| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нэргүйн Хангал |
| Хэргийн индекс | 102/2017/01528/И |
| Дугаар | 102/ШШ2017/01407 |
| Огноо | 2017-05-15 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2017 оны 05 сарын 15 өдөр
Дугаар 102/ШШ2017/01407
| 2017 оны 05 сарын 15 өдөр | Дугаар 102/ШШ2017/01407 | Улаанбаатар хот |
Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал би Баянгол дүүргийн 3 дугаар хороо, нарны үйлдвэрийн төвийн бүс, Энгельс гудамж, 1 дүгээр байр, 34 тоотод оршин суух, Далай овогт Ням-Очирын Намуундолгион /РД:аю90112988/-д холбогдох 220,743 төгрөг гаргуулахыг хүссэн “Скайтел” ХХК /РД:2576376/-ийн нэхэмжлэлтэй хэргийг хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Н.Намуундолгион нь манай үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч 2014 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр дараа төлбөрт Postpaid VIP үйлчилгээний хэрэглэгч болох хүсэлт гарган гэрээ байгуулж 91112989 дугаар сарын эзэмшигч болсон. Гэтэл Н.Намуундолгион нь гэрээний үүргээ үл биелүүлж 91112989 дугаарын 2015 оны 6 дугаар сарын байдлаарх төлбөр 316,243 төгрөгийг төлөөгүй тул гэрээний 5.1.7-д заасны дагуу үйлчилгээг хаасан. Н.Намуундолгионд төлбөрөө төлөхийг сануулж байсан боловч өнөөдрийг хүртэл төлөөгүй байна. Иймд Н.Намуудолгионоос төлбөрийн үлдэгдэл болох 316,243 төгрөг үүнээс гэрээний 5.1.8-д заасны дагуу барьцаа 100,000 төгрөгийг хасч үлдэгдэл 216,243 төгрөг, нотариатын зардалд 4,500 төгрөг, нийт 220,743 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Номин-Эрдэнэ шүүхэд гаргасан тайлбартаа: “Скайтел” ХХК нь Н.Намуундолгионд холбогдуулан 91112989 дугаарын төлбөр болох 220,743 төгрөгийг нэхэмжилсэн. Н.Намуундолгион нь нэхэмжлэлийн шаардлага 220,743 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан тул нэхэмжлэгч тал нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Скайтел” ХХК нь Н.Намуундолгионд холбогдуулж 220,743 төгрөг гаргуулахаар шүүхэд ханджээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Н.Намуундолгион нь “Скайтел” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох 220,743 төгрөгийг төлж барагдуулсан нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд ирүүлсэн тайлбараар тогтоогдож байна.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч Н.Намуундолгион “Скайтел” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох 220,743 төгрөгийг бүрэн төлж барагдуулсныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 7,272 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, тал хувь болох 3,636 төгрөгийг улсын орлогоос, 3,636 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн албанд даалгасугай.
4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Н.ХАНГАЛ