Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 2022/ШЦТ/36

 

 

 

 

 

 

 

 


2022             01              28                                                   2022/ШЦТ/36

 

 

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж,

нарийн бичгийн дарга Д.Сүхням,

улсын яллагч Б.Сувд-Эрдэнэ,

шүүгдэгч Н.О нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

 

Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн шүүгдэгч Г Н.От холбогдох эрүүгийн 2134004170002 дугаартай хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.        

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Баянхонгор аймгийн Баянхонгор суманд төрсөн 1995 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр төрсөн, 27 настай, эрэгтэй, дээд боловсролтой, биеийн тамирын багш мэргэжилтэй, “Таван богд” ХХК-нд жолооч ажилтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй,  дугаарын регистртэй, Г Н.О,

 

Холбогдсон хэргийн талаар

/Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Яллагдагч Н.О нь Төв аймгийн Мөнгөнморьт сумын Жаргалант 1 дүгээр багийн нутагт 2021 оны 08 дугаар сарын 12-ны өдрөөс 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдрүүдэд үргэлжилсэн удаагийн үйлдлээр Л.Энхтүвшингээс колонкийн газрын зөвшөөрөл хөөцөлдөж өгнө гэх нэрийдлээр хуурч өөрийн эзэмшлийн Хаан банкны 5758062382 дансаар 8,000,000 төгрөгийг шилжүүлэн авсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт 

Шүүгдэгч Н.О:

...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна... гэж мэдүүлжээ.

 

Үйл баримтын талаар:

Эрүүгийн 2134004170002 дугаартай хэрэгт гэмт хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн нотлох баримтуудаас үйл баримтыг тогтоохдоо доорх нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:

Шүүгдэгч Н.Оын 2021 оны 08 дугаар сарын 12-ноос 2021 оны 09 дүгээр сарын 03-ны хооронд үргэлжилсэн үйлдлээр Төв аймгийн Мөнгөнморьт сумын Жаргалант 1 дүгээр багийн нутагт Л.Энхтүвшингээс колонкийн газрын зөвшөөрөл хөөцөлдөж өгнө гэх нэрийдлээр хуурч өөрийн эзэмшлийн Хаан банкны 5758062382 дансаар 8,000,000 төгрөгийг шилжүүлэн авсан үйл баримт нь дараах

Төв аймгийн Мөнгөнморьт сумын цагдаагийн газарт гаргасан өргөдөл /хх-ийн 2 дугаар хуудас/,

Хохирогчийн Хаан банкны дансны хуулга /хх-ийн 5-9 дүгээр хуудас/,

Н.Оын дансны хуулга /хх-ийн 12-17 дугаар хуудас/,

хохирогч Г.Энхтүвшингийн ...Би Төв аймгийн Мөнгөнморьт суманд мал маллаж ажиллаж амьдардаг бөгөөд мал маллах ажлынхаа хажуугаар хувиараа түлш зөөдөг машин буюу запрушик барьдаг юм. 2021 оны 08 дугаар сарын эхээр Улаанбаатар хотод түлш зарж явж байгаад О гэх 95442266 дугаарын утастай залуутай танилцсан. Тэгээд тэр залуутай юм ярьж байгаад би өөрийгөө цаашдаа өөрийнхөө амьдардаг Төв аймгийн Мөнгөнморьт суманд колонк нээх зорилготой байгаа талаараа ярихад О гэдэг залуу надад наад асуудал дээр чинь таньж мэдэх, тус болчих хүмүүс байгаа шүү, хэрэв та болно гэвэл би таньд туслаж болно шүү гэж хэлээд надад утасныхаа дугаарыг өгөөд өөрөө бас миний дугаарыг бичиж аваад явсан. Тэгээд тэрнээс хойш утсаар холбогдож ярьж байгаад тэр залуу надад суманд колонк барихад хэрэгтэй бичиг баримт хөөцөлдөж, улмаар газрын зөвшөөрөл энэ тэр аваад өгий гэж хэлээд анх 2021 оны 08 дугаар сарын 12-ны өдөр 150 000 төгрөг дансаараа авсан, дараа нь 2021 оны 08 дугаар сарын 16-ны өдөр галын дүгнэлт гаргах гээд ажил хөөцөлдөөд явж байна гэж хэлээд 150 000 төгрөг авсан тухайн үедээ ажлыг чинь бүтээх гээд байна ажил хөөцөлдөөд явж байна гэж хэлээд авч байсан. Дараа нь 2021 оны 08 дугаар сарын 20-ны өдөр залгаж яриад таны колонк барих газрын асуудлыг шийдүүлэх гээд байна гэж хэлээд 3 000 000 төгрөг дансаар шилжүүлж авсан тэгэж хэлэхдээ удахгүй эхнэр бид 2-той ирж уулзана 9 сарын 15 гэхэд бүх юмны зөвшөөрөл авагдана гэж хэлсэн. Тэгээд 3 хоногын дараа 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдөр 11 цагын үед О гэх манай суманд ирээд би засаг дарга, газрын албаны хүмүүстэй чинь уулзана гээд сумын захиргаа орсон чинь тухайн хүмүүс нь ажил дээрээ байхгүй байсан. Тэгээд тэр өдрөө бэлнээр надаас 2 500 000 төгрөг аваад явсан. Мөн дараа нь 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр залгаж яриад Төв аймаг орж хүмүүстэй уулзах ажил байна, замын зардал, хоол унааны мөнгө хэрэг болоод гэж хэлээд 200 000 төгрөг авсан, гэх мэтээр авсаар байгаад хамгийн сүүлд нь 2021 оны 09 дүгээр сарын 27, 28-ны өдрүүдэд тус бүр 1 сая төгрөг дансаараа авсан мөнгө авахдаа дандаа л өөрийнхөө хаан банкны 5758062382 дугаарын дансаар авч байсан болохоор би итгээд шилжүүлдэг байсан. Би нийтдээ 8 000 000 \найман сая/ төгрөг өгсөн болно. Гэтэл сүүлдээ Н.О гэх залуу колонкын зөвшөөрөл авах газрын дуудлага худалдаанд оролцоно, ирнэ гэж хэлээд ирээгүй, цахимаар оролцсон боловч ямар нэгэн үнэ ханш хэлээгүй байсан. Тэгээд бүр сүүлдээ Н.О нь утсаа авахгүй, худлаа хэлээд байхаар нь би бүтэхгүй юм байна, энэ залууд залилуулж байгаа юм байна гэж бодоод цагдаад өргөдөл гаргасан болно. Анх надтай уулзаад ярьж байхдаа асуудал байхгүй, таньдаг хүн байгаа би болгочихно энэ тэр гээд гоё, гоё юм ярьж байсан болохоор би залуу хүүхэд худлаа хэлэхгүй байх гэж бодоод итгээд мөнгө өгөөд байсан юм... /хх-ийн 20-22 дугаар хуудас/,

            гэрч Г.Мөнхцэцэгийн ...2021 оны 08 дугаар сарын эхэн үеэр би эмнэлэгт хэвтэж байсан юм. Тэгтэл манай нөхөр Г.Энхтүвшин нь запрушик \түлшний машин\-тайгаа явж байгаад нэг залуутай танилцлаа. Тэгээд тэр залуу манай нөхрийг сумандаа колонк нээхэд нь туслахаар боллоо гэж надад хэлсэн. Тэгээд тухайн О гэх залуу 2021 оны 08 дугаар сарын 12-ны өдрөөс 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн хооронд манай нөхрөөс нийтдээ 8 000 000 найман сая төгрөг авсан. Тэгээд одоо колонк барих зөвшөөрөл газрын асуудал бүтсэн ч юм байхгүй, өгсөн мөнгө өө буцааж авсан ч юм байхгүй байна. Энэ асуудалд манай нөхөр анхнаасаа орсон болохоор өөрөө шийднэ биз. Би бие муутай байнга эмнэлгээр явдаг болохоор дахиж цагдаад дуудагдаж мэдүүлэг өгөх боломжгүй... /хх-ийн 24-25 дугаар хуудас/,

сэжигтэн Н.Оын ...Би 2021 оны 08 дугаар сарын эхээр санагдаж байна. Би том машинд түлш авч байгаад түлшний машинтай Энхтүвшин гэх хүнтэй танилцсан. Тэгээд тухайн хүнтэй танилцаад юм яриж байхад өөрийгөө Төв аймгийн Мөнгөнморьт сумын хүн яваандаа сумандаа өөрийн гэсэн колонк нээх бодолтой явж байгаа гэж хэлсэн болохоор би тухайн хүнд би наад асуудал дээр чинь тусалж чадна шүү гэж хэлээд хоорондоо утасныхаа дугаарыг өгч аваад салцгаасан. Тэгээд тухайн хүнтэй хэд хоногийн дараа утсаар холбогдож яриад сумандаа колонк нээх хэвээрээ юу гэж хэлээд уулзаж ярилцахаар болоод уулзаад би тусалж өгье гэж хэлээд эхлээд 2021 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 150 000 төгрөг авсан дараа нь 2021 оны 08 дугаар сарын 16-ны өдөр ажлыг чинь хөөцөлдөж байгаа шүү, галын дүгнэлт гаргах гээд бичиг баримт бүрдүүлж байна гэж хэлээд 150 000 төгрөг авсан, дараа нь газрын зөвшөөрлийг чинь хөөцөлдөж байгаа гэж хэлээд 3 000 000 төгрөг дансаараа авсан. дараа нь 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдөр Төв аймгийн Мөнгөнморьт суманд очиж уулзаад гэрт нь очоод сумын ЗДТГ-ын хүмүүстэй колонкны зөвшөөрлийн талаараа уулзах гэсэн боловч тэдгээр хүмүүс байгаагүй, тэгээд Энхтүвшин ахаас бэлнээр 2 500 000 төгрөг авсан, дараа нь 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр ажил хөөцөлдөхөд хэрэг болоод байна гэж хэлээд 200 000 төгрөг авсан, хамгийн сүүлд 2021 оны 09 дүгээр сарын 27, 28-ны өдөр тус бүр 1 сая төгрөг дансаар нийтдээ Энхтүвшин гэх хүнээс 8 000 000 төгрөг авсан... /хх-ийн 28-30 дугаар хуудас/,

яллагдагч Н.Оын ...Би Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Сувд-Эрдэнийн 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн яллагдагчаар татсан Эрүүгийн 2134004170002 дугаартай тогтоолтой уншиж танилцсан уг тогтоолыг хүлээн зөвшөөрч байна.... /хх-ийн 53 дугаар хуудас/ гэсэн мэдүүлгүүд болон шүүгдэгч Н.Оын хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 45-48, 51, 57-62 дугаар хуудас/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.       

 

Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Мөрдөн байцаалт болон прокурорын шатанд шүүгдэгч Н.О нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд шүүгдэгч нь анхнаасаа үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрсөн талаар өгсөн мэдүүлэг, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт зэргийг үндэслэн хэргийн зүйлчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг яллагдагч, хохирогч нарт танилцуулж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шилжүүлжээ.    

 

Шүүх хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр саналтай ирүүлсэн хэргийг хүлээн авч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хугацааны дотор ял оногдуулах шүүх хуралдааныг зарлан шүүх хуралдаанаар хэлэлцэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан 5 нөхцөл байдлуудыг хянаж үзэхэд дээрх нөхцөл байдлуудыг аль нэг нь хангагдаагүй гэх үндэслэл тогтоогдоогүй тул шүүгдэгч Н.Оыг гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн зохих зүйл, заалтуудыг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх тухай шийдвэр гаргах боломжтой гэж дүгнэлээ.

 

Гэм буруугийн болон хууль зүйн дүгнэлт

Шүүгдэгч Н.Оын 2021 оны 08 дугаар сарын 12-ны өдрөөс 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдрүүдэд үргэлжилсэн үйлдлээр Төв аймгийн Мөнгөнморьт сумын Жаргалант 1 дүгээр багийн нутагт Л.Энхтүвшингээс колонкийн газрын зөвшөөрөл хөөцөлдөж өгнө гэх нэрийдлээр хуурч өөрийн эзэмшлийн Хаан банкны 5758062382 дансаар 8,000,000 төгрөгийг шилжүүлэн авсан үйл баримт тогтоогдсон гэж үзсэн.

           

            Гэм буруу болон хууль зүйн дүгнэлтийн талаар шүүх хуралдааны дүгнэлт танилцуулах шатанд:

            Улсын яллагч Б.Сувд-Эрдэнэ:

            ...Өнөөдрийн шүүх хуралдаанд Төв аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Сувд-Эрдэнэ би прокурорын тухай хуулийн 17, 19 зүйл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7, 35.24 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг удирдлага болгон Эрүүгийн хуулийн тусгай ангийн Эрүүгийн хуулийн тусгай 17.3  дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  гэмт хэрэг үйлдсэн Н.От холбогдох эрүүгийн хэрэгт улсын яллагчаар оролцож дараах гэм буруугийн дүгнэлтийг гаргаж байна. Шүүгдэгч Н.О нь Төв аймгийн Мөнгөнморьт сумын Жаргалант 1 дүгээр багийн нутагт 2021 оны 08 дугаар сарын 12-ны өдрөөс 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдрүүдэд үргэлжилсэн удаагийн үйлдлээр Л.Энхтүвшингээс колонкийн газрын зөвшөөрөл хөөцөлдөж өгнө гэх нэрийдлээр хуурч өөрийн эзэмшлийн Хаан банкны 5758062382 дансаар 8.000.000 төгрөгийг шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Н.Оын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг гаргаж байна... гэсэн дүгнэлтийг,

 

            Шүүгдэгч Н.О:

            ...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна... гэсэн дүгнэлтийг тус тус гаргадаг.

 

            Шүүгдэгч Н.О нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл,  шинжээчийн дүгнэлт, хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтаар давхар нотлогдож байх тул түүнийг яллах нь зүйтэй гэж үзэн шийтгэх тогтоолын үндэслэл болгож шийдвэрлэлээ.

 

Өөрөөр хэлбэл гэм буруугаа хүлээн зөвшөөрнө гэдэг нь тухайн гэм буруутай этгээд нийгэмд аюултай гэм буруутай үйлдлээ, хэргийн зүйлчлэлийг, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг, хууль зүйн үр дагаврыг тус тус хүлээн зөвшөөрсөн байх бөгөөд шүүгдэгч Н.Оын дээрх нөхцөлүүдийг хүлээн зөвшөөрч байгаагаа шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээрээ илэрхийлдэг.

                            

Прокуророос шүүгдэгч Н.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Залилах...” гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Эрүүгийн хуульд гэмт хэрэг гэдэг ойлголтыг мөн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно”... гэж,

2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно”.:. гэж тус тус хуульчилсан.

 

Үүнээс үзэхэд хохирол, хор уршиг учирсан эсэхээс үл хамааран үйлдсэн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг,

мөн нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг тус тус гэмт хэрэгт тооцохоор байна.

 

Эрүүгийн хуульд гэмт хэрэг гэдэг ойлголтыг мөн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно”... гэж,

2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно”.:. гэж тус тус хуульчилсан.

 

Үүнээс үзэхэд хохирол, хор уршиг учирсан эсэхээс үл хамааран үйлдсэн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг, мөн нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг тус тус гэмт хэрэгт тооцохоор байна.

 

Шүүгдэгч Н.Оын 2021 оны 08 дугаар сарын 12-ны өдрөөс 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдрүүдэд үргэлжилсэн үйлдлээр Л.Энхтүвшингээс колонкийн газрын зөвшөөрөл хөөцөлдөж өгнө гэх нэрийдлээр хуурч өөрийн эзэмшлийн Хаан банкны 5758062382 дансаар 8,000,000 төгрөгийг шилжүүлэн авсан үйл баримт Эрүүгийн хуульд хуульчлагдсан “Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг” гэсэн Арван долдугаар бүлэгт хамаарч байна.

 

Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргүүд нь иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эд хөрөнгө, эсхүл түүнийг өмчлөх эрхийг гэмт этгээд хэрхэн хохирогчоос шилжүүлэн өөрт олж авч байгаагаас хамааран хулгайлах, дээрэмдэх, залилах болон бусад гэмт хэргүүд болж ялгагддаг.

 

Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргүүд дотроо Залилах гэмт хэргийн үндсэн шинжид гэмт этгээд бусдын эд хөрөнгийг итгэл төрүүлэх, хуурч мэхлэх аргаар авахын зэрэгцээ уг эд хөрөнгийг буцаан төлөх, хариу төлбөр хийхгүйгээр өөрийн болгох зорилготой байдаг.

Өөрөөр хэлбэл хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглах, зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулах, нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авах шинжтэй үйлдэгддэг байна.

Харин шүүгдэгчийн хувьд гэмт үйлдлээ хэрэгжүүлж эхлэхээс өмнө бусдын эд хөрөнгө, эсхүл түүнийг эзэмшиж, өмчлөх эрхийг буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй, хагасыг нь хийнэ гэсэн санаа зорилго, сэдэлтээр дээрх шинжүүдийн аль нэгээр нь хохирогчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг өөрийн эзэмшилд шилжүүлэн авснаараа энэ гэмт хэргийн шинж хангагддаг.

 

Үүний адил шүүгдэгч Н.О нь үргэлжилсэн үйлдлээр 2021 оны 08 дугаар сарын 12-ны өдрөөс 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдрүүдэд Л.Энхтүвшингээс колонкийн газрын зөвшөөрөл хөөцөлдөж өгнө гэх нэрийдлээр хуурч өөрийн эзэмшлийн Хаан банкны 5758062382 дансаар 8,000,000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан байна.

 

Дээрх залилсан үйлдэл нь “нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно”... гэж зааснаар хохирол, хор уршиг учирсан байхыг шаардахгүй хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг бөгөөд хохирогчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг өөрийн эзэмшилд шилжүүлэн авснаараа төгсдөг.

 

Тэрээр энэхүү бусдын эд хөрөнгийг хуурч, итгэлийг урвуулан ашиглаж шилжүүлэн авч буй үйлдлээ хууль бус гэдгийг мэдсээр байж хүсч хийсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэр бөгөөд хохирогчид учруулсан 8.000.000 төгрөгийн хохирол, хор уршиг нь санаатай үйлдэлтэй нь шалтгаант холбоотой байна. 

 

Иймд шүүгдэгч Н.Оыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.  

 

Эрүүгийн хариуцлагын талаар:  

            Эрүүгийн хариуцлага болон ял шийтгэлийн талаар шүүх хуралдааны дүгнэлт танилцуулах шатанд:

            Улсын яллагч Б.Сувд-Эрдэнэ:

            ...Шүүхээс шүүгдэгч Н.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох саналыг гаргаж байна. Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө болон эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Н.О авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээх саналыг тус тус гаргаж байна... гэсэн дүгнэлтийг,

 

            Шүүгдэгч Н.О:

            ...Улсын яллагчаас оногдуулсан ялыг хүлээн зөвшөөрч байна... гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан болно.

 

Шүүх шүүгдэгч Н.От хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахдаа хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоох шаардлагагүй гэж үзсэн ба гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, хувийн байдлыг харгалзан үзэхээс гадна үйлдсэн гэмт хэрэгт чин санаанаас гэмшиж, мөрдөн байцаалтын шатнаас гэм буруугийн талаар маргахгүй хүлээн зөвшөөрч учруулсан хохирлоо нөхөн төлж, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж, улсын яллагчийн санал болгосон ялыг хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан прокурорын саналын хүрээнд эрх зүйн байдлыг нь дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй гэж дүгнээд дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн торгох ялаар тогтоож шийдвэрлэлээ.     

 

Шүүхээс шүүгдэгч Н.От торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийг биелүүлэх хугацааг шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломж зэргийг харгалзан хэсэгчлэн төлүүлэх шаардлагагүй гэж үзэж,  

 

шүүгдэгч Н.От оногдуулсан дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд буюу шүүхээс тогтоосон дээрх 90 /ер/ хоног буюу 3 /гурав/ сарын хугацаанд биелүүлэхийг, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэж,

 

оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй байна.

 

Хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч Н.Оын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогчид 8.000.000 төгрөгийн хохирол, хор уршиг учирсан байна. 

  

Шүүгдэгч Н.О нь гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол болох 8.000.000 /найман сая/ төгрөгийг бүрэн барагдуулсан болох нь хавтаст хэргийн 63 дугаар хуудаст авагдсан хохирогчийн хүсэлт, шүүгчийн туслахын хохирогчид шүүх хуралдааны тов мэдэгдэж ярьсан тэмдэглэлээр зэргээр тус тус тогтоогдож байна.

 

Иймд шүүгдэгч Н.Оыг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс тооцож гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

 

Бусад асуудлын талаар

Эрүүгийн 2134004170002 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Н.О энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, түүнээс тооцон гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж шийдвэрлэсэн болно.    

 

   Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1., 22.4.1., Эрүүгийн хэрэг хянан

шийдвэрлэх тухай хуулийн 17.4., 36.1., 36.2., 36.6., 36.7., 36.8., 36.10,

            36.13., 37.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх

                         хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

                                                   ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Г Н.Оыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

 

2. Шүүгдэгч Г Н.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй. 

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Г Н.От Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 / дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлэхийг, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгж буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч Г Н.От шүүхээс оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.  

 

5. Эрүүгийн 2134004170002 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Г Н.О энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, түүнээс тооцож гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

 

6. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Г Н.От урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.  

 

7. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

           

9. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Г Н.От авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.       

 

 

 

 

        

        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Ш.ГАНДАНСҮРЭН