Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 22 өдөр

Дугаар 2022/ШЦТ/70

 

 

 

 

 

 

 

 

 

     2022          02             22                                                  2022/ШЦТ/70                                        

 

 

 

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж,

нарийн бичгийн дарга Д.Сүхням,

улсын яллагч М.Хэрлэнчимэг,

шүүгдэгч М.М,

хохирогч М.З, Д.У нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

 

Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн шүүгдэгч Б М.Мад холбогдох эрүүгийн 2134004160057 дугаартай хэргийг 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.         

         

                             Шүүгдэгчийн биеийн байцаалт

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Төв аймгийн Лүн суманд 1970 оны 08 дугаар сарын 30-ны өдөр төрсөн, 51 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, 2 охины хамт, 

урьд Нийслэлийн шүүхийн 1995 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 09 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 94.1, 86.2е-т зааснаар 20 жилийн хорих ялаар шийтгэгдэж Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2008 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 484 дугаартай захирамжаар үлдсэн 3 жил 1 сар 7 хоногийн хорих ялыг тэнсэн суллагдсан, хэрэг хариуцах чадвартай, дугаарын регистртэй, Б М.М

 

                                    Холбогдсон хэргийн талаар

                                   /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Яллагдагч М.М нь 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Төв аймгийн Лүн сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг Петровис шатахуун түгээх станцын амралтын өрөөнд М.З, Д.У нартай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар нүүрэн тус газарт цохих, хөл рүү нь өшиглөх, үсдэх зэргээр зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.                 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт 

Шүүгдэгч: М.М

...Тухайн үед хоёр найзтайгаа колонк дээр очиход энэ хэд согтуу байсан. Тэгээд Золзаяа нь миний өвөр дээр сууснаас болж хэрүүл болсон. Өвөр дээр суухаар нь 2, 3 удаа түлхсэн. Энэ хэд хөл дээрээ тогтож чадахааргүй согтуу байсан... гэж,

 

Хохирогч: М.З

... Тухайн өдөр Мад зодуулаад бие өвдөөд эмнэлгээр явсан. Тэр хооронд сар гаруй хугацаанд ажлаа хийж чадаагүй. Ажилгүй байсан хугацааны цалингаа нэхэмжилж байгаа... гэж,

 

Шүүгдэгч: Д.У

... Тухайн үед нүд рүү цохисон. Тэгээд шил хагараад шилний нэг гуя нь хугарсан. Намайг цохино гэж бодоогүй. Гэнэт намайг цохисон. Газар унахад намайг өшиглөсөн. Цохиулснаас болж хөл гар хөхөрсөн. Урд талын хоёр шүд хөдөлсөн. Одоог хүртэл эмчлүүлж чадаагүй л явж байна... гэж тус тус мэдүүлжээ.

 

Үйл баримтын талаар:

Эрүүгийн 2134004160057 дугаартай хэрэгт гэмт хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн нотлох баримтуудаас үйл баримтыг тогтоохдоо доорх нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:

Шүүгдэгч М.Мын 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Төв аймгийн Лүн сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг Петровис шатахуун түгээх станцын амралтын өрөөнд М.З, Д.У нартай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар нүүрэн тус газарт цохих, хөл рүү нь өшиглөх, үсдэх зэргээр зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь дараах

гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 3 дугаар хуудас/,

            шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 468 дугаартай ...Д.Уянгын биед дээд уруулын дотор салстад шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний доод зовхи, дотор булан, зүүн өвдөг, шилбэ, баруун дээд 1-р шүд, зүүн дээд 1-р шүдний паалангийн эмтрэл бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой гэмтэл байна. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтлүүд байна. Дээрх гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна... талаарх дүгнэлт /хх-ийн 44 дүгээр хуудас/,

           шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр гаргасан 467 дугаартай ...

 М.Згийн биед зүүн нүдний дээд доод зовхи, баруун эгэм, бугалга, гуя, зүүн бугалга, гуяанд цус хуралт, зүүн шуунд зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой гэмтэл байна. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтлүүд байна. Дээрх гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна... талаарх дүгнэлт /хх-ийн 46 дугаар хуудас/

хохирогч Д.Уянгын ...2021 оны 11 сарын 11-ний өдөр 19 цагийн үед Энхжаргал, түүний нөхөр Давааням, найз Золзаяа нартай хамт Петровис шатахуун түгээх станцын амралтын өрөөнд бид нар хоол идээд, 0.75 литрийн 2 шил архи уусан. Тэгээд бид нар гэр гэрлүүгээ явах гэж байхад М, Баасанжав, Түвшинбаяр нар 0.75 литрийн 1 шил архи, нэг тал шил архи аваад орж ирсэн. Тэгээд орж ирээд юм яриад сууж байхад Баасанжав эгч Даваанямтай муудах гээд байсан учир Давааням болон эхнэр нь эрхлэгч нар шууд гараад явсан. Тэгээд Баасан эгч Мад хандаад чи намайг хүмүүсийн дэргэд байдалд орууллаа гэсэн зүйл ярих үед Түвшинбат нь Мыг түлхээд ноцолдож байх үед би Мад хандаад миний ахыг тавиач боль гэхэд намайг хэл амаар доромжлоод намайг түлхэж унагаад нүүрлүү цохисон. Тэгээд би нүдний шилээ хайж байхад М болон Золзаяа нар гарч яваад нэг их удаагүй орж ирээд намайг ахиж хэл амаар доромжилсон. Тэгээд бид нар тарцгаасан. Мөн манай найз Золоог үснээс нь чирсэн. Мөн гарыг нь мушгисан манай найзын зүүн гар хуучин хадастай байсан тухайн гарыг нь мушгисан... /хх-ийн 12-13 дугаар хуудас/,

хохирогч М.Згийн ...2021 оны 11 сарын 11-ний өдөр 19 цагийн үед Эрхлэгч Цэнддоо, ажлын газрын Энхжаргал, түүний нөхөр Давааням, найз Уянга нартай хамт Петровис шатахуун түгээх станцын амралтын өрөөнд бид нар хоол идээд, 0,75 литрийн 2 шил архи уусан. Тэгээд бид нар гэр гэрлүүгээ явах гэж байхад М, Баасанжав, Түвшинбаяр нар 0,75 литрийн 1 шил архи, нэг тал шил архи аваад орж ирсэн. Тэгээд орж ирээд юм яриад сууж байхад Баасанжав эгч Даваанямтай муудах гээд байсан учир Давааням болон эхнэр нь эрхлэгч нар шууд гараад явсан. Тэгээд Баасан эгч Мад хандаад чи намайг хүмүүсийн дэргэд байдалд орууллаа гэсэн зүйл ярих үед Түвшинбат нь Мыг түлхээд ноцолдож байх үед Уянгаа Мад хандаад Түвшинбат ахыг тавьчих одоо та хоёр боль гэхэд М нь манай найз Уянгааг янхан банзал хүүхэн гэх мэт үгээр доромжлоод байхаар нь Мтай хамт гараад гадаа хэсэг ярилцчихаад ороод ирэх үед манай найз Уянгаа чи яахаараа намайг янхан гэж доромжилдог юм гэсэн чин М чи угаасаа янхан шдээ гээд татаж унагаагаад зодоод байхаар нь би Маа чи болиоч гэхэд чи ч гэсэн янхан гээд намайг үсдэж чирээд миний зүүн гарыг мушгиж дарсан, зүүн нүд рүү өшиглөсөн тэгээд бид нар тарцгаасан... /хх-ийн 18-19 дүгээр хуудас/,

гэрч С.Цэнддоогийн ...Тухайн 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр манай түгээгч Энхжаргал, Золзаяа нар газын Уянга, Давааням нарын хамт Петровис ШТС-ийн амралтын өрөөнд шинэ жил тэмдэглэх талаар ярьж суух үед Түвшинбат, М, Баасанжав нар 0.75 литрийн Соёрхол нэртэй архи авч орж ирэхээр нь жоохон сууж байгаад Энхжаргал, Давааням бид гурав гараад явсан. Бид нарыг гарах үед Түвшинбат, М, Баасанжав, Уянга, Золзаяа нар үлдсэн. Гарах үед муудалцсан зүйл ажиглагдаагүй... /хх-ийн 29-30 дугаар хуудас/,

гэрч Г.Энхжаргалын ...Тухайн 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр найзуудын баяр тэмдэглэх зорилгоор Петровис ШТС-ийн амралтын өрөөнд эрхлэгч Цэнддоо манай нөхөр Давааням гор газын эрхлэгч Уянга түгээгч Золзаяа анрын хамт 1 шил 0.75 литрийн архи уусан. Мөн шинэ жил тэмдэглэх талаар ярих явцдаа хоол унд идэж уусан. Тэгээд сууж байхад гаднаас Түвшинбат, М, Баасанжав нар 1 шил 0.75 литрийн Соёрхол нэртэй архи бариад жоохон уучихсан бололтой орж ирсэн. Тэгээд архиа ууж эхлэх үед нь Цэнддоо, Давааням бид гурав гараад явсан. Тэрнээс хойш юу болсон талаар мэдэхгүй. Ер нь тэнд байсан хүмүүс бүгд халамцуу байсан. Бид гурвыг гарах үед хэрэлдэж, маргалдсан зүйл ажиглагдаагүй... /хх-ийн 32-33 дугаар хуудас/,

гэрч З.Ганчимэгийн ...Тухайн 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр найзуудын баяр гээд Уянга, Золоо, Цэнддоо, Энхжаргал, Давааням нар манай ажил дээр ирээд амралтын өрөөнд надаас бусад хүмүүс 1 шил архи уусан. Тэгээд сууж байхад М, Түвшинбат, Баасанжав нар надад хоол авч ирэх гээд ирсэн байсан. Тэгээд намайг бензин авч байхад Энхжаргал, Цэнддоо, Давааням нар явчихсан байсан. Тэгээд гэнэт манай амралтын өрөөнд зодоон болсон. Яг тэр үед юунаас болж зодолдсон талаар мэдэхгүй. Тухайн Золзаяа, Уянга, М нар зодолдоод Баасанжав, Түвшинбат бид гурав салгасан. Хэн хэнийхээ хаана цохиж, зодсон талаар сайн мэдэхгүй байна. Хэн нэгнийгээ хэл амаар доромжилсон. Маргааш нь Түвшинбатынд ороход Мын нүүр улайчихсан харин Уянга, Золоо нар төрийн банкны хажууд нүд нь хөхөрчихсөн явж байсан... /хх-ийн 35-36 дугаар хуудас/,

гэрч Б.Түвшинбатын ...Тухайн 2021 оны 11 сарын 11-ний өдрийн 20 цагийн үед найз М эхнэр Баасанжавтай хамт өөрийн охин Булганчимэгийн машинтай хөдөө явах гэж байхад Баасанжав Петровис ШТС орж ажлын хувцсаа авч ирж угаана гээд бид нар Петровис ШТС-д очих үед Уянга, Золзаяа, Цэнддоо, Энхжаргал, Давааням, нар тухайн ШТС-ийн амралтын өрөөнд архи уугаад сууж байсан. Тэгээд хувцсаа аваад гарах гэтэл Мтай Золзаяа, Уянга нар муудалцаад М руу дайраад байсан. Тухайн үед Уянга, Золзаяа хоёр Мад хандаад чи яахаараа намайг цохидог юм гэж хашгирч байсан. Тэгээд М дайраад байхаар нь Мыг би дарж аваад байж байсан. Тэгээд ер нь хоорондоо харилцан зүйл болсон. Тэгээд би Мыг салгаж аваад би охиноо дуудаад М, Баасанжав бид нар гараад явсан... /хх-ийн 38 дугаар хуудас/,

гэрч О.Баасанжавын ...Тухайн 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр 18 цагийн орчимд Петровис ШТС дээр гарч байгаа хүнд хоол хүргэж өгч, угаах хувцсаа авах гэж нөхөр Түвшинбат, найз М нарын хамт манай охин Булганчимэгийн машинаар Петровис ШТС-д хүргүүлсэн. Тэгээд тэнд очих үед Цэнддоо, Давааням, Уянга, Энхжаргал, Золзаяа нар согтуу байж байсан. Тэр үед Ганцэцэг гаднаа ажлаа хийгээд байж байсан 042 Тэгээд ороод байж байх үед М, Давааням нар юм яриад сууж байхад Золзаяа дундуур нь орж ирээд байсан. Тэгээд Давааням Мад хандаад чамайг Лүнгийн хүмүүс үнэлэхгүй гэхээр нь би яагаад өглөөнөөс орой хүртэл хөдөлмөрлөж байгаа хүнийг яагаад үнэлдэггүй юм үнэлэх хүмүүс байдаг юм шүү гэхэд Даваанямын эхнэр Энхжаргал унтаж байгаад босоод ирээд нөхрөө аваад гарах гэхэд нь Золзаяа нь бид нарыг орхиж явах гэлээ гээд Давааням, Энхжаргал нартай зууралдаад байхад нь Энхжаргал Золзаяад хандаад энэ хоёрыг энд алалцуулах гээд байгаа юм уу? гээд нөхрөө аваад гарах үед Золзаяа газар унаж үлдсэн. Тэгээд Золзаяа газраас босож ирээд М, Золзаяа хоёр барилцаж авах үед би нөхөртөө хандаад Мыг салгаад ав эмэгтэй хүнийг зохичихвол ширүүднэ гэж хэлэхэд манай нөхөр Мыг буйдан дээр дараад хэвтэж үед Уянга, Золзаяа нар хоёулаа М  руу дайрч буйдан дээгүүр гишгэж гутлаараа дэвсээд байсан гэхдээ тухайн үед Мыг онж дэвсээгүй. Харин зууралдаад байхаар нь би хүн аллаа шд гээд Уянгыг хойш нь татах үед Уянга миний дээрээс дараад унасан. Тэгээд нэг мэдсэн чин Уянга гартаа хайч тэнийлгээд атгачихсан далайгаад дайраад байх үед нь би гараас нь хүчээр татаж авсан. Тухайн үед Золзаяа гартаа ямар нэг зүйл барчихсан ална гэж хашгирч байх үед гаднаас Ганцэцэг орж ирж гарт байсан зүйлийг нь авч байгаа харагдсан. Тэгээд би охин Булганчимэг-ийг дуудаж М, болон нөхөр Түвшинбатын хамт гэрлүүгээ явсан.... /хх-ийн 41-42 дугаар хуудас/ гэсэн мэдүүлгүүд болон шүүгдэгч М.Мын хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 80, 83 дугаар хуудас/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.

 

Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Мөрдөн байцаалт болон прокурорын шатанд шүүгдэгч М.М нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд шүүгдэгч нь анхнаасаа үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрсөн талаар өгсөн мэдүүлэг, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт зэргийг үндэслэн хэргийн зүйлчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг яллагдагч, хохирогч нарт танилцуулж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шилжүүлжээ.    

 

Шүүх хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр саналтай ирүүлсэн хэргийг хүлээн авч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хугацааны дотор ял оногдуулах шүүх хуралдааныг зарлан шүүх хуралдаанаар хэлэлцэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан 5 нөхцөл байдлуудыг хянаж үзэхэд дээрх нөхцөл байдлуудыг аль нэг нь хангагдаагүй гэх үндэслэл тогтоогдоогүй тул шүүгдэгч М.Мыг гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн зохих зүйл, заалтуудыг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх тухай шийдвэр гаргах боломжтой гэж дүгнэлээ.

 

Гэм буруугийн болон хууль зүйн дүгнэлт: 

Шүүгдэгч М.М нь 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Төв аймгийн Лүн сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг Петровис шатахуун түгээх станцын амралтын өрөөнд М.З, Д.У нартай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар нүүрэн тус газарт цохих, хөл рүү нь өшиглөх, үсдэх зэргээр зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдсон гэж үзсэн.

 

            Гэм буруугийн болон хууль зүйн талаар шүүх хуралдааны дүгнэлт танилцуулах шатанд:

            Улсын яллагч М.Хэрлэнчимэг:

            ...Өнөөдрийн шүүх хуралдаанаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн М.Мад холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн. Иймд шүүгдэгч М.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг гаргаж байна. Шүүгдэгч М.М нь хохирогч нарт учруулсан хохирол төлбөрийг нөхөн төлөхөө бичгээр илэрхийлсэн. Хохирогч Б.Золзаяагийн хувьд ажилгүй байсан хугацааны цалингаа нэхэмжилж байгаа боловч одоогоор нотлох баримт нь байхгүй байна. Иймд цаашид гарах эмчилгээний зардал болон бусад зардлаа иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх саналтай байна... гэсэн дүгнэлтийг,

 

            Хохирогч М.З:

            ...Хэлэх зүйлгүй... гэсэн саналыг,

 

            Хохирогч Д.У:

            ...Хэлэх зүйлгүй... гэсэн саналыг,

 

            Шүүгдэгч М.М:

            ...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна... гэсэн мэдүүлгийг тус тус гаргадаг.

 

Учир нь шүүгдэгч М.М нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, шинжээчийн дүгнэлт, хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтаар давхар нотлогдож байх тул түүнийг яллах нь зүйтэй гэж үзэн шийтгэх тогтоолын үндэслэл болгож шийдвэрлэлээ.

 

Өөрөөр хэлбэл гэм буруугаа хүлээн зөвшөөрнө гэдэг нь тухайн гэм буруутай этгээд нийгэмд аюултай гэм буруутай үйлдлээ, хэргийн зүйлчлэлийг, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг, хууль зүйн үр дагаврыг тус тус хүлээн зөвшөөрсөн байх бөгөөд шүүгдэгч М.М дээрх нөхцөлүүдийг хүлээн зөвшөөрч байгаагаа шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээрээ илэрхийлдэг.

                            

Прокуророос шүүгдэгч М.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “...хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтай үйлдсэн...” гэж яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Эрүүгийн хуульд гэмт хэрэг гэдэг ойлголтыг мөн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно”... гэж,

2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно”.:. гэж тус тус хуульчилсан.

 

Үүнээс үзэхэд хохирол, хор уршиг учирсан эсэхээс үл хамааран үйлдсэн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг,

мөн нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг тус тус гэмт хэрэгт тооцохоор байна.

 

Шүүгдэгч М.Мын холбогдсон тухайн гэмт хэрэг нь “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг”-т хамаарах бөгөөд шүүгдэгч М.М нь хохирогч М.З, Д.У нарын нүүрэн тус газар нь цохиж, зодох сэдэлт, санаа зорилго төрж, улмаар хохирогчийн эрүүл мэндийн халдашгүй байдалд халдаж зодсон байна.

 

Эрүүгийн хуульд хуульчлагдсан “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг” гэмт хэрэг нь гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох ба хөнгөн, хүндэвтэр, хүнд гэсэн хохирлын аль нэг нь заавал учирсан байхыг шаардсан материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм.

 

Гэхдээ хохирол учруулсан үйлдэл, эс үйлдэхүй болгон гэмт хэрэгт тооцогдохгүй.

Учир нь нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний эрүүл мэндэд хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох ба хөнгөн, хүндэвтэр, хүнд гэсэн хохирлын аль нэг нь учраагүй бол Зөрчлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний биед хохирол учруулахгүйгээр халдаж, зодсон бол” гэсэн зөрчлийн хэрэг болно.

 

Энэ хэргийн тухайд шүүгдэгч М.М хохирогч М.З, Д.У нарын 2 хүнийг зодсоны улмаас тэдний биед хөнгөн гэмтэл буюу хөнгөн хохирол учруулснаараа тухайн зүйл, хэсэг, заалтын хүндрүүлэх шинжийг хангасан, төгссөн гэмт хэрэг болж байна.

 

Тэрээр хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдаж зодож, цохиж буй энэхүү өөрийн үйлдлээ хууль бус шинжтэйг мэдсээр байж хүсэж хийсэн, хохирогч М.Згийн эрүүл мэндэд зүүн нүдний дээд доод зовхи, баруун эгэм, бугалга, гуя, зүүн бугалга, гуяанд цус хуралт, зүүн шуунд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн гэмтэл, хохирогч Д.Уянгын эрүүл мэндэд дээд уруулын дотор салстад шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний доод зовхи, дотор булан, зүүн өвдөг, шилбэ, баруун дээд 1-р шүд, зүүн дээд 1-р шүдний паалангийн эмтрэл бүхий хөнгөн гэмтэл тус тус учирсан хохирол, хор уршигт зориуд хүргэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэр бөгөөд хохирогч нарт учирсан хөнгөн гэмтэл нь шүүгдэгчийн санаатай үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.

 

Иймд шүүгдэгч М.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:  

            Эрүүгийн хариуцлага болох ял шийтгэлийн талаар шүүх хуралдааны дүгнэлт танилцуулах шатанд:

            Улсын яллагч М.Хэрлэнчимэг:

            ...Шүүгдэгч М.Мыг Эрүүгийн хуулийн тусгай 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт болон баримт  бичиггүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж байна... гэсэн дүгнэлтийг,

 

            Шүүгдэгч М.М:

            ...Улсын яллагчийн санал болгосон ялыг хүлээн зөвшөөрч байна... гэсэн мэдүүлгийг тус тус гаргасан болно.

 

            Шүүх шүүгдэгч М.Мад хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахдаа хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоох шаардлагагүй гэж үзсэн ба гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, хувийн байдлыг харгалзан үзэхээс гадна үйлдсэн гэмт хэрэгт чин санаанаас гэмшиж, анхнаасаа гэм буруугийн талаар маргахгүй хүлээн зөвшөөрч хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж, улсын яллагчийн санал болгосон ялыг хүлээн зөвшөөрч тохиролцсон буюу прокурорын саналын хүрээнд эрх зүйн байдлыг нь дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй гэж дүгнээд найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгийн торгох ялаар тогтоож шийдвэрлэлээ.     

 

            Шүүхээс шүүгдэгч М.Мад торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийг биелүүлэх хугацааг шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломж зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж хэсэгчлэн төлүүлэх шаардлагагүй гэж үзэж,  

 

            шүүгдэгч М.Мад оногдуулсан найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгийн торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд буюу шүүхээс тогтоосон дээрх 90 /ер/ хоног буюу 3 /гурав/ сарын хугацаанд биелүүлэхийг, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэх зүйтэй байна

           

            оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй байна.

 

Хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч М.Мын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Д.Уянгын биед дээд уруулын дотор салстад шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний доод зовхи, дотор булан, зүүн өвдөг, шилбэ, баруун дээд 1-р шүд, зүүн дээд 1-р шүдний паалангийн эмтрэл бүхий хөнгөн хохирол,

хохирогч М.Згийн биед зүүн нүдний дээд доод зовхи, баруун эгэм, бугалга, гуя, зүүн бугалга, гуяанд цус хуралт, зүүн шуунд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол тус тус учирсан байна. 

    

Хохирогч М.Згийн эрүүл мэндэд учирсан хохиролд баримтаар нэхэмжилсэн 130.000 /нэг зуун гучин мянга/ төгрөгийг,

хохирогч Д.Уянгын эрүүл мэндэд учирсан хохиролд баримтаар нэхэмжилсэн 280.000 /хоёр зуун наян мянга/ төгрөгийг, нийт 410.000 /дөрвөн зуун арван мянга/ төгрөгийг шүүгдэгч НО70083079 дугаарын регистртэй, Б М.Маас гаргуулж олгох нь зүйтэй байна.

 

Шүүхийн шатанд хохирогч М.З нь ажилгүй байсан хугацааны цалинг нэхэмжилнэ гэснийг энэ шүүх хуралдаанаар хэлэлцэхгүй орхиж энэ талаарх баримтаа бүрдүүлсний эцэст Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

 

Иймд шүүгдэгч М.Маас тооцож гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

 

Бусад асуудлын талаар

Эрүүгийн 2134004160057 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч М.М энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, түүнээс тооцон гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж шийдвэрлэсэн болно.    

 

    Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1., 22.4.1., Эрүүгийн хэрэг хянан

шийдвэрлэх тухай хуулийн 17.4., 36.1., 36.2., 36.6., 36.7., 36.8., 36.10,

            36.13., 37.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх

                         хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

                                                   ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б М.Мыг хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

2. Шүүгдэгч Б М.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй. 

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б М.Мад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгийн торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлэхийг, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгж буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч Б М.Мад шүүхээс оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.  

 

5. Эрүүгийн 2134004160057 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Б М.М энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, түүнээс тооцож гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

 

            6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч НО70083079 дугаарын регистртэй, Б М.Маас нийт 410.000 /дөрвөн зуун арван мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч дугаартай регистртэй, Б овгийн Д.У 280.000 /хоёр зуун наян мянга/ төгрөгийг, хохирогч дугаартай регистртэй, М овгийн М.З 130.000 /нэг зуун гучин мянга/ төгрөгийг тус тус олгосугай.

 

7. Хохирогч М.З нь ажилгүй байсан хугацааны цалинтай холбоотой баримтаа бүрдүүлж шүүгдэгч М.Маас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

8. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б М.Мад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.  

 

9. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

10. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

           

11. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б М.Мад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.       

 

 

 

        

        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Ш.ГАНДАНСҮРЭН