Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 2022/ШЦТ/104

 

 

 

 

 

 

 

 

 

   2022           03                15                                                2022/ШЦТ/104                                        

 

 

 

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж,

нарийн бичгийн дарга Г.Самбуу,

улсын яллагч Д.Нэргүй,

шүүгдэгч Д.Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

 

Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн өсвөр насны яллагдагч Ш Д.Дад холбогдох эрүүгийн 2134004280037 дугаартай хэргийг 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.         

         

                             Шүүгдэгчийн биеийн байцаалт

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Төв аймагт 1981 оны 06 дугаар сарын 09-ний өдөр төрсөн, 41 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, Төв аймгийн Татварын хэлтэст татварын улсын байцаагч ажилтай, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт, , улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, дугаарын регистртэй, Ш Д.Д,

 

                                    Холбогдсон хэргийн талаар

                                   /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Яллагдагч Д.Д нь Төв аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчаар ажиллаж байхдаа 2017 онд Хувь хүний орлогын албан татвар төлөөгүй, шинээр баригдсан орон сууж худалдан аваагүй, хувьдаа орон сууц бариагүй өөрийн төрсөн дүү Д.Ч нэрээр татварын байгууллагад албан татварын тайлан гаргаж албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө давуу байдал бий болгож Төрийн сангаас 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр татварын хөнгөлөлт нэрийдлээр 3.000.000 /гурван сая/ төгрөгийг гаргуулан авч, Төв аймгийн Татварын хэлтэст мөн хэмжээгээр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.                

 

Шүүхийн хэлэлцүүлэгт 

Шүүгдэгч Д.Д:

...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна... гэж мэдүүлжээ.

 

Үйл баримтын талаар:

Эрүүгийн 2134004280037 дугаартай хэрэгт тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн нотлох баримтуудаас үйл баримтыг тогтоохдоо доорх нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:

Шүүгдэгч Д.Д Төв аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчаар ажиллаж байхдаа 2017 онд Хувь хүний орлогын албан татвар төлөөгүй, шинээр баригдсан орон сууж худалдан аваагүй, хувьдаа орон сууц бариагүй өөрийн төрсөн дүү Даваасамбуугийн Чулууны нэрээр татварын байгууллагад албан татварын тайлан гаргаж албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө давуу байдал бий болгож Төрийн сангаас 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр татварын хөнгөлөлт нэрийдлээр 3.000.000 /гурван сая/ төгрөгийг гаргуулан авч, Төв аймгийн Татварын хэлтэст мөн хэмжээгээр хохирол учруулсан үйл баримт нь дараах

Хаан банкны 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн “Мөнгөн шилжүүлэг”-ийн баримт /хх-ийн 75, 202 дугаар хуудас/,

Д.Д нь өөрийн Хаан банкин дахь 5738002196 тоот данснаас Төрийн сангийн 100140000921 тоот дансанд Даваасамбуугийн Чулууны /НЭ89111848/ хувь хүний орлогын албан татварын хөнгөлөлтөөр авсан 3.000.000 төгрөгийг эргүүлэн төлсөн баримт /хх-ийн 202 дугаар хуудас/,

Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн №6/8777 дугаартай албан бичиг /хх-ийн 213 дугаар хуудас/, Иргэн Д.Чулуун /НЭ89111848/, Д.Ариунаа /НЛ82120561/ нарын өмчлөлд үл хөдлөх хөрөнгө өнөөдрийн байдлаар бүртгэлгүй байна.

Төв аймгийн Татварын хэлтсийн 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн №05/393 дугаартай албан бичиг: Регистрийн НЭ89111848 дугаартай Даваасамбуугийн Чулуун нь 2017 оноос хойш татвар төлбөр хураамж төлөөгүй байна.

Эд зүйл /Баримт, бичиг, тээврийн хэрэгсэл, ачаа, тээж, мал амьтан/-д үзлэг хийсэн тэмдэглэл: НЭ89111848 регистрийн дугаартай Даваасамбуугийн Чулууны Хаан банкин дахь 5738029334 тоот дансанд 2017 оны Хувь хүний орлогын албан татварын буцаалт болох 3.000.000 төгрөгийг 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр шилжүүлсэн байна. НЭ89111848 регистрийн дугаартай Даваасамбуугийн Чулуун 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр өөрийн төрсөн ах НЭ81060951 регистрийн дугаартай Даваасамбуугийн Дын Хас банкин дахь 5001809281 тоот дансанд 2.800.000 төгрөг шилжүүлсэн байна. НЭ81060951 регистрийн дугаартай Даваасамбуугийн Д нь өөрийн Хаан банкин дахь 5001809281 тоот данснаас Д.Чулууны нэрээр 2017 оны Хувь хүний орлогын албан татварын буцаалтаар авсан 3.000.000 төгрөгийг буцаан төлсөн баримт /хх-ийн 22-23 дугаар хуудас/,

хохирогч С.Д ...Тухайн хувь хүний орлогын албан татварын хөнгөлөлт эдлэх гэж буй иргэн нь орон сууц худалдан авч, улсын бүртгэлийн гэрчилгээг өөрийн нэр дээр гаргуулан авсан байх ёстой. Мөн орон сууц худалдан авсныгаа нотолсон байх ёстой. Ингээд өөрийн харьяа дүүрэг, хэлтсийн татварын байгууллагад тайлангаа гаргаж өгсөн байх ёстой. Тухайн иргэн нь харьяа татварын байгууллагад хувь хүний орлогын албан татвар төлсөн байх ёстой. Дээрх шаардлагыг хангаагүй учраас хувь хүний орлогын албан татварын хөнгөлөлт эдлүүлэх боломжгүй Д.Чулууны ах Д.Д нь манай Татварын хэлтэст татварын улсын байцаагчаар ажилладаг юм. Д.Д нь манай дүү нөхөж материалаа бүрдүүлж өгнө. Солонгос улсад амьдардаг гээд тайланг гаргаж өгсөн юм шиг байсан. Өөрөө ажил үүргийн хуваарийн дагуу дүүгийн нэрээр гаргасан тайлангаа хүлээж авсан байсан. Иргэд тайлангаа гаргасны дараа тайланг нь нэгтгэж Татварын Ерөнхий газар, Сангийн яамаар материалыг хянуулаа сүүлд Татварын хэлтсийн даргын тушаал гарч аймгийн Төрийн сан руу явуулдаг юм. Д.Д нь 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр дүүгийнхээ нэрээр хувь хүний орлогын албан татварын хөнгөлөлт гэж авсан 3.000,000 төгрөгийг буцааж төлсөн. Одоо бол манай байгууллагын хувьд хохирлоо нөхөн төлсөн тул гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй болно... /хх-ийн 184-185 дугаар хуудас/,

гэрч Д.Дийн ...Орлогын тасгийн татварын улсын байцаагчийн ажил үүргийн хуваарь нь татвар төлөгчийг бүртгэж, орлогыг хураах, хяналт тавих чиг үүрэгтэй байдаг. Хувь хүний орлогын татварын буцаан олголтыг сургалтын төлбөр, анх удаа удаа орон сууц худалдан авсан иргэн авах боломжтой байдаг. Анх удаа орон сууц худалдан авч байгаа иргэн нь татвар төлөгч нь өөрийн хөрөнгөөр сургалтын төлбөр төлсөн байр худалдан авсан байх шаардлагатай байдаг Анх удаа орон сууц худалдан авсан иргэн хувь хүний орлогын албан татварыг буцаан авахдаа орон сууц худалдан авсан гэрчилгээ, худалдан авсан төлбөрийн баримт, шинээр барьсан бол барьсныг нотлох баримт, тухайн жилийн татвар төлсөн баримт, тайлан зэргийг харьяа татварын хэлтэстээ өгдөг. Харьяа татварын хэлтсийн байцаагч шаардлага хангасан материалыг хүлээн аваад жагсаалт үйлдээд, даргаараа батлуулаад материалыг Төрийн санд жагсаалтыг явуулдаг. Тэрний дагуу Төрийн сангаас мөнгийг нь тухайн хүний дансанд шилжүүлдэг. 2018 онд би Орлогын тасгийн татварын улсын байцаагчаар ажиллаж байсан. Ажил үүргийн хуваарийн дагуу иргэдээс Хувь хүний орлогын татварын буцаан олголтын тайлан хүлээн авч байсан. Тухайн үед тайлан хүлээн авч байхдаа өөрийн дүү Д Чулууны нэрээр тайлан гаргасан мэтээр тайланг Төв аймгийн Татварын хэлтэст илгээгээд би ажил үүргийн хуваарийн дагуу өөрөө авсан. Тэгээд дүүгийнхээ нэрээр хүлээн авсан тайланг Төрийн сангаас Татварын буцаан олголт авах иргэдийн жагсаалтад оруулаад явуулсан. Тухайн үед дүү Д.Чулууны дансны дугаарыг асууж байгаад бичсэн юм. Тэгээд дүүгийн дансанд мөнгө орохоор нь чиний дансанд мөнгө орсон байгаа над руу шилжүүлчих гээд өөрийн дансанд шилжүүлж авсан. Татварын буцаан олголтын мөнгийг 2018 оны 4 дүгээр сард авсан бөгөөд манай дүү Д.Чулуун 2018 оны 5,6 сарын үед БНСУ-руу явсан. Одоо БНСУ-д байгаа юм. Манай дуу Д.Чулуун нь ямар нэгэн орон сууц худалдаж авч байгаагүй болно. Манай дүү Д.Чулуун мэдээгүй. Би өөрийн дүү Д.Чулууны дансыг асууж байгаад дансанд нь мөнгө орохоор нь өөрийнхөө дансанд шилжүүлж авсан юм. Би өөрийнхөө дүү байргүй гэдгийг мэднэ. Тухайн үед нэг ийм тэнэг алхам хийчихсэн юм... /хх-ийн 191-192 дугаар хуудас/,

яллагдагч Д.Д ...Би Төв аймгийн татварын хэлтэст 2005 онд анх ажилд ороод 2008 онд татварын улсын байцаагчаар томилогдон одоог хүртэл ажиллаж байна. Орлогын тасгийн татварын улсын байцаагчийн ажил үүргийн хуваарь нь татвар төлөгчийг бүртгэж, орлогыг хураах, хяналт тавих чиг үүрэгтэй байдаг. Хувь хуний орлогын татварын буцаан олголтыг сургалтын төлбөр. анх удаа удаа орон сууц худалдан авсан иргэн авах боломжтой байдаг. Анх удаа орон сууц худалдан авч байгаа иргэн нь татвар төлөгч нь өөрийн хөрөнгөөр сургалтын төлбөр төлсөн, байр худалдан авсан байх шаардлагатай байдаг. Анх удаа орон сууц худалдан авсан иргэн хувь хуний орлогын албан татварыг буцаан авахдаа орон сууц худалдан авсан гэрчилгээ, худалдан авсан төлбөрийн баримт, шинээр барьсан бол барьсныг нотлох баримт, тухайн жилийн татвар төлсөн баримт, тайлан зэргийг харьяа татварын хэлтэстээ өгдөг. Харьяа татварын хэлтсийн байцаагч шаардлага хангасан материалыг хүлээн аваад жагсаалт үйлдээд, даргаараа батлуулаад Төрийн санд жагсаалтыг явуулдаг. Тэрний дагуу Төрийн сангаас мөнгийг нь тухайн хүний дансанд шилжүүлдэг. 2018 онд би Орлогын тасгийн татварын улсын байцаагчаар ажиллаж байсан. Ажил үүргийн хуваарийн дагуу иргэдээс Хувь хуний орлогын татварын буцаан олголтын тайлан хүлээн авч байсан. Тухайн үед тайлан хүлээн авч байхдаа өөрийн дүү Д.Чулууны нэрээр тайлан гаргасан мэтээр тайланг Төв аймгийн Татварын хэлтэст илгээгээд би ажил үүргийн хуваарийн дагуу өөрөө авсан. Тэгээд дүүгийнхээ нэрээр хүлээн авсан тайланг Төрийн сангаас Татварын буцаан олголт авах иргэдийн жагсаалтад оруулаад явуулсан. Тухайн үед дүү Д.Чулууны дансны дугаарыг асууж байгаад бичсэн юм. Тэгээд дүүгийн дансанд мөнгө орохоор нь чиний дансанд мөнгө орсон байгаа над руу шилжүүлчих гээд өөрийн дансанд шилжүүлж авсан. Татварын буцаан олголтын мөнгийг 2018 оны 4 дүгээр сард авсан бөгөөд манай дүү Д.Чулуун 2018 оны 9 дүгээр сард БНСУ-руу явсан. Одоо БНСУ-д байгаа юм. Манай дуу Д.Чулуун нь ямар нэгэн орон сууц худалдаж авч байгаагүй болно. Манай дүү Д.Чулуун энэ асуудлын талаар мэдээгүй. Би өөрийн дүү Д.Чулууны дансыг асууж байгаад дансанд нь 3,000,000 төгрөг орохоор нь өөрийнхөө Хас банкны 5001809281 тоот дансанд 2,800,000 төгрөгийг шилжүүлж авсан юм. Би өөрийнхөө дүү байргүй гэдгийг мэднэ. Тухайн үед нэг ийм тэнэг алхам хийчихсэн юм. Би өөрийн дүүгийн нэрээр хувь хүний орлогын албан татварын буцаан олголт гэж авсан 3,000,000 төгрөгийг 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр буцаан төлж, улсыг хохиролгүй болгосон тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү... /хх-ийн 33 дугаар хуудас/ гэсэн мэдүүлгүүд болон шүүгдэгч Д.Дийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 22-23 дугаар хуудас/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.       

 

Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Гэм буруугийн болон хууль зүйн дүгнэлт: 

Шүүгдэгч Д.Дийн албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө даавуу байдал бий болгож Төрийн сангаас 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр татварын хөнгөлөлт нэрийдлээр 3.000.000 төгрөгийг гаргуулан авч Төв аймгийн Татварын хэлтэст хохирол учруулсан үйл баримт тогтоогдсон гэж үзсэн.

 

            Гэм буруугийн болон хууль зүйн талаар шүүх хуралдааны дүгнэлт танилцуулах шатанд:

            Улсын яллагч Д.Нэргүй:

            ...Шүүгдэгч Д.Д нь Төв аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчаар ажиллаж байхдаа 2017 онд Хувь хүний орлогын албан татвар төлөөгүй, шинээр баригдсан орон сууж худалдан аваагүй, хувьдаа орон сууц бариагүй өөрийн төрсөн дүү Даваасамбуугийн Чулууны нэрээр татварын байгууллагад албан татварын тайлан гаргаж албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө давуу байдал бий болгож Төрийн сангаас 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр татварын хөнгөлөлт нэрийдлээр 3.000.000 /гурван сая/ төгрөгийг гаргуулан авч, Төв аймгийн Татварын хэлтэст мөн хэмжээгээр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч Тоосгот овгийн Сэсээрийн Даваасүрэнгийн 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн мэдүүлэг, Хааны банкны 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн "Мөнгөн шилжүүлэг"-ийн баримт, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн № 6/8777 дугаартай албан бичиг, Төв аймгийн Татварын хэлтсийн 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн № 05/393 дугаартай албан бичиг, Эд зүйл /Баримт бичиг, тээврийн хэрэгсэл, ачаа, тээш, мал, амьтан/-д үзлэг хийсэн тэмдэглэл, Д.Д нь өөрийн Хаан банкин дахь 5001809281 тоот данснаас Д.Чулууны нэрээр 2017 оны Хувь хүний орлогын албан татварын буцаалтаар авсан 3,000,000 төгрөгийг буцаан төлсөн баримт зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байх тул шүүгдэгч Д.Дыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Улсад учруулсан 3.000.000 төгрөгийн хохирлыг төлсөн болохыг дурдаж байна... гэсэн дүгнэлтийг,

 

            Шүүгдэгч Д.Д:

            ...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна... гэсэн мэдүүлгийг тус тус гаргадаг.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн гэм буруугийн дүгнэлт танилцуулах шатанд улсын яллагчийн шүүгдэгч Д.Дыг гэм буруутайд тооцох тухай дүгнэлттэй шүүгдэгч маргадаггүй бөгөөд гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа талаараа илэрхийлдэг.

 

Учир нь шүүгдэгч Д.Д гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, Хаан банкны мөнгөн шилжүүлэг, хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтаар давхар нотлогдож байх тул түүнийг гэм буруутай гэж үзэн шийтгэх тогтоолын үндэслэл болгож шийдвэрлэлээ.

 

Өөрөөр хэлбэл гэм буруугаа хүлээн зөвшөөрнө гэдэг нь тухайн гэм буруутай этгээд нийгэмд аюултай гэм буруутай үйлдлээ, хэргийн зүйлчлэлийг, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг, хууль зүйн үр дагаврыг тус тус хүлээн зөвшөөрсөн байх бөгөөд шүүгдэгч Д.Д дээрх нөхцөлүүдийг хүлээн зөвшөөрч байгаагаа шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээрээ илэрхийлдэг.

           

Прокуророос шүүгдэгч Д.Дыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах...” гэж яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Эрүүгийн хуульд гэмт хэрэг гэдэг ойлголтыг мөн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно”... гэж,

2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно”.:. гэж тус тус хуульчилсан.

 

Үүнээс үзэхэд хохирол, хор уршиг учирсан эсэхээс үл хамааран үйлдсэн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг,

мөн нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг тус тус гэмт хэрэгт тооцохоор байна.

 

Шүүгдэгч Д.Дын холбогдсон тухайн гэмт хэрэг нь “Авлигын гэмт хэрэг”-т хамаарах бөгөөд шүүгдэгч Д.Д нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө давуу байдал бий болгох сэдэлт, санаа зорилго төрж, улмаар Төв аймгийн Татварын хэлтэст 3.000.000 төгрөгийн хохирол учруулсан байна.

 

Тухайлбал шүүгдэгч Д.Дын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн Хорин хоёрдугаар бүлэгт хуульчлагдсан “Авлигын гэмт хэрэг”-т хамаарах бөгөөд тус бүлгийн гэмт хэргүүдээс шүүгдэгч Д.Дын холбогдсон гэмт хэрэг нь “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглан өөртөө, бусдад давуу байдал бий болгох” гэх шинжүүдийн аль нэгийг хангасан гэмт үйлдэл, эс үйлдэхүй байхаар хуульчилсан.

 

Улмаар шүүгдэгч Д.Дын албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө давуу байдал бий болгож Төрийн сангаас татварын хөнгөлөлт нэрийдлээр 3.000.000 төгрөг гаргуулан авсан гэмт үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэг гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Өөрөөр хэлбэл дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах ба гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсан эсэхээс үл хамааран нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг хийсэн бол төгссөн гэмт хэрэг гэж үзэх ба хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэгт юм.

 

Иймд шүүгдэгч Д.Дыг нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:  

Эрүүгийн хариуцлага болох ял шийтгэлийн талаар шүүх хуралдааны дүгнэлт танилцуулах шатанд:

Улсын яллагч Д.Нэргүй:

...Шүүгдэгч Д.Дад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах  саналтай байна... гэсэн дүгнэлтийг,

 

            Шүүгдэгч Д.Д:

            ...Улсын яллагчийн гаргасан саналыг дэмжиж байна... гэсэн  мэдүүлгийг тус тус гаргасан болно.

 

Шүүх шүүгдэгч Д.Дад хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахдаа хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөнийг тус тус хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, хувийн байдлыг харгалзан үзэхээс гадна үйлдсэн гэмт хэрэгт чин санаанаас гэмшиж, анхнаасаа гэм буруугийн талаар маргахгүй хүлээн зөвшөөрч хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж, улсын яллагчийн санал болгосон ялыг хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан прокурорын саналын хүрээнд эрх зүйн байдлыг нь дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй гэж дүгнээд зорчих эрхийг хязгаарлах ялыг оногдуулж, эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас буюу Төв аймаг, Зуунмод сум, 1 дүгээр баг, Залуус хорооллын 6-2 тоотоос зөвшөөрөлгүй шилжин явахыг, Төв аймаг, Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс бусад хөдөө орон нутаг очихыг тус тус хориглох, Төв аймаг, Улаанбаатар хот доторх чиглэлээр зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хүлээлгэж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.  

 

оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй байна.

 

Харин шүүх ...энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд эрх хасах ялыг заавал оногдуулна... гэж, мөн тухайн зүйл, хэсэгт ...нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж... гэж тус тус хуульчилсан учраас шүүх эрх хасах ялыг зорчих эрхийг хязгаарлах ял дээр нэмж оногдуулж шүүгдэгч Д.Дын нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, нэмэгдэл ялыг ял оногдуулсан үеэс хугацааг тоолохыг дурдаж шийдвэрлэв.

       

Хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч Д.Дийн гэм буруугийн санаатай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас Төв аймгийн Татварын хэлтэст 3.000.000 төгрөгийн хохирол учирчээ.

 

Шүүгдэгч Д.Дамжамцаас хохирогч нь мөрдөн байцаалтын шатанд хохирол төлбөр баримтаар нэхэмжлээгүй ч  шүүгдэгч Д.Д нь Төрийн сангаас 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр татварын хөнгөлөлт нэрийдлээр гаргуулан авсан 3.000.000 /гурван сая/ төгрөгийг төлсөн.

 

Иймд шүүгдэгч Д.Д нь бусдад төлөх төлбөргүй, түүнээс тооцож гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

 

Бусад асуудлын талаар

Эрүүгийн 2134004280037 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Д.Д энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор түүнээс тооцож гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж шийдвэрлэсэн болно.

 

 

 

      Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1., 22.4.1., Эрүүгийн хэрэг хянан

              шийдвэрлэх тухай хуулийн 17.4., 36.1., 36.2., 36.6., 36.7., 36.8., 36.10,

                        36.13., 37.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх

                                    хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

                                                            ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ш Д.Дыг нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

2. Шүүгдэгч Ш Д.Дыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ш Д.Дыг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр Төв аймаг, Зуунмод сум, 1 дүгээр баг, Залуус хорооллын 6-2 тоотоос шилжин явахыг, Төв аймаг, Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс бусад хөдөө орон нутагт очихыг тус тус хориглох, Төв аймаг, Улаанбаатар хот доторх чиглэлээр зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хүлээлгэж, хязгаарлалт тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ш Д.Дад зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлэхийг, биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Дад оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ хугацаагаар хассан нэмэгдэл ялыг ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.  

 

6. Эрүүгийн 2134004280037 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Д.Д энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, түүнээс тооцон гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

 

7. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ш Д.Дад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.  

 

8. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

10. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Ш Д.Дад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.     

 

 

 

    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            Ш.ГАНДАНСҮРЭН