Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 2022/ШЦТ/88

 

 

 

 

 

 

 

 

 

     2022          03             07                                                  2022/ШЦТ/88                                        

 

 

 

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж,

нарийн бичгийн дарга Д.Сүхням,

улсын яллагч С.Сүрэнхорол,

шүүгдэгч Л.Х, Б.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

 

Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б Л.Х, Б Б.Г нарт холбогдох эрүүгийн 2234000000017 дугаартай хэргийг 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.         

         

                             Шүүгдэгч нарын биеийн байцаалт

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1999 оны 07 дугаар сарын 05-ны өдөр төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, малчин мэргэжилтэй, ам бүл 4, эцэг, эх, ах нарын хамт, улсаас авсан гавьяа шагналгүй,

урьд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 234 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 1.3-т зааснаар 01 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн, хэрэг хариуцах чадвартай, дугаарын регистртэй, Б Л.Х,

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1999 оны 08 дугаар сарын 02-ны өдөр төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, малчин мэргэжилтэй, ам бүл 4, эцэг, эх, дүү нарын хамт, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, дугаарын регистртэй, Б Б.Г, 

 

                                    Холбогдсон хэргийн талаар

                                   /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Яллагдагч Л.Х нь Б.Гтай бүлэглэн 2021 оны 12 дугаар сарын 05-06-нд шилжих шөнө архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Төв аймгийн Батсүмбэр сумын Мандал 1-р багийн нутаг дэвсгэрт байрлах “Кристал” баарны гадаа иргэн О.Этай “хөөе пизда минь машин ирж байгаа урагшаа баар оръё” гэж ширүүн харьцлаа гэх шалтгааны улмаас хоорондоо маргалдаж улмаар түүний биед хамар ясны хугарал, таславчны мурийлт, баруун зүүн нүдний зовхи, хамарт зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн гарын 2,3-р хурууны үенд зулгаралт бүхий гэмтэл үүсгэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.                

 

Шүүхийн хэлэлцүүлэгт 

Шүүгдэгч: Л.Х

...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна... гэж,

 

Шүүгдэгч: Б.Г

... Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна... гэж тус тус мэдүүлжээ.

 

Үйл баримтын талаар:

Эрүүгийн 2234000000017 дугаартай хэрэгт гэмт хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн нотлох баримтуудаас үйл баримтыг тогтоохдоо доорх нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:

Шүүгдэгч Л.Х, Б.Гтай нар бүлэглэн 2021 оны 12 дугаар сарын 05-06-нд шилжих шөнө архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Төв аймгийн Батсүмбэр сумын Мандал 1-р багийн нутаг дэвсгэрт байрлах “Кристал” баарны гадаа иргэн О.Этай “хөөе пизда минь машин ирж байгаа урагшаа баар оръё” гэж ширүүн харьцлаа гэх шалтгааны улмаас хоорондоо маргалдаж улмаар түүний биед хамар ясны хугарал, таславчны мурийлт, баруун зүүн нүдний зовхи, хамарт зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн гарын 2,3-р хурууны үенд зулгаралт бүхий гэмтэл үүсгэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь дараах

гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 1 дүгээр хуудас/,

            шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 1 дугаартай ...О.Эын биед хамар ясны хугарал, таславчын муруйлт, баруун зүүн нүдний зовхи, хамарт зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн гарын 2, 3-р хурууны үенд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам зааврын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги нөлөөлөхгүй... талаарх дүгнэлт /хх-ийн 44 дүгээр хуудас/,

           хохирогч О.Эын  ...Би орой гэртээ байж байхад найз Ууганбаяр зааланд тоглохоор болоод хүн бүрдэхгүй болохоор болиод хамт байсан найзууд болох Г, Будхүү нарыг хүргэж өгөхөөр сумын төв ороод Будхүүг буулгаж өгөөд дэлгүүр хаачихсан байхаар нь Кристал баар орж ундаа авах гээд ороод буцаад гарч ирсэн чинь Х, Г гээд өшөө танихгүй хүмүүс зогсож байсан. Хонгорсух "Найз нь уугаад явж байна ганц 0,75 архи уух уу гээд орсон" дотор ороод 0,75 граммын хараа аваад Г, Х, Ууганбаяр бас танихгүй хоёр ахын хамтаар бид нар суусан авсан архинаас нь ууж байгаад гадаа гарсан би Ууганбаяраар гэртээ хүргүүлэх гэсэн чинь Х "Хөөе пизда минь машин ирж байгаа урагшаа баар орье" гэсэн би "Чи одоо хүнтэй яаж яриад байгаа юм бэ пизда?" гэсэн чинь урдаас ирээд "Чи ямар том юм бэ HOM чамд надтай ярих юм байна уу хоёулаа тийш ээ зам гарья гээд намайг дагуулаад замын цаана гарсан. Би Х-д "За хоёулаа нэг голд хамт байсан юм байж муудаад яахав" гэсэн чинь шууд газар унагаад дээр гарч суугаад нүүр хэсэгт цохиж эхэлсэн би доор орчхоод Хонгороо хөгшөөн чи одоо арай их цохиод байгаа юм биш үү" гэсэн чинь зогсохгүй цохиод байсан Х газраас архины шил аваад "би чамайг энүүгээр цохиул чи үхнэ ш дээ" гээд нуруу хэсэгт нэг өшиглөөд боссон цаанаас Г утсаар ярьж байгаад ирээд "Та хоёр яагаад байгаа юм бэ" гэхээр нь би "Бид хоёр энд учраа олж байна ш дээ хөгшөөн" гэсэн шууд миний эрүү хэсэгт мөргөсөн би Гыг түлхсэн чинь Х хажуунаас түлхээд газар унагаад дээр гараад цохисон Ууганбаяр ирээд "Та хоёр одоо болиоч гэсэн чинь" Г Танай үеийнхэн бол амжихгүй шүү би энэ муу гөлгийг чинь ална шүү" гэж орилоод байсан Х дээрээс босоод байж байхад цаанаас цагдаа хүрээд ирсэн Г зөрж ирээд нүүрэн тус газар цохиод эхэлсэн Цагдаа салгаад намайг "Нүүр ам чинь ямар аймар болчихсон юм бэ? алив эмнэлэг орно" гээд дагуулаад явсан... /хх-ийн 4-5 дугаар хуудас/,

түүний дахин өгсөн .. Өс хонзонгийн зүйл байхгүй. Би Батсүмбэр суманд байх "Кристал" нэртэй барнаас гараад явах гэж байтал араас дуудаад байхаар нь би эндээс унаатай явчихна гэж хэлтэл Х нь надад хандан замын цаана гарчих уу гэхээр нь би дагаад засмал замын цаана гартал Х нь намайг үзчих үү би суудаг газар суугаад гараад ирсэн чамаас айхгүй шүү гэхээр нь би Хэд хандан би ч бас чамаас айхгүй гэж хэлтэл намайг барьж авах гээд байхаар нь түлхэж холдуулахад ахин ирж барьж аваад газарт унагаад намайг цохиж зодож эхлэхээр нь би нүүрээ дараад одоо больё гэж хэлэхэд тоохгүй зодоод байсан. Би эмчилгээний зардал, мөн өмсөж явсан хувцас маань шороо болоод урагдсан байгаа тэрний төлбөрийг гаргуулж авмаар байна. Би гомдолтой байна... /хх-ийн 8 дугаар хуудас/,

гэрч Э.Ууганбаярын ...2021.12.05-ны өдөр Эрдэнэжаргалтай ферм гэх газар гудамжинд 0,5 литрийн Хараа нэртэй 1 шил архи хувааж угаад 23 цаг өнгөрч байхад Кристал паб руу ороод 0.75 литрийн хараа аваад 2 лаа хувааж уугаад сууж байтал гаднаас Г, Х хоёр орж ирээд хамт архиа хувааж уусан. Тэгээд Г 0,5 литрийн хараа нэртэй архи аваад кристал пабаас гараад байж байтал Эрдэнэжаргал, Х хоёр хоорондоо муудалцаад байсан. Тэгээд нэг харсан чинь засмал замын зүүн тал Эрдэнэжаргал, Х хоёр дээр доороо ороод зууралдаад байж байсан. Тэгээд намайг очиход Х Эрдэнэжаргалын дээр гарчихсан дараад байж байсан. Би Х, Эрдэнэжаргал хоёрыг салгасан чинь Эрдэнэжаргал, Гтай муудалцаад Г Эрдэнэжаргалын эрүү хэсэг рүү нь мөргөөд, хамар, нүд хэсэг рүү нь хавсраад гараараа 2 удаа цохисон. Тэгээд би ахиад тэр хоёрыг салгасан чинь Эрдэнэжаргалын хамраас цус гараад нүүр нь цус болчихсон байсан. Тэгээд байж байтал цагдаа ирсэн. Эрдэнэжаргалын дээрээс Хийг авахад нүүрэнд нь ямар нэгэн гэмтэл учраагүй байсан... /хх-ийн 10 дугаар хуудас/,

сэжигтэн Б.Гын ...Би найзуудын хамт кристал баарнаас гарч ирээд байж байхад Эрдэнэжаргал, 2021 Х нар хоорондоо муудалцаад байсан би утсаар ярьж байгаад дуусаад очоод салгах гэсэн чинь хувцаснаас заамдаж аваад "Чи муу одоо яагаад байгаа юм бэ? Хөгшөөн" энэ тэрээ гээд томроод байхаар нь би нүүр хэсэгт мөргөсөн чинь газар унаад өгсөн босгоод "За одоо болио яах гээд ингээд муудалцаад байдаг юм" гэсэн чинь босож ирээд цохих гээд олон юм яриад байхаар нь нүүр хэсэгт хоёр цохиод авсан цаанаас цагдаа ирээд салгасан өөр зүйл болоогүй... /хх-ийн 12 дугаар хуудас/,

сэжигтэн Л.Хийн ...Би найзууд болох Г, Эрдэнэжаргал, Ууганбаяр нарын хамтаар Кристал баарнаас гараад найз Эрдэнэжаргалтай маргаан үүсгээд өөдөөс томроод байхаар нь "за найз хоёулаа зам гараад учраа олж яриа" гээд дагуулаад зам гартал намайг цохих гэхээр нь би бултаад мордож түлхээд газар унагаад дээр нь гараад сууж байхад Ууганбаяр ирээд өшиглөх гэхээр нь би бултаад хойшоо унаад босож ирээд "Чи яаж байгаа юм бэ" гэсэн дахиад цохих гэхээр нь бултаад Ууганбаяртай зууралдаад зогсож байхад Г ирээд Эрдэнэжаргалыг цохиж байсан би Ууганбаяраас салаад Эрдэнэжаргал, Г нарыг салгаад Ууганбаяртай юм яриад зогсож байсан чинь Г буцаж очоод цохиод эхэлсэн тэр үед цагдаагийн алба хаагч ирээд Эрдэнэжаргалыг эмнэлэгт хүргэхээр явсан... /хх-ийн 14 дүгээр хуудас/,

яллагдагч Б.Гын ...Би эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоолтой танилцсан. Би Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. 2021.12.05-ны орой би хэдэн найз нартайгаа уулзаад пиво ууж сууж байгаа кристал баар орсон чинь Эрдэнэжаргал, Ууганбаяр нартай тааралдсан. Эрдэнэжаргал, Ууганбаяр, Х бид 4 хамт архи ууж дуусгаад баарнаас гараад явж байгаад намайг утсаар ярьж байх хооронд замын цаад тал Эрдэнэжаргал, Х хоёр дээр доороо ороод зодолдоод байхаар нь би салгасан чинь над руу дайраад байхаар нь би 1 удаа мөргөөд, дараа нь салчихсан байхад үгээр идээд байхаар нь шанаа хэсэг рүү нь гараараа 3-4 удаа цохисон. Тэгээд цагдаа ирээд салгасан. Юунаас болж маргалдсан талаар мэдэхгүй байна. Эрдэнэжаргал над руу дайраад байхаар нь цохичихсон юм. Би эмчилгээний зардалд нь бид хоёр нийлээд ойролцоогоор 800.000 төгрөг эмчилгээний зардалд нь өгсөн. Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна... /хх-ийн 30 дугаар хуудас/,

яллагдагч Л.Хийн ...Би эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоолтой танилцсан. Би Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. 2021 оны 12 дугаар сарын 05-ны орой би хэлэн найз нартайгаа уулзаад пиво ууж сууж байгаа Кристал баар орсон чинь Эрдэнэжаргал, Ууганбаяр нартай тааралдсан. Эрдэнэжаргал, Ууганбаяр, Х бид 4 хамт архи ууж дуусгаад баарнаас гараад явж байгаад Эрдэнэжаргал, Ууганбаяр хоёр урагшаа алхаад явж байхад нь машин ирнэ хүлээж бай гэсэн чинь томроод байхаар нь Эрдэнэжаргал бид хоёр учраа олох гээд замын нөгөө талд гараад намайг цохих гэж оролдохоор би дотроо оруулж унагаачихсан байсан чинь Г ирээд салгаж авсан. Тэгээд Эрдэнэжаргал, Г хоёр муудалцаад зодолдох шиг болсон. Би тэр хоёрыг салгаж аваад Эрдэнэжаргалын хамар нь болохгүй болохоор нь эмнэлэг рүү явсан... /хх-ийн 35 дугаар хуудас/ гэсэн мэдүүлгүүд болон шүүгдэгч Б.Гын хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 38-48 дугаар хуудас/, шүүгдэгч Л.Хийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 51-61 дүгээр хуудас/  зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.

 

Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Гэм буруугийн болон хууль зүйн дүгнэлт: 

Шүүгдэгч Л.Х, Б.Г нарын бүлэглэн О.Этай маргалдаж улмаар түүний биед хамар ясны хугарал, таславчны мурийлт, баруун зүүн нүдний зовхи, хамарт зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн гарын 2,3-р хурууны үенд зулгаралт бүхий гэмтэл үүсгэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдсон гэж үзсэн.

 

            Гэм буруу болон хууль зүйн талаар шүүх хуралдааны дүгнэлт танилцуулах шатанд:

            Улсын яллагч С.Сүрэнхорол:

            ...Шүүгдэгч Л.Х, Б.Г нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд улсын яллагчаар  оролцож шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг нотолж дараах дүгнэлт гаргаж байна. Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэргийн яллах дүгнэлтэд дурдагдсан гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээж авсан тэмдэглэл, хохирогч О.Эын мэдүүлэг, хохирогчийн О.Эын дахин өгсөн мэдүүлэг, гэрч Э.Ууганбаярын мэдүүлэг, шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 01 дугаартай шинжээчийн дүгнэлт зэргээр нотлогдон тогтоогдож байна. Иймд шүүгдэгч Л.Х, Б.Г нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг гаргаж байна.

 

            Шүүгдэгч нарын зүгээс хохирогчид 800.000 төгрөг төлсөн. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй. Иргэний нэхэмжлэлийн зорилгоор хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй тус тус дурдаж байна... гэсэн дүгнэлтийг,

 

            Шүүгдэгч Л.Х:

            ...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна... гэсэн мэдүүлгийг,

 

            Шүүгдэгч Б.Г:

            ...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна... гэсэн мэдүүлгийг тус тус гаргадаг.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн гэм буруугийн дүгнэлт танилцуулах шатанд улсын яллагчийн шүүгдэгч Л.Х, Б.Г нарыг бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох тухай дүгнэлттэй шүүгдэгч нар маргадаггүй бөгөөд гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа талаараа илэрхийлдэг.

 

Учир нь шүүгдэгч Л.Х, Б.Г нар нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд тэдний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, шинжээчийн дүгнэлт, хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтаар давхар нотлогдож байх тул түүнийг яллах нь зүйтэй гэж үзэн шийтгэх тогтоолын үндэслэл болгож шийдвэрлэлээ.

 

Өөрөөр хэлбэл гэм буруугаа хүлээн зөвшөөрнө гэдэг нь тухайн гэм буруутай этгээд нийгэмд аюултай гэм буруутай үйлдлээ, хэргийн зүйлчлэлийг, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг, хууль зүйн үр дагаврыг тус тус хүлээн зөвшөөрсөн байх бөгөөд шүүгдэгч Л.Х, Б.Г нар дээрх нөхцөлүүдийг хүлээн зөвшөөрч байгаагаа шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээрээ илэрхийлдэг.

                            

Эрүүгийн хуульд гэмт хэрэг гэдэг ойлголтыг мөн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно”... гэж,

2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно”.:. гэж тус тус хуульчилсан.

 

Үүнээс үзэхэд хохирол, хор уршиг учирсан эсэхээс үл хамааран үйлдсэн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг,

мөн нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг тус тус гэмт хэрэгт тооцохоор байна.

 

Шүүгдэгч Л.Х, Б.Г нарын холбогдсон тухайн гэмт хэрэг нь “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг”-т хамаарах бөгөөд шүүгдэгч Л.Х, Б.Г нар нь үйлдлээрээ нэгдэн хохирогч О.Эын нүүрэн тус газар нь цохиж, зодох сэдэлт, санаа зорилго төрж, улмаар хохирогчийн эрүүл мэндийн халдашгүй байдалд халдаж зодсон байна.

 

Эрүүгийн хуульд хуульчлагдсан “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг” гэмт хэрэг нь гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох ба хөнгөн, хүндэвтэр, хүнд гэсэн хохирлын аль нэг нь заавал учирсан байхыг шаардсан материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм.

 

Гэхдээ хохирол учруулсан үйлдэл, эс үйлдэхүй болгон гэмт хэрэгт тооцогдохгүй.

Учир нь нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний эрүүл мэндэд хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох ба хөнгөн, хүндэвтэр, хүнд гэсэн хохирлын аль нэг нь учраагүй бол Зөрчлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний биед хохирол учруулахгүйгээр халдаж, зодсон бол” гэсэн зөрчлийн хэрэг болно.

 

Энэ хэргийн тухайд шүүгдэгч Л.Х, Б.Г нар хохирогч О.Эыг бүлэглэн зодсоны улмаас түүний биед хөнгөн гэмтэл буюу хөнгөн хохирол учруулснаараа тухайн зүйл, хэсэг, заалтын хүндрүүлэх шинжийг хангасан, төгссөн гэмт хэрэг болж байна.

 

Тэрээр хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдаж зодож, цохиж буй энэхүү өөрсдийн үйлдлээ хууль бус шинжтэйг мэдсээр байж хүсэж хийсэн, хохирогч О.Эын эрүүл мэндэд хамар ясны хугарал, таславчны мурийлт, баруун зүүн нүдний зовхи, хамарт зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн гарын 2,3-р хурууны үенд зулгаралт бүхий хөнгөн гэмтэл тус тус учирсан хохирол, хор уршигт зориуд хүргэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэр бөгөөд хохирогч нарт учирсан хөнгөн гэмтэл нь шүүгдэгч нарын санаатай үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.

 

Иймд шүүгдэгч Л.Х, Б.Г нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:  

            Эрүүгийн хариуцлага болох ял шийтгэлийн талаар шүүх хуралдааны дүгнэлт танилцуулах шатанд:

            Улсын яллагч С.Сүрэнхорол:

            ...Шүүхээс шүүгдэгч Л.Х, Б.Г нарыг гэм буруутайд тооцсон тул шүүгдэгч Л.Х, Б.Г нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус бүрийн 1500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, оногдуулсан торгуулийн ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 3 сарын хугацаанд төлүүлэх саналыг шүүхэд гаргаж байна... гэсэн дүгнэлтийг,

 

            Шүүгдэгч Л.Х:

            ... Гэм буруугаа хүлээн зөвшөөрч хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Торгуулийн ялыг багасгаж өгнө үү... гэсэн мэдүүлгийг,

 

            Шүүгдэгч Б.Г:

            ... Гэм буруугаа хүлээн зөвшөөрч хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Торгуулийн ялыг багасгаж өгнө үү... гэсэн мэдүүлгийг тус тус гаргасан болно.

 

            Шүүх шүүгдэгч Л.Х, Б.Г нарт хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахдаа хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоох шаардлагагүй гэж үзсэн ба гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, хувийн байдлыг харгалзан үзэхээс гадна үйлдсэн гэмт хэрэгт чин санаанаас гэмшиж, анхнаасаа гэм буруугийн талаар маргахгүй хүлээн зөвшөөрч хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж, улсын яллагчийн санал болгосон ялыг хүлээн зөвшөөрч тохиролцсон буюу прокурорын саналын хүрээнд эрх зүйн байдлыг нь дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй гэж дүгнээд нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1.000.000 /нэг  сая/ төгрөгийн торгох ялаар тус тус тогтоож шийдвэрлэлээ.     

 

            Шүүхээс шүүгдэгч Л.Х, Б.Г нарт торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийг биелүүлэх хугацааг шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломж зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж хэсэгчлэн төлүүлэх шаардлагагүй гэж үзэж,  

 

            шүүгдэгч Л.Х, Б.Г нарт тус бүр оногдуулсан нэг мянга нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгийн торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд буюу шүүхээс тогтоосон дээрх 90 /ер/ хоног буюу 3 /гурав/ сарын хугацаанд биелүүлэхийг, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэх зүйтэй байна

           

            оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй байна.

 

Хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч Л.Х, Б.Г нарын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч О.Эын биед хамар ясны хугарал, таславчны мурийлт, баруун зүүн нүдний зовхи, хамарт зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн гарын 2, 3 дугаар хурууны үенд зулгаралт бүхий хөнгөн хохирол учирсан байна. 

    

Хохирогч О.Э мөрдөн байцаалтын шатанд эрүүл мэндэд учирсан хохиролд баримтаар нэхэмжилсэн 2.696.000 /хоёр сая зургаан зуун ерэн зургаан мянга/ төгрөг нэхэмжилснээс шүүгдэгч нар 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр 800.000 /найман зуун мянга/ төгрөг, 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр 500.000 /таван зуун мянга/ төгрөг, нийт 1.300.000 /нэг сая гурван зуун мянга/ төгрөгийг төлсөн болох нь хавтаст хэргийн 69 дүгээр хуудсанд авагдсан хохирогч О.Эын 800.000 төгрөг авсан, цаашид гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй талаарх, мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын шинээр гаргаж өгсөн 500.000 төгрөг авсан, цаашид гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй талаарх хүсэлтүүдээр тус тус нотлогдож байна.

 

Харин хохирогч О.Э нь 1.396.000 /нэг сая гурван зуун ерэн зургаан мянга/ төгрөгөөсөө татгалзсан гэж шүүх үзлээ.

 

Иймд шүүгдэгч Л.Х, Б.Г нарыг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэднээс тооцож гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

 

Бусад асуудлын талаар

Эрүүгийн 2234000000017 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Л.Х, Б.Г нар энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, тэднээс тооцон гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж шийдвэрлэсэн болно.    

 

    Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1., 22.4.1., Эрүүгийн хэрэг хянан

шийдвэрлэх тухай хуулийн 36.1., 36.2., 36.6., 36.7., 36.8., 36.10,    36.13.,

     37.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус

                        заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б Л.Х, Б Б.Г нарыг бүлэглэн, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

2. Шүүгдэгч Б Л.Х, Б Б.Г нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус бүрийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй. 

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б Л.Х, Б Б.Г нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус бүр оногдуулсан нэг мянга нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгийн торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлэхийг, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгж буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг тус тус мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч Б Л.Х, Б Б.Г нарт шүүхээс оногдуулсан тус бүрийн торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.  

 

5. Эрүүгийн 2234000000017 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Б Л.Х, Б Б.Г нар энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, шүүгдэгч Л.Х, Б.Г нарт хохирогч О.Э гомдол санал, нэхэмжлэх зүйлгүйг, шүүгдэгч нараас тооцон гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

 

            6. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б Л.Х, Б Б.Г нарт тус бүр урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.  

 

7. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

           

9. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б Л.Х, Б Б.Г нарт тус бүр авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.       

 

 

 

         

        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Ш.ГАНДАНСҮРЭН