Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Авирмэдийн Отгонцэцэг |
Хэргийн индекс | 101/2016/04170/И |
Дугаар | 2012 |
Огноо | 2017-09-08 |
Маргааны төрөл | Банкны зээл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 09 сарын 08 өдөр
Дугаар 2012
Ц.Тийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Г.Даваадорж, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2017 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 181/ШШ2017/01931 дүгээр шийдвэртэй,
Нэхэмжлэгч Ц.Т,
Хариуцагч Х ХХК-д холбогдох,
2011 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн барьцаат зээлийн гэрээгээр зээлсэн 71 540 ам.доллар буюу 90 960 248.4 төгрөгийг зээлийн гэрээ байгуулсан өдрийн ханшаар буцаан төлөх ба үүргийн гүйцэтгэлийг үндэсний мөнгөн тэмдэгтээр үүрэг үүсэх үеийн ханшаар тооцуулах, зээлийн үндсэн төлбөр болон хүүд илүү төлсөн 18 134 389.98 төгрөгийг зээлийн төлбөрт тооцож, 1080008158 дугаартай барьцаат зээлийн гэрээгээр 136 043 162.51 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй болохыг тогтоолгох, 2011 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 1080008158 дугаартай барьцаат зээлийн гэрээний 1.5 дахь заалтыг хүчингүй болгож, 1.3 дахь хэсэгт зааснаар зээлийн жилийн хүүг 13.5 хувь болохыг тогтоолгох, 2011 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 1080008158 дугаартай барьцаат зээлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.2, 3.5 дахь заалтууд нь Х ХХК-иас зээлдэгчид олгосон стандарт нөхцөл болохыг тогтоолгох, 2011 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 1080008158 дугаартай барьцаат зээлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.2, 3.5 дахь заалтууд нь хүчин төгөлдөр бус байх стандарт нөхцөл болохыг тус тус тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Нямдоржийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч Ц.Т,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Эрдэнэбулган нар оролцов.
Нэхэмжлэгч шүүхэд болон түүний өмгөөлөгч Д.Нямдорж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2011 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр Х ХХК-ийн Сүхбаатар салбартай 1080008158 дугаартай барьцаат зээлийн гэрээг байгуулсан. Уг гэрээгээр нийт 71 540 ам.долларыг 180 сарын хугацаатай, 360 хоногийн суурь хүүгийн хэмжээ нь 10.5 хувь байх ба тус хугацаанд мөрдөх зээлийн жилийн хүүгийн хувь, хэмжээ 13.5 хувь байхаар тохиролцсон. Мөн 2011 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр 1080008158-01 дугаартай баталгаат ипотекийн гэрээг хариуцагчтай байгуулсан бөгөөд тус гэрээгээр Сүхбаатар дүүраг, 7 дугаар хороо, 11 дүгээр хороолол, 10В байрны 7 тоот орон сууцыг барьцаалсан. Анх тус банкинд зээлийг Монгоп Улсын мөнгөн тэмдэгтээр авах хүсэлтээ илэрхийлж байсан.
Нэхэмжлэгчийн зүгээс 2014 оны 9 дүгээр сарын 08, 2015 оны 01 дүгээр сарын 05, 2016 оны 3 дугаар сарын 17-ны өдөр тус тус Х ХХК-ийн Сүхбаатар салбарт ам.долларын зээлийг Монгол Улсын үндэсний мөнгөн тэмдэгт болох төгрөгт шилжүүлэх эргэн төлөлтийн дүнг 1 300 000 төгрөгөөс хэтрүүлэхгүй байх, ипотекийн зээлд хамруулах зэрэг хүсэлтийг удаа дараа гаргаж байсан. Харин хариуцагчийн зүгээс дээрх гаргасан хүсэлтийг шийдвэрлэлгүй өнөөдрийг хүрлээ. Иймд Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1 дэх хэсэгт зааснаар анх зээл авсан 2011 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн ам.доллартай харьцах ханш буюу 1 271,46 төгрөгөөр үүргийн гүйцэтгэлийг гүйцэтгэхээр тооцож өгнө үү гэжээ.
Хариуцагч шүүхэд болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Жаргалмаа, Э.Мөнх-Эрдэнэ нар шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Үүргийн гүйцэтгэлийг үндэсний мөнгөн тэмдэгтээр үүрэг үүсэх үеийн ханшаар тооцуулах тухай гэж илэрхийлэгдсэн бөгөөд чухам уг шаардлага ямар эрх зүйн факт бий болгоход чиглэсэн, ямар шаардах эрхэд үндэслэсэн, шүүхээс ямар шийдвэр гаргуулахыг хүссэн нь тодорхойгүй байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэлийн шаардлага “...үүргийн гүйцэтгэлийг гүйцэтгэхээр тооцож өгнө үү” гэхээс өөрөөр нарийвчилж илэрхийлэгдсэн зүйлгүй, ийнхүү тооцох нэхэмжлэл хангагдах тохиолдолд ямар үр дагавар үлдээх нь ойлгомжгүй, энэ шинжээрээ хэрхэн хэрэгжих нь тодорхойгүй байх тул уг нэхэмжлэлийн шаардлага Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4-т заасан шаардлагыг хангаагүй байх тул нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлтэй гэж үзэж байна. Валютын зохицуулалтын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.4, Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуупийн 4 дүгээр зүйлийн 4.4 дэх хэсэгт заасны дагуу арилжааны банк гадаад валютаар зээл олгох, эргэн төлүүлэх эрхтэй. Гэтэл нэхэмжлэгч ямар шалтгаанаар АНУ-ын доллар төлөх ёстой үүргээ төгрөг болон ханштай холбож тайлбарлаж байгаа нь ойлгомжгүй байна.
Нэхэмжлэгч гэрээ байгуулах үндэслэл болсон нөхцөл байдал гэж зээлийн харилцааны хувьд юу байсныг тодорхойлоогүй ба хэрэв уг зохицуулалтын гипотез нөхцөл зээлийн гэрээний нөхцөл байдалтай нийцсэн гэж үзвэл өөрчлөгдсөн нөхцөл байдалд зохицуулахыг шаардах эрхийг анхны нөхцөл байдалд шилжүүлэх эрх хэмээн илт гуйвуулан тайлбарлажээ. Анх олгосон өдрийн валют болон төгрөгийн арилжааны ханшаар тооцож төгрөгөөр төлөх буюу үүргийн хэмжээг тогтооно гэж уг хэсгийг тайлбарлавал гадаад валютаар зээл олгох үйл ажиллагаа явуулах нь учир шалтгааны хувьд шаардлагагүй, боломжгүй юм. Иймд нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах буюу хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 218 дугаар зүйлийн 218.1, 202 дугаар зүйлийн 202.2, 196 дугаар зүйлийн 196.1.1, 9 дүгээр зүйлийн 9.4.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч ХасБанк ХХК болон ХасБанк ХХК-ийн Сүхбаатар салбарт тус тус холбогдуулан гаргасан 2011 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн барьцаат зээлийн гэрээгээр зээлсэн 71 540 ам.доллар буюу 90 960 248.4 төгрөгийг зээлийн гэрээ байгуулсан өдрийн ханшаар буцаан төлөх ба үүргийн гүйцэтгэлийг үндэсний мөнгөн тэмдэгтээр үүрэг үүсэх үеийн ханшаар тооцуулах, зээлийн үндсэн төлбөр болон хүүд илүү төлсөн 18 134 389,98 төгрөгийг зээлийн төлбөрт тооцож, 1080008158 дугаартай барьцаат зээлийн гэрээгээр 136 043 162.51 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй болохыг тогтоолгох,
2011 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 1080008158 дугаартай барьцаат зээлийн гэрээний 1.5 дахь заалтыг хүчингүй болгож, 1.3 дахь хэсэгт зааснаар зээлийн жилийн хүүг 13.5 хувь болохыг тогтоолгох, 2011 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 1080008158 дугаартай барьцаат зээлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.2, 3.5 дахь заалтууд нь Х ХХК-иас зээлдэгчид олгосон стандарт нөхцөл болохыг тогтоолгох, 2011 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 1080008158 дугаартай барьцаат зээлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.2, 3.5 дахь заалтууд нь хүчин төгөлдөр бус байх стандарт нөхцөл болохыг тус тус тогтоолгох тухай нэхэмжлэгч Ц.Тийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч Ц.Тийн улсын тэмдэгтийн хураамжид нийт төлсөн 892 751.24 төгрөгийг улсын орлого болгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Нямдорж давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдлыг гаргаж байна. Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1 дэх хэсэгт зааснаар үүргийн гүйцэтгэлийг гэрээ байгуулсан өдрийн ханшаар тооцон илүү төлсөн 18 134 389 төгрөгийг зээлийн төлбөрт тооцуулбал нэхэмжлэгчийн зээлийн үлдэгдэл төлбөр 136 043 162.51 төгрөг болох ба үүнийг гэрээгээр тохиролцсон графикийн дагуу гэрээний үлдэх хугацаанд төлөх боломжтой болно.
Х ХХК нь хүүгийн хэмжээг 14 хувь болгосон бол энэ тухай зээлдэгчид мэдэгдэж, зээлийн гэрээний өөрчлөлт хэсэгт тэмдэглэх үүргийг гэрээгээр хүлээсэн боловч энэ тухай мэдэгдээгүй нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн байна. Иргэний хуулийн 200 дугаар зүйлийн 200.1 дэх хэсэгт заасан ба зохигчдын байгуулсан 1080008158 дугаартай барьцаат зээлийн гэрээний 3.2, 3.5 дахь заалтууд Х ХХК-иас санал болгосон стандарт нөхцөл юм.
Гэрээний 3.2, 3.5 дахь заалтууд нэхэмжлэгч талд хохиролтой, хуулийг ноцтой зөрчсөн стандарт нөхцөл байх тул хуулийн дагуу хүчин төгөлдөр бус болно. Зохигчдын байгуулсан зээлийн гэрээний 3.5 дахь заалт нь Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасан ба энэ заалтыг зөрчсөн учраас хүчин төгөлдөр бус стандарт нөхцөл гэж үзэж байгаа юм. Барьцааны үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан дуудлага худалдаагаар худалдаж төлбөрийг барагдуулах талаар зохицуулсан 175.1 дэх заалт нь илүү нарийвчилсан зохицуулалт учраас “...банк барьцаа хөрөнгийг худалдан борлуулах...” гэрээний заалтыг баримтлах нь хуульд нийцэхгүй болно. Хариуцагч талын энэ нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж марган тайлбарлаж байгаа Үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хуулийн 62 дугаар зүйлийн зохицуулалт нь гэрээний 3.5 дахь заалтанд ямар ч хамааралгүй байна.
Шүүхийн дээрх дүгнэлт нь Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.2 дахь хэсэгт
заасан үндэслэл байх бөгөөд нэхэмжлэгч мөн хуулийн 218.1 дэх хэсэгт зааснаар
нэхэмжлэлийн шаардлагаа үндэслэж байхад хэргийг хянан шийдвэрлэсэн шүүгч яагаад
218.2 дахь хэсэгт заасан үндэслэлүүдийг тайлбарлан шийдвэрлэсэн нь ойлгомжгүй, хууль
зүйн хувьд үндэслэлгүй байна. Нэхэмжлэгч 6 шаардлага гаргаж, үндэслэлээ тодорхойлсон, хариуцагч эдгээр шаардлагыг хангалттай няцааж чадаагүй байхад хэргийг хянан шийдвэрлэсэн шүүгч зөвхөн эхний шаардлагыг дүгнэсэн болоод бусад шаардлагад ямар ч дүгнэлт өгөлгүй бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн байна.
Шүүгч Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1, 218.2 дахь хэсгүүдэд заасан зохицуулалтуудын ялгааг сайтар мэдэж, тайлбар болон шүүхийн практик судалж, нэхэмжлэгчийн гаргаж байгаа үндэслэлүүд хуульд нийцсэн эсэх, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг яаж няцаасан, энэ нь хууль зүйн хувьд хир үндэслэлтэй болох талаар дүгнэх ёстой боловч энэхүү ажиллагаануудыг огт хийгээгүй энэ байдлаас нь мэдлэг, чадвар нь дутсан, нэхэмжлэлийн шаардлагыг няцааж чадаагүй хариуцагч талд хэтэрхий үйлчилж, талуудын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох тэгш эрхийн зарчмыг алдагдуулсан шийдвэр гаргасан гэсэн дүгнэлтэд хүргэж байна. Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагуудыг хангаж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ
Зохигчид хэргийг давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад эвлэрэн хэлэлцэж, эвлэрлийн гэрээг бичгээр байгуулсан нь хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашгийг хөндөөгүй байна.
Нэхэмжлэгч Ц.Т нь хариуцагч Х ХХК-д холбогдуулан 2011 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн барьцаат зээлийн гэрээгээр зээлсэн 71 540 ам.доллар буюу 90 960 248.4 төгрөгийг зээлийн гэрээ байгуулсан өдрийн ханшаар буцаан төлөх ба үүргийн гүйцэтгэлийг үндэсний мөнгөн тэмдэгтээр үүрэг үүсэх үеийн ханшаар тооцуулах, зээлийн үндсэн төлбөр болон хүүд илүү төлсөн 18 134 389.98 төгрөгийг зээлийн төлбөрт тооцож, 1080008158 дугаартай барьцаат зээлийн гэрээгээр 136 043 162.51 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй болохыг тогтоолгох, 2011 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 1080008158 дугаартай барьцаат зээлийн гэрээний 1.5 дахь заалтыг хүчингүй болгож, 1.3 дахь хэсэгт зааснаар зээлийн жилийн хүүг 13.5 хувь болохыг тогтоолгох, 2011 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 1080008158 дугаартай барьцаат зээлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.2, 3.5 дахь заалтууд нь Х ХХК-иас зээлдэгчид олгосон стандарт нөхцөл болохыг тогтоолгох, 2011 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 1080008158 дугаартай барьцаат зээлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.2, 3.5 дахь заалтууд нь хүчин төгөлдөр бус байх стандарт нөхцөл болохыг тус тус тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасныг анхан шатны шүүх бүхэлд нь хэрэгсэхгүй болгожээ.
Шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгч эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан боловч хэргийг давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад зохигчид эвлэрэн хэлэлцэж, “Эвлэрлийн гэрээ” байгуулсан, гэрээний “нэг” дэх хэсгээр эвлэрлийн нөхцөлүүдийг барьцаат зээлийн гэрээний нөхцөл болох валютын төрлийг ам.доллар байсныг төгрөгөөр тооцох, төгрөгийн 1 ам.доллартай тэнцэх ханшийг 2 000 төгрөгөөр тооцох, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл 563 хоног хугацаа хэтэрсэн байгааг 2018 оны 01 дүгээр сарын 07-ны дотор нөхөн биелүүлж, нийт 37 131 620 төгрөгийг төлөх, цаашид төлбөрийн үлдэгдэл 62 843.81 ам.долларыг тохирсон ханшаар хөрвүүлж 125 687 620 төгрөгийг сарын 18 хувийн хүүтэйгээр эргүүлж төлөхөөр харилцан тохиролцсон нь гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.6 дахь хэсэгт заасантай нийцжээ.
Иймд давж заалдах шатны шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт зааснаар зохигчийн эвлэрлийг баталж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4, 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 181/ШШ2017/01931 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн “Эвлэрлийн гэрээ”-нд тусгагдсан нөхцөлийг талууд харилцан хүлээн зөвшөөрч, зохигчид эвлэрэн хэлэлцсэнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт заасны дагуу хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 892 751 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү магадлалыг зохигч сайн дураар биелүүлээгүй бол албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар зохигчид хяналтын журмаар шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, мөн тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА
ШҮҮГЧИД Г.ДАВААДОРЖ
А.ОТГОНЦЭЦЭГ