Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 102/ШШ2017/01256

 

2017 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 102/ШШ2017/01256

Улаанбаатар хот

 

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Хүсэлт гаргагч: Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, өөрийн байранд оршин байх, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн

 

иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Д.Эрдэнэбилэг /РД:тз83010412/-ийг эрэн сурвалжлуулах хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Түмэн-Өлзий оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Баянгол дүүргийн Татварын хэлтэс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Мөнгөн Глобал” ББСБ-д эдийн засагч ажилтай байсан ТЗ83010412 регистрийн дугаартай иргэн Д.Эрдэнэбилэгийн татварын ногдуулалт төлөлтийн байдалд хяналт шалгалт хийх 26170300107 тоот томилолтын дагуу татварын хяналт шалгалт хийх болсон. Иргэн Д.Эрдэнэбилэгийг татварын албанд дуудан ирүүлэх, хяналт шалгалтын ажлыг эхлүүлэхээр татварын мэдээллийн системд бүртгэгдсэн харилцах утсаар залгах, хаягийн дагуу очсон боловч хаягандаа байхгүй, оршин суудаггүй, оршин суух хаяг тодорхойгүй, Татварын ерөнхий хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д “татварын хуулиар татвар төлөх, татвар суутгах үүрэг хүлээсэн хувь хүн, хуулийн этгээд татварын албанд татвар төлөгчөөр бүртгүүлнэ”, 18 дугаар зүйлийн 18.1.14-т “хууль тогтоомжид заасан бусад үүрэг” гэсэн заалтуудыг тус тус зөрчиж байгаа тул Татварын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.2.6-д заасныг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1 дэх хэсэгт заасны дагуу Монгол улсын иргэн Даваа овогтой Эрдэнэбилэгийг эрэн сурвалжлуулахаар хүсэлт гаргаж байна гэжээ.            

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Батмэнд шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Баянгол дүүргийн Татварын хэлтсээс Даваа овогтой Эрдэнэбилэгийг эрэн сурвалжлуулахаар нэхэмжлэл гаргасан. Шүүх хуралдааныг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эзгүйд шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

       ҮНДЭСЛЭХ нь:

 

Баянгол дүүргийн Татварын хэлтсээс иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Д.Эрдэнэбилэгийг эрэн сурвалжлуулах хүсэлтийг гаргаж шүүхэд ханджээ.

 

Баянгол дүүргийн Татварын хэлтэст иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Д.Эрдэнэбилэгийг эрэн сурвалжлуулах шаардлага бий болсон нь Баянгол дүүргийн 2 дугаар хорооны Засаг даргын 2017 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн өдрийн “...Д.Эрдэнэбилэг нь 63в байрны 6 тоотод бүртгэлтэй боловч оршин суудаггүй” гэсэн тодорхойлолтоор тогтоогдож байна.

 

Иймд Д.Эрдэнэбилэгийг эрэн сурвалжилж, оршин байгаа газрыг нь тогтоож баримтжуулан, хаягийн талаарх нотлох баримтыг хүсэлт гаргагч Баянгол дүүргийн Татварын хэлтэст мэдэгдэхийг Баянгол дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст даалгах нь зүйтэй гэж шүүхээс үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон

         ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг баримтлан иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Д.Эрдэнэбилэгийг эрэн сурвалжилсугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т заасныг баримтлан Д.Эрдэнэбилэгийг эрэн сурвалжилж, оршин байгаа газрыг нь тогтоож баримтжуулан, хүсэлт гаргагч Баянгол дүүргийн Татварын хэлтэс /итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Батмэнд/-т мэдэгдэхийг Баянгол дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст даалгасугай.

 

3. Нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй. 

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Батмэнд /утас: 88034426/

 

Иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд: Боржигон овогт Даваагийн Эрдэнэбилэг /РД:тз83010412/

Оршин байсан хаяг: БГД, 2 хороо, 2 хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 63в байр, 6 тоот

 

 

 

       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                           Н.ХАНГАЛ