Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 102/ШШ2017/01652

2017 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 102/ШШ2017/01652

Улаанбаатар хот

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, Бага тойруу 37-54 тоотод оршин байх, “Тэлмэн хас” ББСБ ХХК /РД:5194202/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянгол дүүрэг, 8 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 6-34 тоотод оршин суух, Боржигон овогт Батцогтын Эрдэнэхуяг /РД:чн85022173/-т холбогдох,

2,356,732 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Түмэн-Өлзий оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Батцогтын Эрдэнэхуяг манай байгууллагатай 2015 оны 10 дугаар сарын 06-ны өдөр зээл, барьцааны гэрээ байгуулан 7,000,000 төгрөгийг 2 сарын хугацаатай зээлж авсан. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Б.Эрдэнэхуягийн эзэмшил Сүхбаатар дүүрэг 19 дүгээр хороо, Майхан толгойтод орших зуслангийн газар эзэмших эрх, мөн Төв аймгийн Эрдэнэ сумын 1 дүгээр багт иргэн П.Цэрэнбат, И.Туяа, Д.Сонсголмаа нарын өмчилсөн гэр бүлийн хэрэгцээний газруудыг тус тус барьцаалсан.  Хариуцагч 2 сарын хугацаатай авсан зээлээ хугацаандаа төлөлгүй сунжруулж бүтэн жил гаруй хугацаанд өөрийн дураар төлбөр төлдөг байсан. Ингээд хамгийн сүүлд 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 1,515,600 төгрөгийн зээлийн үлдэгдлийг хүүгийн хамт 2016 оны 11 дүгээр сарын 25-ны дотор төлж барагдуулна, Майхан толгойн газарт барьсан зуслангийн байшиндаа үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ авахад газар эзэмших гэрчилгээ шаардлагатай байна, зуслангийн газар эзэмших гэрчилгээг маань барьцаанаас чөлөөлж өгнө үү гэрчилгээ гарангуут байраа зараад зээл, хүүгээ төлнө гэсэн хүсэлт бичгээр гаргасан. Манай байгууллага Эрдэнэхуягийг зээлийн үлдэгдлээ бүрэн төлнө гэдэгт итгэж хариуцагчийн хүсэлтийн дагуу газрын гэрчилгээг барьцаанаас чөлөөлж өгсөн. Гэтэл 2016 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр болоход Эрдэнэхуяг зээлийн үлдэгдлээ төлж барагдуулаагүй, бидэнтэй дахиж холбогдоогүй. Манай байгууллагаас Эрдэнхуягтай утсаар холбогдох олон удаагийн оролдлого хийж, оршин суудаг хаяган дээр нь хүртэл очиж байсан Эрдэнэхуяг бидний хүсэлтийг үл тоож, гэртээ байхгүй эсхүл мэдэхгүй гэж хүнээр хэлүүлдэг байсан. Улмаар 2017 оны 01 дүгээр сард Чингэлтэй дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст хандаж Эрдэнэхуягийн үйлдлийг итгэл эвдэх замаар барьцаа хөрөнгөө чөлөөлсөн, санаатайгаар оргон зүгтасан, залилан мэхлэсэн гэмт хэргийн шинжтэй эсэхийг шалгуулах гомдол гаргасан. Цагдаагийн байгууллага бидний шалгаад иргэний шүүхээр шийдвэрлүүлэх шаардлагатай гэж үзэн хэрэг үүсгэхээс татгалзсан. Анх зээлийн гэрээг 2 сарын хугацаатайгаар байгуулсан боловч хариуцагч зээлээ төлнө гэж амлалт хүсэлт өгч төлбөрийг хэсэгчилж хагас дутуу төлсөөр бүтэн 1 жил 6 сар өнгөрөөд байна. Нэхэмжлэл гарах өдрийн байдлаар Эрдэнэхуяг нийт 2,356,732 төгрөгийн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийн үлдэгдэлтэй байна. Иймд Батцогтын Эрдэнэхуягийн зээлийн гэрээгээр хүлээсэн үүргийг гүйцэтгүүлж нийт 2,356,732 төгрөгийг “Тэлмэн Хас ББСБ” ХХК-д олгуулж хохиролгүй болгож өгнө үү гэжээ.                                                                                                              

Хариуцагч Б.Эрдэнхуяг шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Батцогт овогтой Эрдэнэхуяг миний бие “Тэлмэн хас” ББСБ-аас 2015 оны 10 дугаар сарын 06-ны өдөр зээл авсан үнэн болно. Анх зээлийн гэрээ 2 сараар байгуулж тухай бүрт хүүг нь өгч байсан. Зугтаж алга болж хүү мөнгө төгрөг өгөөгүй асуудал байхгүй. Тухай бүрт нь хэлж ярьж холбоотой байсан. 2015 оны 10 дугаар сард авсан зээл хүү алданги бүгдийг төлж үлдэгдэл 1,515,600 төгрөг үлдсэн. Үүнийг албан гараар бичиж өгсөн. Майхан толгойн зуслангийн газар гэрчилгээ маш их удсан улмаас төлж барагдуулаагүй. Гэхдээ ямар нэг гэрээ хийгээгүй. Үлдсэн мөнгө дээр хүү алданги тооцно гэж ярилцаагүй. 9,248,400 төгрөг төлсөн хүү, алданги баримт алга гаргуулж өгнө үү. Эвлэрлийн гэрээ байгуулж хугацаа зааж төлж барагдуулах гэсэн боловч үгүй гэсэн 1,515,600 төгрөг дээр байгуулж болно гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Тэмүүлэл шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: “Тэлмэн хас ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй Б.Эрдэнэхуягт холбогдох иргэний хэрэгт зохигчид эвлэрч эвлэрлийн гэрээг байгуулсан тул өнөөдрийн буюу 2017 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Тэмүүлэл намайг байлцуулахгүйгээр зохигчдын эвлэрлийг баталгаажуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.Эрдэнэхуяг шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Батцогт овогтой Эрдэнхуяг миний бие “Тэлмэн хас” ББСБ-аас зээл авсан үнэн болно. Уг хэргийн хуулийн дагуу шийдэж өгнө үү. Бид эвлэрсэн тул хэргийг эзгүйд шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Хариуцагч нь нийт 2,000,000 төгрөгийг дараах хуваарийн дагуу төлж барагдуулна.Үүнд:

1/ 2017 оны 7 дугаар сарын 06-ны өдөр 500,000 төгрөг

2/ 2017 оны 8 дугаар 06-ны өдөр 500,000 төгрөг

3/ 2017 оны 9 дүгээр 06-ны өдөр 500,000 төгрөг

4/ 2017 оны 10 дугаар 06-ны өдөр 500,000 төгрөг

5/ нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үнийн дүнгээс 356,732 төгрөгийн хөнгөлөлт үзүүлнэ гэжээ.

Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтуудыг судлаад

                                                                        ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Тэлмэн хас ББСБ” ХХК нь хариуцагч Б.Эрдэнэхуягт холбогдуулж 2,356,732 төгрөг гаргуулахаар шүүхэд ханджээ. 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч өөрийн нэхэмжлэлийн шаардлагын 356,732 төгрөгт холбогдох хэсгээс татгалзсан ба хариуцагч үлдэх 2,000,000 төгрөгийн 500,000 төгрөгийг 2017 оны 7 дугаар сарын 06-ны өдөр, 500,000 төгрөгийг 2017 оны 8 дугаар сарын 06-ны өдөр, 500,000 төгрөгийг 2017 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр, 500,000 төгрөгийг 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдөр тус тус нэхэмжлэгчид төлж барагдуулахаар эвлэрсэн болох нь зохигчдын шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээ болон бичгээр гаргасан  тайлбаруудаар тогтоогдож байна.

Зохигчид эвлэрсэн нь бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй,  хуульд харшлахгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

  ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч өөрийн нэхэмжлэлийн шаардлагын 356,732 төгрөгт холбогдох хэсгээс татгалзсан ба хариуцагч Б.Эрдэнэхуяг үлдэх 2,000,000 төгрөгийн 500,000 төгрөгийг 2017 оны 7 дугаар сарын 06-ны өдөр, 500,000 төгрөгийг 2017 оны 8 дугаар сарын 06-ны өдөр, 500,000 төгрөгийг 2017 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр, 500,000 төгрөгийг 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдөр тус тус нэхэмжлэгчид төлж барагдуулахаар эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 52,650 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Эрдэнхуягаас 46,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан биелүүлэхийг мэдэгдсүгэй.

4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                  Н.ХАНГАЛ