Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 2022/ШЦТ/106

 

 

 

 

 

 

 

 


  2022              03              16                                                 2022/ШЦТ/106

 

 

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж,

нарийн бичгийн дарга Д.Сүхням,

улсын яллагч П.Даваасүрэн,

шүүгдэгч Б.У нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

 

Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн шүүгдэгч Ц Б.Ут холбогдох эрүүгийн 2234000000077 дугаартай хэргийг 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.        

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1981 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа ногоо тарьдаг, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт, улсаас авсан гавьяа шагналгүй,

урьд 2012 оны 03 дугар сарын 15-ны өдөр Төв аймаг дахь эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 54 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211.1 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж 1 жилээр тэнсэж хянан харгалзсан,

2012 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211.1 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлсэн, бие эрүүл, дугаарын регистртэй, Цоохор овогт Б.У,

 

Холбогдсон хэргийн талаар

/Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Яллагдагч Б.У нь 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Төв аймгийн Жаргалант суман Баянбулаг 3 дугаар багийн нутагт согтуурсан үедээ Б.Мтай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж түүний биед хоншоор ясны хугарал, баруун чихний дэлбэн, дэлбэнгийн ар хэсэгт, баруун шанаа хүзүүнд шарх, баруун шанаа, хацарт зөөлөн эдийн няцрал, баруун нүдний зовхинд цус хуралт, эвэрлэгт цусан хураа гэмтэл учруулан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт 

Шүүгдэгч Б.У:

...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна... гэж мэдүүлжээ.

 

Үйл баримтын талаар:

Эрүүгийн 2234000000077 дугаартай хэрэгт гэмт хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн нотлох баримтуудаас үйл баримтыг тогтоохдоо доорх нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:

Шүүгдэгч Б.Уын согтуурсан үедээ 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Төв аймгийн Жаргалант суман Баянбулаг 3 дугаар багийн нутагт Б.Мтай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйл баримт нь дараах

гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 2 дугаар хуудас/,

шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн №84 дугаартай ...Б.Мын биед хоншоор ясны хугарал, баруун чихний дэлбэн, дэлбэнгийн ар хэсэгт, баруун шанаа, хүзүүнд шарх, баруун шанаа, хацарт зөөлөн эдийн няцрал, баруун нүдний зовхинд цус хуралт, эвэрлэгт цусан хураа гэмтэл тогтоогдлоо. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам зааврын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна... талаарх дүгнэлт /хх-ийн 30 дугаар хуудас/,

хохирогч Б.Мын ...2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр У ахтай таараад гэрт хүргээд өг гэхээр нь гэрт нь хүргэж өгөх гээд явж байтал У ах хоёулаа ганц шил архи ууя гэхээр нь би дэлгүүрээс нэг шил архи аваад газар хот давуулаад Даваачийн сэлгүүрт хүргээд өг гэхээр нь хүргээд өгсөн тэндээ нэг шил архиа хамт уусан тэгээд Баянбулаг 3 баг ороод найз Мөнх-Эрдэнэтэй уулзах гэж очоод удаагүй байж байгаад У ах архины шилээр машинд сууж байгаад л толгой руу цохиод авсан.... /хх-ийн 8 дугаар хуудас/,

            түүний дахин өгсөн ...2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр сумын төв дээр би нутгийн ах Утай таараад тэгээд Дөхөм нэртэй дэлгүүрээс 1 шил 0,75 гр Соёрхол нэртэй архи аваад тухайн дэлгүүрээс бага зэрэг холдож зогсоод У ах бид хоёр миний машинд авсан нэг шил архиа хувааж уусан. Тэгээд бид хоёр архиа хувааж ууж дуусгаад би машинаа жолоодоод Баянбулаг 3-р баг руу Мөнх-Эрдэнэ гэх найзыгаа авахаар явсан тэгээд Баянбулаг 3-р баг дээр очсон тэгээд би У ахтай яг юунаас болж муудалцсанаа санахгүй байна ямар ч л байсан маргалдаад байгаагаа санаж байна тэгтэл миний толгой хэсэг рүү У ах архины шилээр цохисон тухайн шил хагарсан байсан тэгээд миний толгойноос цус гараад би сумын эмнэлэгт 2 оны очиж боолгоод оёдол тавиулсан. Миний биеийн байдал одоогоор хэвийн байгаа ямар нэгэн зовиур шаналал байхгүй. Хэрэг болсны маргааш нь би сумын цагдаад зөрчлийн хуулиар тээврийн аарт хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан тэр үед би машинаа цэвэрлээд тухайн хагархай шилийг хаячихсан. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй.... /хх-ийн 10 дугаар хуудас/,

            гэрч Б.Мөнх-Алдрын ...Би 2022 оны 01 сарын 21-ны 19 цаг өнгөрч байсан байх сумын төвийн хоёр давхар дэлгүүрийн гадаа зогсож байсан чинь У ах согтуу худгийн хажуу талаас гарч ирээд гэрт хүргээд өг гэхээр нь гэрт нь хүргээд гэрийн гадаа очтол У ах хоёулаа ганц юм уух уу гэхээр нь үгүй ажилтай гэсэн чинь У ах ууя л даа гээд хэд хэдэн удаа хэлээд байхаар нь за за ганц юм ууя аа гээд дэлгүүрийн гадаа очтол У ах дүү ороод ганц юм авчих гэхээр нь би дэлгүүр ороод Соёрхол нэртэй 0.75 граммын архи аваад хоёулхнаа архиа уусан ууж дуусаад У ах нэг шил архи авна гээд архиа аваад уух гэж байтал Мөнх-Эрдэнэ залгаад Баянбулаг 3 багаас ирээд авчих гэхээр нь У ахтай хамт Баянбулаг 3 баг явсан У ахтай муудалцаж байгаад яг юунаас болж хэрэлдсэн талаар мэдэхгүй байна нэг мэдсэн У ах намайг цохьсон цус алдаад тогтохгүй байхаар нь Мөнх-Эрдэнэ, У хоёрыг орхиод сумын төв рүү эмнэлэг явах замдаа ухаан алдаад нэг мэдсэн эмнэлэг дээр сэрсэн... /хх-ийн 13 дугаар хуудас/,

гэрч Ц.Даваачийн ...Би Мтай маргалдсан зүйл байхгүй. 2021 оны 10 сарын эхээр манай морь тэжээдэг хүүхдээс М нь архи нэхсэн байсан энэ талаар нь Мтай уулзаж битгий хүүхдээс архи аваад ир гэж нэхээд дээрэлхээд байгаарай гэж хэлсэн өөр ямар нэгэн маргаан хэрэлдэх зүйл байхгүй... /хх-ийн 16-17 дугаар хуудас/,

гэрч Х.Мөнх-Эрдэнийн ...2021 оны 01 сарын 21-ны өдөр М нь над руу залгаад бензины мөнгө байна уу гэхээр нь байна бэлэн байна би Баянбулаг 3 багт байна ирээд ав гэсэн чинь удалгүй М нь ирсэн байна гэхээр нь гараад очтол байхгүй байхаар нь Мөнх-Алдрын утас руу залгасан чинь Тэмүүжин ахын дэлгүүрийн гадаа байна гэсэн яваад очтол М нь Ууганаа ахтай машин дотроо байсан энэ үед Тэмүүжин ах гэрээсээ гараад ирсэн Тэмүүжин ах би Уыг хүргээд өгье чи Мөнх-Алдрыг хүргээд өг гэсэн ингээд М нь намайг ундаа аваад ирээч гэхээр нь дэлгүүр лүү Тэмүүжин ах бид хоёр ундаа авах гээд орсон чинь Тэмүүжин ахын эхнэр нь хөөе гадаа байгаа хүмүүс чинь зодолдоод байна гэсэн Тэмүүжин ах бид хоёр гараад очтол М, У хоёр нь машины гадаа гараад ирсэн хоёр биенийгээ нэг нэг хөлөөрөө өшиглөсөн, хоёулаа хамраас нь цус гарсан байдалтай байж байсан, ингээд салгаад Мөнх-Алдрыг машинд жолоочийн эсрэг талын суудал дээр суулгатал машинаа унаад яваад өгсөн тэгээд Тэмүүжин, У ах бид гурав Мөнх-Алдрыг хайгаад олоогүй гэр гэртээ харьсан... /хх-ийн 20-21 дүгээр хуудас/,

гэрч Б.Бадамхандын ...2021 оны 01 дүгээр сарын 21-ний орой Жаргалант сумын цагдаагийн хэсгээс Жаргалант сумын Баянбулаг 3 багийн нутагт цус алдсан ухаан алдсан хүн байна гэсэн дуудлага ирсэн ингээд яваад очиход Баянбулаг 3 багийн нутагт тээврийн хэрэгслийн жолоочийн суудал дээр архи уусан байдалтай биедээ хүргэхгүй байсан, тухайн үед уруул ам нь хүнд зодуулсандаа болоод шалбарсан, мөн чихнээс нь цус гарсан хүзүүний арын хэсэгт зүсэгдсэн шархтай энэ шархнаас цус их гарсан байдалтай байсан. Ингээд эмнэлгийн машинд суулгаад эрүүл мэндийн төв дээр авчирсан. Эрүүл мэндийн төв дээр ирээд өвчтөн Мт шингэн дусал залгасан, өвчин намдаах тариа хийсэн, толгой, чих орчимд 11 оёдол тавьж, мөн цус тогтоох эмчилгээ хийсэн. Ингээд ар гэрийнхэн нь ирсэн байсан ар гэрт нь хүлээлгэж өгсөн, маргааш нь ирээд өвчин намдаах тариа хийлгээд Улаанбаатар хот руу эмчилгээнд явсан... /хх-ийн 23-24 дүгээр хуудас/,

яллагдагч Б.Уын ...Би Төв аймгийн прокурорын газрын хяналтын прокурор П.Даваасүрэнгийн 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдөр эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоолтой танилцлаа би тогтоолыг ойлгосон би тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр би орой 20 цагийн үед Төв аймгийн Жаргалант сумын Алтанцацрал дэлгүүрийн өмнө хуурай дүү болох манай Жаргалант сумын залуу Мтай таарсан тэгээд би гэрт хүргээд өгөөч гэж хэлсэн М приус-30 маркийн машинтай явж байсан тэгээд дэлгүүрээс 1 шил 0,75гр соёрхол нэртэй архийг М худалдаж аваад бид хоёр Алтанцацрал дэлгүүрийн ойролцоо машин дотор нь хувааж уусан тэгээд архиа ууж дуусгаад тэндээсээ М Мөнх-Эрдэнэ гэх найзтайгаа утсаар яриад бид хоёр Баянбуурал хамт явахаар болсон тэгээд М машинаа жолоодоод бид хоёр Жаргалант сумын Баянбуурал 3 дугаар баг орж Мөнх-Эрдэнэ гэх найзтай нь уулзсан тэгээд Мөнх-Эрдэнэ дэлгүүр лүү ундаа авна гээд орсон хойгуур М надад "чи намайг амжихгүй шүү” гээд үг хаяаад агсам тавиад байхаар нь би соёрхол архины шилээр шанаа хэсэг рүү нь нэг удаа цохисон шил хагарсан тэгээд цус гараад түргэн дуудаад Мөнх-Алдрыг эмнэлэгт хүргэсэн тэгээд Мт оёдол тавьсан... /хх-ийн 37 дугаар хуудас/ гэсэн мэдүүлгүүд болон шүүгдэгч Б.Уын хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 42, 50, 55 дугаар хуудас/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.       

 

Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Мөрдөн байцаалт болон прокурорын шатанд шүүгдэгч Б.У нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд шүүгдэгч нь анхнаасаа үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрсөн талаар өгсөн мэдүүлэг, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт зэргийг үндэслэн хэргийн зүйлчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг яллагдагч, хохирогч нарт танилцуулж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шилжүүлжээ.    

 

Шүүх хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр саналтай ирүүлсэн хэргийг хүлээн авч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хугацааны дотор ял оногдуулах шүүх хуралдааныг зарлан шүүх хуралдаанаар хэлэлцэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан 5 нөхцөл байдлуудыг хянаж үзэхэд дээрх нөхцөл байдлуудыг аль нэг нь хангагдаагүй гэх үндэслэл тогтоогдоогүй тул шүүгдэгч Б.Уыг гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн зохих зүйл, заалтуудыг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх тухай шийдвэр гаргах боломжтой гэж дүгнэлээ.

 

Гэм буруугийн болон хууль зүйн дүгнэлт

Шүүгдэгч Б.Уын согтуурсан үедээ 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Төв аймгийн Жаргалант суман Баянбулаг 3 дугаар багийн нутагт Б.Мтай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдсон гэж үзсэн.

 

            Гэм буруугийн талаар шүүх хуралдааны дүгнэлт танилцуулах шатанд:

            Улсын яллагч П.Даваасүрэн:

            ...Шүүгдэгч Б.У нь Төв аймгийн Жаргалант сумын Баянбулаг з дугаар багийн нутагт 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Б.Ууганбатаар нь согтуурсан үедээ Б.Мтай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж түүнийг зодож хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч Б.Уыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Хохирогчоос баримтаар нэхэмжилсэн зүйлгүй, түүнээс тооцуулан гаргуулах хохирол төлбөр байхгүй болохыг дурдаж байна... гэсэн,

 

            Шүүгдэгч Б.Ууганбаяр:

            ...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна... гэсэн дүгнэлтийг тус тус гаргадаг.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн гэм буруугийн дүгнэлт танилцуулах шатанд улсын яллагчийн шүүгдэгч Б.Уыг гэм буруутайд тооцох тухай дүгнэлттэй шүүгдэгч маргадаггүй бөгөөд гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа талаараа илэрхийлдэг.

 

Учир нь шүүгдэгч Б.У нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, шинжээчийн дүгнэлт, хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтаар давхар нотлогдож байх тул түүнийг яллах нь зүйтэй гэж үзэн шийтгэх тогтоолын үндэслэл болгож шийдвэрлэлээ.

 

Өөрөөр хэлбэл гэм буруугаа хүлээн зөвшөөрнө гэдэг нь тухайн гэм буруутай этгээд нийгэмд аюултай гэм буруутай үйлдлээ, хэргийн зүйлчлэлийг, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг, хууль зүйн үр дагаврыг тус тус хүлээн зөвшөөрсөн байх бөгөөд шүүгдэгч Б.Уын дээрх нөхцөлүүдийг хүлээн зөвшөөрч байгаагаа шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээрээ илэрхийлдэг.

                            

Прокуророос шүүгдэгч Б.Уын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан...” гэж яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Эрүүгийн хуульд гэмт хэрэг гэдэг ойлголтыг мөн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно”... гэж,

2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно”.:. гэж тус тус хуульчилсан.

 

Үүнээс үзэхэд хохирол, хор уршиг учирсан эсэхээс үл хамааран үйлдсэн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг,

мөн нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг тус тус гэмт хэрэгт тооцохоор байна.

 

Шүүгдэгч Б.Уын холбогдсон тухайн гэмт хэрэг нь “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг”-т хамаарах бөгөөд тухайн бүлэгт хамаарч буй шүүгдэгч Б.Уын хохирогч Б.Мыг цохиж, зодох сэдэлт, санаа зорилго төрж, улмаар хохирогчийн эрүүл мэндийн халдашгүй байдалд халдаж хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэг нь гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох ба хөнгөн, хүндэвтэр, хүнд гэсэн хохирлын аль нэг нь заавал учирсан байхыг шаардсан материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм.

 

Гэхдээ хохирол учруулсан үйлдэл, эс үйлдэхүй болгон гэмт хэрэгт тооцогдохгүй.

Учир нь нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний эрүүл мэндэд хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох ба хөнгөн, хүндэвтэр, хүнд гэсэн хохирлын аль нэг нь учраагүй бол Зөрчлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний биед хохирол учруулахгүйгээр халдаж, зодсон бол” гэсэн зөрчлийн хэрэг болно.

 

Энэ хэргийн тухайд шүүгдэгч Б.У нь хохирогч Б.Мын нүүрэн тус газар нь гараараа цохиж зодсон нийгэмд аюултай гэм буруутай үйлдлийн улмаас хүндэвтэр гэмтэл буюу хүндэвтэр хохирол учирснаараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангасан, төгссөн гэмт хэрэг болж байна.

 

Тэрээр хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдаж зодож, цохиж буй энэхүү өөрийн үйлдлээ хууль бус шинжтэйг мэдсээр байж хүсэж хийсэн, хохирогчийн эрүүл мэндэд хоншоор ясны хугарал, баруун чихний дэлбэн, дэлбэнгийн ар хэсэгт, баруун шанаа хүзүүнд шарх, баруун шанаа, хацарт зөөлөн эдийн няцрал, баруун нүдний зовхинд цус хуралт, эвэрлэгт цусан хураа бүхий хүндэвтэр гэмтэл учирсан хохирол, хор уршигт зориуд хүргэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэр бөгөөд хохирогчид учирсан хүндэвтэр гэмтэл нь шүүгдэгчийн санаатай үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.

 

Иймд шүүгдэгч Б.Уыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:  

            Эрүүгийн хариуцлага болох ял шийтгэлийн талаар шүүх хуралдааны дүгнэлт танилцуулах шатанд:

            Улсын яллагч П.Даваасүрэн:

            ...Шүүхээс шүүгдэгч Б.Уыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч Б.Ут Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт болон баримт  бичиггүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж байна... гэсэн дүгнэлтийг,

 

            Шүүгдэгч Б.У:

            ...Прокурортой тохиролцсон ялыг хүлээн зөвшөөрч байгаа... гэсэн  дүгнэлтийг тус тус гаргасан болно.

 

            Эрүүгийн хариуцлагын дүгнэлт танилцуулах шатанд шүүгдэгч Б.У нь хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтээ гаргаж улсын яллагчтай ялаа тохиролцсон тул шүүгдэгчийг улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрснөө илэрхийлж байна гэж үзэж улсын яллагчийн саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Шүүх шүүгдэгч Б.Ут хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахдаа хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөнийг тус тус хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, хувийн байдлыг харгалзан үзэхээс гадна үйлдсэн гэмт хэрэгт чин санаанаас гэмшиж, анхнаасаа гэм буруугийн талаар маргахгүй хүлээн зөвшөөрч хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж, улсын яллагчийн санал болгосон ялыг хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан прокурорын саналын хүрээнд эрх зүйн байдлыг нь дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй гэж дүгнээд таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгийн торгох ялаар тогтоож шийдвэрлэлээ.     

 

Шүүхээс шүүгдэгч Б.Ут торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийг биелүүлэх хугацааг шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломж зэргийг харгалзан хэсэгчлэн төлүүлэх шаардлагагүй гэж үзэж,  

 

шүүгдэгч Б.Ут оногдуулсан таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгийн торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд буюу шүүхээс тогтоосон дээрх 90 /ер/ хоног буюу 3 /гурав/ сарын хугацаанд биелүүлэхийг, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэх зүйтэй байна

 

оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй байна.

 

Хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч Б.Уын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.Мын биед хоншоор ясны хугарал, баруун чихний дэлбэн, дэлбэнгийн ар хэсэгт, баруун шанаа хүзүүнд шарх, баруун шанаа, хацарт зөөлөн эдийн няцрал, баруун нүдний зовхинд цус хуралт, эвэрлэгт цусан хураа бүхий хүндэвтэр хохирол учирсан байна. 

   

Хохирогч Б.М нь шүүгдэгч Б.Уаас мөрдөн байцаалтын шатанд эрүүл мэндэд учирсан эмчилгээтэй холбоотой хохирол төлбөр нэхэмжлээгүй, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй, шүүгдэгч нь мөрдөн байцаалтын шатанд 1.000.000 /нэг сая/ төгрөгийг төлсөн болох нь хавтаст хэрэгт авагдсан шүүгдэгчийн Хаан банкны дансны хуулга болон шүүх хуралдааны товыг товыг хохирогчид мэдэгдсэн баримтаар тус тус нотлогдож байна.

 

Иймд шүүгдэгч Б.Уыг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс тооцож гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

 

Бусад асуудлын талаар

Эрүүгийн 2234000000077 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Б.У энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, түүнээс тооцон гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж шийдвэрлэсэн болно.    

 

   Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1., 22.4.1., Эрүүгийн хэрэг хянан

шийдвэрлэх тухай хуулийн 17.4., 36.1., 36.2., 36.6., 36.7., 36.8., 36.10,

            36.13., 37.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх

                         хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

                                                   ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ц Б.Уыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

2. Шүүгдэгч Ц Б.Уыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй. 

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ц Б.Ут Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгийн торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлэхийг, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгж буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч Ц Б.Ут шүүхээс оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.  

 

5. Эрүүгийн 2234000000077 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Ц Б.У энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, түүнээс тооцож гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

 

6. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ц Б.Ут урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.  

 

7. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

           

9. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Ц Б.Ут авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.       

 

 

 

        

        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Ш.ГАНДАНСҮРЭН