| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржбалын Янжиндулам |
| Хэргийн индекс | 133/2017/00338/и |
| Дугаар | 320 |
| Огноо | 2017-08-22 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2017 оны 08 сарын 22 өдөр
Дугаар 320
Нэхэмжлэлийн шаардлагыг
хариуцагч биелүүлснийг батлах тухай
Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Янжиндулам би,
нэхэмжлэгч- ******* ХХК-ний нэхэмжлэлтэй,
хариуцагч- ******* холбогдох,
ярианы төлбөр, алданги нийт 149.915 төгрөгийг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүх 2017 оны 08 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, 2017 оны 08 дугаар сарын 08-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл хүсэлтдээ: Хэрэглэгч ******* нь 2011 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр манай компанитай “хувь хэрэглэгчид дараа төлбөрт үйлчилгээ үзүүлэх” 11239 тоот гэрээ байгуулан 98481848 дугаарыг ашиглаж эхэлсэн. Гэвч хэрэглэгч нь 2012 оны 12 сар, 2013 оны 01 дүгээр саруудын ярианы төлбөр болох 99943,35 төгрөгийг төлөлгүй, гэрээний үүргээ биелүүлэхээс зайлсхийж байна. Хэрэглэгч ******* төлбөрөө төлөхийг утсаар шаардсан боловч өнөөдрийг хүртэлх хугацаанд уг төлбөрийг төлөөгүй тул төлбөр 99.943,35 төгрөгт гэрээний 5.14-т заасны дагуу 1505 хоногийн алданги 49.971,68 төгрөг, нийт 149.915,03 төгрөгийг нэхэмжилж байна.
Хариуцагч ******* нь ярианы төлбөр, алдангийн 149.915 төгрөгийг төлж барагдуулсан тул нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзаж байна. Өөр нэхэмжлэх зүйлгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлт, бичмэл нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “*******” ХХК нь хариуцагч ******* холбогдуулан 98481848 дугаарын 2012 оны 12 сар, 2013 оны 01 дүгээр саруудын ярианы төлбөр, алдангид нийт 149.915 төгрөгийг гаргуулахаар шаардсан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч ******* бүрэн төлж барагдуулсан болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, бэлэн мөнгөний тооцооны хуудас зэргээр тогтоогдож байна /хх-23-24/.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т зааснаар хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх эрхтэй тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 5.147 төгрөгнөөс 2.573 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Хаан банкны Говь-Алтай аймгийн татварын хэлтсийн 5315640052 тоот данснаас 2.573 төгрөгийг, хариуцагчаас 2.573 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон, ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т заасныг баримтлан “*******” ХХК-ний ярианы төлбөр, алдангид нийт 149.915 /нэг зуун дөчин есөн мянга есөн зуун арван таван/ төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шаардлагыг хариуцагч ******* биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 5.147 /таван мянга нэг зуун дөчин долоон/ төгрөгнөөс 2.573 /хоёр мянга таван зуун далан гурван/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Хаан банкны Говь-Алтай аймгийн татварын хэлтсийн 5315640052 тоот данснаас 2.573 /хоёр мянга таван зуун далан гурван/ төгрөгийг, хариуцагчаас 2.573 /хоёр мянга таван зуун далан гурван/ төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд нэхэмжлэгч, хариуцагч нар давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Д.ЯНЖИНДУЛАМ