Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 2022/ШЦТ/37

 

 

 

 

 

 

 

 


2022             01              28                                                   2022/ШЦТ/37

 

 

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж,

нарийн бичгийн дарга Д.Сүхням,

улсын яллагч Э.Уранчимэг,

шүүгдэгч Д.Э, түүний өмгөөлөгч Ж.Энх-Амгалан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

 

Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн шүүгдэгч Ч Д.Эд холбогдох эрүүгийн 2234000140016 дугаартай хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.        

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Сэлэнгэ аймгийн Түнхэл суманд 1985 оны 06 дугаар сарын 08-ны өдөр төрсөн, 36 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, хөдөө аж ахуйн механикч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл,  дугаарын регистртэй, Ч Д.Э,

 

Холбогдсон хэргийн талаар

/Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Яллагдагч Д.Э нь 2021 оны 11 дүгээр сарын 23-нд Төв аймгийн Батсүмбэр сумын Мандал 1 дүгээр багт А.Аийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт 

Шүүгдэгч Д.Э:

... Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна... гэж мэдүүлжээ.

 

Үйл баримтын талаар:

Эрүүгийн 2234000140016 дугаартай хэрэгт гэмт хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн нотлох баримтуудаас үйл баримтыг тогтоохдоо доорх нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:

Шүүгдэгч Д.Эы 2021 оны 11 дүгээр сарын 23-нд Төв аймгийн Батсүмбэр сумын Мандал 1 дүгээр багт А.Аийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь дараах

гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 2 дугаар хуудас/,

шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн №11772 дугаартай ... А.Алтангулийн биед зулайн хуйханд шарх, зулайн хуйханд доор цусан хураа, зүүн даланд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.... талаарх дүгнэлт /хх-ийн 20-21 дүгээр хуудас/,

хохирогч А.А ...2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Төв аймгийн Батсүмбэр сумын Цогт-Өндөр 2-р баг 1-р ферм гэх газар нүүж ирээд гэр, хашаагаа янзлаж байхад нөхөр Д.Э согтуу ирээд шалтгаангүй агсам тавиад зодсон тул гэрээсээ гараад цагдаа дээр ирээд гомдол гаргасан. Миний толгойн зүүн дээд хэсэгт хагарсан сая эмнэлэгт үзүүлээд оёдол тавиулсан. Би шүүх эмнэлэгт үзүүлнэ. Ямар нэгэн маргаан үүссэн зүйл байхгүй манай малчин ахыг зодох гээд төмөр аваад дайраад байхаар нь төмрийн авах гэсэн чинь шууд толгой хэсэгт цохиод бас нуруун тус гадар цохиод зодсон манай малчин байгаагүй бол намайг өшөө зодох байсан. Биеэ авч явах чадваргүй болтлоо согтуу байсан. Гэрт байсан нарийн турба төмрөөр толгой хэсэгт цохисон... /хх-ийн 6 дугаар хуудас/,

            түүний дахин өгсөн ...Надад өмнө өгсөн мэдүүлэгт нэмж ярих зүйл байхгүй. Анх 2009 онд танилцаад 2010 оны 03 сард гэр бүлээ албан ёсоор батлуулсан нийт 12 жил хамт амьдарч байна. Дундаасаа 1 хүү, 1 охинтой. Толгойн зүүн дээд хэсэгт 6 оёдол тавьсан. Одоогоор биед хөндүүрлэж өвдөж байгаа зүйл байхгүй. Шүүх хуралд оролцохгүй. Би шүүх эмнэлэг болон гэмтлийн эмнэлэгт үзүүлсэн эмнэлгээс бичиж өгсөн эмчилгээг гэрээр хийсэн эмнэлэгт хэвтэж эмчлүүлээгүй. Эм тариа болон бусад зардал нийлээд 358.000 төгрөг болсон нийт зардлыг нөхөр болох Д.Эаас гаргуулан авсан. Надад одоо гомдол санал байхгүй нэхэмжлэх зүйл байхгүй. Би хавтаст хэргийн материалтай танилцахгүй... /хх-ийн 8 дугаар хуудас/,

түүний дахин өгсөн ...Надад өмнө өгсөн мэдүүлэгт нэмж ярих зүйл байхгүй. Нөхөр Д.Э нь малчинтай маргалдсан юм шиг байгаа юм тэгээд тэрнийхээ ууранд надтай маргалдаад жижигхэн хэмжээтэй төмрөөр толгой хэсэгт нэг удаа цохиж гэмтэл учруулсан юм. Нөхөр Д.Этай 12 жил ханьлаж байна бид хоёр гэрлэлт батлуулсан байгаа бид хоёр дундаасаа 4, 6 настай хоёр хүүхэдтэй. Урд нь нөхөр Д.Э нь цохиж зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байгаагүй. Улаанбаатар хотод гадуур хувийн эмнэлгээр 350.000-400.000 төгрөг орчим төгрөгийн эмчилгээ хийлгэсэн. Д.Э эмчилгээ хийлгэсэн мөнгийг бүрэн өгсөн. Миний толгой руу цохьсон гэх төмөр жижиг хэмжээтэй төмөр байсан тухайн төмөр яасан байсан одоо хаана байгааг мэдэхгүй байна. Тухайн үед Д.Э нь архи согтууруулах ундаа уусан их согтуу байсан. Надад одоо гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй байна. нөхөр Д.Этай эвлэрсэн байгаа тул хэргийг түргэн шуурхай шийдвэрлэж өгнө үү... /хх-ийн 9 дүгээр хуудас/,

гэрч Д.Аманжолын ...Би Д.Эы хөрш мал маллаж ганц бие амьдардаг. 2021 оны 11-р сарын 23 өглөө Э мотоцокльтой сумын төв рүү явсан. Араас нь эхнэр Алтангүльтэй нь би нь машинтай явсан. Тэгээд сумын төвд Эыг гэрт ирсэн. Тэгээд Э гэртээ нэг шил архи тавьчихсан согтуу байж байсан. Надад архинаас нэг хийж өгөхөөр нь би уугаагүй. Мөнгөний картыг Эаас нэхсэн чинь өгөхгүй тэгээд тэр хоёр хоорондоо маргалдсан. Э тэгээд гэрт байсан төмрийг авч эхнэр Алтангүлийн толгойн тус газар цохисон. Тэгээд эхнэр Алтангүл нь гарч зугтаагаад машинтайгаа явсан. Э араас нь согтуу мотоциклоо унаад явах гэхээр нь би мотоциклийг нь айлын хашаа руу хийж Эыг ээж дээр нь оруулаад би Алтангүльтэй хамт цагдаа дээр ирсэн. Толгой руу нь төмрөөр нэг удаа зүүн чамархай орчим нь нэг удаа цохисон. Байхгүй... /хх-ийн 11 дүгээр хуудас/,

гэрч З.Уртнасан ...А.А эрүүл мэндийн төвд анхан шатны тусламж авахаар сумын цагдаагийн хамт орж ирсэн боолт, оёдол хийх үедээ А.Алтангул-с болсон үйл явдлын талаар, хаана, ямар шалтгааны улмаас гэмтсэн талаар асууж тодруулах үед нөхөр Э согтуурсан үедээ төмөр аваад цохисон гэж хэлсэн. Толгойн зүүн дээд хэсэг зулайгаас зүүн талдаа 5-6 см урттай зүсэгдэж ангайсан байсан. Тухайн шарханд 7 оёдол хийж боолт хийсэн. Толгойд үүсэн шарханд цэвэрлэгээ хийж оёдол тавьж боолт хийсэн. Яаралтай Улаанбаатар хотод гэмтэл согог судлалын үндэсний төвд очиж зураг авхуулах зөвлөгөө өгч 13А маягт үйлдэж өгсөн. Эмчилгээ хийх үед согтууруулах ундаа үнэртээгүй эрүүл байсан... /хх-ийн 17 дугаар хуудас/,

сэжигтэн Д.Эы ...Эхнэр болон малчин Аманы хамтаар төвд шинээр хашаа аваад юм хийх гээд очсон би 11 өнгөрч байхад сумын төв орж хүүхдийн хувцас өгчхөөд дэлгүүрээс 0,33 граммын архи аваад ганцаараа уучхаад дахин дэлгүүрээс 0,75 граммын архи аваад гэрлүүгээ явсан гэртээ хариад авсан архиа ууж байгаад дуусаад юу болсноо санахгүй байна. Малчин ахаас сонсоход нэмж архи авах гэж хэрүүл хийгээд эхнэрээ цохисон гэдгээ маргааш нь мэдсэн. Тийм ээ би эхнэрийнхээ толгой хэсэгт гэмтэл учруулсан байсан. Манай малчин Аман болон эхнэр Алтангүл нар байсан гэсэн. Би 11 жил хамт амьдарч байгаа хоёр хүүхэдтэй гэр бүлээ 2005 онд батлуулсан. Манай хүүхдүүд сумын төвд манай ээж болох Хайчингийн гэрт байсан. Надад өөр нэмж ярих зүйл алга байна.../хх-ийн 13 дугаар хуудас/,

яллагдагч Д.Эы ...би тухайн өдөр эхнэр А.Алтангулийг юунаас болж цохиж зодсон мэдэхгүй байна тухайн үед би архи согтууруулах ундаа уусан согтуу байсан юм. Би эхнэр А.Атэй 12 жил ханьлаж байна, гэрлэлт батлуулсан бид хоёр дундаасаа 4,6 настай хоёр хүүхэдтэй. Өмнө нь эхнэр А.Аийг цохиж зодож эрүүл мэндэд нь хохирол учруулан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байгаагүй. Хохирогч А.Алтангулд хохирол мөнгө барагдуулсан байгаа. Тухайн үед эхнэр, А.Аийг жижиг хэмжээтэй төмрөөр цохьсон тухайн төмрийг хаясан гэсэн одоо ирж хайгаад олохгүй байна. Төв аймгийн Батсүмбэр сумын нутаг дэвсгэрт 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр эхнэр А.Алтангулийг зодож эрүүл мэндэд хөнгөн зэргийн хохирол учруулсан үйлдсэн хүлээн зөвшөөрч байна гэм буруугаа ойлгож байна эхнэр бид хоёр эвлэрсэн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү... /хх-ийн 32 дугаар хуудас/ гэсэн мэдүүлгүүд болон шүүгдэгч Д.Эы хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 35, 45-47 дугаар хуудас/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.       

 

Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Мөрдөн байцаалт болон прокурорын шатанд шүүгдэгч Д.Э болон түүний өмгөөлөгч Ж.Энх-Амгалан нар нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд шүүгдэгч нь анхнаасаа үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрсөн талаар өгсөн мэдүүлэг, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт зэргийг үндэслэн хэргийн зүйлчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг яллагдагч, хохирогч нарт танилцуулж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шилжүүлжээ.    

 

Шүүх хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр саналтай ирүүлсэн хэргийг хүлээн авч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хугацааны дотор ял оногдуулах шүүх хуралдааныг зарлан шүүх хуралдаанаар хэлэлцэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан 5 нөхцөл байдлуудыг хянаж үзэхэд дээрх нөхцөл байдлуудыг аль нэг нь хангагдаагүй гэх үндэслэл тогтоогдоогүй тул шүүгдэгч Д.Эы гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн зохих зүйл, заалтуудыг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх тухай шийдвэр гаргах боломжтой гэж дүгнэлээ.

 

Гэм буруугийн болон хууль зүйн дүгнэлт

Шүүгдэгч Д.Эы 2021 оны 11 дүгээр сарын 23-нд Төв аймгийн Батсүмбэр сумын Мандал 1 дүгээр багт А.Аийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдсон гэж үзсэн.

 

            Гэм буруугийн болон хууль зүйн талаар шүүх хуралдааны дүгнэлт танилцуулах шатанд:

            Улсын яллагч Э.Уранчимэг:

            ...Өнөөдрийн шүүх хуралдаанд Төв аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Э.Уранчимэг би прокурорын тухай хуулийн 17, 19 зүйл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7, 35.24 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг удирдлага болгон Эрүүгийн хуулийн тусгай ангийн Эрүүгийн хуулийн тусгай 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  гэмт хэрэг үйлдсэн Д.Эд холбогдох эрүүгийн хэрэгт улсын яллагчаар оролцож дараах гэм буруугийн дүгнэлтийг гаргаж байна. Шүүгдэгч Д.Э нь Төв аймгийн Батсүмбэр сумын Мандал 1 дүгээр багт 2021 оны 11 дүгээр сарын 23-нд А.Аийг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдож байна. Иймд шүүгдэгч Д.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг гаргаж байна. Хохирогч А.А нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдэгдсэн. Энэ шүүх хуралдаанаар шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй байна... гэсэн дүгнэлтийг,

 

            Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Энх-Амгалан:

            ...Миний үйлчлүүлэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Хохирогч А.А нь гомдол саналгүй гэж мэдэгдсэн... гэсэн дүгнэлтийг,

 

            Шүүгдэгч Д.Э:

            ...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна... гэсэн дүгнэлтийг тус тус гаргадаг.

 

Учир нь шүүгдэгч Д.Э нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, шинжээчийн дүгнэлт, хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтаар давхар нотлогдож байх тул түүнийг яллах нь зүйтэй гэж үзэн шийтгэх тогтоолын үндэслэл болгож шийдвэрлэлээ.

 

Өөрөөр хэлбэл гэм буруугаа хүлээн зөвшөөрнө гэдэг нь тухайн гэм буруутай этгээд нийгэмд аюултай гэм буруутай үйлдлээ, хэргийн зүйлчлэлийг, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг, хууль зүйн үр дагаврыг тус тус хүлээн зөвшөөрсөн байх бөгөөд шүүгдэгч Д.Э дээрх нөхцөлүүдийг хүлээн зөвшөөрч байгаагаа шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээрээ илэрхийлдэг.

                            

Прокуророос шүүгдэгч Д.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан...” гэж яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Эрүүгийн хуульд гэмт хэрэг гэдэг ойлголтыг мөн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно”... гэж,

2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно”.:. гэж тус тус хуульчилсан.

 

Үүнээс үзэхэд хохирол, хор уршиг учирсан эсэхээс үл хамааран үйлдсэн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг,

мөн нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг тус тус гэмт хэрэгт тооцохоор байна.

 

Шүүгдэгч Д.Эы холбогдсон тухайн гэмт хэрэг нь “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг”-т хамаарах бөгөөд шүүгдэгч Д.Э нь хохирогч А.Аийг толгойн тус газар нь цохиж, зодох сэдэлт, санаа зорилго төрж, улмаар хохирогчийн эрүүл мэндийн халдашгүй байдалд халдаж зодсон байна.

 

Эрүүгийн хуульд хуульчлагдсан “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг” гэмт хэрэг нь гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох ба хөнгөн, хүндэвтэр, хүнд гэсэн хохирлын аль нэг нь заавал учирсан байхыг шаардсан материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм.

 

Гэхдээ хохирол учруулсан үйлдэл, эс үйлдэхүй болгон гэмт хэрэгт тооцогдохгүй.

Учир нь нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний эрүүл мэндэд хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох ба хөнгөн, хүндэвтэр, хүнд гэсэн хохирлын аль нэг нь учраагүй бол Зөрчлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний биед хохирол учруулахгүйгээр халдаж, зодсон бол” гэсэн зөрчлийн хэрэг болно.

 

Энэ хэргийн тухайд шүүгдэгч Д.Э нь хохирогч А.Аийн толгойн тус газар нь төмрөөр цохиж зодсоны улмаас хөнгөн гэмтэл буюу хөнгөн хохирол учирснаараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангасан, материаллаг бүрэлдэхүүнтэй, төгссөн гэмт хэрэг болж байна.

 

Тэрээр хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдаж зодож, цохиж буй энэхүү өөрийн үйлдлээ хууль бус шинжтэйг мэдсээр байж хүсэж хийсэн, хохирогчийн эрүүл мэндэд зулайн хуйханд шарх, зулайн хуйханд доор цусан хураа, зүүн даланд цус хуралт бүхий хөнгөн гэмтэл учирсан хохирол, хор уршигт зориуд хүргэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэр бөгөөд хохирогчид учирсан хөнгөн гэмтэл нь шүүгдэгчийн санаатай үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.

 

Иймд шүүгдэгч Д.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч Д.Эы гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч А.Аийн биед зулайн хуйханд шарх, зулайн хуйханд доор цусан хураа, зүүн даланд цус хуралт бүхий хөнгөн хохирол учирсан байна. 

    

Хохирогч А.А нь шүүгдэгч Д.Эаас мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд эрүүл мэндэд учирсан эмчилгээний зардалд нэхэмжилсэн зүйлгүй, шүүгдэгч Д.Э нь хохирол төлбөрт 358.000 төгрөг төлсөн, хохирогч А.А нь шүүгдэгч Д.Э гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болох нь түүний хохирогчоор өгсөн мэдүүлэг, шүүх хуралдааны товыг хохирогчид мэдэгдэж утсаар ярьсан тэмдэглэл болон хавтас хэргийн 59 дүгээр хуудсанд авагдсан хохирогчийн хүсэлт зэргээр нотлогдож байна.

 

Иймд шүүгдэгч Д.Эыг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс тооцож гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:  

            Эрүүгийн хариуцлага болох ял шийтгэлийн талаар шүүх хуралдааны дүгнэлт танилцуулах шатанд:

            Улсын яллагч Э.Уранчимэг:

            ...Шүүхээс шүүгдэгч Д.Эыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй байна. Шүүгдэгч Д.Эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох торгуулийн ял оногдуулах саналтай байна. Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө болон эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Д.Эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээх саналыг тус тус гаргаж байна... гэсэн дүгнэлтийг,

 

            Шүүгдэгийн өмгөөлөгч Ж.Энх-Амгалан:

            ...Улсын яллагчийг саналыг дэмжиж байна... гэсэн дүгнэлтийг,

 

            Шүүгдэгч Д.Э:

            ... Улсын яллагчаас оногдуулсан ялыг хүлээн зөвшөөрч байна... гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан болно.

 

Шүүх шүүгдэгч Д.Эд хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахдаа хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөнийг тус тус хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, хувийн байдлыг харгалзан үзэхээс гадна үйлдсэн гэмт хэрэгт чин санаанаас гэмшиж, анхнаасаа гэм буруугийн талаар маргахгүй хүлээн зөвшөөрч хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж, улсын яллагчийн санал болгосон ялыг хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан прокурорын саналын хүрээнд эрх зүйн байдлыг нь дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй гэж дүгнээд долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгийн торгох ялаар тогтоож шийдвэрлэлээ.     

 

Шүүхээс шүүгдэгч Д.Эд торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийг биелүүлэх хугацааг шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломж зэргийг харгалзан хэсэгчлэн төлүүлэх шаардлагагүй гэж үзэж,  

 

шүүгдэгч Д.Эд оногдуулсан долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгийн торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд буюу шүүхээс тогтоосон дээрх 90 /ер/ хоног буюу 3 /гурав/ сарын хугацаанд биелүүлэхийг, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэх зүйтэй байна

 

оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй байна.

 

Бусад асуудлын талаар

Эрүүгийн 2234000140016 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Д.Э энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, түүнээс тооцон гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж шийдвэрлэсэн болно.    

 

   Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1., 22.4.1., Эрүүгийн хэрэг хянан

шийдвэрлэх тухай хуулийн 17.4., 36.1., 36.2., 36.6., 36.7., 36.8., 36.10,

            36.13., 37.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх

                         хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

                                                   ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ч Д.Эыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

2. Шүүгдэгч Ч Д.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй. 

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ч Д.Эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгийн торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлэхийг, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгж буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч Ч Д.Эд шүүхээс оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.  

 

5. Эрүүгийн 2234000140016 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Ч Д.Э энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, хохирогч А.Ад хохирол төлбөрт 358.000 төгрөг төлсөн, түүнээс тооцож гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

 

6. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ч Д.Эд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.  

 

7. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

           

9. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Ч Д.Эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.       

 

 

 

        

        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Ш.ГАНДАНСҮРЭН