Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 102/ШШ2017/01624

 

2017 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 102/ШШ2017/01624

Улаанбаатар хот

 

Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал би

 

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, бага тойруу-3/9 тоотод оршин байх, “Жи мобайл” ХХК /РД:5055873/-ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 3 дугаар хороолол, 50 дугаар байр, 7 тоотод оршин суух, Тойн овогт Жадамбаагийн Даваасүрэн /РД:чп68051361/-д холбогдох

 

270,000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлтэй хэргийг хүлээн авч хянаад

 

 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ж.Даваасүрэн манай байгууллагатай 2015 оны 02 дугаар сарын 02-ны өдөр 1191432 тоот “Төхөөрөмж зээлээр худалдах-худалдан авах гэрээ” байгуулж, 240,000 төгрөгийн үнэ бүхий NP10 төхөөрөмж авсан. Гэвч тэрээр төлбөрөө бүрэн төлөхгүй, одоогоор 180,000 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Иймд хариуцагчаас 180,000 төгрөгийг алдангийн хамт нийт 270,000 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: “Жи мобайл” ХХК нь хариуцагч Ж.Даваасүрэнгээс төхөөрөмжийн үнэ 270,000 төгрөгийг нэхэмжилсэн нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. Гэвч хариуцагч Ж.Даваасүрэн нь төлбөрөө бүрэн төлж барагдуулсан байх тул шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзаж байна. Өөр нэхэмжлэх зүйлгүй, ямар нэгэн санал хүсэлт байхгүй ба хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Шүүхээс хүсэлтийг судлаад                                                 

 ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч “Жи Мобайл” ХХК нь Ж.Даваасүрэнд холбогдуулж 270,000 төгрөг гаргуулахаар шүүхэд ханджээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ж.Даваасүрэн нь “Жи Мобайл” ХХК-ийн нэхэмжилсэн 270,000 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбараар тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

 

1. “Жи Мобайл” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох 270,000 төгрөгийг хариуцагч Ж.Даваасүрэн төлж барагдуулсныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.  

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 8,750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 4,375 төгрөгийг хариуцагч Ж.Даваасүрэнгээс гаргуулж нэхэмжлэгч “Жи Мобайл” ХХК-д  олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн албанд даалгасугай.

 

4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

                              ШҮҮГЧ                                                         Н.ХАНГАЛ