Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 2020/ШЦТ/18

 

 

 

 

 

 

 

 


2022             01               10                                                   2022/ШЦТ/18

 

 

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж,

нарийн бичгийн дарга Д.Сүхням,

улсын яллагч Г.Энхбат,

шүүгдэгч О.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

 

Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч Х О.Ад холбогдох эрүүгийн 2134000000430 дугаартай хэргийг 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.        

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Баянхонгор аймгийн Баянцагаан суманд 1992 оны 05 дугаар сарын 21-ний өдөр төрсөн, 29 настай, эрэгтэй, дээд боловсролтой, мебель технологич мэргэжилтэй, ам бүл 1, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, дугаарын регистртэй, Х О.А,

 

Холбогдсон хэргийн талаар

         /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Яллагдагч О.А нь 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Төв аймгийн Борнуур сумын Өгөөмөр 1 дүгээр багийн нутаг “Төмөрлөгийн үйлдвэр”-ийн хашаанд Ч.Батсуурийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт 

Шүүгдэгч О.А:

... Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирол төлбөрөө бүрэн барагдуулсан... гэж мэдүүлжээ.

 

Үйл баримтын талаар:

Эрүүгийн 2134000000430 дугаартай хэрэгт гэмт хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн нотлох баримтуудаас үйл баримтыг тогтоохдоо доорх нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:

Шүүгдэгч О.А2021 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Төв аймгийн Борнуур сумын Өгөөмөр 1 дүгээр багийн нутаг “Төмөрлөгийн үйлдвэр”-ийн хашаанд Ч.Батсуурийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь дараах

гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 2 дугаар хуудас/,

шинжээчийн 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн №408 дугаартай ... Ч.Батсуурийн биед хамар ясны хугарал, зүүн нүдний зовхинд цус хуралт, хамар зүүн чихний дэлбэн, баруун нүдний зовхинд зулгаралт, баруун нүдний зовхи, хамар, зүүн нүд, хацарт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар алдагдуулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн тогтонги чадвар алдалтанд нөлөөлөхгүй... талаарх дүгнэлт /хх-ийн 12-13 дугаар хуудас/,

хохирогч Ч.Батсуурийн ... Би Баянхонгор аймгийн Баянцагаан сум бичиг 1-р багт аав Чулуун, ээж Өлзийсайхан, дүү Дүүриймаа, дүү Сугар-Эрдэнэ нарын хамт оршин суудаг юм. 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Улаанбаатар хотоос Төв аймгийн Борнуур сум Өгөөмөр 1-р багийн нутагт үйл ажиллагаа явуулж байгаа Төмөрлөгийн үйлдвэрт ажиллахаар, хамаатны дүү Буянбатын хамт өөрийн эзэмшлийн 44-05 БНА улсын дугаартай, sonota маркийн тээврийн хэрэгсэлтэй ирсэн юм. Үйлдвэр дээр ирээд 2 хоног ажилчхаад 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 21 цагийн үед өрөөндөө цуг ажил хийж байгаа Доржсэмбээтэй амрах гээд байж байтал гаднаас үйлдвэр дээр цуг ажилладаг А, Зөөлнөө гэх хоёр залуу орж ирээд мэнд ус мэдэж байснаа А босоод ир гээд миний зүүн талын шанаа хэсэг лүү гараараа хоёр удаа цохиод, өрөөнөөс чирч гаргаж байгаад дахиад шанаа толгой хэсэг лүү гараараа хоёр удаа цохисон. Тэгтэл гаднаас Алтантулгын төрсөн ах Тулга гэх залуу орж ирээд миний толгойн ар хэсэг лүү юмаар цохих шиг болсон, яг ямар зүйлээр цохисныг сайн харж чадаагүй. Би толгой манараад цонхны давцан налаад бөхийгөөд байж байтал хар гуталтай хүн миний хамар хэсэг лүү өшиглөх шиг болоод тэгээд би ухаан алдсан байсан. Нэг мэдсэн өрөөндөө хэвтэж байсан. Тэгээд манай найз Буянбат миний эзэмшлийн 44-05 БНА улсын дугаартай, sonota маркийн тээврийн хэрэгслийг бариад Борнуур сумын эмнэлэг дээр ирсэн. 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Гэмтэл согог судлалын үндэсний төвийн "Лазер мед" эмнэлэг дээр очиж томографикийн шинжилгээ хийлгэхэд хамрын яс хугаралтай, хугарлын харалдаа зөөлөн эдэн хаван хавдартай, баруун нүдний ухархайн дотор хана 1,7 см өргөн 0,3см гүн хэмжээтэй, этмойд хөндий рүү цөмөрсөн хуучин хугаралтай, 2 талын гайморын хөндий салст бага зэрэг зузаарсан байна гэсэн хариу гарсан... /хх-ийн 7-9 дүгээр хуудас/,

сэжигтэн О.А...Би Баянхонгор аймгийн Баяцагаан сумын 4-р багийн нутаг Жаргалант гэх газар ээж Олзвойгийн хамт оршин суудаг юм. 2021 оны 03 дугаар сарын 04-ний өдөр Баянхонгор аймгийн Баянцагаан сумаас Төв аймгийн Борнуур сумын нутагт үйл ажиллагаа явуулж байгаа Төмөрлөгийн үйлдвэрт ган хайлагчийн ажил хийхээр ирсэн. Би тухайн үйлдвэрт ажиллаад 7 сар болж байна. Миний төрсөн ах Баттулга 2021 оны 09 дүгээр сарын сүүл, 10 дугаар сарын эхээр мөн тухайн үйлдвэрт хаягдал төмөр оруулах ажил хийхээр ирсэн. 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 11 цагийн үед Maнaй үйлдвэрийн бүх ажилчид Дуган хад дээр амарч байгаад орой 18 цагийн үед буцсан. Замдаа би "Хараа" 0,75 литрийн архи аваад найз Алтанбагана, Эрдэнэбаатар нарын хамт хувааж уусан. Ажил дээрээ очоод хоолондоо орчхоод өрөөндөө орж унтах гээд явж байхдаа замаараа Батсуурийн өрөөгөөр ортол тэр хэд бас амрах гээд хэвтэж байсан. Би Батсуурьт чи одоо нэг сумын хүн байж, хүний нутагт унаагүй явж байхад хаяаад явчихсан байх юм гэсэн чинь над руу дайраад ирэхээр нь нүүр шанаа хэсэг лүү нь гараараа хоёр удаа алгадаад, өрөөнөөс гартал манай ах Баттулга хажуугаар орж ирэхээр нь хоëулаа дайраад яах вэ?, гэтэл ахыг манай өрөөнд хамт байсан хүмүүс аваад орсон. Би Батсуурийн шилэн хүзүүн дээрээс барьж байгаад доош тонгойлгож байгаад өвдөглөөд гутлаараа нэг удаа нүүр хэсэг лүү өшиглөсөн. Тэгтэл хүмүүс салгаад би өрөөндөө ороод унтаад өгсөн... /хх-ийн 18-20 дугаар хуудас/,

яллагдагч О.А...Би энэ зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Би 2021 оны 10 дугаар сарын 07-ний өдөр Төв аймгийн Борнуур сумын Төмөрийн үйлдвэрт ажил хийж байгаад нэг орой 0.75 литрийн архи Зөөлөн гэх найзтайгаа уугаад хажуу талын Батсуурийн өрөөнд ороод Батсуурийг босоод ир гэхэд чамайг бос гэхээр босох албатай юм уу гэхээр нь дуудаж босгож ирээд гараараа шанааруу нь 2 удаа алгадсан ингээд өрөөнөөс нь гадаа гараад дахиад 2 удаа алгадаад доошоо тонгойхоор нь нүүр лүү нь өвдгөлчихсөн юм ингээд л тэнд байсан хүмүүс бид хоёрыг салгасан дахиж зодолдоогүй ээ... /хх-ийн 26 дугаар хуудас/ гэсэн мэдүүлгүүд болон шүүгдэгч О.Ахувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 28-29 дүгээр хуудас/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.       

 

Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Гэм буруугийн болон хууль зүйн дүгнэлт

Шүүгдэгч О.АЧ.Батсуурийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдсон гэж үзсэн.

            Гэм буруугийн болон хууль зүйн талаар шүүх хуралдааны дүгнэлт танилцуулах шатанд:

            Улсын яллагч Г.Энхбат:

            ...Өнөөдрийн шүүх хуралдаанд Төв аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Энхбат би прокурорын тухай хуулийн 17, 19 зүйл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7, 35.24 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг удирдлага болгон Эрүүгийн хуулийн тусгай ангийн Эрүүгийн хуулийн тусгай 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн О.Ад холбогдох эрүүгийн хэрэгт улсын яллагчаар оролцож дараах гэм буруугийн дүгнэлтийг гаргаж байна. Шүүгдэгч О.А нь Төв аймгийн Борнуур сумын Өгөөмөр 1 дүгээр багийн нутаг Төмөрлөгийн үйлдвэрийн хашаанд 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдөр иргэн Ч.Батсуурийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Ч.Батсуурийг өгсөн мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлт, яллагдагч О.Аөгсөн мэдүүлэг зэргээр тогтоогдсон гэж үзэж байна. Иймд шүүгдэгч О.А Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг гаргаж байна. Шүүгдэгч нь хохирогч Ч.Б хохирол 1.000.000 төгрөг төлсөн. Хохирогч Ч.Б нь шүүгдэгчээс нэхэмжлэх хохирол төлбөргүй, гомдол саналгүй гэж мэдэгдсэн... гэсэн,

 

            Шүүгдэгч О.А:

            ...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна... гэсэн дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцдэг.

 

Гэхдээ шүүгдэгч О.А нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл,  шинжээчийн дүгнэлт, хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтаар давхар нотлогдож байх тул түүнийг яллах нь зүйтэй гэж үзэн шийтгэх тогтоолын үндэслэл болгож шийдвэрлэлээ.

 

Өөрөөр хэлбэл гэм буруугаа хүлээн зөвшөөрнө гэдэг нь тухайн гэм буруутай этгээд нийгэмд аюултай гэм буруутай үйлдлээ, хэргийн зүйлчлэлийг, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг, хууль зүйн үр дагаврыг тус тус хүлээн зөвшөөрсөн байх бөгөөд шүүгдэгч О.А дээрх нөхцөлүүдийг хүлээн зөвшөөрч байгаагаа шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээрээ илэрхийлдэг.

                            

Прокуророос шүүгдэгч О.А Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан...” гэж яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Эрүүгийн хуульд гэмт хэрэг гэдэг ойлголтыг мөн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно”... гэж,

2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно”.:. гэж тус тус хуульчилсан.

 

Үүнээс үзэхэд хохирол, хор уршиг учирсан эсэхээс үл хамааран үйлдсэн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг,

мөн нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг тус тус гэмт хэрэгт тооцохоор байна.

 

Шүүгдэгч О.Ад холбогдсон тухайн гэмт хэрэг нь “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг”-т хамаарах бөгөөд шүүгдэгч О.А нь хохирогч Ч.Батсуурийг нүүрэн тус газар нь цохиж, зодох сэдэлт, санаа зорилго төрж, улмаар хохирогчийн эрүүл мэндийн халдашгүй байдалд халдаж зодсон байна.

 

Эрүүгийн хуульд хуульчлагдсан “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг” гэмт хэрэг нь гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох ба хөнгөн, хүндэвтэр, хүнд гэсэн хохирлын аль нэг нь заавал учирсан байхыг шаардсан материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм.

 

Гэхдээ хохирол учруулсан үйлдэл, эс үйлдэхүй болгон гэмт хэрэгт тооцогдохгүй.

Учир нь нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний эрүүл мэндэд хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох ба хөнгөн, хүндэвтэр, хүнд гэсэн хохирлын аль нэг нь учраагүй бол Зөрчлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний биед хохирол учруулахгүйгээр халдаж, зодсон бол” гэсэн зөрчлийн хэрэг болно.

 

Энэ хэргийн тухайд шүүгдэгч О.А нь хохирогч Ч.Батсуурийн нүүрэн тус газар нь гараараа цохиж зодсоны улмаас хөнгөн гэмтэл буюу хөнгөн хохирол учирснаараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангасан, материаллаг бүрэлдэхүүнтэй, төгссөн гэмт хэрэг болж байна.

 

Тэрээр хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдаж зодож, цохиж буй энэхүү өөрийн үйлдлээ хууль бус шинжтэйг мэдсээр байж хүсэж хийсэн, хохирогчийн эрүүл мэндэд хамар ясны хугарал, зүүн нүдний зовхинд цус хуралт, хамар зүүн чихний дэлбэн, баруун нүдний зовхинд зулгаралт, баруун нүдний зовхи, хамар, зүүн нүд, хацарт зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн гэмтэл учирсан хохирол, хор уршигт зориуд хүргэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэр бөгөөд хохирогчид учирсан хөнгөн гэмтэл нь шүүгдэгчийн санаатай үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.

 

Иймд шүүгдэгч О.А Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:  

            Эрүүгийн хариуцлага болох ял шийтгэлийн талаар шүүх хуралдааны дүгнэлт танилцуулах шатанд:

            Улсын яллагч Г.Энхбат:

            ... Шүүхээс шүүгдэгч О.А Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

            Иймд Шүүгдэгч О.А Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох саналыг гаргаж байна. Шүүгдэгч О.А нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, өнөөдрийг хүртэл хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт ирээгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно... гэж,

 

            Шүүгдэгч О.А:

            ... Улсын яллагчаас оногдуулсан ялыг хүлээн зөвшөөрч байна... гэж тус тус дүгнэлтийг гаргасан болно.

 

Шүүх шүүгдэгч О.Ад хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахдаа хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөнийг тус тус хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, хувийн байдлыг харгалзан үзэж прокурорын саналын хүрээнд эрх зүйн байдлыг нь дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй гэж дүгнээд таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгийн торгох ялаар тогтоож шийдвэрлэлээ.     

 

Шүүхээс шүүгдэгч О.Ад торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийг биелүүлэх хугацааг шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломж зэргийг харгалзан хэсэгчлэн төлүүлэх шаардлагагүй гэж үзэж,  

 

шүүгдэгч О.Ад оногдуулсан таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгийн торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд буюу шүүхээс тогтоосон дээрх 90 /ер/ хоног буюу 3 /гурав/ сарын хугацаанд биелүүлэхийг, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэх зүйтэй байна

 

оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй байна.

 

Хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч О.Агэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Ч.Батсуурийн биед хамар ясны хугарал, зүүн нүдний зовхинд цус хуралт, хамар зүүн чихний дэлбэн, баруун нүдний зовхинд зулгаралт, баруун нүдний зовхи, хамар, зүүн нүд, хацарт зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учирсан байна. 

    

Хохирогч Ч.Б нь шүүгдэгч О.Аас мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд эрүүл мэндэд учирсан эмчилгээний зардалд 630.750 төгрөгийг нэхэмжилсэн шүүгдэгч О.А нь хохирол төлбөрт 1.000.000 төгрөгийг төлсөн болох нь хохирогч Ч.Б шүүх хуралдааны товыг мэдэгдэж утсаар ярьсан тэмдэглэл болон шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гаргаж өгсөн “ХААН” банкны Депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар тус тус нотлогдож байна.

 

Иймд шүүгдэгч О.А энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс тооцож гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

 

Бусад асуудлын талаар

Эрүүгийн 2134000000430 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч О.А энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, түүнээс тооцон гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж шийдвэрлэсэн болно.    

 

   Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1., 22.4.1., Эрүүгийн хэрэг хянан

шийдвэрлэх тухай хуулийн 17.4., 36.1., 36.2., 36.6., 36.7., 36.8., 36.10,

            36.13., 37.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх

                         хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

                                                   ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Х О.Ахүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

2. Шүүгдэгч Х О.АЭрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй. 

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Х О.Ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгийн торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлэхийг, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгж буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч Х О.Ад шүүхээс оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.  

 

5. Эрүүгийн 2134000000430 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Х О.А энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, хохирогч Ч.Б нь хохирол төлбөр, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүйг, түүнээс тооцож гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

 

6. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Х О.Ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.  

 

7. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

           

9. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Х О.Ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.       

 

 

 

 

         

        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Ш.ГАНДАНСҮРЭН