Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 17 өдөр

Дугаар 2022/ШЦТ/63

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

  Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,

  Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Самбуу,

  Улсын яллагчаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Оюунцэцэг,

  Шүүгдэгч С.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж,

  Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч С.Бд холбогдох эрүүгийн 2234000000033 дугаартай, 1 хавтас хэргийг 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

  Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, С.Б, 32 настай, эрэгтэй, яс үндэс халх,  бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5, аав, ээж, дүүгийн хамт оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавьяа шагнал, урьд 1 удаагийн ял шийтгэлтэй, үүнд:

  1.Төв аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2013 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 83 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаартай.

 

 Холбогдсон хэргийн талаар:

 Шүүгдэгч С.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

           

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:   

 

  Шүүгдэгч С.Б нь согтуугаар 2021 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Төв аймгийн Эрдэнэ сумын Тамган 5 дугаар багийн нутагт байрлах “Өвөржанчивлан” гэх сууринаас урагш 400-500 метр зайд иргэн С.Тийг шалтгаангүйгээр зодож, эрүүл мэндэд нь “зүүн 8-р хавирганы хугарал, зүүн хөмсөг, баруун хацарт сорви, цээж баруун бугалганд цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдсон. 

 

Энэ нь эрүүгийн 2234000000033 дугаартай хэрэгт авагдсан 

           

           Хохирогч С.Тийн өгсөн: "Манай гэрт 2021 оны 11 дүгээр сарын 26-ны өглөө би Т гэх хүнийд ороод С, Тоогий нартай уулзаад манайд архи уухаар болоод манай гэрт ороод 0,75, 0,5 литрийн 2 шил Хараа нэртэй архи С, Тоогий, Т, Сүхээ, Б бид хэд уугаад байж байгаад орой 18 цагийн үед Сгийн хүүхэд Б орж ирээд надад архи авч өгнө гээд машиндаа суулгаад Сүхээ ах, Б хоёр арын суудал дээр суугаад би жолоочийн хажуу талын суудал дээр суугаад Б машинаа бариад явж байгаад би Баас Японд байдаг дууг нь асуутал Б машинаа зогсоогоод миний баруун талын шанаа хэсэг рүү нэг цохиод машинаасаа буухаар нь би ба машинаас буутал үгийн зөрүүгүй Б ирээд миний нүүр рүү гараараа хоёроос гурван удаа цохиод миний хамарнаас цус гараад Сүхээ ах салгахаар нь би доошоо суугаад байж байтал Сүхээ ах Быг алдаад Б ирэх миний хавирга, нүүр рүү дөрвөөс таван удаа өшиглөөд миний дээр гарж байгаад нүүр рүү ахиад дөрвөөс таван удаа гараараа цохиод Сүхээ ах салгаад хэсэг байж байгаа Сүхээ ах чинь цус гараад байна одоо гэрт нь хүргэж өг гээд намайг машиндаа суулгаад манай гэрийн гадаа буулгасан. Сүхээ ах, Б нар хамт байсан. Хавирга цээж хөндүүртэй зовуурьтай, нүүрэнд хоёр гурван сорви байгаа. Б намайг зодож надад гэмтэл үүссэн. Би дүүг нь сураг ажиг байна уу, гэж асуутал миний дүү чамд хамаагүй гээд намайг зодсон. Би гомдолтой байна. Надад нэмж ярих зүйл байхгүй.” гэх мэдүүлэг / хх 6, 9,10-11/,

           Гэрч Д.Бы өгсөн: “Би Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт байрлах Өвөржанчивлан амралтын газарт уурын зуухны галч хийдэг юм. Мөн Т гэх хүний 70 орчим тооны гурван азарга адууг хардаг юм. Тийн гэр Улаанбаатар хотод байдаг ба Өвөржанчивлан амралтын газарт бас нэг гэр нь байдаг ба тэр гэртээ ирэн очин байдаг юм. 2021 оны 11 дүгээр сарын дундуур Т ирээд адуу малаа хараад байж байсан юм. 2021 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр би ажлаасаа буугаад Тийн гэрт очиход Т,. Сүхээ гээд Тийн таньдаг ах байсан ба тэр хоёр нэг шил архи хувааж уугаад сууж байсан. Би тэр хоёртой цуг дахиад нэг шил архи хувааж уусан. Бид гурав архиа уугаад дуусаж байхад Б гээд Архуст сумын залуу ороод ирсэн. Бид дөрөв юм ярьж сууж байгаад дэлгүүр орж архи авъя гэхээр нь би түрүүлж гараад Бы машинд суусан. Тэр гурав хэсэг байж байгаад гарч ирсэн ба гэрийн гадаа Т, Б хоёр маргалдаад хоорондоо зодолдоод Б Тийн нүүр лүү цохисон. Сүхээ ах, бид хоёр тэр хоёрын дундуур орж салгасан. Дараа нь Б машинаа унаад яваад өгсөн. Хажууд нь Сүхээ ах, бид хоёр байсан. Би юунаас болж маргалдсаныг нь сайн мэдэхгүй байна. Хэн нь хэнийхээ хашаа нь цохисон болохыг би хараагүй. Тийн нүүр нь нэлээн хавдчихсан байсан. Тэр хоёр хоорондоо маргалдаж байхдаа Б Тийн нүүр лүү цохисон байх. Тийн нүүр хавдсан байсан. Өөр ямар гэмтэл учирсан болохыг мэдэхгүй байна. Т хоёр шил архи уусан нэлээн согтолттой байсан. Б гаднаас орж ирэхдээ халамцуу архи уучихсан байсан. Гэхдээ нэг их согтоогүй байсан. Би уг асуудал гарч байхад нэлээн согтчихсон байсан болохоор зарим нэг зүйлсийг сайн санахгүй байна.” гэх мэдүүлэг / хх 14-15, 25/,

          Гэрч Г.Сүхбатын өгсөн: “2021 оны 11 дүгээр сарын сүүлээр манайх Төв аймгийн Эрдэнэ сумын Тамган 5 дугаар баг Өвөржанчивлан гэх газарт хэдэн малтай эхнэртэйгээ хамт амьдардаг юм. Манай урдхан талд нэг уул даваад Төө гэх айл айл байдаг. Тухайн өдөр би хонио хариулж явж байгаад замаараа Төө гэх айлд орсон юм. Тэгсэн Төө надад нэг хараа нэртэй 0.5 литрийн архи гаргаж ирээд У, Б Төө бид дөрөв тухайн архийг хамт хувааж уусан юм. Дараа нь ахиад нэг 0.75 литрийн хараа нэртэй архи Б гаргаж ирээд мөн архийг У, Б, Төө бид дөрөв бас хувааж уусан. Дараа нь гадаа нэлээн харанхуй болчихсон би нэлээн согтчихсон байсан. Тэгсэн Төөгийн гэрийн гадна нэг машинтай хүн ирээд гэрт орж ирсэн. Б орж ирээд за юу байна миний гурван ах дүү нь гурван ахдаа архи авч өгнө гэж хэлээд бид машинд суу гэхээр нь Tөгсөө, Б бид гар Бы машинд суугаад Өвөржанчивлан гэх газарт байх хүнсний дэлгүүр орсон. Б бид хоёр машинд үлдээд Б Tөгcөө хоёр хүнсний дэлгүүр орсон. Удалгүй дэлгүүрээс тэр хоёр гарч ирээд тэгээд машиндаа суугаад машин хөдөлсөн би хэсэгт хугацаанд унтчихсан байсан. Тэгээд босож хүмүүсийн дуу чангараад байхаар нь би сэрхэд хээр голын эрэг дээр машин зогсчихсон гадаа Төө, Б хоёр хоорондоо муудалцчихсан машины урд жолоочийн талын хаалга онгорхой байсан. Тэгсэн Б Төөгийн нүүр хэсэг лүү гараараа нэг удаа цохиод авах шиг болохоор нь би машинаас баруун бууж очоод Бы буцаж цээжээр нь тэврээд одоо та нар болцгоо гэж хэлээд бариад автал Б намайг өөрийнхөө дээгүүр давуулаад шидсэн. Харин би газарт уначхаад Бы цээжээр дахин тэвэрч аваад одоо та нар болцгоо ямар хашаа хүмүүс вэ гэж хэлэхэд Б газар сууж байсан. Tөгсөөг ахиад нэг удаа баруун хөлөөрөө өшиглөх шиг болсон хашаа өшиглөснийг нь би хараагүй. Тэгээд дараа Б Tөгсөө нарыг салгаад гэр гэр лүүгээ бид нар явцгаасан. Би Бтай хамт гэрийнх нь гадаа бууж үлдээд харин Б, Төө нар машинтайгаа Бы гэрийн гаднаас хөдлөөд явсан хашаа явсныг нь мэдэхгүй байна. Намайг сэрхэд Б Төөг Б нь баруун гараараа Төөгийн нүүр хэсэгт нь нэг удаа цохисон дараа нь намайг Быг тэвэрч байхад Төөг нэг удаа баруун хөлөөрөө өшиглөж байсан. Би хашаа нь өшиглөснийг нь хараагүй. Намайг сэрэхээс өмнө Төөг цохиж зодсон талаар би мэдэхгүй хараагүй. Би Б, Т гэх хүмүүсийг сайн танина. Намайг анх Төв аймгийн Эрдэнэ суманд очиход л миний хуурай дүү болж байсан юм би ах, дүү, аав, ээжийг нь бүгдийг нь таньж мэднэ. Б гэх хүнийг би танихгүй харин аавыг нь бол Сумьяа гэх хүн байдаг юм. Т, Б, Б бид дөрөв байсан өөр хүн байгаагүй. Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг Өвөржанчивлан гэх газрын урд байх Жанчивлан гэх голын эрэг дээр тухайн зодоон болсон. 21 цагаас 22 цагийн хооронд болсон байх. Уийн нүүр болон биед ил харагдах шарх гэмтэл байгаагүй. Хэрүүл маргаан огт гараагүй. Зодоон болсны дараа Б бид хоёр Бы гэрийн гадаа үлдсэн. Б замаараа айлаар орсон үгүйг нь мэдэхгүй байна. Хэр их согтолттой байсныг нь би мэдэхгүй байна. Ямар ч байсан бид 4 дэлгүүрээс авсан 1 шил 0.5 литрийн архиа уугаагүй байсан. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй.” гэх мэдүүлэг / хх 20-21/,

           Гэрч Г.Уийн өгсөн: “Би 2021 оны 11-р сарын 26-ны өглөө Өвөржанчивланд гэрээсээ гараад хонио хариулаад явж байгаад орой 18 цагийн үед гэртээ ирээд хонио хашчихаад гэрт орж Дэлгэртулга гэх хүүхдээ аваад гэрээс гарахад манай нөхөр гэрт согтуу унтаж байсан. Би хүүхдээ аваад найз С гэх айлд очоод хоночхоод маргааш нь буюу 2021 оны 11 дүгээр сарын 27-ны өглөө 09 цагийн үед Бы ээж Тоогий гэх эгчийн хамт гэртээ ирэхэд манай нөхөр Т нүүр нь хөхөрчихсөн, хамаг хувцас нь нил цус болчихсон Сүхээ, Б гэх 2 хүний хамт гэртээ байж байсан. Тэгээд хэнд зодуулсан талаар асуухад Б намайг зодчихлоо гэхээр нь ямар учраас зодсон талаар нь асуухад Тийг Б гуйгаад дэлгүүр орчоод ирий гээд Сүхээ, Б, Т нарыг машиндаа суулгаж авч яваад Өвөржанчивлан сувиллын урд байрлах үхрийн фермийн урд аваачаад Б Тийг зодоод Сүхээ ах салгах гээд дийлэхгүй байсан гэсэн. Тэхээр нь Быг дуудаад авчраад ямар учраас Тийг зодсон талаар нь асуухад Б би ямар учраас зодсоноо мэдэхгүй байна гэж хэлж байсан. Тухайн үед Бтай уулзаж ярилцахад өөрсдөө хоорондоо учраа олны гэж хэлсэн юм. Дараа нь Тийн хүүхэд мэдчихээд цагдаад өгч шалгуулна гэж хэлсэн. Т тухайн өдөр хэнтэй архи уусныг нь би мэдэхгүй байна. Ямар байсан гэртээ Өвөржанчивлан сувилалд уурын зууханд галч хийдэг. Б “Нагалын өвөр” гэх газар малчин хийдэг Сүхээ гэх хүмүүстэй хамт байсан. Бтай архи согтууруулах ундаа уусныг нь би мэдэхгүй байна. Ил харагдах шарх сорви байгаагүй намайг орой ирэхэд унтаж байсан. Намайг өглөө хониндоо гарахад эрүүл гэртээ хүүхдийнхээ хамт унтаад үлдсэн харин орой ирэхэд архи уучихсан согтуу унтаж байсан. Надад нэмж ярих зүйл байхгүй.” гэх мэдүүлэг / хх 23, 30-31/,

         Гэрч Б.Сгийн өгсөн: “Би сар өдрийн би сайн санахгүй байна. Нэлээн орой болчихсон байхад У орж ирээд “манайд Архуст сумаас хүмүүс ирчихсэн” байна. Манай гэрт багтахгүй байгаа болохоор би танайд хонох гээд ирлээ гэж надад хэлсэн. Тэгэхээр нь би тэгээ гэж хэлээд гэрийн зүүн талд байх орон дээр унтаад маргааш өглөө нь нэлээн эрт босоод гэр лүүгээ явсан. У манайд ирэхдээ архи уугаагүй эрүүл ирсэн. У манайд орж ирэхэд нүүр нь зүгээр байсан. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй.” гэх мэдүүлэг / хх 27/,

         Шүүгдэгч С.Бы өгсөн: "Манайх 1 тооны үхэр Төв аймгийн Эрдэнэ суманд байх Өвөржанчивлан гэх газар Сүхээ гэх хунд зарсан юм тэгээд үхрийнхээ мөнгийг авах гээд Өвөржанчивланд Т гэх айлд очиход түүний эхнэрийн уруул язарчихсан согтуу байж байхаар нь Төө ахыг гэрт нь оруулж өгсөн. Тэгээд би Т гэх айлд ороод байж байхад араас Төгcөө ах орж ирээд агсан тавиад байхаар нь би салгатал намайг толгой хэсэгт гараараа 1 удаа, нуруу хэсэгт 1 удаа цохихоор нь би Төөг нүүр хэсэгт нь гараараа 2-3 удаа цохиод газар унахаар нь би цээж хэсэгт нь 2 удаа өшиглөсөн. Тэгээд Tөгсөөг босгоод гэр лүү нь оруулж өгөхөд хамраас нь цус гоожсон байсан. Орой 23 цаг өнгөрч байхад би 1 шил архи машинаас аваад Төөгийнд ороход нэлээн архи уучихсан байж байхаар нь би архиа Төөд өгөөд уучлалт гуйгаад 100 000 төгрөг бэлнээр өгсөн. Тэгээд архиа цуг хувааж уугаад тэнд очоод гэр лүүгээ явсан. Өвөржанчивлан гэх газар байдаг Б, Сүхээ гээд настай ах байсан. Өөр хүн байгаагүй. Миний биед гэмтэл учраагүй би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй. Төө бид хоёрын дунд өс хонзон, авлага гэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хх 18/, 

         “2021 оны 11 дүгээр сарын 26-ны орой 19 цагийн орчим байх аав Сбаатартай хамт би Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг Өвөржанчивлан гэх газарт байх ах Талгайд гэх айл очоод байж байсан чинь гэрийн хойд талын гудамд нь хүмүүс муудалцаад байсан тэгээд удалгүй манай ахын гэрт У эгч амнаас нь цус гарчихсан гэрт орж ирсэн. Тэгсэн удалгүй Төө ax орж ирсэн тэгээд ахын гэрт хэрэлдээд байсан болохоор Төө ах У эгч хоёрыг салгаад Төө ахыг дагуулж гараад гэрт нь оруулсан юм. Тэгээд би буцаж ахын гэрт ороод байж байтал Төө ах гаднаас орж ирээд ахын дуу хоёулаа архинд яваад ирье гэж надад хэлэхээр нь би цуг дэлгүүр орохоор өөрийнхөө машинтай цуг явсан юм. Дэлгүүрийн гадаа ирээд Төө ах дэлгүүрт орж нэг шил 0.75 литрийн хараа нэртэй архи аваад гарч ирээд машинд суусан. Тэгээд Төө ах гэртээ буцаж хүргүүлээд гэртээ орсон. Би харин Төө ахыг буулгачхаад ахын гэрт орсон. Ахын гэрт У эгч манай ахын гэрт байсан бид нар юм яриад сууж байтал гаднаас Төө ах нэлээн согтуу орж ирсэн. тэгээд У эгчтэй дахиад хэрэлдээд байхаар боль боль гэж хэлээд Төө ахыг гэрээс авч гарсан. Дараа нь би Төө ахыг Сүхээ, Бөхөө гэх хоёр хүнтэй цуг машиндаа суулгаад гэр луу нь хүргэж өгөх гэсэн чинь ахын дуу нэг шил архи авъя гээд байхаар нь одоо цаг орой болсон байна архи зарах дэлгүүр байхгүй гэж хэлээд гэр лүү нь явж байсан чинь намайг үгээр өдөөд хойноос миний толгой руу цохиод байхаар нь би машинаа зогсоож байгаад Төө ахыг машинаас буулгаж ирээд нүүр лүү нь 2-3 гурван удаа баруун гараа атгаж цохисон. Дараа нь машиндаа эргүүлж суулгаад тэр гурвыг би гэрт нь буулгаж өгөөд би Төө ахын гэрт нь орж галыг нь түлж өгчхөөд гэрээс нь гараад явсан. Би урд нь хүүхэд байхдаа хурдан морийг нь унаж өгдөг байсан юм өөрөөр харилцаа хамаарал байхгүй. Манай нөхөр намайг цохисон гэж хэлж байсан. Би уг нь Төө гэх хүнийг гэрт нь хүргэж өгч байсан чинь намайг өөрөө эхэлж толгой руу цохиод байхаар нь миний уур хүрээд машинаас буулгаж байгаад 2-3 удаа баруун гараа нуур луу нь цохисон. Би гэр лүү нь явж байх замдаа гэрийнх нь хашаанаас урд талд голын тэр хавьцаа байхад машинаас буулгаж байгаад цохиж зодсон. Би Төө гэх хүний эхнэр У гэх хүний дансанд 1 200 000 төгрөг шилжүүлсэн. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй.” гэх мэдүүлэг / хх 47-48/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 6 дугаартай шинжээчийн дүгнэлт: "1.С.Тийн биед зүүн 8-р хавирганы хугарал, зүүн хөмсөг, баруун хацарт сорви, цээж баруун бугалганд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. 3.Цаашид ерөнхий  хөдөлмөрийн чадварт тогтонги нөлөөлөхгүй. 4.Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна." гэжээ /хх 34/ зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж үзэв.

 

Шүүгдэгчид холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, хэргийн оролцогч нарын хуулиар олгогдсон эрхийг хөндөөгүй, нотолбол зохих нөхцөл байдлуудыг бүрэн нотолсон, улсын яллагчийн шүүгдэгчийг буруутгаж байгаа Эрүүгийн хуулийн зүйл хэсэг нь хэргийн бодит байдалтай тохирсон гэж дүгнэв.

 

Шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангасан гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүгдэгч С.Бы дээрх үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэртэй. Шүүгдэгчийг өөрийн үйлдэл, эс үйлдэхгүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаагүй, түүнийг хүсэж үйлдээгүй байна гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч нар нь хоорондоо эвлэрч, хэн аль нь гомдол саналгүй гэх хүсэлт гаргасныг улсын яллагч хуульд заасны дагуу шийдвэрлэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд шилжүүлжээ. Ийнхүү хүсэлтийг хангаж шүүгдэгч С.Бд ял оногдуулах санал гаргахдаа улсын яллагчаас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасныг баримталсан байна.

 

Шүүгдэгч С.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдлыг харгалзан улсын яллагчийн шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялын саналтай хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний гэм бурууд тохирсон, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг зөрчөөгүй байна гэж үзлээ.  

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т "Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно." гэж заасан бөгөөд шүүгдэгч нарын хүсэлтийг харгалзан 800 000 төгрөгийн торгох ялыг гурван сарын хугацаанд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн сар бүр хэсэгчлэн төлөхөөр тогтоов.

 

Шүүгдэгч нь шүүхээс оногдуулсан торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол оногдуулсан торгох ялыг хорих ялаар сольж болохыг анхааруулах нь зүйтэй.

 

  Хохирол төлбөр, бусад асуудлын талаар:

 

  Шүүгдэгч С.Б нь хохирогч С.Төд  эмчилгээний зардалд 1 200 000 төгрөг төлсөн баримт хавтаст хэргийн 73-р хуудсанд авагдсан.

 

Эрүүгийн 2234000000033 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн хувийн бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 1, 2-т  тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч С.Быг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

  2.Шүүгдэгч С.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800 000 /найман зуун мянга/  төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Бд оногдуулсан 800 000 төгрөгөөр торгох ялыг гурван сарын хугацаанд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн сар бүр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

  5.Эрүүгийн 2234000000033 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч С.Б нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

  6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

  7.Шийтгэх тогтоод давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Т.БАТЖАРГАЛ