Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 128/ШШ2020/0356

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Оюунгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: З ХХК

Хариуцагч: Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс

Нэхэмжлэлийн шаардлага: “Ашигт малтмал газрын тосны газрын 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” 7/6962 дугаар албан бичгийг хууль бус болохыг тогтоож, “З” ХХК-ийн XV-00******* болон ХV-00******* дугаар хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий талбайд ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг шийдвэрлэж, ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохыг даалгах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Э, нэхэмжлэгч итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ж, гэрч Ц.Б нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

          Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.А шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: З ХХКнь Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрьн ГУУКГ-ын даргын 2008 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 486 дугаар шийдвэрээр Завхан аймгийн Тосонцэнгэл сумын “Зост уул” нэртэй газарт байрлах 663 гектор талбайд ХУ-00******* дугаар, 2008 оны 491 дүгээр шийдвэрээр “******* *******” нэртэй газарт байрлах 928 гектор талбайд ХУ-00******* дугаар хайгуулын тусгай зөвшөөрлүүдийг эзэмшдэг болно.

          Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаанд буюу 2008 оноос 2010 онуудад манай компани их хэмжээний хөрөнгө мөнгө зарцуулан, хайгуулын ажлыг хййж гүйцэтгэж улмаар 2011 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Ашигт малтмалын газрын Эрдэс баяягийн мэргэжлийн зөвлөлийн дүгнэлт гаргуулан “Ашиглалтын өмнөх үйл ажиллааны гэрээ” байгуулж ажилласан ба зөвлөлийн хурлаас гаргасан дүгнэлтийн дагуу нэмэлт холбогдох ажлыг хийж дуусгасан.

          Хайгуулын ажил дууссантай холбоотойгоор З ХХКнь 2011 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Завхан аймгийн Тосонцэнгэл суманд байрлах уг тусгай зөвшөөрлийн талбайдаа Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээний дүгнэлт гаргуулсан. Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөс тусгай зөвшөөрлийн талбайд хийгдсэв нэмэлт хайгуулын ажлыг дүгнэж, Ашигт малтмалын газрын даргын 2013 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн “Нөөц бүртгэх тухай” 478, 479 дүгээр тушаалаар ХҮ-00******* болон ХҮ-00******* дугаар тусгай зөвшөөрлийн талбайд хамаарагдах Зост уулын молибденийн ордын нөөцийг ашигт малтмалын нөөцийн улсын нэгдсэн бүртгэлд бүртгэхээр шийдвэрлэсэн.

          Үүний дагуу Ашигт малтмалын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 -д “Хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайд зөвхөн уг тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл гаргах эрхтэй” гэж заасны дагуу дээрх хайгуулын тусгай зөвшөөрлүүд бүхий талбайд хуулиар олгогдсон эрхийн дагуу “З” ХХК-аас ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсч 2013 оны 12 дугаар сарын 19-ний өдөр тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл болон холбогдох баримт бичгүүдийн хамт эрх бүхий байгууллагад хүргүүлсэн ба өргөдлийн бүртгэлийн NN1-025426 болон NN1-025425 дугаарт тус тус бүртгэгдсэн.

          Гэвч дээрх өргөдлийг гаргаснаас хойш ашиглалтын тусгай зөвшөөрөл олголгүй өдийг хүрсэн ба энэ хугацаанд Ашигт малтмалын газраас 2014 оны 10 дугаар сарын 03-ны өдөр 6-5476 дугаар албан бичгээр “...З” ХХК өөрийн эзэмшилд буй ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн талбай дээрээ онцгой эрхээр ашиглалтын тусгай зөвшөөрөл авах өргөдлийг гаргаж өргөдлийн бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн байна ... өргөдөл эцэслэн шийдвэрлэгдээгүй байхад энэ өргөдлийг хүлээн авч шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй байна” гэх зэргээр хариу өгч байсан ба өөрөөр манай компанид ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохтой холбоотойгоор хуулийн үндэслэл бүхий ямар нэгэн хариу огт өгч байгаагүй болно.

          Улмаар Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн “Ашигт малтмалын ашиглалтьш тусгай зөвшөөрөл олгохоос татгалзах тухай” 604 дүгээр шийдвэрээр хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч манай компанид ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан шийдвэр гаргасан.

          Ингэхдээ дээрх 604 дүтээр шийдвэр гаргах болсон үндэслэлээ “Ашигт малтмалын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-т “Хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайд зөвхөн уг тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл гаргах эрхтэй”гэж заасан шаардлага хангаагүй, мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т заасны дагуу өргөдлийг хянан шийдвэрлэх хугацаа дууссан” гэж тодорхойлсон ба тус үндэслэл болгож буй хуулийн заалтууд нь үндэслэлгүй, ойлгомжгүй байсан тул бид энэ талаар эрх бүхий албан тушаалтанд гомдол гаргасны дагуу Захиргааны ерөнхий хуулийн 98 дугаар зүйлийн 98.1.2-д “гомдол гаргагчийн эрх, хуулъ ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг захиргааны актыг бүхэлд нь, эсхүл холбогдох хэсгийг хүчингүй болгох” гэж хуульд заасныг үндэслэн Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 607 дугаар шийдвэрээр “...Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 604 дүгээр шийдвэрийн З ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын ХҮ-00*******, ХҮ-00******* дугаартай тусгай зөвшөөрөлд холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэсэн болно.               

          Ийнхүү дээрх 604 дүгээр шийдвэр хүчингүй болсон байхад манай компанийн ХҮ-00******* болон ХҮ-00******* дугаар хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий талбайд ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсч гаргасан өргөдлийг Ашигт малтмал, газрын. тосны газрын тосны Кадастрын хэлтэс зохих журмын дагуу шийдвэрлэлгүй явсаар Ашигт малтмал, газрын тосны газраас Кадастрын хэлтсийн даргын гарын үсэг бүхий 2019 они 10 дугаар сарын 16-ны өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” 7/6962 дугаар албан бичгийг ирүүлсэн.

          Тус албан бичигт “...Ашигт малтмалын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т заасан өргөдөл хянан шийдвэрлэх хугацаа дууссан тул ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн материалын бүрдэл дутуу, өргөдөл хянан шийдвэрлэх хугацаа дууссан үндэсэлэлээр өргөдлийн бүртгэлээс хасаж, ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзах нөхцөл бүрдсэнийг мэдэгдъе” гэжээ.

           З ХХКнь дээр дурдсанчлан анх 2008 онд хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмших эрхтэй болсон ба Ашигт малтмалын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д заасны дагуу ашиглалтын тусгай зөвшөөрөл авах эрхтэй этгээдийн хувьд мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д заасан журмьш дагуу ашигт малтмалын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл, холбогдох бүх баримтыг төрийн захиргааны байгууллагад гаргаж өгсөн бөгөөд энэ хугацаанд бидэнд өргөдлийн бүрдэл дутуу, ямар нэг баримт материал гаргуулах шаардлагатай гэж нэг ч удаа мэдэгдэж байгаагүй болно.

          Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээн авмагц холбогдох эрх бүхий байгууллагаас Ашигт малтмалын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.2-т заасан ажиллагааг хийж, 26.3-т заасан шийдвэрийн аль нэгийг нь гаргаж өргөдөл гаргагчид мэдэгдэхээр хуульд зохицуулсан байтал манай компаниас эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэхээр гаргасан өргөдлийг шийдвэрлэх үүргээ биелүүлэлгүй, шийдвэрлэхгүй орхигдуулж байснаа бүрдэл дутуу гэх огт үндэслэлгүй шалтгаанаар ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзах шийдвэр гаргах гэж буй нь бидний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчиж байна.

          Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.14-т “хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй холбоотой үйл ажиллагаанд нэгдсэн хяналт тавих”, 11.1.15-д “ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл шинээр 'олгох, дахин олгох, цуцлах, шилжүүлэх, баръцаалах, талбайг хэсэгчлэн болон бүхэлд нь буцаан өгөх, шилжүүлэх ажиллагааг олон нийтийн хяналтын дор явуулах нөхцөлийг бүрдүүлэх”,  11.1.19-т “түгээмэл тархацтай ашигт малтмалаас бусад төрлийн ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох” чиг үүргийг геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага хэрэгжүүлнэ, мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-т “Төрийн захиргааны байгууллагын геологийн асуудал хариуцсан нэгж нь энэ зүйлийн 11.1.1 - 11.1.7, уул уурхайн асуудал хариуцсан нэгж нь энэ зүйлийн 11.1.18 - 11.1.12, кадастрын асуудал хариуцсан нэгж нъ энэ зүйлийн 11.1.13 - 11.1.23-т заасан асуудлыг эрхэлнэ” гэж чиг үүргийг нь холбогдох нэгжүүдэд хуваарилсан байна.

          Үүнээс үзэхэд Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс нь Ашигт малтмалын тухай хуульд заасан чиг үүргийн дагуу “ашигт малтмалын ашиглалтын тусгай ;йөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээн авч, хянан шийдвэрлэх, тусгай зөвшөөрөл олгох” эрх бүхий этгээд мөн байна.

          “З” ХХК-д ирүүлсэн 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” 7/6962 дугаар албан бичгийг Ашигт малтмал газрын тосны газрын албан бланк дээр Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга хуульд заасан чиг үүргийн дагуу гарын үсэг зурж албажуулан гаргасан байна.

          Иймд ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан Ашигт малтмал газрын тосны газрын 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” 7/6962 дугаар албан бичгийг хууль бус болохыг тогтоож, “З” ХХК-ийн ХУ-00******* болон ХУ-00******* дугаар хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий талбайд ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг шийдвэрлэж, ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохыг даалгаж өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Манай компани нь Ашигт малтмалын газрын тосны Хэрэг эрхлэх газрын геологи уул уурхайн кадастрын хэлтсийн газрын даргын 2008 оны 4 дүгээр сарын 8-ны өдрийн 486 дугаар шийдвэрээр “З*******” нэртэй газарт байрлах 663 га талбайд *******, 2008 оны 491 дүгээр шийдвэрээр “**************” нэртэй 928 га талбайд ******* дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийг тус тус эзэмшдэг.

Эзэмшиж байх хугацаандаа хайгуулын ажлаа хийж гүйцэтгэдэг байсан. Улмаар 2011 оны 4 дүгээр сарын 6-ны өдөр Ашигт малтмалын газрын эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн дүгнэлт гаргуулан ашиглалтын үйл ажиллагааны гэрээ байгуулан ажилласан бөгөөд зөвлөлийн хурлаас гаргасан дүгнэлтийн дагуу нэмэлт ажлууд хийж гүйцэтгэсэн.

Хайгуулын ажиллагаа дууссантай холбоотойгоор 2011 оны 5 дугаар сарын 6-ны өдөр Завхан аймгийн Тосонцэнгэл суманд байрлах уг тусгай зөвшөөрлийн талбайдаа байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээний дүгнэлтийг гаргуулсан.

Улмаар Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн тусгай зөвшөөрлийн талбайд хийсэн нэмэлт хайгуулын ажлыг дүгнээд Ашигт малтмалын газрын даргын 2013 оны 478, 479 дүгээр тушаалуудаар манай тусгай зөвшөөрлийн талбайд хамаарагдах молибдены ордны нөөцийг ашигт малтмалын нөөцийн улсын нэгдсэн бүртгэлд бүртгэсэн. Үүний дагуу эзэмшиж байсан хайгуулын тусгай зөвшөөрлөө ашиглалтын зөвшөөрөл болгохоор Ашигт малтмалын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт заасны дагуу хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий газартаа ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсэж холбогдох бичиг баримтуудыг 2013 оны 12 дугаар сарын 19-ний өдөр бүрдүүлж хариуцагч байгууллагад хүргүүлсэн.

Улмаар хариуцагч байгууллагын өргөдлийн бүртгэлийн MN025/426, 025/425

дугаарт бүртгэгдсэн байдаг. Гэтэл уг хүсэлтийг хариуцагч шийдвэрлэлгүйгээр удсан бөгөөд бидний зүгээс 3/32 тоот албан бичгээр өмнөх хүсэлт хэрхэн шийдвэрлэгдсэн агуулгаар тодруулга хүсэхэд Ашигт малтмал газрын тосны газраас 2014 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 6-5476 дугаартай албан бичгээр өмнөх 2013 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хүсэлтийг шийдвэрлээгүй байна. Иймд уг хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх боломжгүй гэсэн хариу өгсөн.

            Улмаар 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 604 дүгээр шийдвэрээр ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг олгохоос татгалзсан. Үүнтэй холбоотой манай компани татгалзсан шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэх агуулга бүхий гомдлыг гаргасан.

Гомдлын дагуу 2018 оны 9 дүгээр сарын 4-ний өдөр 607 дугаар шийдвэрээр өмнө нь гарсан 604 дүгээр шийдвэр буруу байсан гэж үзэж манай компанид холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Бидний зүгээс ашиглалтын тусгай зөвшөөрөл олгоно гэж хүлээж байсан бөгөөд хариуцагчаас 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 7/6962 дугаартай албан бичгийг бидэнд ирүүлсэн байдаг. Уг албан бичигт ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзах тухай 2 үндэслэл дурдсан. Бичиг баримтын бүрдэл дутуу, өргөдөл хянан шийдвэрлэх хугацаа дууссан гэж үзэж манай ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг шийдвэрлээгүй.

1 дүгээр үндэслэлийн тухайд Ашигт малтмалын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 3-т Төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 26 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан ажиллагааг гүйцэтгэсний үндсэн дээр өргөдлийг бүртгэснээс хойш ажлын 20 хоногийн дотор багтаан дараах шийдвэрийн аль нэгийг гаргаж өргөдөл гаргагчид мэдэгдэнэ гэж заасан. Өргөдөл шийдвэрлэх хугацаа дууссан гэдэг нь хариуцагч байгууллагад хамааралтай.

Ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан 2 дахь үндэслэл нь өргөдлийн материалын бүрдэл дутуу гэж үзсэн. Бидний зүгээс 2013 оны 12 дугаар сарын 19-ний өдөр тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргахдаа Байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээг хавсаргаж өгсөн. Энэ нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаас тодорхой харагдана. Эдгээрээс үзэхэд нэхэмжлэгчид ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан уг албан бичиг үндэслэлгүй болох нь харагдаж байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс татгалзлын үндэслэлд байхгүй үндэслэлийг шүүхэд бичгээр гаргасан байдаг. Өөрөөр хэлбэл өргөдөлд хавсарган ирүүлсэн Байгаль орчны ерөнхий үнэлгээний хугацаа дууссан гэсэн тайлбарыг гаргасан байсан. Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний дүгнэлтэд хугацаа заагдаагүй. Иймд ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан Ашигт малтмал газрын тосны газрын 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 7/6962 дугаар албан бичгийг хууль бус болохыг тогтоож “З” ХХК-ийн хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий талбайнуудад ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг шийдвэрлэж ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохыг даалгаж өгнө үү” гэв.

          Хариуцагч Ашимгт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.О шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан Кадастрын хэлтсийн 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” дугаар албан бичгийг хууль бус болохыг тогтоолгож, “З” ХХК-ийн малтмалын хайгуулын Х\/-00******* болон Х\/-00******* тоот тусгай зөвшөөрөл бүхий талбайд ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг шийдвэрлэж, ашигт лын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохыг даалгахыг хүссэн нэхэмжлэлийн агыг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна.

          З ХХКнь Завхан аймгийн Тосонцэнгэл сумын нутагт байрлах “Зост” нэртэй 927.94 га талбай бүхий ашигт малтмалын хайгуулын *******Х, мөн “З*******” нэртэй 662.66 га талбай бүхий ашигт малтмалын хайгуулын *******Х дугаартай тусгай зөвшөөрлүүдийг эзэмшиж байсан.

          Ашигт малтмалын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-т “Хайгуулын тусгай рөлтэй талбайд зөвхөн уг тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл гаргах эрхтэй" гэж заасны дагуу ашигт малтмалын хайгуулын *******Х дугаартай тусгай зөвшөөрлүүдийн хүчин төгөлдөр хугацаа дуусгавар болохоос 4 хоногийн өмнө З ХХКуг тусгай зөвшөөрлүүдийн талбайд ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг 2013 оны 12 дугаар 19-ний өдөр захиргааны байгууллагад ирүүлжээ. Төрийн захиргааны байгууллагын Кадастрын хэлтсийн ашиглалтын тусгай зөвшөөрөл хариуцсан мэргэжилтэн Ашигт малтмалын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-т заасан шаардлагыг хангасан “З*******” ХХК-иас ирүүлсэн ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг авч NM-025425, NМ-025426 дугаарт бүртгэсэн байна.

          Төрийн захиргааны байгууллагын Кадастрын хэлтэс “з” ХХК-иас ирүүлсэн ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээн аваад Ашигт малтмалын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.2-т заасан ажиллагааг гүйцэтгэсний үндсэн дээр өргөдлийг бүртгэснээс хойш ажлын 20 өдөрт багтаан мөн хуулийн 26.3-т заасан шийдвэрийн аль нэгийг гаргаж өргөдөл гаргагчид хариу эх үүрэгтэй. Кадастрын хэлтэс “З” ХХК-ийн ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг 2013 оны 12 дугаар 19-ний өдөр хүлээн аваад Ашигт малтмалын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-т заасан шаардлага болох байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ дутуу, мөн хуулийн 26 дүгээр зүйлийн 26.3-т заасан өргөдлийг хянан шийдвэрлэх хугацаа дууссан тул 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн “Ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзах тухай” 604 дүгээр шийдвэрээр өргөдлийг бүртгэлээс хассан байна.

          Кадастрын хэлтсийн дарга нь 604 дүгээр шийдвэрийг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 13 дугаар зүйлийн 13.3, 24, 25, 26, 27 дугаар зүйлд заасны дагуу нөхцөл байдлыг тогтоох, эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдийг сонсох ажиллагааг явуулаагүй шийдвэр гаргасан тул Захиргааны ерөнхий хуулийн 98 дугаар зүйлийн 98.1.2-т “гомдол гаргагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг захиргааны актыг бүхэлд нь, эсхүл холбогдох хэсгийг чингүй болгох" гэж заасны дагуу Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 607 дугаар шийдвэрээр мөн хэлтсийн даргын 2017 оны дугаар сарын 10-ны өдрийн 604 дүгээр шийдвэрийн “З” ХХК-д олбогдох хэсгийг хүчингүй болгосон байна.

          ************** нэртэй 927.94 гектар бүхий ашигт малтмалын ашиглалтын Х\/-00******* от тусгай зөвшөөрлийн талбай нь Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий зрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4.3-т заасныг үндэслэн гарсан Монгол Улсын Засгийн газрын 12 оны 6 дугаар сарын 05-ны “Хилийн заагийг тогтоох тухай” 194 дүгээр тогтоолоор гтоосон ойн сантай 311,08 гектар талбай нь хэсэгчлэн давхцалтай. Ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгоход байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээ, өргөдөл хянан шийдвэрлэх хугацаа дууссан тул ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн материалын бүрдэл дутуу, өргөдөл хянан шийдвэрлэх хугацаа дууссан үндэслэлээр өргөдлийн бүртгэлээс хасаж, ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзах нөхцөл бүрдсэн байна.

          Иймд Кадастрын хэлтсийн даргын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзах нөхцөл бүрдсэн талаарх дээрх мэдэгдэл нь хууль зүйн үндэслэлтэй байх тул “З” ХХК-ийн гаргасан ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл охоос татгалзсан Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” 7/6962 дугаар албан бичгийг хууль бус болохыг тогтоолгож, “З” ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын Х\/-00******* болон -00******* тоот тусгай зөвшөөрөл бүхий талбайд ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг шийдвэрлэж, ашигг малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохыг даалгахыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “З” ХХК-нь Завхан аймгийн Тосонцэнгэл сумын нутагт байрлах “**************” нэртэй 927 га талбай бүхий ашигт малтмалын ******* дугаартай хайгуулын тусгай зөвшөөрөл, “Зостуул” нэртэй 662 га талбай бүхий ашигт малтмалын хайгуулын ******* дугаартай тусгай зөвшөөрлийг эзэмшиж байсан.

Ашигт малтмалын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт зааснаар хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайд тусгай зөвшөөрөл эзэмшигч нь өргөдөл гаргах эрхтэй бөгөөд ашигт малтмалын хайгуулын *******, ******* дугаартай тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацаа дуусгавар болохоос 4 хоногийн өмнө “З ХХК-нь уг тусгай зөвшөөрлүүдийн талбайд ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг 2013 оны 12 дугаар сарын 19-ний өдөр төрийн захиргааны байгууллагад ирүүлсэн.

 Үүний дагуу төрийн захиргааны байгууллагын кадастрын хэлтсийн ашигт малтмалын тусгай зөвшөөрөл хариуцсан мэргэжилтэн Ашигт малтмалын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт заасан шаардлагыг хангасан “З” ХХК-ийн ирүүлсэн ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээн аваад Ашигт малтмалын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.2 дахь хэсэгт заасан ажиллагааг гүйцэтгэсний үндсэн дээр өргөдлийг бүртгэснээс хойш ажлын 20 өдөрт багтаан мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт заасан шийдвэрийн аль нэгийг гаргана гэж заасан байдаг.

 Үүний дагуу ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг 2013 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч Ашигт малтмалын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 1-т заасан байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ дутуу мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт зааснаар өргөдлийг хянан шийдвэрлэх хугацаа дууссан тул 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзах тухай 604 дүгээр шийдвэрээр өргөдлийн бүртгэлээс хассан байна.

Кадастрын хэлтсийн дарга 604 дүгээр шийдвэрийг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 13 дугаар зүйлийн 13.3 дахь хэсэг, 24 дүгээр зүйл, 25 дугаар зүйл, 26 дугаар зүйл болон 27 дугаар зүйлүүдэд заасны дагуу нөхцөл байдлыг тогтоож, эрх хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдийг сонсох ажиллагаа явуулаагүй шийдвэр гарсан тул Захиргааны ерөнхий хуулийн 98 дугаар зүйлийн 98.1.2 дахь хэсэгт гомдол гаргагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг захиргааны актыг бүхэлд нь, эсхүл холбогдох хэсгийг хүчингүй болгох гэж заасны дагуу Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 607 дугаар шийдвэрээр “З” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгосон байна.

“**************” нэртэй 927 га газрын ашигт малтмалын ашиглалтын ******* тоот тусгай зөвшөөрлийн талбай нь Гол мөрний урсац бүрэлдэх усны сав бүхий газрын хамгаалалтын бүс ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4.3 дахь хэсэгт заасныг үндэслэн гаргасан Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн Хил заагийг тогтоох тухай 194 дүгээр тогтоолоор тогтоосон ойн сантай 311 мк талбай нь хэсэгчлэн давхцал үүссэн тул далд аргаар ашиглах боломжтой болсон.

Ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгоход байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий дүгнэлт хийнэ, мөн өргөдөл хянан шийдвэрлэх хугацаа өнгөрсөн тул өргөдлийн бүртгэлээс хасаж ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзах нөхцөл бүрдсэн. Иймд Ашигт малтмал газрын тосны газрын кадастрын хэлтсийн даргын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзах нөхцөл бүрдсэн талаарх мэдэгдэл нь хууль зүйн үндэслэлтэй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг шинжлэн судалж үнэлээд нэхэмжлэгч “З” ХХК-ийн гаргасан “Ашигт малтмал газрын тосны газрын 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” 7/6962 дугаар албан бичгийг хууль бус болохыг тогтоож, “З” ХХК-ийн XV-00******* болон ХV-00******* дугаар хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий талбайд ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг шийдвэрлэж, ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохыг даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

          Нэхэмжлэгч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “ ...Бид 2013 оны 12 дугаар сарын 19-ний өдөр тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргахдаа Байгаль орчинд нөлөөлөх ерөнхий үнэлгээг хавсаргаж өгсөн. Иймд өргөдлийн материал дутуу гэж үзэх үндэслэл байхгүй юм.

          Мөн Ашигт малтмалын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 3-т төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 26 дугаар зүйлийн 1, 2-т заасан ажиллагааг гүйцэтгэсний үндсэн дээр өргөдлийг бүртгэснээс хойш ажлын 20 хоногийн дотор багтаан дараах шийдвэрийн аль нэгийг өргөдөл гаргагчид мэдэгдэх ёстой. Энэ заалт нь төрийн захиргааны байгууллагад холбоотой байхад нэхэмжлэгчид хамааруулж байгаа нь үндэслэлгүй.

          Түүнчлэн Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний дүгнэлтэд хугацаа заагаагүй. Гэтэл хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс маргаан бүхий Ашигт малтмал газрын тосны газрын 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” 7/6962 дугаар албан бичигт дурдаагүй үндэслэлээр буюу Байгаль орчны ерөнхий үнэлгээний хугацаа дууссан гэсэн  тайлбарыг гаргасан нь үндэслэлгүй юм” гэж,

          Хариуцагч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: “... ******* ******* нэртэй 927694 гектар бүхий ашигт малтмалын ашиглалтын XV-00******* тоот тусгай зөвшөөрлийн талбай нь Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан  бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-т заасныг үндэслэн гарсан Засгийн газрын 2012 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн “Хилийн заагийг тогтоох тухай” 194 дүгээр тогтоолоор ойн сантай 311.08 гектар талбай нь хэсэгчлэн давхацалтай. Ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгоход байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээ, өргөдөл хянан шийдвэрлэх хугацаа дууссан тул ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн материалын бүрдэл дутуу, өргөдөл хянан шийдвэрлэх хугацаа дууссан үндэслэлээр өргөдлийн бүртгэлээс хасаж, ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзах нөхцөл бүрдсэн байна” гэж тус тус маргажээ.

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл Ашигт малтмал, газрын тосны газрын Хэрэг эрхлэх газрын Геологи уул уурхайн Кадастрын хэлтсийн даргын 2008 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 486 дугаар шийдвэрээр Завхан аймгийн Булнай сумын “З*******” нэртэй газарт байрлах 663 гектар талбайд *******X дугаар, 2008 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 491 дүгээр шийдвэрээр Завхан аймгийн Булнай сумын “******* *******” нэртэй газарт байрлах 928 гектар талбайд *******X дугаар ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг “Ц” ХХК-иас шилжүүлэн “З” ХХК-д олгосон байна.

Нэхэмжлэгч “З” ХХК-иас дээрх хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайдаа ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг  2013 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст ирүүлснийг тус өдөр өргөдлийн бүртгэлийн NM-0254268, NM-025425 дугаарт тус тус бүртгэсэн байна.

Гэтэл уг хүсэлтийг хариуцагч шийдвэрлэлгүйгээр удсан тул нэхэмжлэгчийн зүгээс 3/32 тоот албан бичгээр өмнөх хүсэлт хэрхэн шийдвэрлэгдсэн талаар тодруулга хүсэхэд Ашигт малтмал газрын тосны газраас 2014 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 6-5476 дугаартай албан бичгээр өмнөх 2013 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хүсэлтийг шийдвэрлээгүй байна. Иймд уг хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх боломжгүй гэсэн хариу өгсөн байна.

            Улмаар 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 604 дүгээр шийдвэрээр ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг олгохоос татгалзажээ. Үүнийг эс зөвшөөрч нэхэмжлэгч компани татгалзсан шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэх агуулга бүхий гомдлыг хариуцагчид гаргасан байна.

Дээрх гомдлын дагуу хариуцагч байгууллага 2018 оны 9 дүгээр сарын 4-ний өдөр 607 дугаар шийдвэрээр өмнө нь гарсан 604 дүгээр шийдвэр буруу байсан гэж үзэж нэхэмжлэгч компанид холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.

Үүний дараа хариуцагчаас ирүүлсэн 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 7/6962 дугаартай албан бичгээр бичиг баримтын бүрдэл дутуу, өргөдөл хянан шийдвэрлэх хугацаа дууссан гэсэн үндэслэлээр ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан зэрэг үйл баримтууд тогтоогдож байна.

Нэхэмжлэгч З ХХКАшигт малтмалын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “Хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайд зөвхөн уг тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл гаргах эрхтэй” гэж заасны дагуу дээрх хайгуулын тусгай зөвшөөрлүүд бүхий талбайд хуулиар олгогдсон эрхийн дагуу ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсч 2013 оны 12 дугаар сарын 19-ний өдөр тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл болон холбогдох баримт бичгүүдийн хамт эрх бүхий байгууллагад хүргүүлсэн ба уг хүсэлтүүдийг өргөдлийн бүртгэлийн NМ-025426 болон NМ-025425 дугаарт тус тус бүртгэсэнтэй талууд маргаагүй байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “Төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 25.1-д заасан өргөдлийг хүлээн авмагц дор дурдсан ажиллагаа явуулна”, 26.1.1-д “өргөдлийг өргөдөл бүртгэх дэвтэрт бүртгэж өргөдөл, түүнд хавсаргасан баримт бичгийн хуудас тус бүрт бүртгэлийн он, сар, өдөр, цаг, минут, бүртгэлийн дугаарыг тэмдэглэж, энэ тухай тодорхойлолтыг өргөдөл гаргасан этгээдэд өгөх”,  26.1.2-т “бүртгэсэн даруйд өргөдөл, түүнд хавсаргасан баримт бичиг нь энэ хуулийн 24.3, 24.4, 25.1-д заасан шаардлагыг хангаж байгаа эсэхэд анхан шатны шүүлт хийх”, мөн зүйлийн 26.2-т “Төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 26.1.2-т заасан анхан шатны шүүлт хийсний дараа дараахь зүйлийг тодруулна, 26.2.1-д “хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч уг зөвшөөрлөөр олгогдсон талбайд ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл гаргасан бол хүсэлт гаргасан талбай нь хайгуулын талбайн хилийн дотор бүрэн багтаж байгаа эсэх”, 26.2.2-т “хүсэлт гаргасан талбай нь тусгай хэрэгцээ болон нөөцөд авсан, ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосон, түүнчлэн хүчин төгөлдөр тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайтай ямар нэгэн байдлаар давхцаж байгаа эсэх”, 26.2.3-т “хайгуулаар тогтоогдсон ашигт малтмалын нөөцийн хэмжээ, үнэлгээ нь олборлолтоос үүсч болох экологийн хохирлыг нөхөн сэргээхэд хүрэлцэх эсэх”, мөн зүйлийн 26.3-т “Төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 26.1, 26.2-т заасан ажиллагааг гүйцэтгэсний үндсэн дээр өргөдлийг бүртгэснээс хойш ажлын 20 өдөрт багтаан дараахь шийдвэрийн аль нэгийг гаргаж, өргөдөл гаргагчид мэдэгдэнэ:, 26.3.1-д “өргөдөл, түүнд хавсаргасан баримт бичиг нь энэ хуулийн 24.3, 24.4, 25.1-д заасан шаардлагыг хангаагүй бол хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж шалтгаан, үндэслэлийг нь дурдсан хариуг өргөдөл гаргасан этгээдэд бичгээр мэдэгдэж, өргөдөл бүртгэх дэвтэрт энэ тухай тэмдэглэх”, 26.8-д “Төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 26.3.1, 26.3.4, 26.4-т заасан шийдвэр гаргасан бол өргөдөл, түүнд хавсаргасан баримт бичгийг өргөдөл гаргасан этгээдэд буцааж өгнө” гэж тус тус зааснаас үзвэл хариуцагч нь тусгай зөвшөөрөл хүсэгч хуулийн этгээдийн өргөдлийг хүлээн авмагц анхан шатны шүүлт хийж өргөдлийг бүртгэснээс хойш ажлын 20 өдөрт багтаан өргөдлийг хүлээн авахаас татгалзсан шалтгаан нөхцөлийг тодорхой зааж бичгээр хариу өгөх ёстой байна.

Гэтэл хариуцагч нь дээрх хуульд заасан шаардлагын дагуу ажлын 20 хоногийн дотор шийдвэр гаргаж өргөдөл гаргагчид хариу өгөх хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй байна.

Энэ нь шүүх хуралдаанд гаргасан гэрч Ц.Б-гийн “... З ХХКнь 2013 онд ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргасан. Гэтэл Гол, мөрний урсац бүрэлдэх усны сав бүхий газрын хамгаалалтын бүс ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуульд зааснаар ойн сан бүхий газартай хэсэгчлэн давхцалтай байсан учир бидний зүгээс  тус компанид Ойн газар, Байгаль  орчин, аялал жуулчлалын яамтай гуравласан гэрээ байгуулж далд аргаар ашиглалт явуулах боломжтой бөгөөд байгаль орчны ерөнхий үнэлгээ батлуулаад дахин хүсэлт гаргах боломжтой гэдгийг тайлбарлаж байсан.

З ХХК нь төрийн захиргааны байгууллагад өргөдөл гаргаснаас хойш холбоо барихгүй удсан тул өргөдлийг шийдвэрлэхээс татгалзах тухай саналыг удирлагуудад тавьсан ” гэх мэдүүлгээр тогтоогдож байна.

Мөн хэрэгт авагдсан Ашигт малтмал, газрын тосны газрын 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 8\2232 албан тоотоор “З” ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын талбай нь XV-00******* тоот тусгай зөвшөөрлийн талбай нь ойн сан бүхий газартай 206.97 гектар, XV-00******* тоот тусгай зөвшөөрлийн талбай нь ойн сан бүхий газартай 309.26 гектар талбайгаар тус тус хэсэгчлэн давхцалтай гэж тойм зургийг хавсаргасан байх боловч маргаан бүхий Ашигт малтмал газрын тосны газрын 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” 7/6962 дугаар албан бичигт энэ үндэслэлийн талаар огт дурдаагүй байна. Энэ нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” гэж заасан зарчимд нийцээгүй гэж үзэхээр байна.

Учир нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан захиргааны шийдвэр үндэслэлтэй байх, түүнийгээ шийдвэртээ илэрхийлэхийг шаардах гол зорилго нь эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн этгээдэд тухайн шийдвэрийн үндэслэлийн талаар тодорхой, ойлгомжтой мэдээлэл өгөхөд оршино.

Өөрөөр хэлбэл шийдвэр гаргаж буй бодит нөхцөл байдалд асуудлын агуулгыг хамаарсан шийдвэр гаргахдаа захиргаа зөвхөн өөрийн үзэмжээр, дур зоргоор асуудлыг шийдвэрлэх бус, хуулийн эрх хэмжээний сонголтын хүрээнд зөв сонголт хийж шийдвэр гаргах ёстой юм.

Дээрхээс дүгнэн үзвэл, хариуцагч байгууллага нь нэхэмжлэгч “З” ХХК-ийн ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөлийг шийдвэрлэхдээ хууль тогтоомжийн дээрх заалтуудыг баримтлаагүй, мөн Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн хурлаар “З” ХХК-ийн хайгуулын ажлыг дүгнээд Ашигт малтмал, газрын тосны газрын даргын тушаалаар нэхэмжлэгч компанийн тусгай зөвшөөрлийн талбайд хамаарагдах молибдены ордны нөөцийг ашигт малтмалын нөөцийн улсын нэгдсэн бүртгэлд бүртгэсэн байгаа зэргийг харгалзан үзэлгүйгээр маргаан бүхий 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” 7/6962 дугаар албан бичгийг гаргасан нь хуульд нийцээгүй байна.

Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 120 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Гол, мөрний урсац бүрэлдэх эхийн бүсэд олгосон тусгай зөвшөөрлийг цуцлах, усны сан бүхий энгийн хамгаалалтын бүсэд олборлолт явуулж эхэлсэн, тусгай зөвшөөрөл бүхий талбайд холбогдох арга хэмжээ авах, нөхөн сэргээлт хийх журам”-ын 3 дугаар зүйлийн 3.4-д “Далд уурхайгаар олборлох нөөц нь ойн сан бүхий газрын доор, газрын доорх усны нөөц бүхий давхаргаас дээр орших, байгаль орчинд сөрөг нөлөөгүй болох нь байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ, усны нөөцийн дүгнэлтээр баталгаажсан бол тухайн хэсэгт олборлолт явуулж болно” гэж заасны дагуу далд уурхайн эдэлбэрээр “З” ХХК-д ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох боломжтой байна.

Иймд нэхэмжлэгч “З” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж маргаан бүхий захиргааны акт болох “Ашигт малтмал газрын тосны газрын 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” 7/6962 дугаар албан бичгийг хууль бус болохыг тогтоож, “З” ХХК-ийн XV-00******* болон ХV-00******* дугаар хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий талбайд ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг шийдвэрлэж, ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохыг хариуцагчид даалган шийдвэрлэх нь зүйтэй байна гэж шүүх үзэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.4, 106.3.12-т заасныг баримтлан ТОГТООХ нь:

1. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, Ашигт малтмалын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 25 дугаар зүйлийн 25.1, 26 дугаар зүйлийн 26.1.2, 26.2, 26.2.1, 26.2.2, 26.2.3, 26.3, 26.3.1, 26.8 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч З ХХКнэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж “Ашигт малтмал газрын тосны газрын 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” 7/6962 дугаар албан бичгийг хууль бус болохыг тогтоож, “З” ХХК-ийн XV-00******* болон ХV-00******* дугаар хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий талбайд ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг шийдвэрлэж, ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохыг хариуцагчид даалгасугай.

            2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай. 

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.       

2020 оны 05 сарын 25 өдөр          Дугаар 128/ШШ2020/0356            Улаанбаатар хот

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС