| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нэргүйн Хангал |
| Хэргийн индекс | 102/2017/01681/И |
| Дугаар | 102/ШШ2017/01728 |
| Огноо | 2017-06-12 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2017 оны 06 сарын 12 өдөр
Дугаар 102/ШШ2017/01728
|
Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, Богд Ар хороолол, 7А байр, 44 тоотод оршин байх, “Отто” сууц өмчлөгчдийн холбоо /СӨХ/-ны нэхэмжлэлтэй
Хариуцагч: Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, Богд Ар хороолол, 1А байр, 03 тоотод оршин суух, Хиад Боржигон овогт Лхагвасүрэнгийн Санансэцэн /РД:хе82031131/-д холбогдох
81,100 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Түмэн-Өлзий оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Баянгол дүүрэг, 1 хороо, Богд-ар хороолол, 1а байрны 03 тоотод оршин суугч Л.Санансэцэнгээс сууц өмчлөгчдийн холбооны төлбөрийг хуульд заасны дагуу гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Хариуцагч Л.Санансэцэн нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ. ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “ОТТО” сууц өмчлөгчдийн холбоо /СӨХ/ нь хариуцагч Л.Санансэцэнд холбогдуулж 2016 оны 10, 11, 12 дугаар сарын, 2017 оны 01 дүгээр сараас 3 дугаар сарыг хүртэл хугацааны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардалд 77,700 төгрөг, нотариатын зардал 3,400 төгрөг, нийт 81,100 төгрөг гаргуулахаар шүүхэд ханджээ.
Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх шатанд хариуцагчаас 77,700 төгрөгийг төлж барагдуулсан байх бөгөөд нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсгээс татгалзсан болох нь нэхэмжлэгчийн төлөөлөгчийн “...хариуцагч СӨХ-ны төлбөр 77,700 төгрөгийг төлсөн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэсэн бичгийн тайлбараар тогтоогдож байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага болох 81,100 төгрөгийн 3,400 төгрөгт холбогдох хэсгээс татгалзсан ба хариуцагч үлдэх 77,700 төгрөгийг төлж барагдуулсан болохыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4,550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 4,550 гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан биелүүлэхийг мэдэгдсүгэй.
4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.ХАНГАЛ
| ||||
| |