| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганболдын Амаржаргалан |
| Хэргийн индекс | 101/2017/02948/И |
| Дугаар | 101/ШШ2017/02196 |
| Огноо | 2017-06-22 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 06 сарын 22 өдөр
Дугаар 101/ШШ2017/02196
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Амаржаргалан даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, *******,******* дугаар хороолол өөрийн байранд байрлах М*******/ ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагчаар оролцвол зохих хуулийн этгээд болох М******* ХХК-ийг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Уранцэцэг, нарийн бичгийн дарга Ч.Нарантуяаг суулцуулан хийв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Уранцэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Монголын алт ХХК нь 2015 оны 08-р сарын 31-ний өдөр М******* ХХК-тай евро блок худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Манай зүгээс өөрийн үйлдвэрээс евро блок нийлүүлэх, М******* ХХК нийлүүлсэн бүтээгдэхүүний үнийг төлөхөөр харилцан тохиролцсон. Гэрээний хэрэгжилтийн явцад М******* ХХК гэрээний үлдэгдэл төлбөр болох 30.733.300 төгрөгийг төлөхгүй өдийг хүрсэн. Энэ үлдэгдэл төлбөрт манай зүгээс гэрээний дагуу 15.000.000 төгрөгийн алданги тооцож, нийт 46.099.950 төгрөгийг нэхэмжилж байгаа. Өнгөрсөн хугацаанд 3 удаа Баянзүрх дүүргийн иргэний хэргийн шүүхэд үлдэгдэл төлбөрийг нэхэмжилж, нэхэмжлэл гаргасан боловч улсын бүртгэлийн гэрчилгээнд заасан хаяг болон одоо үйл ажиллагаа явуулж байгаа хаяг гэсэн хаягуудын дагуу нэхэмжлэл гаргахад тухайн хаягт байхгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон байгаа. Манай нэхэмжлэлийн үндсэн үнийн дүнгээр 46.099.950 төгрөгийг гаргуулах шаардлага бүхий иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох М******* ХХК-г эрэн сурвалжлуулах хүсэлт гаргаж байна гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч М*******/ ХХК нь М******* ХХК-г эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсэгт, Хариуцагчийн оршин суугаа газрын хаяг мэдэгдэхгүй байвал түүнийг эрэн сурвалжлуулахаар нэхэмжлэгч шүүхэд хүсэлт гаргаж болно., мөн хуулийн*******3 дугаар зүйлийн*******3.1.9-д, нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах хэргийг шүүх онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэнэ гэж зохицуулжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-д, Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргаж болно. гэж зохицуулсны дагуу шүүхэд хүсэлт гаргаж байгаа нь хууль зүйн үндэслэлтэй байна.
М*******/ ХХК нь худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 46 099 950 төгрөг гаргуулах зорилгоор М******* ХХК-ийг эрэн сурвалжлуулахыг хүсч байна гэж тайлбарласан.
Хүсэлтэд хавсаргасан нотлох баримтаар М*******/ ХХК болон М******* ХХК нарын хооронд Евро блок худалдах, худалдан авах гэрээг 2015 оны 08 дугаар сарын 31-ны өдөр байгуулсан болох нь тогтоогдож байна.
Нэхэмжлэгч М*******/ ХХК нь 2017 оны 04 дүгээр сарын 14-ны өдөр М******* ХХК-д холбогдуулан нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр хариуцагчийн хаяг тодорхойгүй гэдэг үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан байна.
Мөн тус шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор 2017 оны 05 дугаар сарын 09-ний өдөр М*******/ ХХК-ийн нэхэмжлэлтэй Мэргэн деведлопмент ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэж, нэхэмжлэлд дурдсан хаяг болох Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, Намъяанжугийн гудамж, 53 тоот хаягт хаягаар шүүхэд дуудан ирүүлэхээр шүүхийн ажиллагааг явуулсан боловч уг хаягт бүртгэлгүй бөгөөд оршин суудаггүй гэдэг үндэслэлээр 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 8691 тоот захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгосон байна.
Иймд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих Мэргэн деведлопмент ХХК-ийг эрэн сурвалжилж, оршин суух хаягийг тогтоох ажиллагааг Цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118,*******3 дугаар зүйлийн*******3.1.9-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар М******* ХХК-ийг эрэн сурвалжилсугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар М******* ХХК-ийг эрэн сурвалжлах, оршин байгаа хаягийг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтэст даалгасугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэрийг эс зөвшөөрвөл хүсэлт гаргагч, түүний төлөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.АМАРЖАРГАЛАН