| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нэргүйн Хангал |
| Хэргийн индекс | 102/2017/01325/И |
| Дугаар | 102/ШШ2017/01258 |
| Огноо | 2017-05-01 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 05 сарын 01 өдөр
Дугаар 102/ШШ2017/01258
| 2017 оны 05 сарын 01 өдөр | Дугаар 102/ШШ2017/01258 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, Замчны гудамж, “Газар бизнес төв”-д оршин байх, “Газар капитал партнерс” ББСБ /РД:2844907/-ийн
иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ц.Баярцогтыг эрэн сурвалжлуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Түмэн-Өлзий оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Газар капитал партнерс” ББСБ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Газар капитал партнерс” ББСБ болон иргэн Ц.Баярцогт нар нь 2013 оны 10 дугаар сарын 02-ны өдөр ЗГ0101130087 тоот зээлийн гэрээ байгуулан 30,000,000 төгрөгийг 24 сарын хугацаатай 4,5 хувийн хүүтэй зээлүүлсэн. Гэрээний хугацаа дууссан ч гэрээнд заасан төлбөрийг төлөхгүй байсан тул 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан. Гэвч Глаезэр овогт Цэцгээгийн Баярцогт нь анх гэрээ байгуулахдаа оршин сууж байсан гэж Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 3 дугаар хороо, Их тойруу, 115 дугаар байр, 24 тоот хаяг дэрээ бүртгэлтэй боловч оршин суудаггүй болох нь Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдсон. Иймд Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 101/ШЗ2017/04636 дугаар шүүгчийн захирамжаар хариуцагчийн оршин суугаа газар тодорхойгүй гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-дэх хэсэгт “Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргаж болно гэж заасны дагуу зээлийг сайн дураараар төлөхөөс санаатайгаар зайлсхийсэн Ц.Баярцогт /РД:ус78050519/-ыг эрэн сурвалжлуулахаар хүсэлт гаргаж байна гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Батбаяр шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: “Газар капитал партнерс” ББСБ-иас зээлдэгч Ц.Баярцогтыг эрэн сурвалжлуулах хүсэлт гаргасан бөгөөд шүүх хурлын тов гарсан байна. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Лодой овогтой Батбаяр миний бие уг хуралд оролцох боломжгүй тул хэргийг нэхэмжлэгч талыг оролцуулахгүйгээр шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
“Газар капитал партнерс” ББСБ нь иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болон Ц.Баярцогтыг эрэн сурвалжлуулахаар шүүхэд ханджээ.
Нэхэмжлэгч “Газар капитал партнерс” ББСБ нь хариуцагч Ц.Баярцогтод холбогдуулан Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч “хариуцагчийн хаяг тодорхойгүй” гэсэн үндэслэлээр тус шүүхийн шүүгчийн 2017 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 101/ШЗ2017/04636 дугаар захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгосон байна.
“Газар капитал партнерс” ББСБ-д иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ц.Баярцогтыг эрэн сурвалжлуулах шаардлага бий болсон гэж үзэх үндэслэл дээрх шүүгчийн захирамжаар тогтоогдож байх тул хүсэлтийг хангах нь зүйтэй байна.
Иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ц.Баярцогтыг эрэн сурвалжилж, оршин байгаа газрыг нь тогтоон баримтжуулан, хаягийн талаарх мэдээллийг хүсэлт гаргагч “Газар капитал партнерс” ББСБ-д мэдэгдэхийг Баянгол дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст даалгав.
Нэхэмжлэгч талын хүсэлтийг үндэслэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д заасны дагуу нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг баримтлан иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Глаезэр овогт Цэцгээгийн Баярцогт /РД:ус78050519/-ыг эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т заасныг баримтлан Ц.Баярцогтыг эрэн сурвалжилж, оршин байгаа газрыг нь тогтоож баримтжуулан, хүсэлт гаргагчийн “Газар капитал партнерс” ББСБ-д мэдэгдэхийг Баянгол дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Л.Батбаяр /утас: 99018666, 305164, 305167, 70115167/
Хаяг: Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, Замчны гудамж, Газар бизнес төв
Хариуцагчаар оролцвол зохих этгээд Глаезэр овогт Цэцгээгийн Баярцогт /РД:ус78050519/
Хаяг: Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, Их тойруу, 115 дугаар байр, 24 тоот
Иргэний үнэмлэх дээрх хаяг: Сонгинохайрхан дүүрэг, 16 дугаар хороо, өнөр хороолол, 27 дугаар байр, 129 тоот
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.ХАНГАЛ