Шүүх | Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Шагдарсүрэнгийн Гандансүрэн |
Хэргийн индекс | 176/2022/0046/Э |
Дугаар | 2022/ШЦТ/34 |
Огноо | 2022-01-28 |
Зүйл хэсэг | 27.10.3., |
Улсын яллагч | Б.Сувд-Эрдэнэ |
Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 01 сарын 28 өдөр
Дугаар 2022/ШЦТ/34
2022 01 28 2021/ШЦТ/34
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж,
нарийн бичгийн дарга Д.Сүхням,
улсын яллагч Б.Сувд-Эрдэнэ,
шүүгдэгч Д.Э, түүний өмгөөлөгч Н.Жамъяндорж нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,
Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн шүүгдэгч Б Д.Эод холбогдох эрүүгийн 2134003960023 дугаартай хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Төв аймагт 1960 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр төрсөн, 62 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 1, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, дугаарын регистртэй, Б Д.Э,
Холбогдсон хэргийн талаар
/Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Яллагдагч Ц.Э нь 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Төв аймгийн Алтанбулаг сумын Аргал 2 дугаар багийн нутаг Овоот" гэх газарт 62-97 ТӨА улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа захиргааны хэм хэмжээний акт болох Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.4 а Жолооч энэ дүрмийн 4 дүгээр хавсралтанд заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгсэлийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах гэх заалтыг зөрчиж хагас гол, ерөнхий дамжуулгын гэр / чулак/-ний үзүүрийн сальникаар ерөнхий дамжуулгын тос алдсан, хойд дугуйн тоормосны барабан, накладка нь ерөнхий дамжуулгын тос болсон зэрэг бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй хөдөлгөөнд оролцон онхолдож зорчигч Ж.Бамь нас хохирсон гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт
Шүүгдэгч Ц.Э:
...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул дахиж мэдүүлэг өгөхгүй гэж... мэдүүлжээ.
Үйл баримтын талаар:
Эрүүгийн 2134003960023 дугаартай хэрэгт гэмт хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн нотлох баримтуудаас үйл баримтыг тогтоохдоо доорх нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:
Шүүгдэгч Ц.Эын 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Төв аймгийн Алтанбулаг сумын Аргал 2 дугаар багийн нутаг Овоот" гэх газарт 62-97 ТӨА улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа захиргааны хэм хэмжээний акт болох Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.4 а Жолооч энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах гэх заалтыг зөрчиж хагас гол, ерөнхий дамжуулгын гэр / чулак/-ний үзүүрийн сальникаар ерөнхий дамжуулгын тос алдсан, хойд дугуйн тоормосны барабан, накладка нь ерөнхий дамжуулгын тос болсон зэрэг бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй хөдөлгөөнд оролцон онхолдож зорчигч Ж.Бамь нас хохирсон үйл баримт нь дараах
гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 4 дүгээр хуудас/,
хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийг бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд, осол хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч зураглал, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 5-13 дугаар хуудас/,
шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 163 дугаартай ... Ж.Ббиед нарийн гэдэсний хэсэгчилсэн няцрал, баруун атгаал ясны хугарал, баруун шаант ясны толгойн хэсгийн хугарал, зүүн талын олон хавирганы хугарал, биед зулгаралт, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь авто осолын улмаас даргадах, шахагдах мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. Талийгаач Ж.Баясгалан нь нарийн гэдэсний хэсэгчилсэн няцарсаны улмаас нарийн гэдэсний чацархайд тромбоз, ходоод нарийн гэдсэнд цус алдлагдлын улмаас бие махбодь ерөнхий хордлогонд орж олон эрхтэнхий дутагдалд орж нас баржээ. Талийгаачийн цуснаас этилийн спирт илрээгүй байна. Талийгаач Ж.Баясгалан нь /I/-р бүлгийн цустай байна... талаарх дүгнэлт /хх-ийн 41-48 дугаар хуудас/,
шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 12/11 дугаартай ...”Портер” маркийн 62-97 ТӨА улсын дугаартай автомашинд үзлэг хийхэд дараах эвдрэл, гэмтэлтэй байгаа нь тогтоогдлоо. Үүнд хагас гол, ерөнхий дамжуулгын гэр (чулак)-ний үзүүрийн сальникаар ерөнхий дамжуулгын тос алдсан, хойд дугуйн тоормосны барабан, накладка нь ерөнхий дамжуулгын тос болсон, кардан гол сугарч, тайлж авсан, урд салхины шил хагарсан, урд бампер гэмтсэн, Урд нуур хонхойсон, Жолооч талын хаалга гажсан, Хянах самбар хагарсан зэрэг орно. Хагас гол, ерөнхий дамжуулгын гэр (чулак)-ний үзүүрийн сальникаар ерөнхий дамжуулгын тос алдсан, хойд дугуйн тоормосны барабан, накладка нь ерөнхий дамжуулгын тос болсон зэргээс бусад гэмтэл нь ослын үед үүссэн байна. Тоормосны шингэний системийн битүүмж хэвийн бөгөөд хойд дугуйн тоормосны барабан, накладка тос болсны улмаас тоормос барихгүй нөхцөл байдал үүссэн гэж үзэж байна. Автомашинд үзлэг хийсэн байдал, автомашинд үзлэг хийсэн Төв аймаг дахь Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч цолтой О.Сайханбилэгийн тэмдэглэл зэргээс үзэхэд "Портер" маркийн 62-97 ТӨА улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Д.Э нь МУ-ын ЗХД-ийн 3.4 "а"-р заалт буюу "Жолооч энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах" гэснийг зөрчсөн гэж үзэж байна. "Портер" маркийн 62-97 ТӨА улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Д.Э нь МУ-ын ЗХД-ийн 3.4 "а" заалтыг зөрчсөн нь ослын шалтгаан болжээ. Зам тээврийн осол болоход замын нөхцөл байдал нөлөөлсөн байна... талаарх дүгнэлт /хх-ийн 60-61 дүгээр хуудас/,
амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.С...Тухайн үед би талийгаач ээж болох Баясгалангийн яриагаар бол орой айлд очиж хашаа авах гээл нөхөр Эын хамтаар яваад буцах замдаа замын хажуу хэсэг рүү ороод юм мөргөөд зогссон гэж байсан. Талийгаач Баясгалан нь айлаас 12-уулаа насаараа мал маллаж амьдардаг байсан нөхөр Э буюу манай аавтай танилцаад 15 гаран жил болж байгаа гэрлэлтээ баталгаажуулж байсан. Талийгаач нь ааш зангийн хувьд ер нь бол яриа хөөрөөтэй нийтэч өглөгч өгөөмөр хүн байсан. Амь хохирогч Ж.Баясгалан нь архаг хууч авчингүй байсан чих нь бага зэрэг хатуу байсан. Талийгаач нь баруун талын хөл гар хоёр нь хугаралтай байсан өөр гэмтэл бол байхгүй гэж байсан. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй харин гэмтлийн эмнэлэгт эмчилгээ хийгдээгүй тал дээр нь гомдолтой байна... /хх-ийн 17 дугаар хуудас/,
иргэний нэхэмжлэгч Б.С...Уг 62-97 ТӨА улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь миний нэр дээр байдаг боловч манай аав болох Д.Эын эзэмшилд байдаг хүнээс худалдаж аваад миний нэр дээр болгож байсан. Би уг тээврийн хэрэгслийг мэднэ анхнаас нь манай аав Э аваад унаж байгаа оношилгоонд нь цаг тухай бүрт нь ордог байсан. Уг тээврийн хэрэгсэл буюу 62-97 ТӨА улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан хүн нь манай аав харин зорчигч буюу амь хохирогч нь манай ээж байсан юмаа. Би уг тээврийн хэрэгслээ нэхэмжлэхгүй. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй... /хх-ийн 20 дугаар хуудас/,
гэрч Д.Эын ...2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр шөнө 22 цаг өнгөрч байх үед Төв аймгийн Алтанбулаг сумын овоот гэх газраас өөрийн эзэмшлийн портер маркийн 62-97 ТӨА улсын дугаартай тээврийн хэрэгслээр эхнэр Ч.Баясгалангийн хамтаар хашаа ачаад буцаад гэрлүүгээ явж байсан. Тухайн хэрэг болох үед миний машин гэнэт тормоз нь ажилхаа болиод уруудаж явж замаас гараад жалга руу орж ирэг мөргөөд зогссон тухайн үед манай эхнэрийн тал гар нь хугарсан байсан. Тухайн үед хүн байгаагүй байсан тухайн газраа хоноод өглөө нь би алхаж явж түргэн дуудаад гэмтлийн эмнэлэг дээр 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр ирсэн. Тухайн тээврийн хэрэгслийг би жолоодож явж байсан ба тухайн үед 3-р араандаа буюу 30 км цагийн хурдтай явж байсан. Тухайн үед бид хоёр суудлын бүс зүүгээгүй явж байсан. Би тухайн үед архи уугаагүй эрүүл байсан. Би уг ослоос 6 ширхэг хавирга хугарсан, хүзүү мурийсан байсан талийгаач баруун хөл болон баруун гар нь хугарсан духаараа юм мөргөсөн байсан... /хх-ийн 22-23 дугаар хуудас/,
гэрч Л.Алтанхуягийн ...Би уг хүмүүсийг үзсэн тухайн үед намайг үзэхэд Баясгалангийн даралт 120-80 тай байсан судасны цохилт 83 тай байсан хүчилтөрөгчийн хангамж 21 хувьтай байсан гар болон хөл нь үзэхэд баруун гар бугалгаараа хугарсан баруун хөл нь шилбээрээ хугарсан байсан. Э болохоор цээжрүү өвддөг амьсгаа авахад хэцүү байсан ил харагдаж мэдэгдэх гэмтэл бол байгаагүй. Би Эод ямар нэгэн тариа хийгээгүй Баясгаланд өвчин намдаах тайвшруулах үйлчилгээтэй булчинд хийсэн бас хүчтэй өвдөлт намдаах тариаг булчинд хийсэн. Сумын төвийн авч ирж цэвэрлэгээ хийн Улаанбаатар хотруу буюу гэмтлийн эмнэлэгт хүргэн өгсөн. Намайг тухайн айлд очиж Э болон Баясгалан нарыг үзэхэд ямар нэгэн архи согтууруулах ундааны зүйл үнэртээгүй. Би өмнө нь Баясгалан гэх хүнийг 1 сарын өмнө үзэж байсан тухайн үед даралт нь ихсээд байсан бас хөл нь өвддөг байсан харин Э нь үзүүлж байгаагүй. Манайд дуудлага бол 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн өглөөний 11 цагт ирсэн намайг очих үед Төв аймгийн Алтанбулаг сумын 2 дугаар багийн нутаг овоот гэх газар Даваажаргал гэх айлд байсан. Миний мэдэхээр уг осол нь 2021 оны 11 дүгээр сарын 15-ны орой болсон юм шиг байсан харин дуудлага өгөлгүй 1 хоносон байсан... /хх-ийн 26-27 дугаар хуудас/,
яллагдагч Д.Эын ...би прокурорын тогтоол болон зүйл ангиа хүлээн зөвшөөрч байна. Би хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтэй байна... /хх-ийн 51 дүгээр хуудас/ гэсэн мэдүүлгүүд болон шүүгдэгч Д.Эын хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 37-38, хуудас/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.
Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.
Мөрдөн байцаалт болон прокурорын шатанд шүүгдэгч Д.Э болон түүний өмгөөлөгч Н.Жамъяндорж нар нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд шүүгдэгч нь анхнаасаа үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрсөн талаар өгсөн мэдүүлэг, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт зэргийг үндэслэн хэргийн зүйлчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг яллагдагч, хохирогч нарт танилцуулж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шилжүүлжээ.
Шүүх хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр саналтай ирүүлсэн хэргийг хүлээн авч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хугацааны дотор ял оногдуулах шүүх хуралдааныг зарлан шүүх хуралдаанаар хэлэлцэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан 5 нөхцөл байдлуудыг хянаж үзэхэд дээрх нөхцөл байдлуудыг аль нэг нь хангагдаагүй гэх үндэслэл тогтоогдоогүй тул шүүгдэгч Д.Эыг гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн зохих зүйл, заалтуудыг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх тухай шийдвэр гаргах боломжтой гэж дүгнэлээ.
Гэм буруу болон хууль зүйн дүгнэлт:
Шүүгдэгч Ц.Эын 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Төв аймгийн Алтанбулаг сумын Аргал 2 дугаар багийн нутаг Овоот" гэх газарт 62-97 ТӨА улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.4 а Жолооч энэ дүрмийн 4 дүгээр хавсралтанд заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгсэлийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах гэх заалтыг зөрчиж хагас гол, ерөнхий дамжуулгын гэр / чулак/-ний үзүүрийн сальникаар ерөнхий дамжуулгын тос алдсан, хойд дугуйн тоормосны барабан, накладка нь ерөнхий дамжуулгын тос болсон зэрэг бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй хөдөлгөөнд оролцон онхолдож зорчигч Ж.Бамь нас хохирсон үйл баримт тогтоогдсон гэж үзсэн.
Гэм буруугийн болон хууль зүйн талаар шүүх хуралдааны дүгнэлт танилцуулах шатанд:
Улсын яллагч Б.Сувд-Эрдэнэ:
...Өнөөдрийн шүүх хуралдаанд Төв аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Сувд-Эрдэнэ би прокурорын тухай хуулийн 17, 19 зүйл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7, 35.24 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг удирдлага болгон Эрүүгийн хуулийн тусгай ангийн Эрүүгийн хуулийн тусгай 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн Д.Эод холбогдох эрүүгийн хэрэгт улсын яллагчаар оролцож дараах гэм буруугийн дүгнэлтийг гаргаж байна.
Шүүгдэгч Д.Э нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн болох мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.
Иймд шүүгдэгч Д.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг гаргаж байна... гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Жамъяндорж:
...Миний үйлчлүүлэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна... гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгч Д.Э:
...Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна... гэсэн мэдүүлгийг тус тус гаргадаг.
Шүүгдэгч Д.Э нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлтүүд, шинжээчийн дүгнэлт, хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтаар давхар нотлогдож байх тул түүнийг яллах нь зүйтэй гэж үзэн шийтгэх тогтоолын үндэслэл болгож шийдвэрлэлээ.
Өөрөөр хэлбэл гэм буруугаа хүлээн зөвшөөрнө гэдэг нь тухайн гэм буруутай этгээд нийгэмд аюултай гэм буруутай үйлдлээ, хэргийн зүйлчлэлийг, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг, хууль зүйн үр дагаврыг тус тус хүлээн зөвшөөрсөн байх бөгөөд шүүгдэгч Д.Эын дээрх нөхцөлүүдийг хүлээн зөвшөөрч байгаагаа шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээрээ илэрхийлдэг.
Прокуророос шүүгдэгч Д.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “...Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон бол...” гэсэн гэмт хэргийн шинжийг хангасан гэж үзэн зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтайгаар хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Эрүүгийн хуульд гэмт хэрэг гэдэг ойлголтыг мөн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно”... гэж,
2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно”.:. гэж тус тус хуульчилсан.
Үүнээс үзэхэд хохирол, хор уршиг учирсан эсэхээс үл хамааран үйлдсэн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг,
мөн нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг тус тус гэмт хэрэгт тооцохоор байна.
Тухайн гэмт хэрэг нь эрүүгийн хуульд хуульчлагдсан “Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг” гэсэн Хорин долдугаар бүлэгт заасан гэмт хэрэгт хамаарах бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэрэг нь автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм.
Энэ гэмт хэргийг ...согтуурсан, мансуурсан үедээ..., ...тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн..., ...хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж үйлдсэн бол..., ...их хэмжээний хохирол учруулж үйлдсэн бол..., мөн хүний амь нас хохирсон бол..., ...хоёр, түүнээс олон хүний амь нас хохирсон бол... гэсэн шинжүүдийг хангаж байвал хамаарч буй шинжээрээ тухайн гэмт хэргийн зүйлчлэл хүндэрч зүйлчлэгдэх болно.
Шүүгдэгч Д.Эын Замын хөдөлгөөний дүрэм зөрчиж, зам тээврийн осол гарган, нэг хүний амь нас хохирсон үйл баримт нь “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хохирогч Ж.Бамь нас хохирсоноор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан, төгссөн гэмт хэрэг байна.
Өөрөөр хэлбэл Захиргааны хэм хэмжээний акт болох замын хөдөлгөөний дүрмийн 3.4-а-г зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон байна.
Тэрээр Автотээврийн хэрэгслийн жолооч нь замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж байгаа энэхүү өөрийн үйлдлээ хууль бус шинжтэйг мэдсээр байж хүсэж хийсэн, хохирогчийн амь насыг хохироосон хохирол, хор уршигт болгоомжгүй хүргэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэм буруугийн болгоомжгүй хэлбэр бөгөөд хохирогчийн амь насыг хохирсон хохирол, хор уршиг шүүгдэгчийн хууль бус үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.
Иймд шүүгдэгч Д.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Эрүүгийн хариуцлага болох ял шийтгэлийн талаар шүүх хуралдааны дүгнэлт танилцуулах шатанд:
Улсын яллагч Б.Сувд-Эрдэнэ:
...Шүүхээс шүүгдэгч Д.Эыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй байна. Прокурорын шатанд шүүгдэгч Д.Э нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг хүлээн авах үндэслэлтэй байна гэж үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасны дагуу тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар тэнсэж, зорчих явах, оршин суугаа газраа өөрчлөхдөө харьяалах эрх бүхий байгууллагад мэдэгдэх албадлагын арга хэмжээ авах саналыг гаргасан. Уг саналаа дэмжиж байна гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Жамъяндорж:
...Манай үйлчлүүлэгч Д.Эын хувьд мөрдөн байцаалтын шатнаас эхлэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлоо нөхөн төлсөн, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухайн хуулийн 17.1, 2 дугаар зүйлийн заасны дагуу хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж прокурортой ял тохиролцсон. Уг прокурорын ялыг саналыг хүлээн зөвшөөрч байгаа... гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгч Д.Э:
...Улсын яллагчаас оногдуулсан ялыг хүлээн зөвшөөрч байна... гэсэн мэдүүлгийг тус тус гаргасан болно.
Шүүх шүүгдэгч Д.Эод хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахдаа хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоох шаардлагагүй гэж үзсэн бөгөөд учир нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, хувийн байдлыг харгалзан үзэхээс гадна улсын яллагчийн санал болгож шүүгдэгчтэй тохиролцсон ялын буюу прокурорын саналын хүрээнд эрх зүйн байдлыг нь дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй гэж дүгнээд 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй гэж дүгнэлээ.
Шүүхээс албадлагын арга хэмжээг хэрэглэхдээ оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх нь зүйтэй байна.
Харин шүүх ...энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд эрх хасах ялыг заавал оногдуулна... гэж, мөн тухайн зүйл, хэсэгт ...тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг гурван жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж... гэж тус тус хуульчлагдсан учраас шүүгдэгч Д.Эын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, нэмэгдэл ялыг тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэсэн үеэс хугацааг тоолохыг дурдаж шийдвэрлэв.
Хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч Д.Эын гэм буруутай үйлдлийн улмаас амь хохирогч Ж.Ббиед нарийн гэдэсний хэсэгчилсэн няцрал, баруун атгаал ясны хугарал, баруун шаант ясны толгойн хэсгийн хугарал, зүүн талын олон хавирганы хугарал, биед зулгаралт, цус хуралт бүхий гэмтэл учирсан байна.
Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Снь шүүгдэгч Д.Эоос мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд эрүүл мэндэд учирсан эмчилгээний зардал, бусад зардал тус тус нэхэмжлээгүй, энэ талаарх баримт хавтаст хэрэгт авагдаагүй амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Снь шүүгдэгч Д.Эоос гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болох нь түүний хохирогчоор өгсөн мэдүүлэг болон хавтас хэргийн 78 дугаар хуудсанд авагдсан хохирогчийн хүсэлт зэргээр нотлогдож байна.
Иймд шүүгдэгч Д.Эыг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс тооцож гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
Бусад асуудлын талаар
Эрүүгийн 2134003960023 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүйг, баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Д.Э нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, түүнээс тооцон гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг,
шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт иргэний бичиг баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч Д.Эын жолоочийн 1216291 дугаартай үнэмлэхийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хассантай холбоотойгоор зохих байгууллагад шилжүүлэхийг тус тус дурдаж шийдвэрлэсэн болно.
Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1., 22.4.1., Эрүүгийн хэрэг хянан
шийдвэрлэх тухай хуулийн 17.4., 36.1., 36.2., 36.6., 36.7., 36.8., 36.10,
36.13., 37.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх
хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б Д.Эыг замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг баримтлан шүүгдэгч Б Д.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж, албадлагын арга хэмжээ авсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасныг баримтлан шүүгдэгч Б Д.Эыг шүүхээс тэнссэн 2 /хоёр/ жилийн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б Д.Эыг тэнссэн 2 /хоёр/ жилийн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг,
мөн тэнссэн 2 /хоёр/ жилийн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд зааснаар ял оногдуулахыг тус тус мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн 2134003960023 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүйг, баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Б Д.Э энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, түүнээс тооцож гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг,
шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт иргэний бичиг баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч Д.Эын жолоочийн 1216291 дугаартай үнэмлэхийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хассантай холбоотойгоор зохих байгууллагад шилжүүлэхийг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б Д.Эын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэсэн үеэс хугацааг тоолсугай.
7. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б Д.Эод урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
8. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.
9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
10. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б Д.Эод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.ГАНДАНСҮРЭН