Шүүх | Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Шагдарсүрэнгийн Гандансүрэн |
Хэргийн индекс | 176/2022/0015/Э |
Дугаар | 2022/ШЦТ/17 |
Огноо | 2022-01-10 |
Зүйл хэсэг | 24.6.1., |
Улсын яллагч | Г.Энхбат |
Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 01 сарын 10 өдөр
Дугаар 2022/ШЦТ/17
2022 01 10 2022/ШЦТ/17
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж,
нарийн бичгийн дарга Д.Сүхням,
улсын яллагч Г.Энхбат,
шүүгдэгч Н.Мнарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,
Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч С Н.Мд холбогдох эрүүгийн 2134000000470 дугаартай хэргийг 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Завхан аймгийн Жавхлант суманд 1952 оны 05 дугаар сарын 10-ны өдөр төрсөн, 69 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, тэтгэвэрт, ам бүл 2, эхнэрийн хамт улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлтэй, дугаарын регистртэй, С Н.М,
Холбогдсон хэргийн талаар
/Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Яллагдагч Н.Мнь Төв аймгийн Жаргалант сумын Буурал 1-р багийн нутаг “Бяцхан булгийн ам” гэх газраас 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдөр зохих зөвшөөрөлгүйгээр 2.1476м куб хус мод бэлтгэж, Портер маркийн 89-53 УАН улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэн 440.897 /дөрвөн зуун дөчин мянга найман зуун ерэн долоо/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт
шүүгдэгч Н.М:
... Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирол төлбөрөө бүрэн барагдуулсан... гэж мэдүүлжээ.
Үйл баримтын талаар:
Эрүүгийн 2134000000470 дугаартай хэрэгт гэмт хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн нотлох баримтуудаас үйл баримтыг тогтоохдоо доорх нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:
Шүүгдэгч Н.Мнь Төв аймгийн Жаргалант сумын Буурал 1-р багийн нутаг “Бяцхан булгийн ам” гэх газраас 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдөр зохих зөвшөөрөлгүйгээр 2.1476м куб хус мод бэлтгэж, Портер маркийн 89-53 УАН улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэн 440.897 /дөрвөн зуун дөчин мянга найман зуун ерэн долоо/ төгрөгийн хохирол учруулсан үйл баримт нь дараах
гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 1 дүгээр хуудас/,
хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийг бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 3-5 дугаар хуудас/,
модонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 5-8 дугаар хуудас/,
тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 9 дүгээр хуудас/,
Төв аймгийн Батсүмбэр суман дахь сум дундын ойн мэргэжилтэн Ц.Батбаярын гаргасан 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдөр гаргасан ... БОАЖС-ын 2020 оны 3 дугаар сарын 16-ний өдрийн 176 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан “Ойн сангийн нэг шоо метр модны экологи-эдийн засгийн үнэлгээ"-гээр тооцон гаргав. ...Жаргалант сумын ойн сан нь 2013 оны ой зохион байгуулалтаар ойн 1-р мужид хамаардаг болно. Бэлтгэсэн нийт 2.1476м3 бөөрөнхий нойтон хус модны экологи эдийн засгийн үнэлгээг тооцоход 2.1476м³*1.4*146641төгрөг=440.897 / дөрвөн зуун дөчин мянга найман зуун ерэн долоо/ төгрөг болно. байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4.1-д Ойн санд учруулсан хохирлын нөхөн төлбөрийн хэмжээг экологи-эдийн засгийн үнэлгээг 3 дахин үржүүлж гаргана... гэж дүгнэлт /хх-ийн 30-33 дугаар хуудас/,
“ЭЙ ЖЭЙ ЖЭЙ ЭМ” ХХК-ийн 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 07/464 дугаартай ...Б.Батхайдавын өмчлөлийн 89-53 УАМ улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгслийн үнэлгээний өдөр болох 2021 оны 10 дугаар сарын 25-ны байдлаар зах зээлийн үнэ цэнэ нь 990.000 /есөн зуун ерэн мянга/ төгрөг болно... гэсэн дүгнэлт /хх-ийн 39-51 дүгээр хуудас/,
иргэний нэхэмжлэгч С.Нямдоржийн ...Миний хувьд Төв аймгийн Жаргалант сумын 1-р багийн нутаг дэвсгэр “Бяцхан булаг” гэх газраас зохих зөвшөөрөлгүйгээр ойгоос мод бэлтгэсэн 1.322.691 төгрөгийн хохирол учруулсан гэх хэрэгт Төв аймгийн Жаргалант сумаас уг хэрэгт иргэний нэхэмжлэгч хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр оролцож байна. Миний хувьд үнэлгээгээр гарсан мөнгийг нэхэмжилж байна... /хх-ийн 23 дугаар хуудас/,
иргэний нэхэмжлэгч Б.Батхайдав ...Би Мгэх хүнийг танина манай хойд аав байгаа юм. Батхайдав миний эзэмшлийн машин би 2020 оны 10 дугаар сард 7.300.000 төгрөгөөр худалдаж авч байсан юм. Миний автомашинд ямар нэгэн эвдрэл байхгүй хэвийн ажиллагаатай. Тухайн үед би мэдээгүй байсан. Цагдаад баригдсан дараа хэлсэн. Би аавдаа 89-53 УАМ улсын дугаартай тээврийн хэрэгслийг унаж бай гээд хашаанд нь үлдээсэн. Тэрнээс биш би аавыгаа модонд аваад ир гээд явуулсан асуудал байхгүй... /хх-ийн 25 дугаар хуудас/,
гэрч Н.Мын ...Би 2021 оны 10 дугаар сарын 25-нд өглөө 10 цагийн үед цас орохоос өмнө түлээнийхээ модыг бэлдэх гээд Буурал 1-р багийн бяцхан булаг гэх газар найз О.Лхагвасүрэнтэй хамт 89-53 УАМ улсын дугаартай тээврийн хэрэгслээр галын түлээний хус хийсэн тэгээд буцаж яваад цагдаад баригдсан. Тухайн мод бэлтгэх зөвшөөрөл байхгүй. Тухайн модыг буурал 1-р багийн бяцхан булаг гэх газраас найз О.Лхагвасүрэнгийн хамт 2021 оны 10 дугаар сарын 25-нд явсан. Хус нэртэй нойтон мод байсан 21 ширхэг мод байгаа. Хужаа бензин хөрөө байгаа. Манай хүү Батхайвадын эзэмшлийн машин... /хх-ийн 28 дугаар хуудас/,
яллагдагч Н.Мын ...Би өмнө нь Төв аймгийн Жаргалант суманд гэрчээр мэдүүлэг өгсөн надад өөр нэмж ярих зүйл байхгүй. Би Төв аймгийн Жаргалант сумын Буурал 1 дүгээр багийн нутаг “Бяцхан булаг” гэх газраас ганцаараа бэлтгэсэн. О.Лхагвасүрэн гэх хүн надтай хамт цуг явж тусдаа мод бэлтгэсэн. Бид 2 тусдаа 2 өөр машинаар мод бэлдсэн. Уг тээврийн хэрэгсэл миний хуурай дүү Батхайдав гэх хүний нэр дээр байдаг. Би мод бэлтгэх зөвшөөрөл аваагүй. Би галын түлээгээр бэлтгэсэн учир нь одоо ой хаасан байгаа мөн хөдөө бид нарт чинь нүүрс түлээ олдохгүй хэцүү, би эхнэртэйгээ хамт байшинд гал түлж амьдардаг. Би өндөр настай хүн хол газраас түлээ нүүрс татаж чадахгүй хэцүү байдаг. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа учирсан хохирлыг нөхөн барагдуулна... /хх-ийн 63 дугаар хуудас/ болон шүүгдэгч Н.Мын хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх-ийн 65, 69 дүгээр хуудас/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.
Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.
Гэм буруу болон хууль зүйн дүгнэлт:
Шүүгдэгч Н.Мнь Төв аймгийн Жаргалант сумын Буурал 1-р багийн нутаг “Бяцхан булгийн ам” гэх газраас 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдөр зохих зөвшөөрөлгүйгээр 2.1476м куб хус мод бэлтгэж, Портер маркийн 89-53 УАН улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэн 440.897 /дөрвөн зуун дөчин мянга найман зуун ерэн долоо/ төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна гэж үзлээ.
Гэм буруугийн болон хууль зүйн талаар шүүх хуралдааны дүгнэлт танилцуулах шатанд:
Улсын яллагч Г.Энхбат:
... Өнөөдрийн шүүх хуралдаанд Төв аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Энхбат би прокурорын тухай хуулийн 17, 19 зүйл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7, 35.24 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг удирдлага болгон Эрүүгийн хуулийн тусгай ангийн Эрүүгийн хуулийн тусгай 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн Н.Мд холбогдох эрүүгийн хэрэгт улсын яллагчаар оролцож дараах гэм буруугийн дүгнэлтийг гаргаж байна. Шүүгдэгч Н.Мнь Төв аймгийн Жаргалант сумын Буурал 1 дүгээр багийн нутаг “Бяцхан булгийн ам” гэх газраас зохих зөвшөөрөлгүйгээр 2.1476 м куб хус мод бэлтгэж, Портер маркийн 89-53 УАН улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэн 440.897 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл болон холбогдох гэрэл зургийн үзүүлэлтүүд, иргэний нэхэмжлэгч болон экологи эдийн засгийн үнэлгээ зэрэг холбогдох нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Иймд шүүгдэгч Н.М Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Шүүгдэгч нь Н.Мнь энэ хэргийн улмаас учирсан хохирол болох 440.897 төгрөгийг холбогдох хуулийн дагуу 3 дахин үржүүлж хохирлыг нөхөн төлсөн... гэсэн,
Шүүгдэгч Н.М:
... Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна... гэсэн дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцдэг.
Гэхдээ шүүгдэгч Н.Мнь гэм буруугийн талаар маргадаггүй бөгөөд түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийг бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд, модонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, мөрдөгчийн эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол, мөрдөгчийн эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолууд, түүнд хавсаргасан гэрэл зургийн үзүүлэлтүүд, Батсүмбэр сум дахь Сум дундын Ойн ангийн мэргэжилтэн Ц.Батбаярын гаргасан “Экологи эдийн засгийн үнэлгээ”, “ЭЙ ЖЭЙ ЖЭЙ ЭМ” ХХК-ийн 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 07/464 дугаартай шинжээчийн дүгнэлт болон иргэний нэхэмжлэгч, гэрч нарын мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар улсын яллагчийн шүүгдэгч Н.М зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, гарал үүслийн гэрчилгээгүйгээр тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох тухай дүгнэлт нь давхар нотлогдож байх тул түүнийг яллах үндэслэл болж байна гэж үзлээ.
Өөрөөр хэлбэл гэм буруугаа хүлээн зөвшөөрнө гэдэг нь тухайн гэм буруутай этгээд нийгэмд аюултай гэм буруутай үйлдлээ, хэргийн зүйлчлэлийг, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг, хууль зүйн үр дагаврыг тус тус хүлээн зөвшөөрсөн байх бөгөөд шүүгдэгч Н.Мдээрх нөхцөлүүдийг хүлээн зөвшөөрч байгаагаа шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээрээ илэрхийлдэг.
Эрүүгийн хуульд гэмт хэрэг гэдэг ойлголтыг мөн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно”... гэж,
2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно”.:. гэж тус тус хуульчилсан.
Үүнээс үзэхэд хохирол, хор уршиг учирсан эсэхээс үл хамааран үйлдсэн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг, нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг тус тус гэмт хэрэгт тооцохоор байна.
Шүүгдэгч Н.Мын холбогдсон тухайн гэмт хэрэг нь “Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг”-т хамаарах бөгөөд зөвшөөрөлтэй, гарал үүслийн гэрчилгээтэй хүн, хуулийн этгээд ойд мод бэлтгэх, тээвэрлэх ба дээрх зөвшөөрөл, гарал үүслийн гэрчилгээгүйгээр ойд мод бэлтгэсэн, тээвэрлэсэн бол хэнийг ч хууль бусаар мод бэлтгэсэн, тээвэрлэсэн гэж үзнэ.
Үүнтэй холбоотойгоор шүүгдэгч Н.Мын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан “Хууль бусаар мод бэлтгэх” гэдэг гэмт хэрэг нь хохирол, хор уршиг учирсан эсэхээс үл хамааран нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй хийснээрээ төгсдөг хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм.
Шүүгдэгч Н.Мзөвшөөрөлгүйгээр “Бяцхан булгийн ам” гэх газраас 77 ширхэг мод бэлтгэн, гарал үүслийн гэрчилгээгүйгээр тээвэрлэснээрээ тухайн хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг төгссөн байна гэж үзлээ.
Тухайлбал шүүгдэгч нь зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэж, гарал үүслийн гэрчилгээгүйгээр тээвэрлэж байгаа энэхүү өөрийн үйлдлээ хууль бус шинжтэйг мэдсээр байж түүнийг хүсч хийсэн, дээрх нөхцөл байдалд зориуд хүргэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэр бөгөөд хууль бус үйлдэл үр дагавар байгаль орчинд учирсан хохирол, хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Иймд шүүгдэгч Н.М зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, гарал үүслийн гэрчилгээгүйгээр тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Эрүүгийн хариуцлага болох ял шийтгэлийн талаар шүүх хуралдааны дүгнэлт танилцуулах шатанд:
Улсын яллагч Г.Энхбат:
...Шүүхээс шүүгдэгч С Н.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Иймд шүүгдэгч Н.М Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох саналыг гаргаж байна. Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан цагаан цэнхэр өнгийн цахилгаан хөрөө болон 77 ширхэг буюу 2.1476 м куб хус модыг улсын орлого болгох саналтай байна. Портер маркийн 89-53 УАН улсын дугаартай тээврийн хэрэгсэл бусдын эзэмшил болох нь тогтоогдсон бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад тээврийн хэрэгслийн үнийн дүнг гаргуулсан бөгөөд нийт 990.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулах саналтай байна... гэсэн,
Шүүгдэгч Н.М:
...Улсын яллагчаас оногдуулсан ялыг хүлээн зөвшөөрч байна. Мөн цахилгаан хөрөө болон 77 ширхэг буюу 2.1476 м куб хус модыг улсын орлого болгох, Портер маркийн 89-53 УАН улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ болох 990.000 төгрөгийг надаас гаргаж улсын орлого болгох тухай улсын яллагчийн саналыг хүлээн зөвшөөрч байна гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан болно.
Шүүгдэгч Н.Мд хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахдаа хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг, харин анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг, мөн гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг төлснийг тус тус хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, хувийн байдал зэргийг тус тус харгалзан үзэхээс гадна үйлдсэн гэмт хэрэгтээ үнэнхүү чин санаанаасаа гэмшсэн, гэмшсэний улмаас гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн зэрэг байдлыг давхар харгалзан үзэж эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй гэж дүгнээд торгох ял оногдуулж, оногдуулсан торгох ялыг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгийн торгох ялаар тогтоож шийдвэрлэлээ.
Шүүхээс шүүгдэгч Н.Мд торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийг биелүүлэх хугацааг шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломж зэргийг харгалзан хэсэгчлэн төлүүлэх шаардлагагүй гэж үзэж,
түүнд оногдуулсан таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгийн торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд буюу хуулиар тогтоосон дээрх 90 /ер/ хоног буюу 3 /гурав/ сарын хугацаанд биелүүлэхийг, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэх зүйтэй байна
оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй байна.
Түүнчлэн шүүгдэгч Н.Мнь хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг үйлдэхдээ “Портер” маркийн 89-53 УАМ улсын дугаартай тээврийн хэрэгслийг ашиглаж тээвэрлэсэн ба тухайн тээврийн хэрэгслийг өөрийн эзэмшлийнх, худалдан авсан гэж байгаа боловч энэ талаарх баримт хавтаст хэрэгт авагдаагүй, хэрэгт авагдсан тээврийн хэрэгслийн лавлагаагаар тухайн тээврийн хэрэгсэл нь Б.Батхайдав гэдэг хүний эзэмшлийнх болох нь тогтоогдож байх тул тухайн тээврийн хэрэгслийг хурааж улсын орлого болгох боломжгүй нөхцөл байдал үүсч байна.
Иймд шүүгдэгч Н.М“Портер” маркийн 89-53 УАМ улсын дугаартай тээврийн хэрэгслийн хавтаст хэргийн 39-51 дүгээр хуудсанд авагдсан “ЭЙ ЖЭЙ ЖЭЙ ЭМ” ХХК-ий 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 07/464 дугаартай үнэлгээний тайлан /шинжээчийн дүгнэлт/-р үнэлэгдсэн үнэ болох 990.000 /есөн зуун ерэн мянга/ төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулах нь зүйтэй.
Хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч Н.Мын гэм буруутай үйлдлийн улмаас байгаль орчинд 440.897 төгрөгийн шууд хохирол учруулсан бөгөөд Байгаль орчны тухай хуульд заасны дагуу учирсан шууд хохирлыг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр буюу 1.322.691 /нэг сая гурван зуун хорин хоёр мянга зургаан зуун ерэн нэг/ төгрөгийн нөхөн төлбөр тавигдсан байна.
Түүнчлэн шүүгдэгч Н.Мнь дээрх гэмт хэргийн улмаас ойн санд учруулсан шууд хохирол 440.897 /дөрвөн зуун дөчин мянга найман зуун ерэн долоо/ төгрөг, мөн Байгаль орчны тухай хуульд заасны дагуу учирсан шууд хохирлыг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр буюу 1.322.691 /нэг сая гурван зуун хорин хоёр мянга зургаан зуун ерэн нэг/ төгрөгийн нөхөн төлбөрийг төлсөн болох нь хавтаст хэргийн 89 дүгээр хуудсанд авагдсан баримтаар тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Н.М энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс тооцон гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй гэж үзсэн болно.
Бусад асуудлын талаар:
Эрүүгийн 2134000000470 дугаартай хэрэгт иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, шүүгдэгч Н.Мнь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, иргэний нэхэмжлэгч С.Нямдорж нь гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүйг,
шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн цахилгаан хөрөөг 1 ширхгийг устгахыг,
мөн Г.Бат-Өлзийд хадгалах, хамгаалах үүргийг хариуцуулан хүлээлгэн өгсөн 77 ширхэг 2.1476м3 шургааг модыг иргэн Г.Бат-Өлзийгөөс,
гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэх “Портер” маркийн 89-53 УАМ улсын дугаартай тээврийн хэрэгслийг иргэний нэхэмжлэгч НМ84031211 дугаарын регистртэй, Боржигон овгийн Балданмагсарын Батхайдавт олгохыг тус тус дурдаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, .22.4.1., Эрүүгийн хэрэг
хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1., 36.2., 36.6., 36.7., 36.8., 36.10.,
36.13., 37.1 дүгээр зүйлийн 2., 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт
заасан зүйл, заалтуудыг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч С Н.Мыг зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, гарал үүслийн гэрчилгээгүйгээр тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч С Н.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч С Н.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгийн торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлэхийг, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгж буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч С Н.Мд шүүхээс оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг баримтлан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн цахилгаан хөрөө 1 ширхгийг улсын орлого болгохоор хэрэгцээний дагуу зохих байгууллагад шилжүүлсүгэй.
7. Эрүүгийн 2134000000470 дугаартай хэрэгт иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, шүүгдэгч Н.Мэнэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, иргэний нэхэмжлэгч С.Нямдорж нь гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүйг, түүнээс тооцон гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг,
шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “Портер” маркийн 89-53 УАМ улсын дугаартай тээврийн хэрэгслийг хууль ёсны эзэмшигч дугаарын регистртэй, Б овгийн Б.Б олгохыг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч С Н.Мын гэмт хэрэг үйлдэж олсон Г.Бат-Өлзийд хадгалах, хамгаалах үүргийг хариуцуулан хүлээлгэн өгсөн Төв аймгийн Жаргалант сумын Засаг даргын тамгын газрын хашаанд хадгалагдаж байгаа гэх 77 ширхэг буюу 2.1476м3 нарс модыг иргэн Г.Бат-Өлзийгөөс хурааж улсын орлогод,
мөн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан “Портер” маркийн 89-53 УАМ улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ болох 990.000 /есөн зуун ерэн мянга/ төгрөгийг шүүгдэгч С Н.Маас гаргуулж улсын орлогод тус тус оруулсугай.
9. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч С Н.Мд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
10. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.
11. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
12. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч С Н.Мд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.ГАНДАНСҮРЭН