| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нэргүйн Хангал |
| Хэргийн индекс | 102/2017/01230/И |
| Дугаар | 102/ШШ2017/01362 |
| Огноо | 2017-05-10 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 05 сарын 10 өдөр
Дугаар 102/ШШ2017/01362
| 2017 оны 05 сарын 10 өдөр | Дугаар 102/ШШ2017/01362 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Баянгол дүүрэг, 20 дугаар хороо, 1 дүгээр гудамж, “Бэрэн групп” ХХК-ийн хашаа тоотод оршин суух, Хорчин овогт Бадамсүрэнгийн Батцэцэг /РД:жэ62032202/-ийн
1982 оны 11 дүгээр сарын 04-ний өдрөөс 1985 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд ажилласан байдлаа тогтоолгох хүсэлтийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Б.Батцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар С.Түмэн-Өлзий нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Б.Батцэцэг шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бадамсүрэн овогтой Батцэцэг миний бие 1982 оны 11 дүгээр сарын 04-нд ПСМК-Сот-3 бэрх /Хэнтий аймаг/ дахь будагчаар 1985 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл ажилласан. Миний ажиллаж байсан талаар баримтыг шүүлгэж үзэхэд огт гарч ирэхгүй байна. Одоо би өндөр насны тэтгэвэрт гарах нас болсон боловч ажилласан жил хүрэхгүй байгаа юм. Иймд намайг 1982 оны 11 дүгээр сарын 04-ний өдрөөс 1985 оны 10 дугаар сарын 01-ний хооронд ажиллаж байсан байдлыг минь тогтоож өгнө үү гэжээ.
Шүүх хүсэлт гаргагчийн тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Б.Батцэцэг 1982 оны 11 дүгээр сарын 04-ний өдрөөс 1985 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хандсан ба шүүхээс хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Б.Батцэцэг нь 1982 оны 11 дүгээр сарын 04-ний өдрөөс 1985 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд Бэрхийн уурхайд шавар будагчнаар ажиллаж байсан болох нь түүнд олгогдсон хөдөлмөрийн дэвтэр, гэрч Р.Сайхантуяа, Г.Туул нарын мэдүүлэг, фото зургууд зэрэг баримтуудаар нотлогдож байна.
Иймд шүүх дээрх баримтуудыг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Хорчин овогт Бадамсүрэнгийн Батцэцэгийг 1982 оны 11 дүгээр сарын 04-ний өдрөөс 1985 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд улсад ажиллаж байсан болохыг тогтоож, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг ш үүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Хорчин овогт Бадамсүрэнгийн Батцэцэг нь 1982 оны 11 дүгээр сарын 04-ний өдрөөс 1985 оны 10 дугаар сарын 01-ний хүртэл Бэрхийн уурхайд шавар будагчнаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар хүсэлт гаргагч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.ХАНГАЛ