| Шүүх | Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашдоржийн Мөнхөө |
| Хэргийн индекс | 161/2018/0000/Э |
| Дугаар | 020 |
| Огноо | 2018-09-05 |
| Зүйл хэсэг | 12.1.4., 12.5.1., |
| Улсын яллагч | М.Ф |
Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 09 сарын 05 өдөр
Дугаар 020
Х.Н-д холбогдох эрүүгийн хэргийн тухай
Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Д.Көбеш, шүүгч Д.Мөнхөө нарын бүрэлдэхүүнтэй хийж, Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 193 дугаар шүүгчийн захирамжтай, Х.Н-д холбогдох эрүүгийн хэргийг шүүгдэгч нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2018 оны 7 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхөөгийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Ардабек, прокурор М.Фарида нар оролцов.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, яс үндэс Казах,1990 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр төрсөн, 27 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, цаг уурын техникч мэргэжилтэй, тус аймгийн Сагсай сумын цаг уурын газар харуул ажилтай, Баян-Өлгий аймгийн Сагсай сумын .... дугаар багт оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Т овгийн Х-ын Н /Регистрийн дугаар: 0000000/.
Яллагдагч Х.Н нь 2015 оны 5 дугаар сарын дундуур анх 13 нас 7 сартай байсан бага насны хүүхэд Б.А-ийг бэлгийн харьцаанд орж хүчиндсэнээс хойш 8-9 удаа бэлгийн харьцаанд орсон ба дараа нь насанд хүрээгүй хохирогч Б.А-тэй 2016 оны 11 дүгээр сар, 2017 оны 05 дугаар саруудад арван дөрвөн насанд хүрсэн, арван зургаан насанд хүрээгүй болохыг мэдсээр байж бэлгийн харьцаанд орсон гэмт хэрэгт холбогджээ.
Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 193 дугаар шүүгчийн захирамжаар Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Фаридагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4, мөн хуулийн 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х.Н-д холбогдох эрүүгийн хэргийг прокурорт буцаахаар шийдвэрлэжээ.
Прокурорын эсэргүүцэлд: “Яллагдагч Х.Н нь бага насны Б.А-тэй 2015 оны 5 дугаар сарын дундуур анх бэлгийн харьцаанд орж хүчиндсэнээс хойш 8-9 удаа бэлгийн харьцаанд орж байсан, дараа нь насанд хүрээгүй хохирогч Б.А-тэй 2016 оны 11 дүгээр сар, 2017 оны 5 дугаар саруудад Б.А-ийг арван дөрвөн насанд хүрсэн, арван зургаан насанд хүрээгүй болохыг мэдсээр байж бэлгийн харьцаанд орсон гэмт хэргийг тус тус үйлджээ. Энэ хэрэгт яллах дүгнэлт үйлдэж анхан шатны шүүхэд шилжүүлснээр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр 2018 оны 6 дугаар сарын 29-ны өдрийн 193 дугаар захирамжаар хэргийг прокурорт буцаажээ.
Захирамжийн 2 дахь заалтад яллагдагч Д.Ш, Ш.Н нарын үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгохдоо зөрүүтэй мэдүүлгийг тогтоолгүй өмнө өгсөн мэдүүлгийг үнэлэн хэрэгсэхгүй болгосон нь хууль ёсны зарчимд нийцэхгүй байна гэсэн нь үндэслэлгүй болжээ. Насанд хүрээгүй Б.А хүчиндүүлсэн үйлдэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, дараа нь эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаж тал бүрээс нь бүрэн бодитой шалгах явцад яллагдагч Б.Н, Д.Ш нар нь гэмт хэрэг үйлдэх үедээ хохирогч Б.А-ийг 16 насанд хүрээгүй гэдгийг лавтай сайн мэдэж байсан гэх үйлдэл нь тогтоогдоогүй, гэм буруутай эсэхэд эргэлзээ гарсан учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу 2018 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 5/07, 5/08 тоот тогтоолуудаар тус тус хэрэгсэхгүй болгож хохирогч, яллагдагч нарт тогтоолын хувийг гардуулан өгч дээд шатны прокурорт гомдол гаргах эрхийг тайлбарлахад гомдол, саналгүй байгаа талаар мэдэгдэж байсан болно. Түүнээс хойш дээд шатны прокурорт, шүүхийн шатанд гомдол гаргаагүй болно. Хэрэв Д.Ш, Ш.Н нарын гэм буруугийн асуудлыг шүүхээр шийдүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн ч аль нэг шатны шүүхээс тэдэнд холбогдох үйлдлийг хэрэгсэхгүй болгон цагаатгах магадлалтай гэж үзэж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасан. Иймд Х.Н нь бага насны Б.А-ийг арван дөрвөн насанд хүрсэн, арван зургаан насанд хүрээгүй болохыг мэдсээр байж бэлгийн харьцаанд орсон гэх хэргийн гэм буруугийн асуудлыг шийдүүлэхээр шилжүүлсэн болно. Захирамжийн 1 дэх хэсэгт дурдсан шууд 2015 оны Эрүүгийн хуулиар зүйлчилж яллагдагчаар татсан нь буруу гэсэн боловч энэ хэргийн хувьд анх хэрэг бүртгэлтийн хэрэг нээж шалгаж эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татахдаа 2015 оны Эрүүгийн хууль нь яллагдагч нарт нэгэнт ашигтай байсан тул шууд 2015 оны Эрүүгийн хуулиар зүйлчилсэн. Ингэж зүйлчлэхдээ хууль хэрэглээний талаар оюуны дүгнэлт хийгдсэн бөгөөд энэ талаар шүүх хуралдаанд улсын яллагчийн дүгнэлтэд дурдах боломж бий. Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хэргийг буруу тусгаарласан, шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх бол, мөрдөн шалгах ажиллагаа явуулахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн бол хэргийг прокурорт буцаахаар заасан бөгөөд захирамжийн 1 дэх заалттай холбоотой асуудлыг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжтой байна гэдгийг харгалзан үзнэ үү. Иймд X.Н-д холбогдох хэргийг прокурорт буцаасан Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 193 дугаартай захирамжийг хүчингүй болгуулахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дээд шатны прокурорын эсэргүүцэл бичив.” гэжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэл үндэслэлтэй эсэхийг хянан шийдвэрлэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтуудын хүрээнд хэргийн бүх ажиллагааг бүхэлд нь хянаж үзлээ.
Яллагдагч Х.Н нь 2015 оны 5 дугаар сарын дундуур 13 нас 7 сартай байсан бага насны хүүхэд Б.А-ийг бэлгийн харьцаанд орж хүчиндсэнээс хойш 8-9 удаа бэлгийн харьцаанд орсон, дараа нь насанд хүрээгүй хохирогч Б.А-тэй 2016 оны 11 дүгээр сар, 2017 оны 05 дугаар саруудад арван зургаан насанд хүрээгүй болохыг мэдсээр байж бэлгийн харьцаанд орсон гэмт хэрэгт холбогджээ.
2018 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 85 дугаартай прокурорын яллах дүгнэлтээр яллагдагч Х.Н-ы үйлдлүүдийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, мөн хуулийн 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэхээр ирүүлжээ.
Анхан шатны шүүх шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээс 2 үндэслэлээр Х.Н-д холбогдох хэргийг прокурорт буцаахаар шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.
Яллагдагч Х.Н-ы үйлдэл холбогдол нь 2015 оны 5 сараас 2017 оны 5 сар хүртэл үргэлжилсэн бөгөөд шинэчлэн найруулсан Эрүүгийн хууль 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсөн, шүүгдэгчийн үйлдэл нь 2002 оны Эрүүгийн хууль хүчин төгөлдөр үйлчилж байсан үед хамаарч байна. Прокуророос хуулийг буцаан хэрэглэх үндэслэлээ дүгнэхгүйгээр шүүгдэгчийн үйлдлийг 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн холбогдох заалтаар зүйлчилсэн нь тодорхойгүй ба яллах дүгнэлт үндэслэлтэй, хууль ёсны байх зарчимд нийцээгүй байна.
Яллагдагч Д.Ш, Ш.Н нарын үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгохдоо хэргийг шалгах явцад тухайн үед 16 насанд хүрээгүй хохирогч Б.А-тэй бэлгийн харьцаанд орж /Д.Ш нь/ жирэмсэн болгосон нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон боловч яллагдагч нар гэмт хэрэг үйлдэх үедээ насанд хүрээгүй хохирогч Б.А-ийг 16 насанд хүрээгүй болохыг мэдээгүй ба мэдэх боломжгүй байсан, хохирогчийн 16 насанд хүрээгүй гэдгийг лавтай сайн мэдэж байсан эсэх нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдоогүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгожээ.
Хохирогч Б.А нь мөрдөн шалгах ажиллагааны явцад “2017 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн “2017 оны 3 дугаар сарын үед өөрийгөө Н гэх залуу танилцав. Над руу байнгын залгаж мессеж бичдэг ба ихэвчлэн шөнийн цагаар залгадаг байв. ...тэр үед нь эсэргүүцэхэд тэр надад хүч өгөлгүй бэлгийн харьцаанд оров.” гэж,
2017 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн “Тиймээ Н гэх залуугаас өөр 2 залуу надтай бэлгийн харьцаанд орж байсан. Хамгийн анх Х.Н гэх залуутай 2015 оны 5 сард ...тиймээ тэр сурагч гэдгийг мэдэж байсан би тухайн үедээ 13 настай байсан.” гэх мэдүүлэг,
... тэр залууг Ш.Ну гэдэг. Тэр залуутай 2016 оны 8 сарын үед ... тэр надтай оролдож би эсэргүүцсэн боловч дийлээгүй учир бэлгийн харьцаанд оров. ... 2017 он гараад надад юу ч ярилгүй хуурч мэхэлж хүчээр оролдож бэлгийн харьцаанд орсон. Би дахин эсэргүүцсэн боловч миний хүч хүрэхгүй байсан. Тэрнээс хойш хэд хэд уулзсан ба 2017 оны 5 сард мөн өдрийн цагаар дахин түүний машинд уулзаж тэр надтай бэлгийн харьцаанд орсон. Хамгийн анх танилцахдаа би Ну-д сурагч гэдгээ хэлсэн тэр намайг насанд хүрээгүй гэдгийг мэдэж байгаа. Би тухайн үедээ 14 настай байсан.” гэж,
2017 оны 12 дугаар сарын 24-ний өдөр “Х.Н надад ямар нэгэн хүч хэрэглэж бэлгийн харьцаанд орсон асуудал байхгүй, бид хоёр сайн дурын үндсэн дээр бэлгийн харьцаанд орсон. ... Ш.Ну нь тухайн өрөөнд намайг хүчээр хүч хэрэглэн нэг удаа бэлгийн харьцаанд орсон. Би болиорой гээд эсэргүүцсэн боловч хүч хүрээгүй болно. ...2017 оны 1 дүгээр сарын сүүлээр хойд талд ирж суугаад хүч хэрэглэн хүчээр бэлгийн харьцаанд орсон би болохгүй гээд эсэргүүцэл үзүүлж машины хаалга онгойлгоход өөрөө хаагаад хүчээр бэлгийн харьцаанд орсон юм. Би тухайн үед эсэргүүцэж амь тэмцэж орилсон боловч хүч өгөөгүй болно. Дараа нь гурав дахь удаагаа 2017 оны 5 сард би ... хогийн толгой орох зам руу чигээрээ яваад уулын энгэрт зогсоод мөн хойд суудалд суугаад дахин хүч хэрэглэн бэлгийн харьцаанд орсон би эсэргүүцэл үзүүлээд дийлээгүй. ... Ш-тай анх ... буух гэхэд хаалга түгжээд авсан би хаалгыг онгойлгох гэж оролдоод онгойгоогүй юм. Би тухайн үедээ эсэргүүцсэн боловч миний гарыг барьж аваад хувцсыг тайлсан миний биед учирсан гэмтэл урагдсан хувцас байгаагүй. ...Өөрийгөө Н гэж танилцуулсан залуугаас жирэмсэн болсон гэдгээ мэдэж байсан. Би насанд хүрээгүй мөн сурагч гэдгээ Д.Ш, Х.Н, Ш.Ну нарын бүгдэд нь хэлж байсан.” гэж тус тус мэдүүлэг өгч байжээ.
Хохирогчийн мэдүүлгээс үзвэл, прокурорын 2018 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн “Зарим яллагдагчийн үйлдэл, холбогдлыг хэрэгсэхгүй болгох тухай” 5/07, 5/08 дугаартай тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байх тул дахин мөрдөн шалгах ажиллагаа явуулах шаардлагатай гэж дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 39.9 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1.-т заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:
1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 193 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор оролцогч, прокурор, дээд шатны прокурор хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ С.ӨМИРБЕК
ШҮҮГЧИД Д.КӨБЕШ
Д.МӨНХӨӨ