Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 102/ШШ2017/01254

 
 

7 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 102/ШШ2017/01255

Улаанбаатар хот

 

 

 

 

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Хүсэлт гаргагч: Баянгол дүүрэг, 13 дугаар хороо, БСБ мегастор их дэлгүүрт оршин байх, “БСБ финанс ББСБ” ХХК /РД:5443598/-ийн  

 

иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Л.Түвшинтөгсийг эрэн сурвалжлуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Түмэн-Өлзий оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “БСБ Финанс ББСБ” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Л.Түвшинтөгс /РД:кю84012613/ нь “БСБ Финанс ББСБ” ХХК-иас 2014 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 1704 тоот барьцаат зээлийн гэрээгээр 1,487,500 төгрөгийн зээлийн сарын 3,6 хувийн хүүтэй 12 сарын хугацаатай буюу 2015 оны 7 дугаар сарын 07-ны өдөр гэрээ дуусгавар болох нөхцөлтэйгээр авсан. Зээлдэгч Л.Түвшинтөгс нь зээл авах үед Сүхбаатар дүүрэг, 17 дугаар хороо, дамбадаржаа 47 дугаар гудамж, 588 тоотод амьдарч байсан. Утас 99888826. Гэтэл зээлдэгч Л.Түвшинтөгс нь зээлийн гэрээний хугацаа дуусгавар болсон зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй. 2015 оны 02 дугаар сараас эхлэн зээлийн төлбөр хийхээ больсон. Одоо Л.Түвшинтөгсийн оршин суугаа хаяг нь тодорхой бус хаана байгаа нь мэдэгдэхгүй байгаа тул эрэн сурвалжилж өгнө үү гэжээ. 

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Баярсайхан шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Тус шүүхэд БСБ финанс ББСБ нь хариуцагч Л.Түвшинтөгсийг эрэн сурвалжлуулах хүсэлт гаргасан. Үүний дагуу иргэний хэрэг үүсгэж шүүх хуралдаанаар уг асуудлыг хянан шийдвэрлэхээр болсон. Уг шүүх хуралд нэхэмжлэгч тал биечлэн оролцохгүй болсон тул Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

       ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “БСБ Финанс ББСБ” ХХК нь иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Л.Түвшинтөгсийг эрэн сурвалжлуулахаар шүүхэд ханджээ.  

 

Л.Түвшинтөгс нь Сүхбаатар дүүрэг, 17 дугаар хороо, 47-588 тоотод оршин суудаггүй болох нь тус хорооны Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч “БСБ Финанс ББСБ” ХХК-д иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Л.Түвшинтөгсийг эрэн сурвалжлуулах шаардлага бий болсон гэж үзэх үндэслэл дээрх баримтаар тогтоогдож байх тул хүсэлтийг хангах нь зүйтэй байна. 

 

Иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Л.Түвшинтөгсийг эрэн сурвалжилж, оршин байгаа газрыг нь тогтоон баримтжуулан, хаягийн талаарх мэдээллийг хүсэлт гаргагч “БСБ Финанс ББСБ” ХХК-д мэдэгдэхийг Баянгол дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст даалгав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д заасны дагуу нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг баримтлан иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Чамин овогт Лхагвасүрэнгийн Түвшинтөгс /РД:кю84012613/-ийг эрэн сурвалжилсугай.  

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т заасныг баримтлан Л.Түвшинтөгсийг эрэн сурвалжилж, оршин байгаа газрыг нь тогтоож баримтжуулан, хүсэлт гаргагчийн “БСБ Финанс ББСБ” ХХК-д мэдэгдэхийг Баянгол дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст даалгасугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Я.Баярсайхан /утас:91919560/,

Хаяг: Баянгол дүүрэг, 13 дугаар хороо, БСБ мегастор их дэлгүүр

 

Хариуцагчаар оролцвол зохих этгээд: Чамин овогт Лхагвасүрэнгийн Түвшинтөгс /РД:кю84012613/

Хаяг: Сүхбаатар дүүрэг, 17 дугаар хороо, 47-588 тоот 

Утас: 9000-6146

 

 

 

  

                      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Н.ХАНГАЛ