| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Шагдарсүрэнгийн Гандансүрэн |
| Хэргийн индекс | 176/2021/0195/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/47 |
| Огноо | 2022-02-07 |
| Зүйл хэсэг | 24.6.2.3., 10.6.1., |
| Улсын яллагч | Х.Оюунцэцэг |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 02 сарын 07 өдөр
Дугаар 2022/ШЦТ/47
2022 02 07 2022ШЦТ/47
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж,
нарийн бичгийн дарга Д.Сүхням,
улсын яллагч Х.Оюунцэцэг,
шүүгдэгч Н.Э, түүний өмгөөлөгч Г.Анхбаяр,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.О, түүний өмгөөлөгч И.Болдбаатар /хоёулаа онлайнаар/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,
Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн 24.6 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.3 дах хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б Н.Эд холбогдох 2134000000069 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд 1989 оны 6 дугаар сарын 15-ны өдөр төрсөн, 31 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт,
урьд Хэнтий аймгийн сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн 39 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн албадан ажил хийлгэх ялаар шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, дугаарын регистртэй, Б Н.Э,
Холбогдсон хэргийн талаар
/Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Яллагдагч Н.Э нь 2021 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Төв аймгийн Мөнгөнморьт сумын Жаргалант 1 дүгээр багийн нутаг “Төгрөг” гэх газарт байх ууланд самар түүх явцдаа гал түлэх зорилгоор түлээний мод хөрөөдөн унагах үед Л.Сэмжид нь модонд дарагдаж нас барсан. Өөрөөр хэлбэл бусдын амь насыг болгоомжгүйгээр хохироосон,
Мөн 2021 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Төв аймгийн Мөнгөнморьт сумын Жаргалант 1 дүгээр багийн нутаг “Төгрөг” гэх хан хэнтий улсын тусгай хамгаалалттай газрын ойд самар түүх явцдаа гал түлэх зорилгоор 15 метрийн урттай 2 ширхэг шинэс модыг зохих зөвшөөрөлгүйгээр бэлтгэж, экологи эдийн засагт 455.368 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт
шүүгдэгч Н.Э:
...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Нэмж ярих зүйлгүй... гэж,
амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.О:
...Хэргийн материалтай танилцах гээд Төв аймагт очих үед хариуцсан цагдаа нь байгаагүй болохоор зарим зүйлийг асууж тодруулж чадаагүй. Ээжийн найзаас энэ хэрэг болсон талаар сонссон. Ажлын үеэр Баяртуяа гэдэг хүн уулнаас буугаад ирсэн байсан. Бид нар хэрүүл хийдэггүй сайхан харилцаатай байсан гэж хэлсэн. Цагдаад өгсөн мэдүүлгээс тулгаад үзэхэд өөр болсон байсан. Ямар ч сүлжээгүй газар байдаг гэсэн хэрнээ өөр хүний мэдүүлгээс өөр отог дээр очиж хүний утсаар ярьж Мөнгөнморьт сумын цагдаад мэдэгдсэн гэж мэдүүлсэн байдаг. 01 сарын 15-нд Баяртуяа гэдэг эгч суманд ирчихсэн явж байсан. Гэтэл өөрөө би 01 сарын 16-нд ирсэн гэж бид нарт хэлсэн. Манай бага дүү 8 настай. Бид нар дөрвүүлээ амьдардаг байсан. Ээж бүх юмыг зохицуулж мөнгө төгрөг олдог байсан. Бага дүүгээ 18 нас хүртэл хувцас, хоолоор нь хангуулах хүсэлт гаргасан. Хэргийг үнэн зөвөөр шийдвэрлүүлэхийг хүсэж байна. Хэргийн дахин шалгуулах саналтай байгаа... гэж тус тус мэдүүлжээ.
Үйл баримтын талаар:
Эрүүгийн 2134000000069 дугаартай хэрэгт гэмт хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн нотлох баримтуудаас шүүгдэгч Н.Эгийн 2021 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Төв аймгийн Мөнгөнморьт сумын Жаргалант 1 дүгээр багийн нутаг “Төгрөг” гэх газарт Хан Хэнтий ууланд самар түүх явцдаа гал түлэх зорилгоор түлээний мод хөрөөдөн унагах үед Л.Сэмжид нь модонд дарагдаж нас барсан. Өөрөөр хэлбэл бусдын амь насыг болгоомжгүйгээр хохироосон,
Мөн 2021 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Төв аймгийн Мөнгөнморьт сумын Жаргалант 1 дүгээр багийн нутаг “Төгрөг” гэх хан хэнтий улсын тусгай хамгаалалттай газрын ойд самар түүх явцдаа гал түлэх зорилгоор 15 метрийн урттай 2 ширхэг шинэс модыг зохих зөвшөөрөлгүйгээр бэлтгэж, экологи эдийн засагт 455.368 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт дараах
гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 1 дүгээр хуудас/,
хэргийн газар үзлэг хийсэн ...Хэрэг учрал болсон гэх газар нь Төв аймгийн Мөнгөнморьт сумаас зүүн хойшоо 170 км орчим зайд байв. Уг газар нь битүү модоор хүрээлэгдсэн, газрын хөрс цасаар хучигдсан, өвс шарлаж налж хатсан байв ... талийгаачийн анх модонд даруулж унасан, талийгаачийн толгой байсан гэх газрыг Б1 үсгээр тэмдэглэж Н.Эгээр заалгуулж гэрэл зургаар бэхжүүлэв..." гэх тэмдэглэл, үзлэгийн явцад бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 03-14 дүгээр хуудас/,
цогцсонд үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн явцад бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 15-20 дугаар хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 43 тоот шинжилгээнд ирүүлсэн ...цамцанд 1.2х0.3см, 2.5х0.3см сэмэрч урагдсан гэмтэл, 4х0.1 см сэмэрч урагдсан гэмтэл 0.7х0.2см, 2х0.2см. 0.6х0.2см, 5x0.2см. 0.9х0.2см, сэмэрч урагдсан гэмтсэн 0.6х0.4см цоорсон гэмтэл, 3х0.4см, 2х5см, 0.5смх0. 1см сэмэрч урагдсан гэмтэл, майканд 1.5х1.3 см цоорсон гэмтэл, женсэн өмдөн 40см ханзарсан гэмтэл, 17.5x17 см өнцөглөсөн хэлбэртэй гогдож урагдсан гэмтэл, 5х0.4 см сэмэрч урагдсан гэмтэл, 30 см сэмэрч урагдсан гэмтэл, 4х0.3 см сэмэрч урагдсан гэмтэл, 5.5х0.5см сэмэрч урагдсан гэмтэл, 23.5х3.5 см өнцөглөсөн хэлбэртэй гогдож урагдсан гэмтэл, хөхний даруулганд 2.5см сэмэрч ханзарсан гэмтэл тус тус үүссэн байна. Шинжилгээнд ирүүлсэн цамцанд үүссэн 1.2х0.3cм, 2.5х0.3см сэмэрч урагдсан гэмтэл, 4х0.1см урагдсан гэмтэл, 0.7смх0.2см, 2см х0.2см х0.6см х 0.2 см, 5x 0.2см, 0.9см х0.2 см сэмэрч урагдсан гэмтэл, 0.6 х 0,4 см цоорсон гэмтэл, 3х0.4см, 2х5 см 0.5см х0.1 см сэмэрч урагдсан гэмтэл, майканд үүссэн нь 1.5 см х 1.3 см. 1х 0.4см цоорсон гэмтлүүд нь эдэлгээний явцад үүссэн хуучин гэмтлүүд байна. Харин женсэн өмдөнд үүссэн 4 см ханзарсан гэмтэл, 17.5х17 см өнцөглөсөн хэлбэртэй гогдож урагдсан гэмтэл, 5x0.4см сэмэрч урагдсан гэмтэл, 30см сэмэрч урагдсан гэмтэл, 4х0.3см сэмэрч урагдсан гэмтэл, 5.5смх0.5 см сэмэрч урагдсан гэмтэл, 23.5х3.5 см өнцөглөсөн хэлбэртэй гогдож урагдсан гэмтэл, хөхний даруулганд үүссэн 2.5см сэмэрч ханзарсан гэмтлүүд нь нэгээс дээш удаагийн татаж чангаах хүч болон хатуу гадаргуутай харилцан үйлчилсний улмаас шинээр үүссэн гэмтлүүд байна... /хх-н 69-72 дугаар хуудас/,
шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 2 дугаар сарын 04-ны өдрийн 09 тоот ...1.Талийгаач Л.Сэмжидийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр дээрх оношинд дурдсан гэмтлүүд тогтоогдлоо. 2.Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн нэг болон түүнээс дээш удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна. 3. Амь хохирогч Л.Сэмжид нь хүзүүний 1,2 дугаар нугалам, сээрний 9, 10 дугаар нугалмуудын нугас тасарч нас баржээ. 4. Амь хохирогч Л.Сэмжидийн цусанд спиртийн болон мансууруулах бодис илрээгүй. 5. Амь хохирогч Л.Сэмжидийн үтрээнээс авсан арчидасаас эр бэлгийн эс илрээгүй... /хх-н 91-92 дугаар хуудас/,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Оийн ...2020 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр намайг Улаанбаатар хотод байх үед манай ээж Л.Сэмжид нь өөрийнхөө дугаараас миний дугаар луу өглөөний 9 цагт залгаж “ээж нь самарт явахаар боллоо, шинэ жилийн өмнө ирнээ” гэхээр нь би “хэн хэний хамтаар явах гэж байгаа юм бэ” гэхэд ээж “Баяртуяа, Баяртуяагийн аав, ах нартай нь хамт явнаа” гэж хэлсэн. Ингээд л тэр өдрөө самарт явсан байсан. Би тухайн үед ээжээс хаашаа ямар газар луу явах гэж байгаа асуугаагүй. Тэгээд 2020 оны 12 дугаар сарын сүүлээр шинэ жил болохын өмнө манай ээжтэй хамт хуваариа юм хийдэг байсан Болормаа эгчийн нөхөртэй таарч “ээж нь сайн явж байгаа, цаашаа их самартай газар луу явна” гэсэн сураг сонсогдсон гэж хэлж байсан. Ингээд сураггүй байж байгаад 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 14 цагийн орчимд Баяртуяа эгч залгаад ээж нь үлдсэн, эгч нь сумын төв рүү очиж явна, ээж чинь зээлийн эргэн төлөлтийн 210.000 төгрөгийг намайг хийчихээрэй гэсэн юм гээд миний дансны дугаарыг аваад над руу 210.000 төгрөг шилжүүлсэн... ...бидний хувьд гомдолтой байна... /хх-н 36-37 дугаар хуудас/,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Лхамсүрэнгийн ...Би талийгаач Сэмжидийн төрсөн ээж нь байгаа юм. Л.Сэмжид нь 1980 оны 8 дугаар сарын 10-ны өдөр төрсөн..., Л.Сэмжид нь хувиараа бизнес эрхэлдэг хүн байсан. Л.Сэмжид нь Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд охин О, Анхчимэг, хүү Отгонтөгс нарын хамт амьдардаг байсан. Том охин нь 20 настай Улаанбаатар хот Анагаахын шинжлэх ухааны их сургуульд сурдаг. Харин Анхчимэг нь Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд сурдаг одоо 11 дүгээр ангийн хүүхэд байгаа юм. Харин хүү Отгонтөгс нь 2 дугаар ангийн хүүхэд байгаа юм. Би гомдолтой байна. Манай охин Төрийн банк болон Вишнфанд ББСБ-д зээл авсан байсан уг зээлүүдийг буруутай этгээдээр төрүүлмээр байна. Оршуулгын зардалд нийт 5 сая гаран төгрөг болсон. Эдгээр зүйлүүдийг нэхэмжилж байна. Мөн том охин Оийн сургалтын төлбөрийг ээж Сэмжид нь төлдөг байсан болохоор сургалтын төлбөрийг нь цаашид төлүүлмээр байна... /хх-н 41 дүгээр хуудас/,
гэрч Б.Баярбаатарын ...2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн орой 20 цагийн үед Энхчимэг, Чулуунбат бид нар 14 ширхэг шуудай самар ачаад Багануур дүүрэг явсан. Гурав хоноод 4 дэх өдрийнхөө орой эргээд яваад ирсэн чинь манай аав Болд нэгийгээ модонд даруулаад нас барсан гээд байж байсан. Э мод хөрөөдөөд байж байхад талийгаач хажууд нь зогсож байсан. Мод унах үед талийгаач доор явж байгаад модны үзүүрт цохиулж нас барсан гэж Э болон аав Болд нар ярьсан... /хх-н 51-52 дугаар хуудас/,
гэрч О.Чулуунбатын ...би зүүн хойшоо харсан чинь отогны зүүн хойд талд хэдэн шуудайтай самарны зүүн хойд талд майхан шиг зүйл барьчихсан тэр дотор талийгаач байгаа гэж надад хэлсэн би очиж хараагүй надад Э, Болдоо талийгаач бид 3 түлээний мод хөрөөдөж байхад хажууд талийгаач зогсож байснаа гэнэт алга болсон. Тэгээд хартал мод унаж байсан газарт зогоож байсан. Тэгээд холдоорой гэж хэлсэн чинь модонд нь хөл нь орооцолдож унаад араас нь мод талийгаачийн дээрээс дарж унаад нас барсан гэж хэлсэн байсан... /хх-н 56-57 дугаар хуудас/,
гэрч Д.Болдын ...2021 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр өдөржин балган дотроо хэвтэж байгаад 15 цагийн үед босоод цай ундаа ууж дуусаад Э “хуурай мод унагая нойтон модтой гал олигтой асахгүй байна” гээд Э талийгаач Сэмжид бид 3 балганаас цуг гарсан. Дараа нь Э хөрөөгөө балганы хойд талаас аваад балганы зүүн хойд дээр байсан модыг хөрөөдөж үзье гээд Э, талийгаач Сэмжид нар явсан. Дараа нь харсан Э модоо хөрөөдөж, харин талийгаач Сэмжид Эгийн ард зогсож байсан. Дараа нь Э мод уналаа холдоорой гээд хашгирахаар нь хартал талийгаач Сэмжид доор балганы зүүн хойд талд байх шуудайтай самарнуудын хойд талд зогссон. Талийгаач байж бай гээд хэлж байсан. Тэгэхээр нь би юун байж бай вэ наад мод чинь ойчлоо чамайг хүлээхгүй шүү дээ гэж хэлтэл мод унаад ирсэн. Тэгтэл талийгаач холдох гэтэл талийгаач өөрөө халтираад унасан араас нь мод дараад унасан. Тэгэхээр нь Э бид хоёр гүйгээд яваад очсон чинь царай нь хөхөрсөн амьсгалахгүй, талийгаачийг дуудаад хариу хэлэхгүй байсан. Тэгээд би Эд нас барсан байна гэж хэлээд балганаас гудас авчирч дэвсээд улаан хөнжил дээгүүр нь бүтээгээд тэгээд гадуур нь майхан шиг юм босгоод хучаад орхисон... /хх-н 58-60 дугаар хуудас/,
гэрч Б.Энхмэндийн ...2021 оны 01 дүгээр сарын 18-ны үүрээр отог дээрээ очсон. Тэгтэл Болд ах Э хоёр баларсаан гэсэн тэгэхээр нь яасан бэ гэж асуусан чинь нэгийгээ модонд цохиулсан гэхээр нь тэгээд яасан гэхэд нас барсан гэхээр нь хэзээ гэхэд Сэмжидийг 2021 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр гэж хэлсэн. Э мод хөрөөдөж унах гэж байхад нь талийгаач Сэмжид хажууд нь байж байсан. Харин мод унах үед талийгаач Сэмжид нь мод унаж байсан зүгт байхаар нь Э холдоорой гэж хэлсэн чинь талийгаач Сэмжид холдож чадахгүй халтирч унаад модонд цохиулаад нас барсан гэж хэлсэн... /хх-н 61-63 дугаар хуудас/,
гэрч Б.Баяртуяагийн ...2021 оны 01 дүгээр сарын 18-ны орой 17 цагийн орчимд аав Болд залгаад хамт явсан найз чинь модонд дарагдаад өөд болчихлоо ар гэрийнхэнд нь хэлээрэй гэж хэлсэн... /хх-н 65-67 дугаар хуудас/,
гэрч Н.Эгийн ...Болд ах, талийгаач Сэмжид бид 3 балганаас цуг гарсан...би балганы гадна байсан улаан хүрэн өнгийн цахилгаан хөрөөг аваад балганы зүүн талд байсан модыг унагаад голоор нь тасдаад 3 ширхэг хэрчим авсан чинь нойтон мод байсан...нойтон мод асахгүй гээд өөр хуурай мод унага гэж талийгаач хэлээд харин Болд ах миний унагасан модноос 1 хэрчим аваад шөнө галдаа хийнэ гэж байсан...би хөрөөгөө асаагаад модыг хөрөөдөж эхэлсэн дараа нь мод унах дөхөөд ирэхээр нь хөрөөгөө модноос салгаад модноосоо холдоод зогсож байтал талийгаач Сэмжид хөрөөдөж байсан модны дор балганы зүүн хойд талд байх шуудайтай самарнуудын хойд талд зогсож байхаар нь холдооч оо мод уналаа гэж хашгирч хэлсэн чинь талийгаач Сэмжид байж бай гэж хэлж байсан, тэгэхэд нь Болд ах хурдан холдооч ээ наад мод чинь чамайг хүлээхгүй ш дээ гэж хэлэхэд салхи гараад миний хөрөөдсөн байсан модыг унагасан, тэгтэл талийгаач Сэмжидийг мод дараад унасан... /хх-ийн 48-50 дугаар хуудас/,
яллагдагч Н.Эгийн ...2021 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр би Төв аймгийн Мөнгөнморьт сумын Жаргалант 1 дүгээр багийн нутаг “Төгрөг” гэх газарт уулын модонд самар түүж байгаад түлээний мод унагах гээд мод хөрөөдөж байхад миний ард Л.Сэмжид зогсож байсан. Дараа мод хөрөөдөж дуусаад мод унах гэж байх үед миний ард зогсож байсан Л.Сэмжид доод талд мод унах чигт зогсож байхаар нь би мод уналаа холдооч ээ гээд хэлсэн чинь Л.Сэмжид холдож чадахгүй модонд даруулж нас барсан... /хх-н 125-126 дугаар хуудас/,
хэргийн газар үзлэг хийсэн ...модны хожуулыг хэмжиж үзэхэд 19.10 см байв. Уг модны хожуулыг 4 дугаарын тоогоор тэмдэглэж мод хөрөөдөж унагасан гэх Н.Эгээр заалгуулж гэрэл зургаар бэхжүүлэв. Уг 4 дугаарын модны хожуулын тойргийн хэмжээ нь 55см, өндөр 1.16см байв...талийгаачийн дээр дарж унасан гэх модны бүдүүн үзүүр хэсгийн өргөн нь 52 см үзүүр буюу нарийн хэсгийн өргөн нь 32 см, модны нийт урт нь 15 метр байв..." гэх тэмдэглэл, үзлэгийн явцад бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 3-5, 12-14 дүгээр хуудас/,
шинжээчийн 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн № 04 дугаартай ...Модонд хийсэн үзлэг олон фото зургаар баталгаажуулсан 15 метрийн урттай 2 ширхэг шинэс модны эзлэхүүнийг бөөрөнхий модон материал, эзлэхүүн хурд MNS2379-2010 стандартыг үндэслэн нягт шоо метрээр бодоход 1.5 м болж байна. Тус модны экологи-эдийн засгийн үнэлгээг БОАЖС-ын 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн А/176-р тушаалын нэгдүгээр хавсралтаар "Ойн сангийн нэг шоометр экологи-эдийн засгийн үнэлгээний дагуу тооцоход 1.5м3 *188655*1.8=455.368 төгрөг болж байна.... гэх дүгнэлт /хх-ийн 105 дугаар хуудас/,
иргэний нэхэмжлэгч С.Данчойндогийн ...Экологи эдийн засгийн үнэлгээ буюу хохирлоо барагдуулах юм бол гомдол caнaл байхгүй... /хх-ийн 46 дугаар хуудас/,
гэрч Б.Энхмэндийн ...Э мод унагаж нөгөө хэд нь хагалж байгаа харагдаж байсан. Мод бэлдэхдээ отогийнхоо ойр хавиас хуурай мод харж байгаад унагаж бэлддэг байсан. Эгээс өөр хүн хөрөө барьдаггүй. Уг хөрөө нь Эгийн хөрөө байгаа юм... /хх-ийн 61-63 дугаар хуудас/,
гэрч Н.Эгийн ...Болд ах, талийгаач Сэмжид бид 3 балганаас цуг гарсан...би балганы гадна байсан улаан хүрэн өнгийн цахилгаан хөрөөг аваад балганы зүүн талд байсан модыг унагаад голоор нь тасдаад 3 ширхэг хэрчим авсан чинь нойтон мод байсан...нойтон мод асахгүй гээд эер хуурай мод унага гэж талийгаач хэлээд харин Болд ах миний унагасан модноос 1 хэрчим аваад шөнө галдаа хийнэ гэж байсан .. .би хөрөөгөө асаагаад модыг хөрөөдөж эхэлсэн... /хх-ийн 48-50 дугаар хуудас/,
гэрч Д.Болдын ...Мод байнга Э хөрөөдөж унагадаг. Эгээс өөр хөрөө барьж чадахгүй хүн байхгүй...өөр хөрөө барих хүн байхгүй... /хх-ийн хуудас/,
яллагдагч Н.Эгийн "...манай балган түлээгүй болчихсон байсан болохоор хуурай мод хөрөөдөж түлээтэй болох гэж юмаа ... би урьд өмнө балганаас хол газар мод хөрөөдөн унагаж, галаа тулж байсан. Тухайн өдөр балганы хажуунаас 2 ширхэг мод унагасан. Өмнө мод унагаж байсан газруудаа зааж хэлж мэдэхгүй байна. Учир нь маш ширүүн ой модтой газар учраас мэдэхгүй гэсэн мэдүүлэг болон шүүгдэгч Н.Эгийн хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх-ийн 154, 172-175 дугаар хуудас/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.
Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.
Гэм буруу болон хууль зүйн дүгнэлт:
Шүүгдэгч Н.Э нь 2021 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Төв аймгийн Мөнгөнморьт сумын Жаргалант 1 дүгээр багийн нутаг “Төгрөг” гэх газарт байх ууланд самар түүх явцдаа гал түлэх зорилгоор түлээний мод хөрөөдөн унагах үед Л.Сэмжид нь модонд дарагдаж нас барсан. Өөрөөр хэлбэл бусдын амь насыг болгоомжгүйгээр хохироосон,
Мөн 2021 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Төв аймгийн Мөнгөнморьт сумын Жаргалант 1 дүгээр багийн нутаг “Төгрөг” гэх хан хэнтий улсын тусгай хамгаалалттай газрын ойд самар түүх явцдаа гал түлэх зорилгоор 15 метрийн урттай 2 ширхэг шинэс модыг зохих зөвшөөрөлгүйгээр бэлтгэж, экологи эдийн засагт 455.368 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдсон гэж үзсэн.
Гэм буруугийн болон хууль зүйн талаар шүүх хуралдааны дүгнэлт танилцуулах шатанд:
Улсын яллагч Х.Оюунцэцэг:
...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэрэг үйлдсэн Н.Эд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд улсын яллагчаар оролцож дараах гэм буруугийн дүгнэлтийг гаргаж байна. Шүүгдэгч Н.Э нь 2021 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Төв аймгийн Мөнгөнморьт сумын Жаргалант 1 дүгээр багийн нутагт Төгрөг гэх ууланд самар түүх явцдаа гал түлэх зорилгоор түлээний мод хөрөөдөн унагах үед Сэмжид нь модонд дарагдаж нас барьсан. Өөрөөр хэлбэл бусдын амь насыг болгоомжгүйгээр хохироосон. Мөн 2021 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Төв аймгийн Мөнгөнморьт сумын Жаргалант 1 дүгээр багийн нутагт Төгрөг гэх Ханхэнтий уулсын тусгай хамгаалалттай газрын ойд самар түүх явцдаа гал түлэх зорилгоор 15 метр урттай хоёр ширхэг шинэс модыг зохих зөвшөөрөлгүйгээр бэлтгэж экологи эдийн засагт 455.368 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна. Иймд шүүгдэгч Н.Эг хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон, мөн улсын тусгай хамгаалалттай газрын ойд зохих зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг гаргаж байна. Хохирол төлбөрийн хувьд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс 9.819.500 төгрөгийн хохирлыг баримтыг гаргаж өгсөн. Шүүгдэгч Н.Эгийн хувьд хохирогчид 5.320.000 төгрөгийг төлсөн. Бусад нотлох баримтуудыг хувьд амь хохирогчийн банкнаас авсан зээл, банк бус санхүүгийн байгууллагаас авсан зээлүүдийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нэхэмжилсэн. Эдгээрийг өмнө нь анхан шатны шүүхээс нотлох баримтын шаардлага хангахгүй гэж үзэж хэрэгсэхгүй болгосон. Өнөөдрийн шүүх хуралдаанаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон өмгөөлөгч нар тэжээгчээ алдсаны тэтгэмжийг нэхэмжилж байна. Тэжээгчээ алдсаны тэтгэмжийг өнөөдрийн шүүх хуралдаанаар гаргуулах боломжгүй байна. Яагаад гэвэл тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүүг тооцох нотлох баримт хангалтгүй байгаа учраас нотлох баримтаа бүрдүүлэн тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүүг иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээх саналтай байна. Экологи эдийн засагт учирсан хохирол болох 455.388 төгрөгийг 3 дахин нэмэгдүүлж 1.366.100 төгрөгийг шүүгдэгчээс төлсөн талаарх баримт хэрэгт авагдсан учраас экологи эдийн засаг учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан байна. Энэ хэрэг эд мөрийн баримтаар хураагдан ирсэн улаан өнгийн цахилгаан хөрөөг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар устгахын эрх бүхий байгууллагад даалгах саналыг гаргаж байна... гэсэн дүгнэлтийг,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч И.Болдбаатар:
...Мөрдөн байцаалтад буцааж өгнө үү гэсэн байр суурьтай байна. Нотолбол зохих асуудлууд бүрэн нотлогдоогүй байна. Хэргийг шалгасан хавтаст хэргийн материалыг үзэх юм бол хүний амь нас хохирсон онц ноцтой гэмт хэргийг шалгаж байгаа ажиллагаа хангалтгүй. Маш нарийн тал бүрээс нь шалгах ёстой байсан. Гэтэл ингэж шалгаагүй учраас эргэлзээ төрж байна. Нөгөө талаар хавтаст хэрэгт авагдчихаад байгаа ДНК-ийн шинжилгээ авагдчихаад байхад энэ баримт нь хаашаа алга болсон бэ. Энэ нь хэнтэй холбоотой юм. Яагаад алга болсон бэ гэдгийг шалгуулмаар байна. Мөрдөн байцаалтын ажиллагааг дахин хийлгээд эргэлзээ бүхий асуудлуудыг шалгаад тогтоочих юм бол дараагийн асуудлыг яръя гэж бодож байсан. Ийм учраас хэргийн мөрдөн байцаалтад буцаагаад дахин шалгуулж өгнө үү... гэсэн дүгнэлтийг,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.О:
...Өмгөөлөгчтэй санал нэг байна... гэсэн саналыг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Анхбаяр:
...Миний үйлчлүүлэгч нь мөрдөн байцаалтын шатнаас эхлээд гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн. Хохирол төлбөрөө бүрэн төлж барагдуулсан. Болдбаатар өмгөөлөгчийн яриад байгаа ДНК-ийн шинжилгээний талаар өмнөх анхан шатны шүүх хуралдаан дээр дүгнэлт гаргасан 3 шинжээч тодорхой тайлбарласан. Энэ нь миний үйлчлүүлэгчийг нотлох баримтгүйгээр хэлмэгдүүлэх гээд байгаа юм шиг санагдаж байна. Ийм учраас миний үйлчлүүлэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг нөхцөл байдлыг харгалзаж үзнэ үү... гэсэн дүгнэлтийг,
Улсын яллагч Х.Оюунцэцэг:
...Болдбаатар өмгөөлөгчийн хувьд өмнөх шүүх хуралдаанууд дээр өнөөдөр гаргасан хүсэлтүүдээ гаргаж байсан. Уг хүсэлтүүдийг нь анхан болон давж заалдах шатны шүүх хүлээж аваагүй хэрэгсэхгүй болгосон. Энэ нэмэлт ажиллагаа хийлгэх гээд байгаа хүсэлтүүд нь үндэслэлгүй байна. Өмгөөлөгч тодорхой, үндэслэлтэй тайлбар хэлэх ёстой. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг нотлоогүй гэж байна. Нотолбол зохих байдлуудаас юуг нь нотлоогүй вэ гэдгийг тодорхой хэлэх ёстой. Мөн шинжээчийн дүгнэлттэй холбоотой асуудлуудыг өмгөөлөгч ярьж байна. Анхан шатны шүүх хуралдаан дээр дүгнэлт гаргасан шинжээч нар оролцсон. Өмгөөлөгчийн яриад байгаа эргэлзээтэй асуудлыг бүгдийг тайлбарлаж өгсөн. ДНК-ийн шинжилгээний хувьд дүгнэлт гаргасан шинжээч тодорхой тайлбарласан. Шинжилгээгээр үрийн шингэн илрээгүй учраас ДНК-г тогтоох боломжгүй гэж шинжээч шүүхийн хэлэлцүүлэгт хэлсэн байдаг. Ийм учраас Болдбаатар өмгөөлөгчийн зүгээс гаргаж байгаа хүсэлтүүд нь хууль зүйн үндэслэлгүй байгаа учраас хүсэлтүүдийг хэлэлцэхгүй орхиж шүүгдэгчийг гэм буруутайд тооцуулах саналаа дэмжиж байна... гэсэн нэмэлт тайлбарыг,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч И.Болдбаатар:
...Шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаад эргэлзэж байгаа. Яагаад ингэж хурдан гэм буруугаа хүлээн зөвшөөрөв. Энд ганц шүүгдэгчийн асуудал яригдахгүй. Тухайн үед майхан дотроо амарсан гэж ярьдаг. Өнөөдөр шүүхийн хэлэлцүүлэгт самар цагаалсан гэж байна. Мэдүүлгүүд нь зөрүүтэй. Үүнийг шалгаж тогтоох ёстой байсан. ДНК-ийн шинжилгээ авчихсан байхад прокурор өөр тийш нь чиглүүлж яриад байна. Үрийн шингэн илрээгүй учраас ДНК-ийн шинжилгээ хийлгэх шаардлагагүй байсан гэж яриад байна. Гэтэл ДНК-ийн шинжилгээнээс бэлгийн харьцаанд орсон эсэхийн тогтоо гэж байгаа. Тэрнээс биш үрийн шингэн илэрсэн эсэхийг тогтоо гээгүй. Ийм зориулалтаар ДНК-ийн шинжилгээ авчихсан. Тэр авсан шинжилгээ хаачсан юм бэ. Яагаад хавтаст хэргээс алга болсон юм. Үүнд прокурорын хяналтаа тавиад явж байх ёстой байтал намайг буруутгаад тойм төдий зүйл яриад байна гэж яриад байна. Прокурорын тухай хуульд заасны дагуу прокурор нь хүний эрх, эрх чөлөө, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах үүрэгтэй. Хэрэв энэ нь зөрчигдөх юм бол сэргээх арга хэмжээ авах үүрэгтэй. Гэтэл өнөөдөр хохирогчийн хууль ёсны эрх ашиг нь зөрчигдсөн талаар прокурор ямар арга хэмжээ авсан бэ гэвэл ямар ч арга хэмжээ аваагүй. Ямар нэгэн байдлаар эрхийг нь сэргээх тал дээр ажиллагаа хийгээгүй. Харин шүүгдэгчийн өмгөөлөгч өнөөдрийн шүүх хуралдаанд оролцож байна. Төрийн нэрийн өмнөөс оролцож байгаа прокурор нь шүүгдэгчийн эрх ашгийг хамгаалаад байгаа юм уу, хууль ёсны эрх нь зөрчигдсөн иргэний хамгаалаад байгаа юм уу гэдэг нь ойлгомжгүй байна. Улсын яллагчийн зүгээс хүний эрх, зөрчигдсөн эрхийг сэргээх гэж байгаа бол Оросын холбооны улс болон бусад улс орнуудад хэрэгжээд эхэлсэн хүний сэтгэл санааны хохирлыг үнэлдэг үнэлгээ, аргачлалуудыг хэрэглэх бүрэн боломжтой. Бусад улс орнуудыг жишгийг бид нар хуулбарлаад хэрэгжүүлэх боломжтой. Үүнийг хэрэглэхгүй байгаа нь хууль хяналтын байгууллагын алдаа гэж үзэж байна. Яагаад хүний эрхийг дорд үзээд хэрэгтний эрхийг хамгаалаад байгаа юм. Энэ нь нийгэм болон нийтэд буруу үлгэр дуурайлал үзүүлж хүний эрх ашгийг гажуудуулж байна. Ийм учраас хэргийг мөрдөн байцаалтад буцааж өгнө үү гэж хүсэж байна. Тэр үед нь сэтгэл санааны хохирол болон бусад зүйлүүдийг шийдүүлэх байр суурьтай байгаа... гэсэн тайлбарыг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Анхбаяр:
...Миний үйлчлүүлэгч бас хамгаалуулах эрхтэй. Эрүүгийн хуульд “өөрийн гэм бурууд тохирсон ял шийтгэл эдэлнэ” гэж заасан байгаа. Тухайн үед дүгнэлт гаргаж байсан шинжээч нар бэлгийн харилцаанд ороогүй байна. Үрийн шингэн илрээгүй учраас ДНК-ийн шинжилгээ хийх боломжгүй гэж тодорхой хэлсэн. Үүнийг нь гуйвуулж яриад байгаа нь миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг дордуулж байна. Ийм учраас хэргийг үнэн шударгаар шийдвэрлэж миний үйлчлүүлэгчийн гэм буруугаа хүлээсэн нөхцөл байдлыг харгалзан үзэж үйлдсэн хэрэгт нь тохирсон ял шийтгэл оногдуулж өгнө үү... гэсэн нэмэлт тайлбарыг,
Шүүгдэгч Н.Э:
...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна... гэсэн мэдүүлгийг тус тус гаргаж мэтгэлцдэг.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч И.Болдбаатар ...Мөрдөн байцаалтад буцааж өгнө үү гэсэн байр суурьтай байна. Нотолбол зохих асуудлууд бүрэн нотлогдоогүй. Хэргийг шалгасан хавтаст хэргийн материалыг үзэх юм бол хүний амь нас хохирсон онц ноцтой гэмт хэргийг шалгаж байгаа ажиллагаа хангалтгүй. Маш нарийн тал бүрээс нь шалгах ёстой байсан. Гэтэл ингэж шалгаагүй учраас эргэлзээ төрж байна. Нөгөө талаар хавтаст хэрэгт авагдчихаад байгаа ДНК-ийн шинжилгээний баримт нь хаашаа алга болсныг шалгуулмаар байна... гэсэн дүгнэлтийг гаргадаг.
Шүүх хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч И.Болдбаатарын гэм буруугийн дүгнэлт танилцуулах шатанд гаргасан дүгнэлттэй холбогдуулан эрүүгийн 2134000000069 дугаартай 2 хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлгийн шатанд талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлахад хүлээн авах боломжгүй, үгүйсгэгдэх нөхцөл байдал тогтоогдож байна.
Үүнд: Эрүүгийн 2134000000069 дугаартай 2 хавтаст хэрэгт:
гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 1 дүгээр хуудас/,
хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн явцад бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 03-14 дүгээр хуудас/,
цогцсонд үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн явцад бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 15-20 дугаар хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 43 дугаартай дүгнэлт /хх-н 69-72 дугаар хуудас/,
шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 2 дугаар сарын 04-ны өдрийн 09 дугаартай дүгнэлт /хх-н 91-92 дугаар хуудас/,
гэрч Б.Баярбаатарын ...2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн орой 20 цагийн үед Энхчимэг, Чулуунбат бид нар 14 ширхэг шуудай самар ачаад Багануур дүүрэг явсан. Гурав хоноод 4 дэх өдрийнхөө орой эргээд яваад ирсэн чинь манай аав Болд нэгийгээ модонд даруулаад нас барсан гээд байж байсан. Э мод хөрөөдөөд байж байхад талийгаач хажууд нь зогсож байсан. Мод унах үед талийгаач доор явж байгаад модны үзүүрт цохиулж нас барсан гэж Э болон аав Болд нар ярьсан... /хх-н 51-52 дугаар хуудас/,
гэрч О.Чулуунбатын ...Э, Болдоо бид 3 түлээний мод хөрөөдөж байхад хажууд талийгаач зогсож байснаа гэнэт алга болсон. Тэгээд хартал мод унаж байсан газарт зогсож байсан. Тэгээд холдоорой гэж хэлсэн чинь модонд хөл нь орооцолдож унаад араас нь мод талийгаачийн дээрээс дарж унаад нас барсан гэж хэлсэн байсан... /хх-н 56-57 дугаар хуудас/,
гэрч Д.Болдын ...2021 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр өдөржин балган дотроо хэвтэж байгаад 15 цагийн үед босоод цай ундаа ууж дуусаад Э “хуурай мод унагая нойтон модтой гал олигтой асахгүй байна” гээд Э талийгаач Сэмжид бид 3 балганаас цуг гарсан. Дараа нь Э хөрөөгөө балганы хойд талаас аваад балганы зүүн хойд дээр байсан модыг хөрөөдөж үзье гээд Э, талийгаач Сэмжид нар явсан. Дараа нь харсан Э модоо хөрөөдөж, харин талийгаач Сэмжид Эгийн ард зогсож байсан. Дараа нь Э мод уналаа холдоорой гээд хашгирахаар нь хартал талийгаач Сэмжид доор балганы зүүн хойд талд байх шуудайтай самарнуудын хойд талд зогссон. Талийгаач байж бай гээд хэлж байсан. Тэгэхээр нь би юун байж бай вэ наад мод чинь ойчлоо чамайг хүлээхгүй шүү дээ гэж хэлтэл мод унаад ирсэн. Тэгтэл талийгаач холдох гэтэл талийгаач өөрөө халтираад унасан араас нь мод дараад унасан. Тэгэхээр нь Э бид хоёр гүйгээд яваад очсон чинь царай нь хөхөрсөн амьсгалахгүй, талийгаачийг дуудаад хариу хэлэхгүй байсан. Тэгээд би Эд нас барсан байна гэж хэлээд балганаас гудас авчирч дэвсээд улаан хөнжил дээгүүр нь бүтээгээд тэгээд гадуур нь майхан шиг юм босгоод хучаад орхисон... /хх-н 58-60 дугаар хуудас/,
гэрч Б.Энхмэндийн ...2021 оны 01 дүгээр сарын 18-ны үүрээр отог дээрээ очсон. Тэгтэл Болд ах Э хоёр баларсаан гэсэн тэгэхээр нь яасан бэ гэж асуусан чинь нэгийгээ модонд цохиулсан гэхээр нь тэгээд яасан гэхэд нас барсан гэхээр нь хэзээ гэхэд Сэмжидийг 2021 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр гэж хэлсэн. Э мод хөрөөдөж унах гэж байхад нь талийгаач Сэмжид хажууд нь байж байсан. Харин мод унах үед талийгаач Сэмжид нь мод унаж байсан зүгт байхаар нь Э холдоорой гэж хэлсэн чинь талийгаач Сэмжид холдож чадахгүй халтирч унаад модонд цохиулаад нас барсан гэж хэлсэн... /хх-н 61-63 дугаар хуудас/,
гэрч Б.Баяртуяагийн ...2021 оны 01 дүгээр сарын 18-ны орой 17 цагийн орчимд аав Болд залгаад хамт явсан найз минь модонд дарагдаад өөд болчихлоо ар гэрийнхэнд нь хэлээрэй гэж хэлсэн... /хх-н 65-67 дугаар хуудас/ зэрэг мэдүүлгийн болон мэдүүлгийн бус бичгийн нотлох баримтуудаар,
мөн тус шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 295 дугаартай шүүх хуралдааны тэмдэглэлийн хэлэлцүүлгийн шатанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч И.Болдбаатарын
шинжээч Л.Бямбатуяагаас асуусан асуултын ...Хавчигдсан зүйлээс нь хамааруулаад ойлгож болно. Мохоо зүйл, ир ирмэгтэй зүйл гэдгээс хамаарна. Гэхдээ талийгаачийн биед ир ирмэгтэй зүйлээс үүссэн шарх сорви байхгүй. Ихэвчлэн дандаа мохоо зүйлээр үүсгэгдсэн гэмтлүүд байгаа. Хуучин гэмтэл байгаагүй. Цаг хугацааны хувьд хэрэг болох үед үүссэн байх боломжтой. Шинэ гэмтлүүд байсан..., ...Нэг удаагийн үйлчлэлээр учирч болно. Яагаад гэвэл тэр бүх хүчин зүйл өндрөөс маш их хүчээр унаж байгаа. Мөн дээр нь дарна гэхээр тэр даралтын хүчин зүйлээс тэр гэмтлүүд бүгд үүсэж болно..., ...Мод дээрээс нь унаж байгаа учраас модонд даруулаад унаж байгаа. Хөл шилбэ зэрэг гэмтлүүд нь баруун талдаа тодорхой байгаа. Гол нь энэ нь дээрээс нь мод унана. Газартай хавсарна. Газраас зүүн талаас нь хүч үйлчилнэ. Иймд хоёр талдаа энэ гэмтлүүд нь үүсэх боломжтой..., ...Нэмэлтээр дурдах зүйл байгаагүй. Асуултад бүгдэд нь хариулсан..., шинжээчийн дүгнэлтээр хохирогчийг бэлгийн харьцаанд орсныг яг тогтоох боломжгүй. Хэрвээ шинжилгээ аваад эр бэлгийн эс илэрсэн бол бэлгийн харьцаанд орсон байх боломжтой. Мөрдөгчийн тавьсан бэлгийн харьцаанд орсон уу гэх асуултын дагуу шинжилгээ авсан. Тэр үед эр бэлгийн эс илрээгүй гэсэн шинжилгээний хариу гарсан. Үүнийг дүгнэлтдээ дурдсан...,
Шинжээч С.Булгамаагаас асуусан асуултын ...Хувцасанд учирсан урагдалтуудыг дүгнэлтэд тусгасан байгаа. Хөхний даруулгад үүссэн гэмтэл нь сэмэрч ханзарсан шинээр үүссэн байна. Сэмэрч ханзарсан гэдэг нь утаснуудад суналт өгөөд нимгэрээд татаж чангаах үйлчлэлийн улмаас утаснууд нь нарийсаад тэндээс ханзарсан байна гэснийг дүгнэлтдээ тусгасан байгаа..., ...Хүрэм гэх юм уу, цамц гэх юм уу гээд байгаа Энэ цамцан дээр үүссэн урагдталтууд хуучин урагдалт. Шинэ хуучин урагдал гэдгийг тодорхой тусгаж өгсөн байгаа. Хөхний даруулга болон жинсэн өмдөнд үүссэн урагдтал нь шинэ байна..., ...Сэмэрч урагдана гэдэг нь утаснууд нь татаж чангаах үйлчлэлээс үүсэх боломжтой. Тухайн материалын чанараас шалтгаалаад утаснууд нь нарийсаад зарим утаснууд нь таслагдахгүй үлдээд зарим утаснууд нь тасарч нарийсахыг сэмэрч ханзарна гээд байгаа...,
Шинжээч Б.Тэнүүнээс асуусан асуултын ...Би энэ хэрэгт холбогдолтой хохирогчийн дотоож дээр дүгнэлт хийсэн. Хохирогчийн дотоож дээр шинжилгээ хийхэд эд мөрийн баримтаар дээжийг хайчилж авдаг. Тэгээд хайчилж аваад түрүү булчирхайн шүүрэл байгаа эсэхийг ПСА түргэвчилсэн тестээр үзээд цаашлаад микрокоспоор будаж үздэг байгаа. Ингэж шинжлэхэд эр бэлгийн эс болон үрийн шингэн, түрүү булчирхайн шүүрэл илрээгүй...,
Улсын яллагчийн шинжээч С.Булгамаагаас асуусан асуултын ...хохирогчийн хөхний даруулгыг мод гогдож татагдах үед үүсэх боломжтой... гэсэн шинжээч нарын хариултаар тус тус хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчийн дүгнэлт танилцуулах шатанд гаргасан дээрх дүгнэлтийг хүлээн авах боломжгүй нөхцөл байдал нотлогдож байна.
Түүнчлэн шүүгдэгч Н.Э нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, шинжээчийн дүгнэлт, хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтаар давхар нотлогдож байх тул түүнийг яллах нь зүйтэй гэж үзэн шийтгэх тогтоолын үндэслэл болгож шийдвэрлэлээ.
Өөрөөр хэлбэл гэм буруугаа хүлээн зөвшөөрнө гэдэг нь тухайн гэм буруутай этгээд нийгэмд аюултай гэм буруутай үйлдлээ, хэргийн зүйлчлэлийг, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг, хууль зүйн үр дагаврыг тус тус хүлээн зөвшөөрсөн байх бөгөөд шүүгдэгч Н.Э дээрх нөхцөлүүдийг хүлээн зөвшөөрч байгаагаа шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээрээ илэрхийлдэг.
Эрүүгийн хуульд гэмт хэрэг гэдэг ойлголтыг мөн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно”... гэж,
2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно”.:. гэж тус тус хуульчилсан.
Үүнээс үзэхэд хохирол, хор уршиг учирсан эсэхээс үл хамааран үйлдсэн нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг, нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг тус тус гэмт хэрэгт тооцохоор байна.
шүүгдэгч Н.Эгийн хөрөөдөж унгасан 2 ширхэг модны нэг мод нь амь хохирогч Л.Сэмжидийн дээрээс унаж амь нас нь хохирсон үйл баримт Эрүүгийн хуулийн аравдугаар бүлэг “Хүний амьд явах эрхийн эсрэг гэмт хэрэг”-т хамаарах бөгөөд тухайн бүлгийн гэмт хэргүүдээс “Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох” гэмт хэргийн “бусад болгоомжгүй үйлдэл эс үйлдэхүйн улмаас хүний амь насыг хохироосон” гэх шинжийг сэдэлт, санаа зорилгоороо хангаж байх тул төгссөн, материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг гэж үзнэ.
мөн түүний “Төгрөг” гэх Хан-Хэнтий улсын тусгай хамгаалалттай газрын ойд самар түүх явцдаа гал түлэх зорилгоор 15 метрийн урттай 2 ширхэг шинэс модыг зохих зөвшөөрөлгүйгээр бэлтгэж унагасан үйл баримт “Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг”-т хамаарах бөгөөд тухайн бүлгийн гэмт хэргүүдээс “Хууль бусаар мод бэлтгэх” гэдэг гэмт хэрэг нь зөвшөөрөлтэй, гарал үүслийн гэрчилгээтэй хүн, хуулийн этгээд ойд мод бэлтгэх, тээвэрлэх ба дээрх зөвшөөрөл, гарал үүслийн гэрчилгээгүйгээр ойд мод бэлтгэсэн, тээвэрлэсэн бол хэнийг ч хууль бусаар мод бэлтгэсэн, тээвэрлэсэн гэж үзнэ.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч Н.Эгийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан “Хууль бусаар мод бэлтгэх” гэдэг гэмт хэрэг нь хохирол, хор уршиг учирсан эсэхээс үл хамааран нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй хийснээрээ төгсдөг хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм.
Шүүгдэгч Н.Э зөвшөөрөлгүйгээр улсын тусгай хамгаалалттай газар нутаг болох “Төгрөг” гэх газраас 2 ширхэг шинэс мод бэлтгэснээр тухайн хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг төгссөн байна гэж үзлээ.
Тухайлбал шүүгдэгч нь зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэж байгаа энэхүү өөрийн үйлдлээ хууль бус шинжтэйг мэдсээр байж түүнийг хүсч хийсэн, дээрх нөхцөл байдалд зориуд хүргэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэр бөгөөд хууль бус үйлдэл үр дагавар байгаль орчинд учирсан хохирол, хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэргийн шинжийг хангасан гэж,
Мөн самар түүх явцдаа гал түлэх сэдэлт, санаа зорилгоор 2 ширхэг шинэс мод унагасны улмаас нэг шинэс модонд амь хохирогч Л.Сэмжид нь дарагдаж нас барсан энэхүү өөрийн хууль бус үйлдлийн улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсоны,
эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдаар мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас тус тус хохирол, хор уршиг учирсан тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэм буруугийн болгоомжгүй хэлбэр тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан гэж тус тус дүгнэлээ.
Иймд шүүгдэгч Н.Эг бусад болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
Мөн зөвшөөрөлгүйгээр улсын тусгай хамгаалалттай ойд мод бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Эрүүгийн хариуцлага болох ял шийтгэлийн талаар шүүх хуралдааны дүгнэлт танилцуулах шатанд:
Улсын яллагч Х.Оюунцэцэг:
...Шүүхээс шүүгдэгч Н.Эг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, мөн хуулийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч Н.Эий үйлдсэн гэмт хэрэг нь 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдаж байгаа тул шүүгдэгч Н.Эгийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 7.1, 9.1-т заасан хэргүүдэд хамаарахгүй байгаа тул Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар өршөөн хэлтрүүлж хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэрэг нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасан “зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлж солих” хэргүүдэд хамаарч байна. Иймд шүүгдэгч Н.Эг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар 2 жилийн хорих ял оногдуулж, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Эд оногдуулсан 2 жилийн хорих ялыг зорчих эрх хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж, мөн зорчих эрх хязгаарлах ялыг Хэнтий аймгийн нутаг дэвсгэрээс гарахгүй байхаар тогтоох саналыг гаргаж байна... гэсэн дүгнэлтийг,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч И.Болдбаатар:
...Хэлэх зүйл байхгүй... гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Анхбаяр:
...Миний үйлчлүүлэгч нь анхнаасаа гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Мөн бага насны 3 хүүхэдтэй гэх мэт нөхцөл байдлуудыг нь харгалзан үзэж Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулж өгнө үү, мөн Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын нутаг дэвсгэрт гарахгүй байх талаар хязгаарлалт тогтоож өгнө үү. Улмаар улсын яллагчийн 2 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялыг 1 жил хугацаагаар болгож өгнө үү... гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгч Н.Э:
...Байхгүй... гэсэн мэдүүлгийг тус тус гаргалаа.
Эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэл оногдуулах шатанд гаргасан улсын яллагчийн ялын саналыг шүүх үндэслэлгүй гэж үзлээ.
Учир нь шүүгдэгч Н.Э нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан “Энэ хуулийн тусгай ангид заасан хэд хэдэн гэмт хэргийн шинжийг нэг удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж хуульчилсан бөгөөд хуулийн энэ заалтаар шүүгдэгч Н.Э нь нэг удаагийн үйлдлээр санаатай, болгоомжгүй гэсэн хоёр гэмт хэргийг үйлдсэн.
Санаатай гэмт хэргийн улмаас ойн санд болон байгаль экологид, болгоомжгүй гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон хохирол, хор уршиг учирсан.
Тиймээс шүүгдэгч Н.Эгийн үйлдсэн хэд хэдэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохируулан шударга ёсны зарчимд нийцүүлэн ял шийтгэлийг оногдуулах нь зүйтэй гэж үзсэн.
Ингээд шүүх шүүгдэгч Н.Эд хууль заасан ял шийтгэлийг оногдуулахдаа хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй гэж үзээд хэд хэдэн гэмт хэрэг тус бүрт нь ял шийтгэлийг оногдуулах гэсэн боловч түүний холбогдсон тухай Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь 2021 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр үйлдэгдсэн бөгөөд Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.2-т заасан “2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн” гэсэн хууль үйлчлэх цаг хугацаа, хүрээнд хамаарч байна.
Түүнээс гадна 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдөр батлагдаж, 2021 оны 7 дугаар сарын 6-ны өдрөөс дагаж мөрдсөн Өршөөл үзүүлэх тухай хуулийн Тулгар төр байгуулагдсаны 2230 жил, Их Монгол Улсын 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан хүмүүнлэг, энэрэнгүй ёсны зарчмыг удирдлага болгон коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлын нийгэм, эдийн засагт үзүлэх сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор зарим гэмт хэрэг, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийг эрүүгийн хариуцлага, зөрчлийн шийтгэлээс нэг удаа өршөөн хэлтрүүлэх, чөлөөлөх, хасах, ялын төрлийг солихтой холбогдсон харилцааг зохицуулсан энэ хуулийн зорилтод нийцүүлсэн байхаар хуульчилсан.
Тиймээс шүүгдэгч Н.Эгийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн оногдуулах үндсэн ял нь энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ялыг өршөөн хэлтрүүлнэ.” гэж зааснаар Өршөөл үзүүлэх хэлбэр, хүрээ хэмжээний дотор Эрүүгийн хариуцлагаас өршөөн хэлтрүүлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.
Харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэрэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, хувийн байдал зэргийг тал бүрээс харгалзан шүүгдэгч Н.Эд 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ялыг оногдуулж шийдвэрлэлээ.
Түүнд оногдуулсан 4 /дөрөв/ жилийн хорих ялыг шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан хуульд зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоолоо.
Шүүхээс шүүгдэгч Н.Эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар 4 /дөрөв/ жилийн хорих ялыг оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн хэдий ч мөн түүний холбогдсон тухай Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэрэг нь 2021 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр үйлдэгдсэн бөгөөд Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.2-т заасан “2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн” гэсэн хууль үйлчлэх цаг хугацаа, хүрээнд хамаарч байна.
Тиймээс шүүгдэгч Н.Эгийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэрэг, оногдуулах эрүүгийн хариуцлага нь энэ хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт “...гэмт хэрэг үйлдэж шүүхээс таван жил, түүнээс бага хугацаагаар хорих ял онгдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн ял нь таван жил, түүнээс бага хугацаа үлдсэн бол хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солино.” гэж зааснаар Өршөөл үзүүлэх хэлбэр, хүрээ хэмжээний дотор Хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн солих нь зүйтэй гэж дүгнэлээ.
Шүүгдэгч Н.Эг өөрийн оршин сууж буй Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 5 дугаар багаас зөвшөөрөлгүйгээр шилжин явахыг, мөн Хэнтий аймаг, Өмнөдэлгэр сумын нутаг дэвсгэрээс явахыг, бусад аймаг, сумдууд болон Улаанбаатар хотод очихыг, мөн үзвэр үйлчилгээний байгууллагуудаар үйлчлүүлэхийг тус тус хориглох, шүүхээс тогтоосон чиглэл болох Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын нутаг дэвсгэрээр зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хязгаарлалт тогтоолоо.
Улмаар шүүгдэгч Н.Э нь мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч энэ зүйлийн 4.2-т дахь хэсэгт “Энэ хуулийн 4.1-д заасны дагуу ялаас өршөөн хэлтрүүлэхэд ялтан, энэ хуулийн 5.1-д заасаны дагуу эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгоход яллагдагч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн байна.” гэснийг хангаж гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн байна гэж үзлээ.
Хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч Н.Эгийн гэм буруутай үйлдлийн улмаас Л.Сэмжидийн амь нас хохирсон,
байгаль орчинд 455.368 төгрөгийн шууд хохирол учруулсан бөгөөд Байгаль орчны тухай хуульд заасны дагуу учирсан шууд хохирлыг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр буюу 1.366.104 /нэг сая гурван зуун жаран зургаан мянга нэг зуун дөрөв/ төгрөгийн нөхөн төлбөр тавигдсан байна.
Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.О нь шүүгдэгч Н.Эгээс мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд оршуулгын зардалд 5.319.500 төгрөг, зээлийн төлбөрт 4.500.000 төгрөг нийт 9.369.500 /есөн сая гурван зуун жаран есөн мянга таван зуу/ төгрөг, мөн тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүү тус тус нэхэмжилсэн бөгөөд шүүгдэгч нь Н.Э нь оршуулгын зардал 5.319.500 /таван сая гурван зуун арван есөн мянга таван зуу/ төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Одонтуяад төлсөн.
Харин зээлийн төлбөрт 4.500.000 /дөрвөн сая таван зуун мянга/ төгрөг нэхэмжилснийг шүүх гэмт хэргийн улмаас учирсан бодит шууд зардал гэж үзээгүй учраас хэрэгсэхгүй болгож,
Улмаар тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүүтэй холбоотой баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.
Түүнчлэн шүүгдэгч Н.Э нь дээрх 1.366.104 /нэг сая гурван зуун жаран зургаан мянга нэг зуун дөрөв/ төгрөгийн нөхөн төлбөрийг төлсөн бөгөөд өөс гэмт хэргийн улмаас ойн санд учруулсан шууд хохирол 1.366.104 /нэг сая гурван зуун жаран зургаан мянга нэг зуун дөрөв/ төгрөгийг төлсөн байна.
Иймд шүүгдэгч Н.Эг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс тооцож гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
Бусад асуудлын талаар
Эрүүгийн 2134000000069 дугаартай хэрэгт иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Н.Э энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, түүнээс тооцон гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг,
шүүгдэгч Н.Эгийн 2021 оны 08 дугаар сарын 10-ны өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 17-ны хооронд цагдан хоригдсон нийт 99 /ерэн ес/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцохыг,
шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн улаан өнгийн цахилгаан хөрөөг устгахыг тус шүүхийн Тамгын газарт даалгаж тус тус дурдаж шийдвэрлэсэн болно.
Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1., 22.4.1., Эрүүгийн хэрэг хянан
шийдвэрлэх тухай хуулийн 36.1., 36.2., 36.6., 36.7., 36.8., 36.10, 36.13.,
37.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус
заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овгийн Н.Эг бусад болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
Мөн зөвшөөрөлгүйгээр улсын тусгай хамгаалалттай ойд мод бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан шүүгдэгч Боржигон овгийн Н.Эг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндсэн ялыг өршөөн хэлтрүүлсүгэй.
3. Шүүгдэгч Боржигон овгийн Н.Эг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан шүүгдэгч Боржигон овгийн Н.Эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар оногдуулсан 4 /дөрөв/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан шүүгдэгч Боржигон овгийн Н.Эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар оногдуулсан 4 /дөрөв/ жилийн хорих ялыг мөн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Боржигон овгийн Н.Эг өөрийн оршин сууж буй Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 5 дугаар багаас зөвшөөрөлгүйгээр шилжин явахыг, мөн Хэнтий аймаг, Өмнөдэлгэр сумын нутаг дэвсгэрээс явахыг, бусад аймаг, сумдууд болон Улаанбаатар хотод очихыг, мөн үзвэр үйлчилгээний байгууллагуудаар үйлчлүүлэхийг тус тус хориглох, шүүхээс тогтоосон чиглэл болох Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын нутаг дэвсгэрээр зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хязгаарлалт тогтоосугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Боржигон овгийн Н.Эгийн 2021 оны 08 дугаар сарын 10-ны өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 17-ны хооронд цагдан хоригдсон нийт 99 /ерэн ес/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.
8. Шүүгдэгч Боржигон овгийн Н.Эг зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлэхийг, биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
9. Эрүүгийн 2134000000069 дугаартай хэрэгт иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Боржигон овгийн Н.Э энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, түүнээс тооцон гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг баримтлан хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн улаан өнгийн цахилгаан хөрөөг устгахыг тус шүүхийн Тамгын газарт даалгасугай.
11. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Боржигон овгийн Н.Эд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
12. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.
13. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
14. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Боржигон овгийн Н.Эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.ГАНДАНСҮРЭН