Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 2022/ШЦТ/33

 

 

 

 

 

 

 

 


2022              01              28                                                   2022/ШЦТ/33

 

 

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж,

нарийн бичгийн дарга Д.Сүхням,

улсын яллагч Х.Оюунцэцэг,

шүүгдэгч Г.Л нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

 

Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн шүүгдэгч Ж Г.Лд холбогдох эрүүгийн 2134004360028 дугаартай хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.        

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Өвөрхангай аймгийн Хужирт суманд 1996 оны 07 дугаар сарын 03-ны өдөр төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын мужаан мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, ах, эгч, дүү нарын хамт, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, дугаарын регистртэй, Ж Г.Л

 

Холбогдсон хэргийн талаар

/Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Яллагдагч Г.Л нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 19 цаг 30 минутын орчим Төв аймгийн Батсүмбэр сумын 3 дугаар багийн 1-25 тоотод хамтран амьдрагч А.Наранчимэгийг зодож, улмаар эрүүл мэндэд нь “зүүн нүдний салстын цус харвалт, дээд доод зовхины цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт 

Шүүгдэгч Г.Л:

...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна... гэж мэдүүлжээ.

 

Үйл баримтын талаар:

Эрүүгийн 2134004360028 дугаартай хэрэгт гэмт хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн нотлох баримтуудаас үйл баримтыг тогтоохдоо доорх нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:

Шүүгдэгч Г.Л согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 19 цаг 30 минутын орчим Төв аймгийн Батсүмбэр сумын 3 дугаар багийн 1-25 тоотод хамтран амьдрагч А.Наранчимэгийг зодож, улмаар эрүүл мэндэд нь “зүүн нүдний салстын цус харвалт, дээд доод зовхины цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь дараах

гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 6 дугаар хуудас/,

шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн №12063 дугаартай ... А.Наранчимэг-н биед зүүн нүдний салстын цус харвалт, дээд, доод зовхины цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн, шинэ гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй... талаарх дүгнэлт /хх-ийн 23-24 дүгээр хуудас/,

хохирогч А.Наранчимэгийн ...Тухайн асуудал болсон өдрөөс хоёр хоногийн өмнө хамтран Г.Лтай гэр бүлийн жижиг зүйлээс болоод маргаан үүсээд хоорондоо юм ярихгүй байсан. Өнөөдөр өдөр ээж Г.Ундармаа дүү Туулийн хамт Улаанбаатар хот явсан хойгуур Г.Л ажил дээр ирээд надаас 2 ширхэг 2,5 литрийн Нийслэл пиво, том ёотон зэрэг аваад явсан үдээ хойш 16 цаг өнгөрч байхад дэлгүүр дээр дахин ирээд хүнд үйлчлээд гарсны дараа нүүрэн тус газар 1 удаа цохиод авсан би тэхээр нь дэлгүүрийн хаалга, цонх хаагаад хяналтын камер унтраагаад хэрэлдсэн "Чи битгий давраад байгаарай" гэж хэлээд барьж байсан балаараа заасан чинь намайг шууд газар унагаад зодсон. Нилээн удаан зууралдаж байгаад тайвшруулаад дээрээсээ босгоод дэлгүүрээс гараад "гэртээ очоод учраа олье? гээд гарах гэсэн чинь хоолойноос боогоод авсан. Дахин бид хоёр ноцолдож байгаад дэлгүүрээс гараад гудманд хэрүүл хийж явж байхад намайг хавсарч унагаад миний бие хэсэгт хөлөөрөө дэвсэж өшиглөсөн би орилж байгаад доороос нь босоод гэрийн зүг зугтсан. Гэрт оролгүй замаараа ах болох Ганболдын гэрт орсон эхнэр нь байхаар нь утсыг нь авч Г.Лгийн эгч болох Батцэцэг гэдэг хүн рүү яриад "Наана чинь Жамбал ах байгаа бол ирж дүүгээ ав гээд хэлээд өг намайг энд зодож нүдээд алах гээд байна" гэсэн чинь "Манай хүн байхгүй байна өөрлүүн залга" гээд нэг дугаар өгсөн нөгөөх нь холбогдохгүй байж байтал гаднаас Г.Л ороод ирсэн. Гэрт хүн байсан болохоор дайрч чадахгүй зогсоод байсан би утсыг нь булааж аваад бүх хамаатан болох хүмүүсрүүн залгаад утсаа огт авахгүй холбогдохгүй байсан тэгсэн чинь Г.Л "Манай гэрийнхэн рүү залгаад яагаад байгаа юм" гээд миний нүүр хэсэгт дахиад цохиод авсан тэхээр нь би эгч болох Даваасүрэн гэдэг хүн рүү видео калл хийгээд "Эгч ээ та намайг хар танай дүү намайг зодоод ийм болгочихлоо яг одоо Жамбал ах болон Нэргүй эгчид хэлээд энэ золбин архичин дүүгээ ирж ав" гэж хэлсэн тэгсэн чинь урдаас "Хохчин гичий минь" гэж хэлээд тасалсан тэгээд би ээжрүүгээ залгаад хэлсэн чинь ээж цагдаа дуудсан... /хх-ийн 11-12 дугаар хуудас/,

            түүний дахин өгсөн ...Г.Латай би зодуулахаасаа өмнө 2 хоногийн өмнө манай дүүг загнаад, үгэнд орохгүй гэсэн шалтгаанаар хэрэлдчихсэн байсан юм. Тэгээд 2021.11.30-ны өдөр Ла согтуу миний ажиллаж байсан Асралт нэртэй хүнсний дэлгүүр дээр орж ирчхээд согтуу үг хаяад гомдоллоод байхаар нь би хяналтын камераа унтраагаад, хөшигөө хаагаад, хаалгаа цоожилчхоод би хэрэлдээд нүүр рүү нь 2-3 удаа алгадчихсан юм. Тэгтэл намайг миний нүүр рүү гараараа 1 удаа алгадаад, намайг түлхэж унагаагаад, хоолой боосон. Уг үйлдлээс нь болж надад гэмтэл учраагүй. Тэгээд дэлгүүрээс гараад гэр рүүгээ явсан. Дэлгүүрээс гэр хүртэл 2км орчим зайтай байдаг, бид хоёр гэр рүүгээ алхаад явсан. Бид хоёр Сөгнөгөрийн модон гүүр гараад алхаж байтал хавсарч унагаагаад нуруу руу 2-3 удаа өшиглөхөөр нь би шууд босоод манай хашаанд хамт амьдардаг Ганболд ахынх руу орсон чинь бэр эгч Ганцэцэг ганцаараа байсан. Тэгээд Ла ардаас орж ирсэн. Би Лагийн бэр эгч Батцэцэг гэж хүн рүү 88813148 дугаарын утас руу залгаж “Жамбал ах байвал энэ архичин дүүгээ яг одоо аваад зайлаач" гээд орилчихсон юм. Дараа нь бүх ах эгч нар руу нь залгасан нь утаснууд нь холбогдохгүй байсан. Ла ах, эгч нар луу залгалаа гээд миний нүүр рүү гараараа 1 удаа цохисон чинь зуун нүд хавдчихсан. Лгааг Ганболд ахын гэр рүү орж ирэхэд л бэр эгч Ганцэцэг үхрээ саах гээд гараад явчихсан. Дараа нь би ээж Г.Ундармаа /99914401/ руу залгаж "Ла намайг зодоод нүд аймар болгочихлоо" гэж хэлсэн. Тэгээд ээж Г.Ундармаа цагдаа дуудсан юм шиг байна лээ би шууд Лаг хөөгөөд явуулчихсан юм орой 21 цаг болж байхад Ганболд, Ганцэцэг нар манай гэрт орж ирсэн. Намайг Ла дэлгүүр болон гудамжинд цохиход миний биед ямар ч гэмтэл учраагүй. Надад Ла болсон асуудлыг сайн санахгүй байна гэж хэлсэн. 2021.11.30-ны өдөр 19 цаг 30 минутын орчимд Төв аймгийн Батсүмбэр сумын 2 р баг 1-25 тоотод намайг 1 удаа гараараа цохисон. Намайг дэлгүүр, гудамж, Ганболд ах гэрт байхад бид хоёроос өөр хүн байгаагүй. Миний биед ямар нэгэн гэмтэл учраагүй байсан. Би ШШҮХ дээр өөрөө очиж үзүүлсэн. Би 2021 оны 09 сарын 16-ны өдөр Ла Улаанбаатар хотод ажиллаж байхаар нь би гэртээ байна гэж худлаа хэлээд Улаанбаатар хот орчхоод ирсэн чинь Ла намайг утсаа авахгүй байхаар нь өөрөө надаас түрүүлээд Батсүмбэр сум дахь гэрт Энхүүш, Дөлгөөн нартай хамт ирчихсэн байсан. Би ардаас нь гэртээ орсон чинь надад худлаа хэллээ гээд орилоод намайг заамдаад авсан чинь 2 найз нь салгаад авсан. 1 удаа алгадсан. Манай ээжийг Гантөмөрийн Ундармаа гэдэг. Одоо Төв аймгийн Батсүмбэр суманд амьдардаг. 99914481 гэсэн утасны дугаартай. Би Лаг уг хаяад гомдоллоод байхаар нь дэлгүүрийн хяналтын унтраачхаад Ла алгадчихсан юм. Би ШШҮХ-ийн шинжээч эмчид өөрөө очиж үзүүлсэн. Би цагдаа дээр очиж мэдүүлгээ өгчхөөд Батсүмбэр сумын ЭМТ-ийн эмчид үзүүлсэн. Намайг Ганболд ахын гэрт ороход бэр эгч Ганцэцэг ганцаараа байсан. Би Ганцэцэг эгчид юу ч хэлээгүй. Ардаас Ла орж ирсэн чинь Ганцэцэг зөрөөд үхрээ саах гээд гараад явчихсан. Би хэрэлдээд нүүр рүү нь 2-3 удаа алгадаад үснээс нь зулгаасан Г.Лагийн биед гэмтэл учраагүй... /хх-ийн 14-15 дугаар хуудас/,

            холбогдогч Г.Лгийн ...Би өглөө эрт эхнэрийн ажилдаг дэлгүүрт очоод үхэрт өгөх ёотон өөртөө 1 хайрцаг тамхи, 2,5 литрийн Нийслэл пиво аваад буцаж гэртээ ирээд гэрийн ажиллаа хийж байгаад авсан нэг пиво уугаад өдөр 15 цаг өнгөрч байхад дахин дэлгүүр ороод 2,5 литртэй нийслэл пиво аваад гэртээ ирээд уусан орой 17 цаг өнгөрч байхад дэлгүүрт очоод эхнэртэй маргаан үүсгэсэн. Тухайн үед яг ямар шалтгааны улмаас маргаан үүсгэсэн талаар би сайн мэдэхгүй байна. Маргаан болж дуусаад цаг гаруй хоорондоо юм яриад 19 цагийн үед дэлгүүр хаагаад А.Наранчимэг надад зулын тос болон хөвөн зэрэг зүйл өгөөд түрүүлээд алхаад явсан би ардана явж байгаад барьж явсан эд зүйлсээ хаячихсан гэрт ороод ирсэн чинь эхнэр гэрт ирээгүй ахын гэрт орчихсон байсан би араас нь ороод авч явсан юмаа өгөх гэсэн чинь шар тосоо хаячихсан байсан эхнэр "чи зулын шар тос хаана хаячихсан юм" гэж асуухаар нь "Би яаж мэдэх юм чи өөрөө аваа биздээ” гээд дахин маргаан болсон би буцаж гараад зулын тосын хайх гэсэн "Тэнэг юм чинь зайлаарай" гэж хэлэхээр нь буцаж очоод нүүр хэсэгт 2 удаа алгадаад 1 удаа гараа зангидаж цохисон өөр зүйл болоогүй... /хх-ийн 16 дугаар хуудас/,

гэрч Э.Энхбаярын ...Би Латай 2017 оноос хойш найзалж байгаа юм. Наранчимэгийг Лагийн найз охин гэдгээр нь л танина. 2021 оны намар сар өдрийг нь яг сайн санахгүй байна. Ла манайд хонох гээд 22 цагийн орчимд ирээд хоол идчихсэн байж байгаад намайг Батсүмбэр сум руу хүргээд өгөөч гэхээр нь би эхнэр Дөлгөөний хамт Төв аймгийн Батсүмбэр сум руу Лаг хүргэж өгөхөөр яваад гэрийн гадаа очоод Наранчимэг гэрээсээ гараад ирсэн. Тэгээд тэр хоёр хашаа нь дотроо байшингийнхаа хойд талд маргалдаад байхаар нь би болиоч гээд болиулсан. Би тэгээд шууд машиндаа суучихсан юм. Ла нь Наранчимэгийг зодож, цохисон асуудал байхгүй. Би тэрийг сайн мэдэхгүй байна. Ла утсаа авахгүй байна гээд хэрэлдээд байсан... /хх-ийн 18 дугаар хуудас/,

сэжигтэн Г.Лгийн ...Би 2021 оны 11-р сарын 29 өглөө эрт эхнэрийн ажилдаг Асралт нэртэй дэлгүүрт очоод үхэрт өгөх ёотон аваад өөртөө 2 хайрцаг клаб лд тамхи, 2,5 литрийн Нийслэл пиво аваад буцаж гэртээ ирээд гэрийн ажиллаа хийж байгаад авсан нэг пиво ганцаараа уугаад өдөр 15 цаг өнгөрч байхад дахин дэлгүүр ороод эхнэрээсээ 2,5 литртэй нийслэл пиво аваад гэртээ ирээд ганцаараа уусан орой 17 цаг өнгөрч байхад дэлгүүрт очоод эхнэртэй маргаан үүсгэсэн. Тухайн үед яг ямар шалтгааны улмаас маргаан үүсгэсэн талаар би сайн мэдэхгүй байна. Дэлгүүрт хүн орох гээд хаалга цохиод байхаар нь бид хоёр юм ярьж байгаад болиод боссон 19 цагийн үед дэлгүүр хаагаад А.Наранчимэг надад савтай зулын тос болон хөвөн зэрэг зүйл өгөөд түрүүлээд алхаад явсан би ардана согтуу алхаж яваад хоцроод барьж явсан эд зүйлсээ хаячихсан гэрт ороод ирсэн чинь эхнэр гэрт ирээгүй ахын гэрт орчихсон байсан би араас нь ороод авч явсан юмаа өгөх гэсэн чинь шар тосоо хаячихсан байсан эхнэр "чи зулын шар тос хаана хаячихсан юм" гэж асуухаар нь "Би яаж мэдэх юм чи өөрөө аваа биздээ” гээд дахин маргаан болсон би буцаж гараад зулын тосын хайх гэсэн "Тэнэг юм чинь зайлаарай" гэж хэлэхээр нь буцаж очоод нүүр хэсэгт 2 удаа алгадаад 1 удаа гараа зангидаж цохисон өөр зүйл болоогүй... /хх-ийн 20 дугаар хуудас/,

яллагдагч Г.Л ...Би эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоолтой танилцсан. Би Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна.... /хх-ийн 53 дугаар хуудас/ гэсэн мэдүүлгүүд болон шүүгдэгч Д.Эсемханы хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 31, 34-44 дүгээр хуудас/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.       

 

Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Мөрдөн байцаалт болон прокурорын шатанд шүүгдэгч Г.Л нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд шүүгдэгч нь анхнаасаа үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрсөн талаар өгсөн мэдүүлэг, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт зэргийг үндэслэн хэргийн зүйлчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг яллагдагч, хохирогч нарт танилцуулж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шилжүүлжээ.    

 

Шүүх хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр саналтай ирүүлсэн хэргийг хүлээн авч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хугацааны дотор ял оногдуулах шүүх хуралдааныг зарлан шүүх хуралдаанаар хэлэлцэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан 5 нөхцөл байдлуудыг хянаж үзэхэд дээрх нөхцөл байдлуудыг аль нэг нь хангагдаагүй гэх үндэслэл тогтоогдоогүй тул шүүгдэгч Г.Лгийн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн зохих зүйл, заалтуудыг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх тухай шийдвэр гаргах боломжтой гэж дүгнэлээ.

 

Гэм буруугийн болон хууль зүйн дүгнэлт

Шүүгдэгч Г.Л согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 19 цаг 30 минутын орчим Төв аймгийн Батсүмбэр сумын 3 дугаар багийн 1-25 тоотод хамтран амьдрагч А.Наранчимэгийг зодож, улмаар эрүүл мэндэд нь “зүүн нүдний салстын цус харвалт, дээд доод зовхины цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдсон гэж үзсэн.

 

            Гэм буруугийн болон хууль зүйн талаар шүүх хуралдааны дүгнэлт танилцуулах шатанд:

            Улсын яллагч Х.Оюунцэцэг:

            ...Өнөөдрийн шүүх хуралдаанд Төв аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Х.Оюунцэцэг би прокурорын тухай хуулийн 17, 19 зүйл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7, 35.24 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг удирдлага болгон Эрүүгийн хуулийн тусгай ангийн Эрүүгийн хуулийн тусгай 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  гэмт хэрэг үйлдсэн Г.Лд холбогдох эрүүгийн хэрэгт улсын яллагчаар оролцож дараах гэм буруугийн дүгнэлтийг гаргаж байна. Шүүгдэгч Г.Л нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 19 цаг 30 минутын орчим Төв аймгийн Батсүмбэр  сумын 3 дугаар багийн 1-25 тоотод хамтран амьдрагч А.Наранчимэгийг зодож, улмаар эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлгээр нотлогдон тогтоогдож байна. Иймд шүүгдэгч Г.Лгийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг шүүхэд гаргаж байна. Хохирогч А.Наранчимэг нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдэгдсэн. Энэ шүүх хуралдаанаар шүүгдэгчээс гаргах хохирол төлбөргүй байна... гэсэн,

 

            Шүүгдэгч Г.Л:

            ...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна... гэсэн дүгнэлтийг тус тус гаргадаг.

 

Учир нь шүүгдэгч Г.Л нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл,  шинжээчийн дүгнэлт, хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтаар давхар нотлогдож байх тул түүнийг яллах нь зүйтэй гэж үзэн шийтгэх тогтоолын үндэслэл болгож шийдвэрлэлээ.

 

Өөрөөр хэлбэл гэм буруугаа хүлээн зөвшөөрнө гэдэг нь тухайн гэм буруутай этгээд нийгэмд аюултай гэм буруутай үйлдлээ, хэргийн зүйлчлэлийг, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг, хууль зүйн үр дагаврыг тус тус хүлээн зөвшөөрсөн байх бөгөөд шүүгдэгч Г.Лгийн дээрх нөхцөлүүдийг хүлээн зөвшөөрч байгаагаа шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээрээ илэрхийлдэг.

                            

Прокуророос шүүгдэгч Г.Лгийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан...” гэж яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Эрүүгийн хуульд гэмт хэрэг гэдэг ойлголтыг мөн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно”... гэж,

2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно”.:. гэж тус тус хуульчилсан.

 

Үүнээс үзэхэд хохирол, хор уршиг учирсан эсэхээс үл хамааран үйлдсэн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг,

мөн нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг тус тус гэмт хэрэгт тооцохоор байна.

 

Шүүгдэгч Г.Лгийн холбогдсон тухайн гэмт хэрэг нь “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг”-т хамаарах бөгөөд шүүгдэгч Г.Л нь хохирогч А.Наранчимэгийн нүүрэн тус газар нь цохиж, зодох сэдэлт, санаа зорилго төрж, улмаар хохирогчийн эрүүл мэндийн халдашгүй байдалд халдаж зодсон байна.

 

Эрүүгийн хуульд хуульчлагдсан “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг” гэмт хэрэг нь гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох ба хөнгөн, хүндэвтэр, хүнд гэсэн хохирлын аль нэг нь заавал учирсан байхыг шаардсан материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм.

 

Гэхдээ хохирол учруулсан үйлдэл, эс үйлдэхүй болгон гэмт хэрэгт тооцогдохгүй.

Учир нь нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний эрүүл мэндэд хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох ба хөнгөн, хүндэвтэр, хүнд гэсэн хохирлын аль нэг нь учраагүй бол Зөрчлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний биед хохирол учруулахгүйгээр халдаж, зодсон бол” гэсэн зөрчлийн хэрэг болно.

 

Энэ хэргийн тухайд шүүгдэгч Г.Л нь хохирогч А.Наранчимэгийн нүүрэн тус газар нь гараараа цохиж зодсоны улмаас хөнгөн гэмтэл буюу хөнгөн хохирол учирснаараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангасан, материаллаг бүрэлдэхүүнтэй, төгссөн гэмт хэрэг болж байна.

 

Тэрээр хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдаж зодож, цохиж буй энэхүү өөрийн үйлдлээ хууль бус шинжтэйг мэдсээр байж хүсэж хийсэн, хохирогчийн эрүүл мэндэд зүүн нүдний салстын цус харвалт, дээд доод зовхины цус хуралт бүхий хөнгөн гэмтэл учирсан хохирол, хор уршигт зориуд хүргэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэр бөгөөд хохирогчид учирсан хөнгөн гэмтэл нь шүүгдэгчийн санаатай үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.

 

Иймд шүүгдэгч Г.Лгийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.

Хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч Г.Л гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч А.Наранчимэгийн биед зүүн нүдний салстын цус харвалт, дээд доод зовхины цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан бүхий хөнгөн хохирол учирсан байна. 

    

Хохирогч А.Наранчимэг нь шүүгдэгч Г.Лгаас мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд эрүүл мэндэд учирсан эмчилгээний зардалд нэхэмжлээгүй ба гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болох нь түүний хохирогчоор өгсөн мэдүүлэг, шүүх хуралдааны товыг хохирогчид мэдэгдэж утсаар ярьсан тэмдэглэл болон хавтас хэргийн 45 дугаар хуудсанд авагдсан хохирогчийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт зэргээр нотлогдож байна.

 

Иймд шүүгдэгч Г.Лхагвыг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс тооцож гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:  

            Эрүүгийн хариуцлага болох ял шийтгэлийн талаар шүүх хуралдааны дүгнэлт танилцуулах шатанд:

            Улсын яллагч Х.Оюунцэцэг:

            ...Шүүхээс шүүгдэгч Г.Лгийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй байна. Шүүгдэгч Г.Лд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох торгуулийн ял оногдуулах саналтай байна. Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө болон эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Г.Лд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээх саналыг тус тус гаргаж байна... гэсэн дүгнэлтийг,

 

            Шүүгдэгч Г.Л:

            ... Улсын яллагчаас оногдуулсан ялыг хүлээн зөвшөөрч байна... гэсэн  дүгнэлтийг тус тус гаргасан болно.

 

Шүүх шүүгдэгч Г.Лт хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахдаа хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөнийг тус тус хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, хувийн байдлыг харгалзан үзэхээс гадна үйлдсэн гэмт хэрэгт чин санаанаас гэмшиж, анхнаасаа гэм буруугийн талаар маргахгүй хүлээн зөвшөөрч хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж, улсын яллагчийн санал болгосон ялыг хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан прокурорын саналын хүрээнд эрх зүйн байдлыг нь дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй гэж дүгнээд таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 / таван зуун мянга/ төгрөгийн торгох ялаар тогтоож шийдвэрлэлээ.     

 

Шүүхээс шүүгдэгч Г.Лт торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийг биелүүлэх хугацааг шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломж зэргийг харгалзан хэсэгчлэн төлүүлэх шаардлагагүй гэж үзэж,  

 

шүүгдэгч Г.Лт оногдуулсан таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 / таван зуун мянга/ төгрөгийн торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд буюу шүүхээс тогтоосон дээрх 90 /ер/ хоног буюу 3 /гурав/ сарын хугацаанд биелүүлэхийг, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэх зүйтэй байна

 

оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй байна.

 

Бусад асуудлын талаар

Эрүүгийн 2134004360028 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Г.Л энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, түүнээс тооцон гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж шийдвэрлэсэн болно.    

 

   Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1., 22.4.1., Эрүүгийн хэрэг хянан

шийдвэрлэх тухай хуулийн 17.4., 36.1., 36.2., 36.6., 36.7., 36.8., 36.10,

            36.13., 37.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх

                         хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

                                                   ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ж Г.Лгийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

2. Шүүгдэгч Ж Г.Лгийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй. 

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ж Г.Лт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 / таван зуун мянга/ төгрөгийн торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлэхийг, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгж буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч Ж Г.Лт шүүхээс оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.  

 

5. Эрүүгийн 2134004360028 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Ж Г.Л энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, түүнээс тооцож гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

 

6. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ж Г.Лт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.  

 

7. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

           

9. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Ж Г.Лт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.       

 

 

 

        

        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Ш.ГАНДАНСҮРЭН