| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нэргүйн Хангал |
| Хэргийн индекс | 102/2017/01485/И |
| Дугаар | 102/ШШ2017/01255 |
| Огноо | 2017-05-01 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 05 сарын 01 өдөр
Дугаар 102/ШШ2017/01255
| 2017 оны 05 сарын 01 өдөр | Дугаар 102/ШШ2017/01254 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Баянгол дүүрэг, 13 дугаар хороо, БСБ мегастор их дэлгүүрт оршин байх, “БСБ финанс ББСБ” ХХК /РД:5443598/-ийн
иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ц.Баярцэцэгийг эрэн сурвалжлуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Түмэн-Өлзий оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “БСБ Финанс ББСБ” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Ц.Баярцэцэг /РД:уд83040101/ нь “БСБ Финанс ББСБ” ХХК-иас 2014 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 1623 тоот барьцаат зээлийн гэрээгээр 1,398,570 төгрөгийн зээлийн сарын 3,6 хувийн хүүтэй 12 сарын хугацаатай буюу 2015 оны 7 дугаар сарын 01-ний өдөр гэрээ дуусгавар болох нөхцөлтэйгээр авсан. Зээлдэгч Ц.Баярцэцэг нь зээл авах үед Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, энхтайваны өргөн чөлөө гудамж, 87/3 дугаар байр, 68 тоотод амьдарч байсан. Утас 98603892. Гэтэл зээлдэгч Ц.Баярцэцэг нь зээлийн гэрээний хугацаа дуусгавар болсон зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй. 2015 оны 5 дугаар сараас эхлэн зээлийн төлбөр хийхээ больсон. Одоо Ц.Баярцэцэгийн оршин суугаа хаяг нь тодорхой бус хаана байгаа нь мэдэгдэхгүй байгаа тул эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Баярсайхан шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Тус шүүхэд БСБ финанс ББСБ нь хариуцагч Ц.Баярцэцэгийг эрэн сурвалжлуулах хүсэлт гаргасан. Үүний дагуу иргэний хэрэг үүсгэж шүүх хуралдаанаар уг асуудлыг хянан шийдвэрлэхээр болсон. Уг шүүх хуралд нэхэмжлэгч тал биечлэн оролцохгүй болсон тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “БСБ Финанс ББСБ” ХХК нь иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ц.Баярцэцэгийг эрэн сурвалжлуулахаар шүүхэд ханджээ.
Хариуцагчаар оролцвол зохих этгээд Ц.Баярцэцэг нь Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, 87/3 дугаар байр, 68 тоотод бүртгэлгүй, 2015 онд Сонгинохайрхан дүүрэг рүү шилжсэн болох нь Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдож байна.
Нэхэмжлэгч “БСБ Финанс ББСБ” ХХК-д иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ц.Баярцэцэгийг эрэн сурвалжлуулах шаардлага бий болсон гэж үзэх үндэслэл дээрх баримтаар тогтоогдож байх тул хүсэлтийг хангах нь зүйтэй байна.
Иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ц.Баярцэцэгийг эрэн сурвалжилж, оршин байгаа газрыг нь тогтоон баримтжуулан, хаягийн талаарх мэдээллийг хүсэлт гаргагч “БСБ Финанс ББСБ” ХХК-д мэдэгдэхийг Баянгол дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст даалгав.
Нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэж нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг баримтлан иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Баатар овогт Цэнгэлсүрэнгийн Баярцэцэг /РД:уд83040101/-ийг эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т заасныг баримтлан Ц.Баярцэцэгийг эрэн сурвалжилж, оршин байгаа газрыг нь тогтоож баримтжуулан, хүсэлт гаргагчийн “БСБ Финанс ББСБ” ХХК-д мэдэгдэхийг Баянгол дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Я.Баярсайхан /утас:91919560/
Хаяг: Баянгол дүүрэг, 13 дугаар хороо, БСБ мегастор их дэлгүүр
Хариуцагчаар оролцвол зохих этгээд: Баатар овогт Цэнгэлсүрэнгийн Баярцэцэг /РД:уд83040101/
Хаяг: Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, 87/3 дугаар байр, 68 тоот
Утас: 9000-1652
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.ХАНГАЛ