Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 102/ШШ2017/01657

 

2017 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 102/ШШ2017/01657

Улаанбаатар хот

 

Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал би Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 2 дугаар хороолол, 71 дүгээр байр, 9 тоотод оршин суух, Шарнууд овогт Отгонжаргалын Болорчимэг /РД:уп92030929/-т холбогдох, 398,288 төгрөг гаргуулахыг хүссэн “Мобиком корпораци” ХХК-ийн нэхэмжлэлтэй хэргийг хүлээн авч хянаад

 

 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч нь манай үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч хэрэглэгч болох хүсэлтээ гарган 22488488 тоот гэрээ байгуулан 99643901 дугаартай үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээг мөн гар утас төхөөрөмж худалдах-худалдан авах нэмэлт гэрээ байгуулан Samsung Galaxy J3 утсыг зээлээр худалдан авч ашиглаж эхэлсэн. Хариуцагч нь харилцаа холбооны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2-т заасан болон гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлэн үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр болох зээлээр худалдан авсан гар утасны төлбөрийг учир үйлчилгээг зогсоон төлбөрийн үлдэгдлээ төлөхийг сануулж анхааруулах хуудас илгээсэн боловч төлбөр төлөгдөөгүй байна. Иймд хариуцагчаас үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр болон зээлээр худалдан авсан гар утасны төлбөрт нийт 398,288 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.

                                                                                                ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Мобиком корпораци” ХХК нь О.Болорчимэгт холбогдуулж 398,288 төгрөг гаргуулахаар шүүхэд ханджээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч О.Болорчимэг “Мобиком корпораци” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох 398,288 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан болох нь 2017 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн төлбөр төлсөн баримтаар нотлогдож байна.

 

Иймд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч “Мобиком корпораци” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох 398,288 төгрөгийг хариуцагч О.Болорчимэг бүрэн төлж барагдуулсныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.  

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 12,599 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, тал хувь болох 6,299.5 төгрөгийг улсын орлогоос, 6,299.5 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

                            

 

 

    ШҮҮГЧ                                              Н.ХАНГАЛ