Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ноостын Хонинхүү |
Хэргийн индекс | 125/2016/0007/З |
Дугаар | 221/МА2016/0301 |
Огноо | 2016-05-12 |
Маргааны төрөл | Төрийн албан хаагчийн хөдөлмөр, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2016 оны 05 сарын 12 өдөр
Дугаар 221/МА2016/0301
Иргэн М.Бийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Баатархүү даргалж, шүүгч Э.Зоригтбаатар, шүүгч Н.Хонинхүү нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Ц.Дэлгэрмөрөн, нэхэмжлэгч М.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Д- нарыг оролцуулан хийж, Х- аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 13 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлоор, иргэн М.Бийн нэхэмжлэлтэй, Х- аймгийн Засаг даргын Тамгын газрын даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Н.Хонинхүүгийн илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч М.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний нэхэмжлэлтэй Хөдөлмөрийн маргааныг шийдвэрлэсэн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 55 дугаар магадлалын хянавал хэсэгт Монгол Улсын Засгийн газрын 2008 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн Аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтцийг шинэчлэн тогтоох тухай 67 дугаар тогтоолоор Х- аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтцийг 6 хэлтэс, 41 хүртэл орон тоотой байхаар тогтоож, уг тогтоолыг үндэслэн Х- аймгийн Засаг даргын 2009 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн Аймгийн Засаг даргын Тамгын газарт бүтцийн өөрчлөлт хийх тухай 27 дугаар захирамжаар Тамгын газрын даргад Засгийн газрын 67 дугаар тогтоолд заасан орон тоонд багтааж, сонгон шалгаруулах замаар ажилтнуудыг авч ажиллуулахыг үүрэг болгосны дагуу Тамгын газрын дарга 13 дугаар тушаал гаргасан нь хууль зөрчөөгүй бөгөөд энэ тушаал ньнэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байна, ...нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн захиргааны байгууллагын эрх бүхий албан тушаалтны буруутай эс үйлдэхүй гэж үзэхээр байна..., ... хариуцагчаас нэхэмжлэгчийн албан тушаалын орон тоо хасагдсантай холбогдуулан хуульд заасны дагуу нэхэмжлэгчийн хүсэлтийг шийдвэрлэсэн акт гаргуулах нь зүйтэй гэж үзэв гэж хянан, нэхэмжлэгч миний биеийг ажлаас бүрэн чөлөөлөгдөөгүй болохыг тогтоогоод ... Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-д заасан төрийн жинхэнэ албан хаагчийн баталгааг хангахтай холбогдсон шийдвэр гаргахыг Тамгын газрын даргад даалгасугай гэж шийдвэрлэсэн юм. Түүнийг Монгол улсын Дээд шүүхийн Хяналтын шатны Захиргааны хэргийн шүүхийн 90дүгээр тогтоолд ...давж заалдах шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ... гэж хянаад тогтоох хэсгийнхээ 1-д Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 55 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтын Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-д заасныг баримтлан Х- аймгийн Засаг даргын Тамгын газраас нэхэмжлэгч М.Бийг чөлөөлсөнтэй холбогдуулан Төрийн албаны тухай хуульд заасны дагуу эрх хэмжээний хүрээнд дахин акт гаргах хүртэл шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүйг түдгэлзүүлсүгэй гэснийг Х- аймгийн Засаг даргын Тамгын газрын дарганэхэмжлэгч М.Бийг ажлаас чөлөөлсөнтэй холбогдуулан Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-д заасан төрийн жинхэнэ албан хаагчийн баталгааг хангахтай холбогдсон шийдвэр гаргахыг Тамгын газрын даргад даалгасугай... гэж өөрчлөн шийдвэрлэсэн юм. Гэтэл Х- аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Б.Батмөнх нь нэхэмжлэгч миний эрхийг зөрсөн буруутай эс үйлдэхүйгээ угаасаа мэдэж байсан учраас өөрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөрөө ...нэхэмжлэгчийг ажилд томилох боломжтой... гэх тайлбарыг Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүхийн шүүх хуралдаан дээр гаргажбайснаа умартаж, нэхэмжлэгч миний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг дахин зөрчиж, ажлаас чөлөөлөгдөөгүй байгаа нэхэмжлэгч миний биеийг ажлаас чөлөөлөлгүйгээр Нэг удаагийн тэтгэлэг олгох тухай тушаал гарган миний эрх зүйн байдлыг дордуулаад байна.
Тэгээд ч Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-д заасан ... эсхүл 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг тухайн байгууллагаас олгоно гэсэн заалтыг Хөдөлмөрийн тухай хуулийн 35.1.3, 36.2, 40.3, 40.5 дахь заалтуудыг зөрчин байж хэрэглэсэн Х- аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын дээрх тушаал нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.1.7-д заасан ...захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй... гэдэгт хамаарагдаж буй тул илт хууль бус акт, эрх зүйн чадамжгүй тушаал болох нь тодорхой байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагч Х- аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Б.Батмөнх шүүхэд гаргасантайлбартаа: М.Бийн нэхэмжлэлд дурьдсан асуудлаар захиргааны хэргийн болон иргэний хэргийн бус шатны шүүхээр хянан хэлэлцээд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн бөгөөд харин түүнд олговол зохих нэг удаагийн тэтгэлгийг олгох шийдвэр гаргахдаа Төрийн албаны тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг тодорхой заагаагүй байгааг залруулахыг дээд шүүхээс манайд даалгасныг хангаж ажиллаа. М.Бийн дансанд нэг удаагийн тэтгэлгийн мөнгийг шилжүүлэх гэхээр тэр дансныхаа дугаарыг өгөхгүй байгаа болно. Иймд М.Бийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч М.Б шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие Х- аймгийн Засаг даргын Тамгын газарт өмч хариуцсан ахлах мэргэжилтнээр ажиллаж байгаад Төрийн албаны тухай заасны дагуу мэргэжил мэдлэгээ дээшлүүлэх зорилгоор тухайн үед Засаг даргын Тамгын газрын даргаар ажиллаж байсан Л.Батбаяр 2008 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 60 дугаартай тушаалаар 6 сарын хугацаатай захиргааны чөлөө авч ажлаасаа түр чөлөөлөгдсөн. Намайг чөлөөтэй байх хугацаанд Монгол улсын Засгийн газрын 2008 оны 12 дугаар сарын 67 дугаартай тогтоол гарч Аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтцийг өөрчилсөн. Энэ тогтоолыг хэрэгжүүлэх талаар Аймгийн Засаг даргаар ажиллаж байсан Г.Нямдаваа 2009 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 27 дугаар захирамжаар Засаг даргын Тамгын газрын 5 хэлтэст шинэчилсэн бүтэц, зохион байгуулалт хийлгэх талаар аймгийн Засаг даргын Тамгын газрын даргаар ажиллаж байсан Л.Батбаярт даалгасан байдаг. Уг захирамжийг хэрэгжүүлэхийн тулд аймгийн Засаг даргын Тамгын газрын даргаар ажиллаж байсан Л.Батбаяр 2009 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 13 дугаартай тушаалаар Аймгийн Засагдаргын Тамгын газарт ажиллаж байсан 33 хүнийг чөлөөлсөн. Дээрх 33 хүний нэрсийн жагсаалтаас 21-д нь М.Б миний нэр, албан тушаалын хамт байгаа. Ингээд ажилтнуудаа буцаагаад томилохдоо яг тэр өдрийн тэр агшинд 5 хүнийг үлдээж, бусад 28 хүмүүсийг томилсон байдаг. Миний хувьд захиргааны чөлөөтэй байгаа учраас чөлөөний хугацаа дуусаад ирэхээр нь ажил албыг нь шийднэ гэсэн үндэслэлээр нэрийг нь үлдээсэн гэж Тамгын газрын даргаар ажиллаж байсан Л.Батбаяр надад өөрөө тайлбарладаг. Хариуцагч тал 2009 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 13 дугаартай тушаалаар М.Бийг ажлаас чөлөөлсөн гэж үзэж байгаа нь хуульд нийцэхгүй байна. Энэ тушаал бол намайг ажлаас чөлөөлсөн эрх зүйн акт биш, хууль бус акт гэж үзэж байна. Яагаад гэвэл 2009 оны 05 дугаар сарын 11-ний өдөр миний ээж бурхан болсон. Шүүхэд шинээр гаргаж өгсөн 35 дугаартай тушаалд Оюундэлгэр, М.Б гэсэн хоёр хүнд тусламж олгосон. Мөн хэлтсийн мэргэжилтэн М.Бийн ээж хорвоогийн мөнх бусыг үзсэн тул 100.000 төгрөгийн буцалтгүй тусламж үзүүлсэн юм. 2009 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 13 дугаартай тушаалаар намайг халсан бол
нэгдүгээрт Төрийн албан хаагчийн баталгааг хангасан хуулийн заалтыг баримтлах ёстой байсан,
хоёрдугаарт; 2 сарын дараа миний ээж бурхан болоход мөн хэлтсийн мэргэжилтэн гэж 100.000 төгрөгийн буцалтгүй тусламж үзүүлэх ёсгүй байсан,
гуравдугаарт; Орон нутгийн сонгуулийн үр дүнгээр захиргааны албан хаагч нар солигдоход аймгийн Засаг даргын Тамгын газрын даргаар ажиллаж байсан Л.Батбаяр надад 2013 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 2/107 дугаартай албан бичгийг надад бичиж өгсөн байдаг. Үүнээс хойш намайг 7 жил буюу 81 сар чирэгдүүлж байна.
Аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Б.Батмөнхийн шүүхэд ирүүлсэн хариу тайлбартай танилцсан. Би энэ тайлбарыг уншаад маш их сэтгэл эмтэрч байна. Би Захиргааны хэргийн шүүх болон Иргэний хэргийн шүүхээр олон жил явсан. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх 2015 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 55 дугаартай магадлалд ...2009 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 13 дугаар тушаал гарч бүтцийнөөрчлөлт хийгдсэн нь хууль зөрчөөгүй гэж тайлбарласан юм. Мөн энэ тушаал нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байна гэж дүгнэсэн. Өөрөөр хэлбэл таныг ажлаас халаагүй байна гэж дүгнэсэн юм. Энэ юунаас болсон бэ гэхээр 65 дугаартай тогтоол гаргасантай холбогдуулан бүтцийн өөрчлөлт хийж, М.Бийн ажиллаж байсан Санхүүгийн эдийн засгийн хэлтэс татна буугдсан тул М.Б нь захиргааны чөлөөтэй байсан нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна. М.Бийг ямар ажил албан тушаалд томилсон болон томилоогүй нь Төрийн албаны тухай хуульд заасны дагуу хэрхэн шийдсэн нь тодорхойгүй байна. Ингэж шийдвэрлэгдээгүй орхигдуулсан нь нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн захиргааны байгууллагын буруутай эс үйлдэхүй гэж үзэх... гэж дүгнэсэн байдаг. Өөрөөр хэлбэл хариуцагч тал буруутай гэж дүгнэсэн юм. Дараа нь би Улсын Дээд Шүүхэд гомдол гаргасан. Улсын дээд шүүхийн 2015 оны 04 дүгээрсарын 15-ны өдрийн 90 дугаартай тогтоолоор ...нэхэмжлэгч чөлөөтэй байх хугацаанд ажлаас чөлөөлсөн нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-д зааснаар төрийн албан хаагчийн баталгааг хангахыг аймгийн Засаг даргын Тамгын даргад даалгасан... Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Д- нь Улсын Дээд Шүүхэд тайлбар хэлэхдээ нэхэмжлэгчийг ажилд томилох боломжтой гэж өөрөө хэлсэн. Гэтэл Х-аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга шийдвэрлэхдээ 2015 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн А/39 дүгээр тушаалаар 6 сарын тэтгэмж олгох шийдвэрлэсэн. Би энэ хугацаанд ажлаас чөлөөлөгдөөгүй байсан нь тогтоогдож байгаа. Гэтэл ажлаас чөлөөлсөн эсэх асуудал нь шийдэгдээгүй байхад 6 сарын тэтгэмж олгоно гэдэг нь хууль зөрчсөн асуудал юм. Ажлаас чөлөөлөгдөх юм бол Төрийн албаны тухай хууль болонХөдөлмөрийн тухай хуулийн тодорхой заалтуудыг мөрдөх ёстой гэж ойлгож байгаа. Тухайлбал Төрийн албаны тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2.4-д зааснаар хууль тогтоомжинд заасан бусад нөхөн олговрыг авах эрхтэй. Энэ нь Төрийн албан хаагчийн баталгаа гэж заасан байдаг. Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д зааснаар ажлын байр хэвээр хадгалагдах ёстой. Хэрвээ албан тушаал хадгалж аваагүй бол Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-д заасны дагуу ...өөрөөс нь үл хамаарна албан тушаалын орон тоо хасагдсан тохиолдолд өөр албан тушаалд шилжүүлж болно... гэсэн байгаа. Намайг өөр албан тушаалд шилжүүлж ажиллуулна хүлээж бай гэж амаар хэлсэн. Би ёс зүйтэй төрийн албан хаагч учраас удирдлагаа сонссон. Намайг 6 сарын хугацаатай сургалтанд явуулж, төрийн хөрөнгөөр 6 сар мэргэшүүлчихээдөөр ажилд томилох боломж байсан. 6 сарын цалинтай тэмцэх хэмжээний тэтгэмж олгоно гэсэн байна. Хэрвээ надад 6 сарын тэтгэмж олгосон бол Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу надтай ярилцаж, тохиролцох ёстой байсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дугаар зүйлийн 40.3-д зааснаар ...татна буугдсанаас бусад тохиолдолд ажилтны хөдөлмөрийн гэрээг цуцалж болохгүй... гэсэн заалт байгаа. Гэтэл Засаг даргын Тамгын газар татна буугдаагүй. Аймгийн Засаг даргын Тамгын газрын даргаар ажиллаж байсан Л.Батбаяр нададчөлөө өгсөн нь даргын үйлдсэн эрх зүйн баримт бичгүүдээр нотлогдож байна. Мөн хуулийн дагуу Тамгын газрын дарга нь ажлаас чөлөөлөх юм бол хуульд заасны дагуу надад 45 хоногийн өмнө мэдэгдэж, хэлэлцээр хийгдэх ёстой. Хариуцагч талаас тайлбарлаад байгаа ...Улсын Дээд Шүүх нь 13 дугаар тушаал эрх зүйн бүрэн чадамжтай тушаал юм. Зөвхөн баталгаа 6 сарын тэтгэмжийг олгох асуудлыг бид шийднэ... гэсэн нь хууль зүйнүндэслэлгүй байна. Эдгээр байдлуудаас үзэхэд Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.7-д заасны дагуу 2015 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн А/39 дүгээр тушаал нь захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байхгүй. Ийм учраас энэ тушаалыг хүчингүй болгож өгнө үү. Аймгийн Засаг даргын Тамгын газрын даргаар ажиллаж байсан Л.Батбаяр 60 дугаартай тушаал гаргахдаа ...Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3.2-д заасны дагуу 3 сараас дээш хугацааны сургалтанд хамрагдах болсон... гэх үндэслэлээр надад чөлөө өгсөн. Ийм учраас би төрийн албан хаагчийн нөөцөд байгаа юм. Аймгийн Засаг даргын Тамгын газрын даргаар ажиллаж байсан Батбаярын 2013 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 2/107 дугаартай тушаалаар намайг халагдаагүйг нотолж байгаа. Нэгэнт миний бие ажлаасаа чөлөөлөгдөөгүй байгаа учраас ажилгүй байсан хугацааны 82 сарын хөдөлмөрийн хөлсийг авах ёстой. Анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа 81 сарын 36309627 төгрөг нэхэмжилж байсан. Одоо болохоор ажилгүй байсан хугацааны 82 сарын36679937 төгрөгийг хариуцагч талаас гаргуулах хүсэлтэй байна. Энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар хууль зүйн үндэс нь бүрдэж байгаа. Нийгмийн даатгалын дэвтрийг нөхөн төлүүлж, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэхийг Х- аймгийн Засаг даргын Тамгын газрын даргад даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү. Мөн хавтас хэрэгт авагдсан бичиг баримтыг зардлыг хариуцагч талаас гаргуулах хүсэлттэй байна. Хавтас хэрэг авагдсан хариуцагчийн гаргасан хариу тайлбар нь хууль зүйнүндэслэлгүй юм. Тэтгэмж олгох шийдвэр нь надад албан ёсоор мэдэгдээгүй. Би аймгийн Засаг даргатай утсаар ярьж холбогдож байгаад мэдсэн. Миний талаар асуудал шийдчихээд яагаад надад мэдэгдээгүй юм. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны Тамгын газрын дарга нь ...гүйцэтгэх баримт байхгүй учраас энэ мөнгийг М.Бт шилжүүлэх боломж байхгүй... гэсэн хариуг Х- аймгийн Засаг даргын Тамгын газрын даргад өгсөн байна. Нэхэмжлэгч би энэ шийдвэрүүдийг хүлээн зөвшөөрөөгүй учраас хүсэлт гаргах үндэслэл байхгүй. Хүсэлт гаргаагүй байхад хариуцагч талаас хүчээр тэтгэмж олгох гэж байгаа нь хууль бус үйлдэл юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Д- шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Х-аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2015 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн А/39 дүгээр тушаалыг яагаад гаргах болсон бэ гэхээр М.Б нь Захиргааны хэргийн анхан шатны шүүх, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх, Улсын Дээд Шүүх, Иргэний хэргийн анхан шатны шүүх, Иргэний давж заалдах шатны шүүх, Улсын Дээд Шүүхийн тогтоолд дурьдсанаар М.Бийг ажлаас чөлөөлсөн зөв гэсэн шийдвэр гарсан. Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны тогтоолд М.Бт нэг удаа тэтгэлэг өгөхийг даалгасан. Энэ тогтоолын дагуу 2015 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн А/39 дүгээр тушаал гарсан. Өнөөдөр иргэний болон захиргааны хэргийн шүүхийн бүх шийдвэр магадлал тогтоолууд хүчин төгөлдөр үйлчилж байгаа. М.Б 2008 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2009 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл сургуульд сурах үндэслэлээр чөлөө авсан. Чөлөө авсан нь хавтас авагдсаннотлох баримтаар нотлогдож байгаа. М.Б нь 2009 оны 06 дугаар сарын 01-ний өдөр ажилдаа орох ёстой байсан. Гэтэл М.Б нь 2009 оны 02 дугаар сард Улаанбаатар Эрдэм Оюу дээд сургуульд магистрын тэнхимийн эрхлэгчээр ажилд орсон. Сургуульд ажилд орсон нь нийгмийн даатгалын шимтгэл төлсөн баримт болон Аймгийн Засаг даргын Тамгын газрын даргаар ажиллаж байсан Л.Батбаярын гэрчийн мэдүүлгээр нотлогдож байдаг. Улаанбаатар Эрдэм Оюу дээд сургуульд ажиллаж байсан хүмүүсээс гэрчийн мэдүүлэг авахад М.Б нь 2012 он хүртэл Улаанбаатар Эрдэм Оюу дээд сургуульд ажиллаж байгаад ажлаасаа чөлөөлөгдөхгүйгээр орон нутгийн сонгуульд өрсөлдөнө гэж хэлээд ажлаа орхиод явсан гэж мэдүүлсэн байдаг. Ингээд 2012 оны орон нутгийн сонгуулиар Х- аймгийн Булган суманд Иргэдийн төлөөлөгчдийн хуралд нэр дэвшсэн байдаг. Нэр дэвшсэн материалууд өмнөх иргэний хавтас хэрэгт авагдсан байгаа. Улмаар сонгуулийн үр дүнд ялагдсан тул аймгийн Засаг даргын Тамгын газрын даргаар ажиллаж байсан Л.Батбаяраар нөөцөд байгаа гэсэн бичиг хийлгэж авсан байдаг. Энэ бичгийг хийлгэж авсан гэдгийг Л.Батбаяр дарга өөрөө гэрчийн мэдүүлэгтээ хэлсэн. М. Б нь 2015 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн А/39 дүгээр тушаалыг 2016 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хүлээж авсан байдаг. Манай байгууллагын нягтлан бодогч, мэргэжилтэн нар М.Бтэй утсаар ярих гэсэн боловч утас нь холбогдохгүй байсан талаар надад хэлсэн. Эцэст нь шүүхийн шийдвэр биелүүлж байгаа учраас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын дансанд хийлгэх санал гаргасан. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Х- аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 13 дугаар шийдвэрээр Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1, 27.2.4 дэх хэсэгт заасныг баримтлан Х- аймгийн Засаг даргын тамгын газрын даргын 2015 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн Нэг удаагийн тэтгэлэг олгох тухай А/39 дүгээр тушаалыг илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрүүлэх, ажилгүй байсан хугацаа болох 82 сарын хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 36679937 /гучин зургаан сая зургаан зуун далан есөн мянга есөн зуун гучин долоо/ төгрөгийн хохирлыг хариуцагчаас гаргуулах, ажилгүй байсан 82 сарын хугацааны нийгмийн даатгалыг нөхөн төлүүлж, нийгмийндаатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгах, шүүх маргааны зардал 26300 /хорин зургаан мянга гурван зуу/ төгрөгийг нөхөн төлүүлэх шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч М.Б давж заалдах гомдолдоо: Х- аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 13 дугаар шийдвэрийг 2016 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 16 цаг 20 минутад цагт хүлээн авч, танилцаад энэхүү гомдлыг гарваж байна.
Х- аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Б.Батмөнхийн давтан буруутай эс үйлдэхүйн улмаас хөдөлмөрлөх эрх, хууль ёсны ашиг сонирхол минь зөрчигдөж, хохирч яваа нэхэмжлэгч миний бие, Х- аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн шүүх хуралдааннэхэмжлэлийн шинэчилсэн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосонд гомдож байна.
Тухайлбал, Х- аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 13 дугаар шийдвэрийн тогтоох нь хэсэгт "...нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай" гэж шийдвэрлэлээ.
Хариуцагч тал эрх мэдлийн давуу байдлаа санаатайгаар ашиглан хүчин төгөлдөр байгаа шүүхийн шийдвэрүүдийг өөртөө ашигтай байдлаар тайлбарлан хэрзглзж, шүүхийн биелүүлсэн мэт байдлыг үүсгэж, нэхэмжлэгч миний хөдөлмөрлөх эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөж байгаагийн улмаас шинээр үүссэн нөхцөл байдал болон түүнээс улбаалан зайлшгүй шийдвэрлэгдэхээр байгаа нэхэмжлэлийн шаардлагууд, тэдгээрт холбогдох хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тус шүүх бүрэн зөв үнэлж, түүнд холбогдох хуулийн заалтуудыг хэрэглээгүйд гомдолтой байна. Түүнд:
Нэг: Х- аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2015 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн "Нэг удаагийн тэтгэлэг олгох тухай" А/39 дүгээр тушаалыг илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг дээрх 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 13 дугаар шийдвэрийн үндэслэх нь хэсгийн нэгд: "... эрх зүйн актын хүрээнд хийгдсэн бүтцийн өөрчлөлтийн улмаас М.Бийг түүнийг ажлаас чөлөөлсөн нь хууль зөрчөөгүй бөгөөд нэхэмжлэгчийн хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй харин бүтцийн өөрчлөлтийн улмаас ажлаас чөлөөлөгдсөн төрийн албан хаагчийн Төрийн албаны тухай хуульд заасан баталгааг хангах талаар ямар арга нэгэн арга хэмжээ авахгүй, шийдвэрлэхгүй орхигдуулсан нь захиргааны байгууллагын буруутай эс үйлдэхүй болохыг тогтоож..." гэж Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 55 дугаар магадлалын хянавал хэсэгт "... нэхэмжлэгч М.Б дээрх 13 дугаар тушаал гарах үед буюу 2008 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 6 сарын хугацаанд захиргааны чөлөөтэй байсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байгаа, энэ талаар талууд маргаагүй бөгөөд хариуцагч нэхэмжлэгчийг захиргааны чөлөөтэй байх хугацаанд бүтцийн өөрчлөлтөөр ямар ажил, албан тушаалд томилсон, томилоогүй бол Төрийн албаны тухай хуульд заасны дагуу түүний асуудлыг хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхойгүй, шийдвэрлээгүй орхигдуулсан нь нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн захиргааны байгууллагын эрх бүхий албан тушаалтны буруутай эс үйлдэхүй гэж үзэхээр байна" гэж хянасныг хариуцагчталд ашигтай байдлаар тайлбарлан, хэрэглэж нэхэмжлэгч миний эрх зүйн байдлыг улам дордуулсанд гомдолтой байна.
Хоёр: Нэхэмжлэлийн бусад, дараахь гурван шаардлагуудын тухайд:
1. Ажилгүй байсан бүх хугацаа болох 82 сарын хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 36.679.937 төгрөгийн хохирлыг хариуцагч Х-
аймаийн Засаг даргын Тамгын газраас гаргуулах,
2. Ажилгүй байсан бүх хугацаа болох 82 сарын хугацааны нийгмийн даатгалыг
нөхөн төлүүлж, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгүүлэхийг Х-
аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Б.Батмөнх-д даалгасан шийдвэр
гаргуулах,
3. Шүүх маргааны зардлыг нөхөн төлүүлэх зэргийг нэгтгэн тус 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 13 дугаар шийдвэрийн үндэслэх нь хэсэгт "... захиргааны байгууллагын буруутай үйл ажиллагаанаас улмаас учирсан хохиролдоо хамааралгүй байна" гэж дүгнэсэнд гомдолтой байна.
Шүүх нэхэмжлэгч миний нэхэмжлэлийг үнэлэхдээ дараах хуулийн заалтуудыг хэрэглээгүйд гомдолтой байна. Түүнд:
Уг нь Х- аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Л.Батбаярын 2008 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 60 дугаар тушаал нь "Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3.2 дахь заалтыг үндэслэн...", "Санхүү, эдийн засгийн бодлого зохицуулалтын хэлтсийн өмч хариуцсан мэргэжилтэн М.Б нь өөрийн хүсэлтээр сургалтанд хамрагдах болсон тул 2008 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 6 сарын хугацаатай..." захиргааны чөлөө олгосон билээ.
Эндээс үүссэн нөхцөл байдлыг үнэн зөвөөр нь хянан шийдвэрлэсэн давах болон хяналтын шатны шүүхийн шийдвэрүүдийг хэрэглэсэнгүй. Нэхэмжлэгч миний биед 6 сарын Захиргааны чөлөө олгосон захиргааныч шийдвэр болох 60 дугаар тушаал нь Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3.2-т ...гурван сараас дээш хугацааны сургалтаар (шинэ дадлага, туршлага эззмших сургалтыг оролцуулан) бэлтгзгдэх болсон..." заалтыг үндэслэсэн байна. Түүнтэй холбогдох нотлох баримтуудыг үнэн зөв үнэлсэнгүйд гомдолтой байна.
Төрийн албаны тухай хуулийн 23.3; 23.3.2; 23.5; 27.1.9; 29.2.4; Хөдөлмөрийн тухай хуулийн 35; 35.1.3; 36.1.2; 36.2; 40.3; 69.1; Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.1.7; 32; 32.5; 32.5.3 зэрэг заалтуудыг хэрэглээгүйд гомдолтой байна.
Иймд Х- аймаг дахь Захиргааны хэргийн Анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 13 дугаар тогтоолын тогтоох нь хэсгийн 1, 2 дугаар заалтыг хүчингүй болгож, тангараг өргөсөн, төрийн жинхэнэ албан хаагч, тэргүүн зэргийн дэс түшмэл миний нзхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байна.
Нэхэмжлэгчээс ...М.Б намайг захиргааны чөлөөтэй байх хугацаанд бүтэц, орон тоо хасагдсан гэх үндэслэлээр ажлаас чөлөөлсөн ба миний бие ажлаас чөлөөлсөн тушаалыг эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргасан ... Х- аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Б.Батмөнх нь нэхэмжлэгч миний эрхийг зөрчсөн буруутай эс үйлдэхүйгээ угаасаа мэдэж байсан учраас өөрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөрөө нэхэмжлэгчийг ажилд томилох боломжтой гэх тайлбарыг Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүхийн шүүх хуралдаан дээр гаргаж байснаа умартаж, нэхэмжлэгч миний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг дахин зөрчиж, ажлаас чөлөөлөгдөөгүй байгаа нэхэмжлэгч миний биеийг ажлаас чөлөөлөлгүйгээр Нэг удаагийн тэтгэлэг олгох тухай тушаал гарган миний эрх зүйн байдлыг дордуулаад байна...дээрх тушаал нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.1.7-д заасан илт хууль бус акт, эрх зүйн чадамжгүй тушаал юм... гэж, хариуцагчаас ...М.Б нь Захиргааны хэргийн анхан шатны шүүх, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх, Улсын Дээд шүүх, Иргэний хэргийн анхан шатны шүүх, Иргэний давж заалдах шатны шүүх, Улсын дээд шүүхийн тогтоолд дурдснаар түүнийг ажлаас чөлөөлсөн нь зөв гэсэн шийдвэр гарсан. Улсын дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны тогтоолд М.Бт нэг удаа тэтгэлэг өгөхийг даалгасны дагуу 2015 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн А/39 дүгээр тушаал гарсан ... гэж тус тус тайлбарлан маргажээ.
Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албанд дараахь зарчмыг баримтална, 4.2.6-д төрийн албан хаагчаас бүрэн эрхээ хэрэгжүүлэх нөхцөл, баталгааг төр хангах 11 дүгээр зүйлийн 11.1-д Төрийн албан тушаалыг эрхэлж, бүрэн эрхээ хэрэгжүүлсний төлөө төрөөс цалин хөлс авч, ажиллах нөхцөл, баталгаагаар хангагдан ажиллаж байгаа этгээдийг төрийн албан хаагч гэнэ, 27 дугаар зүйлийн 27.1-д Төрийн албан хаагч дараахь баталгаагаар хангагдана, 27.1.1. төрийн албан хаагчийн цалин хөлс, нөхөх төлбөр, тусламж, шагнал, урамшил, тэтгэвэр, тэтгэмж авах, 27.2-т Төрийн жинхэнэ албан хаагч дараахь нэмэгдэл баталгаагаар хангагдана, 27.2.4-д Төрийн байгууллага татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан, эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд ... 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг тухайн байгууллагаас олгоно заасан байна.
Х- аймгийн Засаг даргын Тамгын газрын даргад холбогдуулан гаргасан Х- аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2009 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн Ажлаас чөлөөлөх тухай 13 дугаар тушаалын М.Бт холбогдох заалтыг хүчингүй болгож, М.Бийг адил чанарын өөр ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 26.689.088 төгрөг, захиргааны чөлөөтэй байсан хугацааны цалин 2.689.602 төгрөг, шүүхийн маргааны зардалд 5.276.264 төгрөг бүгд 36.654.954 төгрөгийг Х- аймгийн Засаг даргын Тамгын газраас гаргуулах шаардлага бүхий иргэн М.Бийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийг Захиргааны хэргийн анхан шатны 16 дугаар шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 31 дүгээр шийдвэрээр ...нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Х- аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2009 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 13 дугаар тушаалын М.Бт холбогдох хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийг мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил албан тушаалд томилж, ажлын байраар хангахыг даалгаж шийдвэрлэсэн байх боловч Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 55 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2015 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 90 дүгээр тогтоолоор нэхэмжлэгч М.Бийг ажлаас чөлөөлсөнтэй холбогдуулан Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4 дэх хэсэгт заасан төрийн жинхэнэ албан хаагчийн баталгааг хангахтай холбогдсон шийдвэр гаргахыг Тамгын газрын даргад даалгаж, нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн бусад шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-т Төрийн жинхэнэ албан хаагч дараахь нэмэгдэл баталгаагаар хангагдана, 27.2.4-д төрийн байгууллага татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан, эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжих буюу төрийн хөрөнгөөр 6 сар хүртэл хугацаагаар дахин мэргэшиж болох бөгөөд энэ хугацаанд урьд нь эрхэлж байсан албан тушаалынхаа цалин хөлсийг авч, хууль тогтоомжид заасан журмын дагуу ажлын байраар хангуулах, эсхүл 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг тухайн байгууллагаас олгоно гэж заасан байна.
Дээр дурдсан Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны тогтоолоор иргэн М.Бийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн Х- аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2009 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 13 дугаар тушаал нь түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй, харин хариуцагч нь бүтцийн өөрчлөлтийн улмаас ажлаас чөлөөлөгдсөн төрийн албаны хаагчийн Төрийн албаны тухай хуульд заасан баталгааг хангах талаар ямар нэг арга хэмжээ авахгүй шийдвэрлэхгүй орхигдуулсан гэж дүгнэн, түүний төрийн албан хаагчийн нэмэгдэл баталгааг нь эдлүүлэхээр шийдвэрлэсэн байх тул хариуцагчийн Аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, эдийн засгийн бодлого зохицуулалтын хэлтсийн мэргэжилтнээр ажиллаж байсан Мархын Бт 6 сарын урьд авч байсан цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг олгож шийдвэрлэсэн А/39 тоот тушаал нь тухайн ажилтны албан тушаалын орон тоо өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар хасагдсан тохиолдолд эрх бүхий этгээдээс хуулийн дээрх зүйл заалтад заасан нөхцөл боломжуудыг сонгож шийдвэр гаргах эрхтэй байхаар заасан дээрх хуулийн зохицуулалтад нийцсэн байна.
Иймд нэхэмжлэгч М.Бийн ...нэхэмжлэгч миний биеийг ажлаас чөлөөлөлгүйгээр нэг удаагийн тэтгэлэг олгох тухай тушаал гарган миний эрх зүйн байдлыг дордуулаад байна... гэх тайлбар, гомдол үндэслэлгүй байна.
Түүнчлэн М.Бийн нэхэмжлэлтэй, Х- аймгийн Засаг даргын Тамгын газарт холбогдох Х- аймгийн Засаг даргын Тамгын газраас ажилгүй байсан хугацааны нөхөн олговор...шүүхээр маргаан шийдвэрлэх үеийн унааны зардал, бичиг хэргийн зардал, байр хоолны зардал, итгэмжлэгдсэн төлөөлөгч болон зөвлөгөө авахад төлсөн хөлс, улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн хөлс, сэтгэл санааны хохирлыг гаргуулах шаардлага бүхий иргэний хэргийг Сум дундын 25 дугаар шүүх Баян-Өлгий, Увс, Х- аймгийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүх, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хянан шийдвэрлэж шүүхийн шийдвэр, магадлал тогтоолоор эцэслэн хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон талаар болон ажилгүй байсан хугацааны нөхөн олговор, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэх шаардлага нь маргаан бүхий захиргааны актад хамааралгүй талаар болон шүүхийн зардал нь захиргааны буруутай үйл ажиллагааны улмаас учирсан хохирол хамаарахгүй талаар анхан шатны шүүх тус тус зөв дүгнэсэн байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-д Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй, мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.4-д Зохигч ба хэргийн бусад оролцогч ... шүүхээр нэгэнт хянан шийдвэрлэгдсэн маргааны талаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах буюу шүүхээс нэгэнт тогтоогдсон үйл баримт, эрх зүйн харилцаа, иргэний хэрэг хянан шийдвэрлэх өөр ажиллагааны талаар маргах эрхгүй гэж тус тус заасан байна.
Нэхэмжлэгчийн ...6 сарын чөлөө олгосон захиргааны шийдвэр болох 60 дугаар тушаал нь Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3.2 дахь заалтыг үндэслэсэн байна. Түүнтэй холбоотой нотлох баримтуудыг үнэн зөв үнэлсэнгүйд гомдолтой..., Төрийн албаны тухай хуулийн..., Хөдөлмөрийн тухай хуулийн ...заалтуудыг хэрэглээгүйд гомдолтой ... гэх давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй.
Учир нь, нэхэмжлэгч М.Б 2008 онд өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаасаа түр чөлөөлөгдсөн, улмаар өөр ажил эрхэлж байсан болох талаар Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2015 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 90 дүгээр тогтоолд ...М.Б нь 2008 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс ... өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөн, 2009 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн Улаанбаатар-Эрдэм-Оюу дээд сургуульд магистрийн албаны эрхлэгчийн албан тушаалд томилогдон 2012 оны 08 дугаар сарын 31-ний өдөр хүртэл ажилласан болох нь хэрэгт нотлох баримтаар авагдсан тус сургуулийн гүйцэтгэх захирлын 2013 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 169 дугаартай тодорхойлолт, тус сургуульд ажилласан хугацаанд авсан хөдөлмөрийн хөлс, төлсөн нийгмийн даатгалын шимтгэлийн талаарх нийгмийн даатгалын хэлтсийн архивын лавлагаа зэргээр тогтоогдсон байна... гэж дүгнэгдсэн байх тул түүнийг Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3.2-д гурван сараас дээш хугацааны сургалтаар бэлтгэгдэх болсон гэж заасанд хамаарна гэж үзэхгүй.
Иймд шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Х- аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 13 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах шатны журмаар улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:
ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ
ШҮҮГЧ Э.ЗОРИГТБААТАР
ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ