрхийг зөрчиж, эрх зүйн байдлыг дордуулсан тухайд: Т.Б аль хариуцагчийг төлөөлж нэхэмжлэлийг гардсан нь тодорхойгүй. ИХШХШ тухай хуулийн 67.1.2, 72.1-д тус тус заасан. “Т Б” ХХК нь анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа “А” ХХК, Б.О, “С Д Э К”ХХК, “С-Ө”ХХК гэсэн тус тусдаа эрх эдэлж, үүрэг хүлээх чадвартай эрх зүйн этгээдүүдийг хариуцагчаар тодорхойлсон. Хэрэв Т.Б ““А”” ХХК-ийг төлөөлж нэхэмжлэлийг г арлсан гэж үзвэл “С-Ө”ХХК, “С Д Э К”ХХК-нд гардуулах ажиллагааг шүүх хэрэгжүүлээгүй. Харин Т.Б энэ 3 компанийн аль нэгийг төлөөлсөн гэвэл 2 компаний хувьд нэхэмжлэлийг гардуулаагүй гэж үзэх бүрэн үндэслэлтэй. Тэрнээс Т.Б уг 3 компанийг бүгдийг төлөөлөөгүй болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтаас бүрэн харагддаг. Хариуцагч бүрт ийнхүү шүүхээс гардуулах ажиллагааг хэрэгжүүлээгүй байхад хариуцагч нарын зүгээс нэхэмжлэлд холбогдуулан тайлбар өгөх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон явдал нь шүүхийн зүгээс хуульд заасан ажиллагааг зөрчсөн үйлдлийг зөвтгөх үндэслэл болохгүй.2. Нэхэмжлэгч нь шүүхэд анх нэхэмжлэл гаргахдаа “А” ХХК, Б.О, “С Д Э К” ХХК, “С-Ө”ХХК болон хожим нэмэгдүүлж Т.Быг хариуцагчаар оролцуулж улмаар Зээлийн төлбөрт 2 598 087 820.68 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгчийн уг шаардлага нь маш тодорхой бус ойлгомжгүй байсан. Харин шүүгчийн зүгээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад болон шүүх хуралдааны үеэр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг тодруулалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн. Улсын Дээд Шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 1 дугаартай “Нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг тодорхойлоход анхаарах зарим асуудал”-н хүрээнд гаргасан Зөвлөмжийн 4.5-д ...гэжээ. Улсын Дээд Шүүхийн зөвлөмжид дурдсан бүхий л шинжийг уг хэрэг бүрэн агуулж байгаа бөгөөд анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ нийт 5 хариуцагч нарын хэнээс юу шаардаж буйг огт тодруулаагүй, нэхэмжлэгчийн шаардлага ч түүнийг тодорхойлох бүрэн боломжгүй, ойлгомжгүй байхад хэргийг шийдвэрлэсэн нь буруу байна. Тухайлбал, Уг хэрэгт хариуцагчаар оролцсон “С-Ө”ХХК, “С Д Э К” ХХК нь “Т Б”тай байгуулсан 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 1090/26-03 тоот “Батлан даалтын гэрээ”, 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 1090/26-01 тоот “Барьцааны гэрээ”-ээр үүрэг хүлээсэн. Энэхүү гэрээнүүдийн эрх зүйн зохицуулалтыг Иргэний хуульд зааснаар “Зээлийн гэрээ”-ний үүргээ зээлдэгч биелүүлээгүй нөхцөлд нөхөх хариуцлага хүлээхээр зохицуулсан. Тэрнээс зээлдэгчийн үүргийг зээлдэгчийн нэгэн адил бүхэлд нь хүлээх эрх зүйн зохицуулалт байхгүй юм. Гэтэл нэхэмжлэгчийн зүгээс хариуцагч “С-Ө”ХХК, “С Д Э К”ХХК-иас батлан даалтын гэрээний үүргийг шаардаад байна уу? Эсхүл барьцааны гэрээний үүргийг шаардаад байна уу? гэдэг нь маш ойлгомжгүй байсан. Учир нь, нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараараа ““А”” ХХК, “С-Ө”ХХК, “С Д Э К”ХХК болон Т.Б, Б.О нараас бүгдээс нь 2 598 087 820.68 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн. Өөрөөр хэлбэл зээлдэгчээс “Зээлийн гэрээ”-ний дагуу юу шаардаж байгаа, батлан даагчаас “Батлан даалтын гэрээ”-ний дагуу юу шаардаж байгаа, барьцаалуулагчаас “Барьцааны гэрээ”-ний дагуу юу шаардаад байгааг огт салгаж нэхэмжлээгүй, шаардаагүй байна. Харин шүүгч нэхэмжлэгчийн уг шаардлагыг тодруулалгүйгээр, хэргийг шийдвэрлэхдээ өөрөө тодруулж шийдвэрлэсэн нь шүүгч хэт нэг талыг барьж, нэхэмжлэгчид ашигтайгаар хэргийг шийдвэрлэсэн гэж үзэх үндэслэл болно. 3. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр 069 тоот албан бичгээр “Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн тамгын газарт” тоот /Хавтаст хэргийн-136/ илгээж “2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдриин 184/ШШ2018/02879 тоот Шийдвэр хүчинтэй болсон эсэх тухай лавлагаа” гаргуулахаар хүргүүлсэн. Улмаар Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газраас 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр 034 тоот албан бичгээр “2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 184/ШШ2018/02879 тоот Шийдвэр хүчин төгөлдөр болсон” тухайн лавлагаа /Хавтаст хэргийн 139/-г ирүүлсэн. Түүнчлэн, Хавтаст хэргийн 84-94 дүгээр талд “Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 184/ШШ2018/02879 тоот Шийдвэр” нотлох баримтаар авагдсан. Компанийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “Компанийг хувьцаа эзэмшигчдийн хурлын болон шүүхийн шийдвэрээр Иргэний хууль, энэ хууль болон бусад хуульд заасан үндэслэлээр татан буулгана”, 26.2, 26.4-т ...заасан. Хариуцагч ““А”” ХХК нь Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 184/ШШ2018/02879 тоот Шийдвэрээр дампуурсан тооцогдож, татан буугдсан байна. Уг шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн Нэгдүгээр хэсэгт “Дампуурлын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1. 33 дугаар зүйлийн 33.1-д заасныг баримтлан ““А”” ХХК-ийг дампуурсанд тооцож, татан буулгасугай”. Гуравдугаар хэсэгт “Дампуурлын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1. 33 дугаар зүйл, болон Иргэний хуулийн 32 дугаар зүйлийн 32.5.1-32.5.6. 32.6-32.11-д заасны дагуу эд хөрөнгө захиран зарцуулах, аж ахуйн үйл ажиллагааг удирдах эрхийг ““М Т”ТМЗ ” ХХК-д шилжүүлсүгэй” гэж шийдвэрлэсэн. Дээр дурдсаны дагуу уг шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.4-т ...зааснаар нэгэнт тогтоогдсон үйл баримт юм. Уг баримтаар ““А”” ХХК-ийн Гүйцэтгэх удирдлагын бүрэн эрх Т.Бын хувьд дуусгавар болж, шүүхийн шийдвэрээр ““М Т”ТМЗ” ХХК-нд шилжсэн нь нотлогдож байна. Гэтэл Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 184/11132019/00151 тоот захирамжаар ““М Т”ТМЗ” ХХК-ийн төлөөлөгчийг шүүх хуралдаанд оролцуулахаас татгалзаж /хх132-133/, ““А”” ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхгүй, бүрэн эрх нь шүүхийн шийдвэрээр нэгэнт дуусгавар болсон этгээд болох Т.Быг шүүх хуралдаанд оруулж шийдвэрлэсэн байна. Т.Бын хувьд шүүх хуралдаанд удаа дараа өөрийн Гүйцэтгэх захирлын бүрэн эрх дуусгавар болсон тухай мэдүүлсээр байхад энэ талаар дүгнэлт хийхгүйгээр шүүх хуралдаанаар хэргийг шийдвэрлэсэн нь хуулийг маш ноцтой зөрчсөн үйлдэл болсон. Мөн 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн шүүх хуралдаанд хариуцагч ““А”” ХХК, түүний төлөөлөх эрхтэй этгээд оролцоогүй бөгөөд энэ тухай шүүхийн 247 тоот Шийдвэрт “Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Бүднам, Х.Мөнхзул, Н.Батгэрэл. хариуцагч Т.Б, “С-Ө”ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Алтантуяа, “С Д Э К”ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Бадамханд. Б.Оын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Төгс, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Баянжаргал нар оролцов” гэж маш тодорхой дурдсан байна. Тодруулбал, шүүх хуралдаанд Т.Б нь “иргэн” статустайгаар, өөрт хамаарах хэсэгт хариуцагчаар оролцсон байна. Хариуцагч ““А”” ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх, түүнийг төлөөлж шүүх хуралдаанд оролцох бүрэн эрхтэй этгээд энэхүү хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоогүй, оролцох боломжийг шүүхийн зүгээс хясан боож, хэргийг түргэн шийдвэрлэх үүднээс хэт нэг талд ажиллаж, нэхэмжлэгч этгээдэд ашигтайгаар хурлыг зохион байгуулсан зэрэг нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн суурь зарчим, түүний бүхий л хэм, хэмжээг ноцтой зөрчсөн үйлдэл болсон. 4. Нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргахдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлд заасан нэхэмжлэлийн бүрдүүлбэрийг хангасан байх ёстой бөгөөд тэр дундаа улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасан хэмжээгээр төлж, төлсөн тухай баримтыг хавсаргах ёстой б”А”г. Гэтэл нэхэмжлэгч талын зүгээс улсын тэмдэгтийн хураамжийг зохих ёсоор төлөөгүй, төлсөн тухай баримтыг гаргаж өгөөгүй байна. Хавтаст хэргийн 4 дүгээр талд авагдсан баримтыг улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт гэж нэхэмжлэгч хэлэх боловч энэ нь ““А”” ХХК-ийн данснаас суутгаж, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт байна. Улсын тэмдэгтийн хураамж суутгаж, шилжүүлсэн данс нь ““А”” ХХК-ийн данс байгаа нь тухайн баримтаас илэрхий байгаа юм. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч тал өөрсдөө төлөлгүй, ““А”” ХХК-ийн данснаас суутгаж, төлсөн явдлаа өөрөө төлсөн мэтээр шүүхэд тайлбарласан байна. Энэ нь нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн тухай хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан улсын тэмдэгтийн хураамж төлж төрийн ажил үйлчилгээг хүртэх ёстой гэсэн зарчмыг ноцтой зөрчсөн, ийнхүү зөрчсөн зөрчлийг анхан болон давж заалдах шатны шүүхээс огт анхаарч үзэлгүй алдаа гаргасан байна. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэгт цугларсан нотлох баримт, талуудын хүсэл зоригийн илэрхийлэл, хэргийн нөхцөл б”А”лд нэг бүрчлэн дүгнэлт хийхгүйгээр хэт нэг талд ажилласан тухай: 1. Хавтаст хэргийн 7-8 дугаар талд авагдсан 1090/26 тоот “Зээлийн гэрээ”-нд зээлдэгчээр ““А”” ХХК, Т.Б, Б.О оролцсон байна. ...95 тоот “Т Б” ХХК-ийн “Төлөөлөн Удирдах Зөвлөл”-ийн “Зөвшөөрөл өгөх тухай” тогтоолоор ““А”” ХХК-нд 2 200 000 000 төгрөгийг 24 сарын хугацаатайгаар, 28.8 хувийн хүүтэйгээр олгохыг Гүйцэтгэх захирал Б.Баттүвшинд зөвшөөрсөн байна. ...Үүний дагуу нэхэмжлэгч ““Т Б”” ХХК-ийн зүгээс шүүхэд нотлох баримтаар зөвхөн ““А”” ХХК-ийн холбогдох баримтуудыг л гарган өгсөн б”А”г. Дээр дурдсан нөхцөл байдлыг дүгнэхэд анхнаасаа ““А”” ХХК зээл авахаар ““Т Б”” ХХК-нд хандсан, түүнийг ““Т Б”” ХХК-ийн “Зээлийн ерөнхий хороо”, “Төлөөлөн Удирдах Зөвлөл” нь дэмжсэн. Гэтэл зээл авахаар ямар ч хүсэлт гаргаагүй, хүсэл зоригийн илэрхийлэл байхгүй, зээлийг ашиглаагүй этгээдийг хүчээр “зээлийн гэрээ”-нд зээлдэгчийн хувиар оролцуулж, өнөөдөр түүний үр дагавар хэмээн гэрээнд гарын үсэг зурснаар нь Т.Б, Б.О нараас зээлийг бүхэлд нь иргэн хүнийх нь хувиар нэхэмжилж байгаа нь буруу байна. Иргэний хуулийн 39.1, 40.1, 41.1 -д ...заасан. 1090/26 тоот “Зээлийн гэрээ”-нд Т.Б болон Б.О нарын зүгээс зээл авах хүсэл зоригийн илэрхийлэл байгаагүй бөгөөд иргэн хүнийхээ хувиар уг зээлийг ашиглахгүй учир зээлдэгчээр оролцох хүсэлгүй байгаа нь илэрхий харагдаж байна. Иймд, хариуцагч Т.Б, Б.О нарын зүгээс зээлдэгчээр оролцох, зээл авах хүсэл зоригийн илэрхийлэл байхгүй учир уг хариуцагч нарын хувьд зээлийн гэрээ байгуулагдаагүй гэж үзэх бүрэн үндэслэлтэй бөгөөд Зээлийн гэрээний үр дагавар, эрх, үүргийг хэрэгжүүлэхгүй юм. Мөн хх-ийн 51-55 дугаар талд авагдсан “Зээлийн дансны хуулга” баримтаас 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 1090/26 тоот “Зээлийн гэрээ”-ний дагуу 2 200 000 000.00 төгрөгийг ““А”” ХХК бэлэн бусаар бүхэлд нь хүлээн авч, уг зээлийг өөрийн хэрэгжүүлж буй барилгын үйл ажиллагаанд эргэлтийн хөрөнгийн зориулалтаар ашигласан нь нотлогдож байна. Дээр дурдсан нотлох баримтаар зээлдэгч Т.Б, Б.О нарын зүгээс ““Т Б”” ХХК-иас ямарч зээл аваагүй, банкны зүгээс ч уг этгээдүүдэд зээл олгоогүй болох нь илэрхий нотлогдож байна. Гэтэл Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн зүгээс дээр дурдсан үйл баримт, нотлох баримтуудад дүгнэлт өгөхгүйгээр хэргийг нэхэмжлэгч талын хүссэн хэмжээнд, түүний гаргасан тайлбарын дагуу хэт нэг талыг барьж шийдвэрлэсэнд хариуцагчийн зүгээс маш гомдолтой байна. 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65.1.10, 117.1-д ...гэж заасан. Хавтаст хэргийн 84-94 дүгээр талд авагдсан “Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 184/ШШ2018/02879 тоот Шийдвэр”-ээр ““А”” ХХК-ийг татан буулгасан. Иргэний хуулийн 32.1, 32.1.2-т ...гэж үзнэ. Дээр дурдсанаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65.1.10-т “Татан буугдсан” байхыг шаардаж байгаа болохоос “Хуулийн этгээдийн эрх зүйн чадамж дуусгавар болсон” нөхцөл тавигдаагүй байна. Гэтэл анхан шатны шүүх Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг буруу хэрэглэж “А” ХХК-ийн Улсын бүртгэлээс хасагдаагүй учир эрх зүйн чадамж дуусгавар болоогүй гэж үзэж, улмаар хэрэглэх ёстой хуулийг хэрэглэхгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь буруу болсон. Харин ““А”” ХХК нь “Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 184/ШШ2018/02879 тоот “Шийдвэр”-ээр татан буугдсан бөгөөд энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65.1.10 дах заалтын нөхцөлийг бүрэн хангаж байгаа учир шүүгчийн зүгээс мөн хуулийн 117.1 -д заасныг баримтлан хэргийг хэрэгсэхгүй болгох байтал уг асуудлыг хайхрахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь буруу болжээ. 3. Хариуцагч ““А”” ХХК нь Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хүсэлт гаргаж, шүүхийн зүгээс 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 184/Ш32017/11699 дугаар Захирамжаар иргэний хэрэг үүсгэж, 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 184/Ш32018/00423 тоот Захирамжаар ““А”” ХХК-ийг төлбөрийн чадваргүйд тооцож, 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр хэвлэл мэдээллийн хэрэгсэл болох “Өнөөдрийн” сониноор нийтэд зарлаж, нэхэмжлэгчдийн хурлыг 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хуралдуулахаар зарласан. ““Т Б”” ХХК-ийн зүгээс хэвлэл мэдээллийн хэрэгслээр зарласан зарыг мэдээгүй боловч дампуурлын хэргийн хэрэг гүйцэтгэгч ““М Т”ТМЗ” ХХК-ийн зүгээс 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр утасдаж мэдэгдсэний дагуу нэхэмжлэгчдийн анхдугаар хуралд “Т Б” оролцсон боловч шүүхэд Дампуурлын тухай хуулийн 15.1-д “Харилцагч тал хариуцагчтай холбоотой нэхэмжлэлээ хариуцагчийг төлбөрийн чадваргүй болсон тухай нийтэд мэдээлсэн өдрөөс хойш 21 хоногийн дотор шүүхэд гаргана гэж заасны дагуу хариуцагч ““А”” ХХК-нд холбогдуулж дампуурлын хэрэгт хуульд заасан хугацаанд нэхэмжлэл гаргаагүй. Түүнчлэн ““Т Б”” ХХК-ийн зүгээс 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хуульд заасны дагуу Дампуурлын тухай хуулийн 15.1, 35.8-д заасан нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг шүүхийн журмаар сэргээлгэхээр хүсэлт гаргасан бөгөөд хүсэлтийг шүүгч шийдвэрлэж улмаар ““Т Б”” ХХК-ийг хүндэтгэн үзэх шалтгаангүй гэж нэхэмжлэл гаргах хугацааг сэргээгүй. ““А”” ХХК-ийн дампуурлын хэрэг маргааныг шийдвэрлэж буй Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хүрээнд гаргасан захирамж, шийдвэр нь энэ хэрэгт нэгэн адил хүчинтэй бөгөөд дахин нотлох шаардлагагүй, нэгэнт тогтоогдсон баримт юм. Гэтэл ““А”” ХХК-ийн дампуурлын маргаанд ““Т Б”” ХХК-ийг нэхэмжлэл гаргах эрх, нэхэмжлэгч биш гэж үзэж шүүгчийн зүгээс нэгэнт шийдвэрлэсэн байхад түүнийг тухай дүүргийн өөр шүүгч дахин шийдвэрлэж нэхэмжлэлийг хүлээн авч хэрэг үүсгэж, улмаар асуудлыг шийдсэн нь хууль зөрчсөн үйлдэл болсон. Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65.1.6-д “нэхэмжлэлд дурдсан үйл баримт, зохигчийн гэм буруугийн талаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн болон арбитрын шийдвэр, эсхүл нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, түүнчлэн хэргийг хэрэгсэхгүй болгосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн болон арбитрын шийдвэр буюу шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж байгаа бол мөн хуулийн 117.1-д заасны дагуу шүүгч хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байсан. Гэвч шүүхийн зүгээс хэрэглэх ёстой хуулийг хэрэглэхгүйгээр хэргийг шийдвэрлэсэн алдаатай болсон Иймд шийдвэр, магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийн дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах хуулийн үндэслэлтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч “Т Б” ХХК нь хариуцагч “А” ХХК, Т.Б, Б.О нарт холбогдуулан зээлийн үүрэгт 2 598 087 820 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах, хариуцагч “С Д Э К”ХХК, “С-Ө”ХХК-д холбогдуулан батлан даалтын гэрээний дагуу үүргийг хангуулах нэхэмжлэлийг тус тус гаргажээ.

Хариуцагч нар нэхэмжлэлийг эс зөвшөөрч, “А” ХХК-ийг дампуурсанд тооцож татан буулгасан шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон, нэхэмжлэгч нь дампуурлын хэрэг үүсгэсэн байхад нэхэмжлэлээ хугацаандаа гаргаагүй гэсэн үндэслэлээр маргасан байна.

“А” ХХК, Т.Б, Б.О нар зээлийн гэрээний дагуу, “С-Ө” ХХК нь барьцааны гэрээ, батлан даалтын гэрээний дагуу үүрэг хүлээснээр, хариуцагч, “С Д Э К”ХХК нь батлан даалтын гэрээний дагуу үүрэг хүлээснээр тус тус хариуцагчаар оролцжээ. Шүүх нэхэмжлэлийн шаардлага аль хариуцагчид холбогдсон, ямар гэрээний дагуу үүрэг үүссэн талаар тодруулж, дүгнэлт хийсэн нь хууль зөрчихгүй юм.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хянаад, шийдвэрийг хэвээр үлдээжээ.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын  дагуу явуулж, тухайн зээлийн харилцаанаас үүссэн маргааны үйл баримтад хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, хийвэл зохих дүгнэлтийг хийсэн боловч батлан даалтын гэрээний үүргийг хангуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 460 дугаар зүйлийн 460.1 дэх хэсгийг зөрчсөн байх тул энэ үндэслэлээр шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэв.

Хариуцагч Т.Б, Б.О нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо “...нэхэмжлэлийн шаардлага ойлгомжгүй, аль хариуцагчид холбогдуулан ямар шаардлага гаргасан нь тодорхой бус, батлан даалтын гэрээний дагуу эсвэл барьцааны гэрээний дагуу шаардлага гаргасан нь ойлгомжгүй байсан, ...нэхэмжлэлийг зөвхөн хоёр хариуцагчид  гардуулсан, ...”А” ХХК шүүхийн шийдвэрээр татан буугдаж, удирдлагын бүрэн эрх “М Т”ТМЗ ХХК-д шилжсэн байхад шүүх хуралдаанд оролцуулахаас татгалзаж, төлөөлөх эрхгүй Т.Быг оролцуулан хэргийг шийдвэрлэсэн, ...Т.Б нь “А” ХХК-ийн төлөөлж бус хариуцагч учраас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон, ...нэхэмжлэгч нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй бөгөөд “А” ХХК-ийн данснаас суутгаж, хураамж төлсөн, “А” ХХК зээл авах хүсэлт гаргасныг зөвшөөрч шийдвэр гаргасан атлаа зээлийн гэрээнд Т.Б, Т.Б.О нараар гарын үсэг зуруулсан, Т.Б, Т.Б.О нар зээл аваагүй, гэрээ байгуулагдаагүй, “А” ХХК дампуурч, татан буугдсан, ...шүүх дампуурлын хэргийг шийдвэрлэхдээ “Т Б”ны  хүсэлтийг шийдвэрлэж, нэхэмжлэл гаргах хугацааг нь сэргээгээгүй, шүүхээр нэгэнт шийдвэрлэгдсэн асуудлыг шүүх дахин шийдвэрлэсэн...” тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ. Хариуцагч нарын гомдлоос батлан даалтын гэрээний дагуу хариуцлага хүлээх үүрэг үүсээгүй талаарх гомдлыг хангаж, гомдлыг бүхэлд хангах үндэслэлгүй гэж үзэв.

Нэхэмжлэлийн үндэслэл болох 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдөр “Т Б” ХХК болон “А” ХХК, Т.Б, Б.О нарын байгуулсан 1090/26 тоот зээлийн гэрээ, 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдөр “Т Б” ХХК болон “А” ХХК, “С-Ө”ХХК-ийн байгуулсан 1090/26-01 тоот барьцааны гэрээ, 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдөр “Т Б” ХХК болон “А” ХХК, Т.Б нарын байгуулсан 1090/26-4 тоот барьцааны гэрээ тус тус Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 451.2 156 дугаар зүйлийн 156.1, 156.2-т заасан хүчин төгөлдөр гэрээнүүд байна.

“Т Б” нь гэрээний дагуу 2016 оны 06 сарын 27-ны өдөр 2 200 000 000 төгрөгийг “А” ХХК-ийн дансанд шилжүүлж, үүргээ биелүүлсэн бол зээлдэгч нар 1 093 101 214 төгрөгийн буцаан төлөлт хийж, 2018 оны 06 сарын 27-ны өдөр гэрээ дуусгавар болоход үүргээ бүрэн биелүүлээгүй б”А”л хэрэгт байгаа баримтын хүрээнд тогтоогджээ. Зээлдэгч нар гэрээний дагуу үндсэн зээл 2 200 000 000 төгрөг, зээлийн хүү 859 215 672 төгрөг, нийт 3 059 215 672 төгрөгийн төлөх үүрэгтэй байжээ.

Хоёр шатны шүүх хэрэгт байгаа баримтад тулгуурлан зээлдэгч “А” ХХК, Т.Б, Б.О нараас 2 598 087 820 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгон, барьцааны зүйлээс үүргийг хангуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсгийг зөрчөөгүй байна.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар зээлдэгч нь зээл болон түүний хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх, авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү төлөх үүрэгтэй.

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 184/ШШШ2018/02879 дүгээр шийдвэрээр Дампуурлын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1, 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэгт зааснаар “А” ХХК-ийг дампуурсанд тооцож татан буулгасан, уг шийдвэр хүчин төгөлдөр болжээ. “Т Б” ХХКомпани нь дампуурлын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчээр оролцоогүй, дампуурлын хэргийг хянан шийдвэрлэхэд нэхэмжлэгчээр оролцох хөөн хэлэлцэх хугацааг сэргээлгэх тухай хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон нь түүний шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийг хязгаарлахгүй бөгөөд хоёр шатны шүүх зээлийн гэрээний хугацаа,  татан буулгах ажиллагаа бүрэн дуусгавар болоогүй б”А”лд зохих дүгнэлтийг хийсэн, хариуцагч “А” ХХК-д холбогдох нэхэмжлэлийн эрх зүйн үндэслэлийн талаарх дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй байна.

“Т Б” нь зээлийн үүргийг хангуулахаар барьцааны гэрээ байгуулсан, үүргийг барьцааны зүйлээс хангуулах эрх нь хүчин төгөлдөр тул шаардах эрхтэй байна.

“А” ХХК, “С Д Э К”ХХК, “С-Ө”ХХК-ийн үүсгэн байгуулагч нь нэг этгээд буюу Т.Б байх ба нэхэмжлэлийг гардаж авснаар хариуцагч нар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон тул нэхэмжлэлийг хариуцагч бүрт гардуулаагүй гэх гомдол үндэслэл муутай байна. Түүнчлэн нэхэмжлэгчээс нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн баримтын талаар зохигч талууд анхан шатны шүүх дээр маргаагүй тул энэ талаар дүгнэлт өгөх боломжгүй юм.

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, зохигчийн мэтгэлцэх эрхийг хязгаарлаагүй байна.

Харин анхан шатны шүүх Иргэний хуулийн 460 дугаар зүйлийн 460.1 дэх хэсэгт заасан хэм хэмжээг тухайн маргаантай харилцаанд хэрэглэхдээ батлан даагчийн нөхөх хариуцлага хүлээсэн үүргийг тодорхойлж чадаагүйгээс гадна хүлээх үүргийн хэмжээ тодорхойгүй байхад үндсэн үүргийн хамт шийдвэрлэснээр хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, уг алдааг давж заалдах шатны шүүх залруулаагүй нь хуульд нийцээгүй байна.

Үүрэг гүйцэтгээгүйн хариуцлагыг батлан даагч үүрэг гүйцэтгэгчтэй хамтран хариуцахаар гэрээнд заасан бол үүрэг гүйцэтгэгч үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй, эсхүл үүргээ гүйцэтгэж чадахгүй нь илт тодорхой байвал үүрэг гүйцэтгүүлэгч үүрэг гүйцэтгэхийг батлан даагчаас шаардах эрхтэй. Эсвэл гэрээнд дээрх тохиролцоо байхгүй бөгөөд үүрэг гүйцэтгэгч нь үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч түүний хүлээх үүргийг батлан даагчаас нөхөн гаргуулахаар шаардах эрхтэй байна.

Зээлдэгч нар хугацаа хэтрүүлсэн, үүргээ зохих ёсоор биелүүлээгүй нь тодорхой боловч шүүхийн шийдвэрийг биелүүлэх үүрэгтэй, барьцааны зүйлээс үүргийг хангуулахаар шийдвэрлэсэн байдлаас үзэхэд үүргээ биелүүлж чадахгүй гэж үзэх, нөхөх хариуцлага үүсэх эсэх нь тодорхой бус байхад батлан даалтын гэрээний үүргийг хангуулах үндэслэлгүй байжээ.

Иймд батлан даалтын гэрээний дагуу нөхөх хариуцлага хүлээлгэхийн хүссэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох хуулийн үндэслэлтэй. Энэ шийдвэр нь батлан даалтын гэрээний дагуу дахин нэхэмжлэлээ гаргахад саад болохгүй юм.

Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 476 дугаар магадлалын 1 дэх заалт, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 184/ШШ2019/00247 дугаар шийдвэрийн 2 дах заалтыг “Иргэний хуулийн 460 дугаар зүйлийн 460.1-т заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч “С-Ө”ХХК, “С Д Э К”ХХК-д холбогдох батлан даалтын гэрээний дагуу нөхөх хариуцлага хүлээлгэх тухай нэхэмжлэгч “Т Б” ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчилж, магадлал болон шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 13 218 589 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

                 ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

           ШҮҮГЧ                                                    П.ЗОЛЗАЯА