| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржбалын Янжиндулам |
| Хэргийн индекс | 133/2017/00356/и |
| Дугаар | 326 |
| Огноо | 2017-08-25 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2017 оны 08 сарын 25 өдөр
Дугаар 326
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Янжиндулам би,
нэхэмжлэгч- ******* ХХК-ний нэхэмжлэлтэй,
хариуцагч- ******* холбогдох
ярианы төлбөр болон алдангид нийт 41.138 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүх 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хэрэглэгч ******* нь 2013 оны 02 дугаар сарын 01-ний өдөр манай компанитай “хувь хэрэглэгчид дараа төлбөрт үйлчилгээ үзүүлэх” 859339 тоот гэрээ байгуулан 98117225 дараа төлбөрт дугаарыг ашиглаж эхэлсэн. Гэвч хэрэглэгч нь 2015 оны 6, 7 дугаар саруудын ярианы төлбөр болох 77.425 төгрөгийг төлөлгүй, гэрээний үүргээ биелүүлэхээс зайлсхийж байна. Хэрэглэгч ******* төлбөрөө төлөхийг утсаар шаардсан боловч өнөөдрийг хүртэлх хугацаанд уг төлбөрийг төлөөгүй байгаа тул барьцаа 50.000 төгрөгийг хасч, ярианы төлбөр 27.425 төгрөгнөөс гэрээний 5.14-т заасны дагуу 730 хоногийн алданги 13.712 төгрөг, нийт 41.138 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.
Хариуцагч ******* 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдөр шүүхэд гаргасан тайлбар, хүсэлтдээ: ******* ХХК-ний нэхэмжилсэн ярианы төлбөр болон алданги нийт 41.138 төгрөгийг төлөх нь үнэн. Төлбөрийг 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс 2017 оны 09 дүгээр сарын 01-ний дотор төлж барагдуулна гэжээ.
Нэхэмжлэл, хариуцагчийн тайлбар хүсэлт, бичмэл нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч ******* ярианы төлбөр болон алдангийн нийт 41.138 төгрөгийг гаргуулахаар шаарджээ /хх-1/.
Хариуцагч ******* нь нэхэмжлэлийн шаардлага болох ярианы төлбөр болон алдангийн нийт 41.138 төгрөгийг 2017 оны 09 дүгээр сарын 01-ний дотор төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд бичгээр гаргасан байна /хх-26/.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх эрхтэй бөгөөд түүний зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг зөрчөөгүй, хуульд харшлахгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг шүүх баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4.550 төгрөгнөөс 2.275 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Хаан банкны Говь-Алтай аймгийн татварын хэлтсийн ******* тоот данснаас 2.275 төгрөгийг, хариуцагчаас 2.275 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч ******* ХХК-ний ярианы төлбөр болон алдангид нийт 41.138 /дөчин нэгэн мянга нэг зуун гучин найман/ төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч ******* нь 2017 оны 09 дүгээр сарын 01-ний дотор төлж барагдуулахаар бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4.550 /дөрвөн мянга таван зуун тавин/ төгрөгнөөс 2.275 /хоёр мянга хоёр зуун далан таван/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Хаан банкны Говь-Алтай аймгийн татварын хэлтсийн 5315640052 тоот данснаас 2.275 /хоёр мянга хоёр зуун далан таван/ төгрөгийг, хариуцагчаас 2.275 /хоёр мянга хоёр зуун далан таван/ төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Д.ЯНЖИНДУЛАМ