| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нэргүйн Хангал |
| Хэргийн индекс | 102/2017/01298/И |
| Дугаар | 102/ШШ2017/01260 |
| Огноо | 2017-05-01 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 05 сарын 01 өдөр
Дугаар 102/ШШ2017/01260
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Баянгол дүүрэг, 16 дугаар хороо, туул 14 дүгээр гудамж, 255 тоотод оршин суух, Боржигон овогт Дашдаваагийн Батдэлгэр /РД:чи74082319/-ийн
иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Д.Мартыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Түмэн-Өлзий оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Д.Батдэлгэр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие иргэн Д.Марттай 4 дүгээр станцын ажилчдын байрны засварын ажлыг хийж гүйцэтгэхээр тохиролцож тохирсон хугацаандаа хийж гүйцэтгэсэн. Гэвч хариуцагч болох Д.Март нь 13,250,000 төгрөгийг шууд төлөх боломжгүй байгаа тул 2016 оны 6 дугаар сарын 01-ний дотор төлбөрийг бүрэн төлж барагдуулах тухай гэрээг бичгээр байгуулж нотариатаар гэрчлүүлсэн. Хэрэв гэрээнд заасан хунацаанд төлбөр төлөгдөөгүй тохиолдолд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дугаар зүйлд заасныг үндэслэн хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги тооцохоор гэрээнд зааж тохирсон. Хариуцагч Д.Март нь тохиролцсон хугацаандаа төлбөрийг төлж алданги 6,617,500 төгрөг, нийт 19,582,000 төгрөгийг Д.Мартаас гаргуулахаар Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч Д.Март нь хаягтаа оршин суудаггүй болох нь Сонгинохайрхан дүүрэгийн 21 дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдож, хэргийг хэрэгсэхгүй болгосон. Иймд Даваажав овогтой Мартыг эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Д.Батдэлгэр шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Д.Батдэлгэр миний бие хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Д.Мартыг эрэн сурвалжлуулах тухай өргөдөл гаргасан юм. Иймд шүүх хуралдааныг 2017 оны 5 дугаар сарын 01-ний өдөр товолсон юм. Уг шүүх хуралдаанд миний бие Д.Батдэлгэр нь өөрийн биеэр оролцох боломжгүй тул хуульд заасны дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Д.Батдэлгэр нь иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Д.Мартыг эрэн сурвалжлуулахаар шүүхэд ханджээ.
Д.Батдэлгэр нь хариуцагч Д.Мартад холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 19,852,500 төгрөг гаргуулахаар Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч “хариуцагчийн хаяг тодорхойгүй” гэсэн үндэслэлээр тус шүүхийн шүүгчийн 2017 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 184/ШЗ2017/02542 дугаар захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгосон байна.
Иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Д.Мартыг эрэн сурвалжлуулах шаардлага Д.Батдэлгэрт бий болсон болох нь дээрх шүүгчийн захирамжаар тогтоогдож байх тул хүсэлтийг хангах нь зүйтэй байна.
Иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Д.Мартыг эрэн сурвалжилж, оршин байгаа газрыг нь тогтоон баримтжуулан, хаягийн талаарх мэдээллийг хүсэлт гаргагч Д.Батдэлгэрт мэдэгдэхийг Баянгол дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст даалгав. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг баримтлан иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Боржгин овогт Даваажавын Март /РД:хп77030800/-ыг эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т заасныг баримтлан Д.Мартыг эрэн сурвалжилж, оршин байгаа газрыг нь тогтоож баримтжуулан, хүсэлт гаргагчийн Д.Батдэлгэрт мэдэгдэхийг Баянгол дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
Нэхэмжлэгч: Боржигон овогт Дашдаваагийн Батдэлгэр /РД:чи74082319/ /утас:91918653, 99997975/ Хаяг: Баянгол дүүрэг, 16 дугаар хороо, туул 14 дүгээр гудамж, 255 тоот Утас: 9191-8653, 9999-7975
Хариуцагчаар оролцвол зохих этгээд Боржгин овогт Даваажавын Март /РД:хп77030800/ Хаяг: Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Аюуш 16 дугаар гудамж, 5 тоот
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.ХАНГАЛ
| ||||
| |