Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 01 өдөр

Дугаар 2022/ШЦТ/80

 

 

 

 

 

 

 

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

  Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Б даргалж,

  Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Самбуу,

  Улсын яллагчаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Энхбат,

  Шүүгдэгч С.Н нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж,

  Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч С.Нд холбогдох эрүүгийн 2234000000056 дугаартай, 1 хавтас хэргийг 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

  Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, С.Н, 42 настай, эрэгтэй, яс үндэс баяд,  бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаартай.

 

 Холбогдсон хэргийн талаар:

 Шүүгдэгч С.Н нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

           

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:   

 

  Шүүгдэгч С.Н нь Төв аймгийн Лүн сумын Өгөөмөр 2-р багийн нутаг “Баруун саадагт” гэх газар 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр иргэн Б.Бын зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдсон. 

 

Энэ нь эрүүгийн 2234000000056 дугаартай хэрэгт авагдсан 

           

           Хохирогч Б.Бын өгсөн: "2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 230 цагийн үед манай хадам ах болох Нгийн гэрт эхнэр, охин, хүргэн, хүүгийн хамт С10 маркийн хар өнгийн 29-61 УБП улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй очсон. Тэгээд очоод хоол унд идээд хөзөр тоглох явцдаа Хараа нэртэй 0.75 литрийн 1 шил архи хувааж уугаад сууж байх үедээ эхнэр намайг удам судраар доромжлохоор нь би уурлаад хэрүүл эхэлсэн. Тэгээд хадам ах Н өөрийн дүү болох Быг өмөөрч босч ирээд хэрэлдээд миний толгой руу 2-3 удаа цохиж авсан. Тэгээд хэрэлдэж байгаад би явах гэхэд намайг гараад машинд суух гэж байхад миний араас Н гарч ирээд миний элэг рүү 2 удаа баруун гараараа цохисны улмаас би газар унаж хэсэг зуур ухаан балартаж хэвтсэн. Тэгээд манай хүргэн Б намайг босгож машинд суулгаад Лүн сумын эмнэлэг рүү 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн 01 цагийн үед хөдлөөд 02 цагийн үед Лүн сумын Эрүүл мэндийн төвд ирж эмчид үзүүлэх үед дотор гэмтэлтэй байж болзошгүй Улаанбаатар хот явж үзүүлсэн нь дээр байх гэсэн. Мөн толгойны зүүн хэсэг хавдартай байна гэсэн. Тухайн өдөр 0.75 литрийн Хараа архийг ууж арай дуусгаагүй байсан. Тэгээд тэнд байсан хүмүүс болон би бага зэргийн согтолттой байсан. Тухайн өдөр тэнд манай эхнэр Б, охин Б, хүргэн Б, хүү М, хадам ах Н, түүний эхнэр О, Өгэх эмэгтэй, Онгио гэх залуу нар байсан. Миний биед зүүн нүд хөхрөлтэй, тухайн үед хэвлий хэсгээр хөндүүртэй байсан одоо гайгүй болсон. Шүүх эмнэлэгт үзүүлж гэмтлийн зэрэг тогтоолгоно.” гэх мэдүүлэг / хх 4, 7/,

         Гэрч Д.Оийн өгсөн: “Тухайн 2021 оны 12 сарын 31-ны орой 20 цагийн үед манай хүргэн болох Б нь өөрийн эхнэр Б охин болон хүргэн бага хүүгийн хамт машинтай манай гэрт ирсэн. Тэгээд бид нар хоол унд идчихээд хөзөр тоглох дундуураа Хараа нэртэй 0,75 литрийн 1 шил архи уух явцдаа тоглоомноос болж Б нь өөрийн эхнэр Бтай муудалцаж эхэлсэн. Тэгээд тэр үедээ Б муухай хашхичаад байсан учир охин нь аав одоо болно одоо гэр лүүгээ явъя гэх үед муусайн пизда нар та нар битгий хуц гээд ширээн дээр байсан шар ангийн гар чийдэнг охин руугаа авч шидсэн. Тэгээд эхнэрийн хамт гараад явснаар би гадаа юу болсон талаар мэдэхгүй байна. Гаднаас тэр хоёр удаагүй орж ирсэн, тэгээд Б шууд орж ирээд гал тогооны шүүгээ рүү хутга авах гэж байх үед нь манай нөхөр болон түүний хүргэн Батука нар барьж болиулсан. Тэгээд эхнэртэйгээ л хэрэлдээд байсан тэр үед би өөрийн гар утсаараа бичлэг хийх үед намайг хэл амаар доромжлоод байсан. Тэгээд манайд гал дээр халааж байсан түмпэнтэй усыг над руу өшиглөх үед нь би гараараа хаах үед миний зүүн гарын дунд хурууны эхний үений ар талд арьс нь язарсан зуун хөлний гуя хэсэг рүү өшиглөсөн, дараа нь харах үед хөхөрсөн байсан. Тэгээд би гарах үед Б эхнэрээ гадаа куртикнээс нь чирч байсан. Тэгээд эргээд гэрт орж ирээд Б нь өөрийн охин, хүү, хүргэний хамт сумын төв рүү явсан, явахынхаа өмнө манай нөхрийг хэл амаар доромжилж байсан. Явахынхаа өмнө эхнэрээ авч явна чамайг би гэртээ очоод яаж тамлахаа мэднэ, мэдвүү гэж хэлээд байсан. Тэнд хөзөр тоглож байсан хүмүүс 0,75 литрийн архийг хувааж ууж тухайн үед би хөзөр тоглоогүй байсан. Б, Б, охин нь Бөртэй, хүргэн нь, бага хүү Баяраа, манай нөхөр Н, Бэр эгч Өлзий, Онгио гээд нэг ах бид нар байсан. Зүүн хөлний гуя хэсэг хөхөрсөн зүүн гарын дунд хурууны эхний үе ар хэсэг язарсан. Шүүх эмнэлэгт үзүүлэх шаардлагагүй.” гэх мэдүүлэг / хх 15/,

         Гэрч Н.Өын өгсөн: “2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 20 цагийн үед манай хадам дүү болох Нгийн гэрт очсон. Тэгээд тэнд очоод хоол цай уугаад байж байтал Бын гэр бүл ирээд тухайн хүмүүстэй хөзөр тоглоод сууж байхад Б эхнэр Бтайгаа муудалцсан. Тэгээд тухайн хоёр хүн хоорондоо муудалцаад байхад охин нь одоо дуугүй бай гэр лүүгээ харъя гэхэд ширээн дээр байсан гар чийдэнг охин руугаа авч шидсэн. Тэгээд Б нь та нарыг бүгдийг чинь ална, эсхүл би өөрийгөө ална гэснийг Н, хүргэн бид нар болиулах үед би буу худалдаж авч та нарыг бүгдийг чинь ална гэж хэлсэн. Тэгээд утсаар ярих гээд гараад явсан. Тэнд хөзөр тоглож байсан хүмүүс 0.75 литрийн архийг хувааж ууж байсан. Тэнд тийм их согтуу хүн байгаагүй.” гэх мэдүүлэг / хх 17/,

         Гэрч О.Бгийн өгсөн: “2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Лүн сумын 2-р багт хөдөө байдаг хадам аав Бын гэрт байж байгаад орой 20 цагийн үед хадам ээжийн ах болох Н гэх ахын гэрт очсон. Тэгээд очоод хоол цай идэж уугаад хөзөр тоглосон. Хөзөр тоглоход Н, хадам аав, ээж, нэг үл таних эгч бид нар тоглосон. Тоглож байх үед 0.75 литрийн архийг ууж байсан. Тэгээд тоглож байгаад хадам аав, ээж хоёр хоорондоо маргалдаад байхад манай эхнэр аавдаа хандаад ууж чадахгүй бол одоо боль гээд нуруу хэсэг рүү нь түлхэхэд хадам аав босож ирээд гар далайх үед нь би босож аавын барьж авсан. Тэр үед Н ах аавд хандаа охин руугаа ингэж болохгүй гэхэд аав тоогоогүй, ээжтэй маргалдаад байсан. Тухайн үед Нгийн эхнэр гэх эгч бичлэг хийлээ гэхэд аав уурлаад бичлэг яах гэж хийж байгаа юм гээд хэрүүл болсон. Тэгээд хэрүүл болж байх үед Нгийн эхнэр хадам аавын дал, мөр хэсэг рүү 2-3 удаа цохисон. Тухайн үед би аавыг дараад барьчихсан байсан. Тэгээд аав босож ирээд гал дээр байсан савтай усыг өшиглөж асгасан. Хэрүүл болж байх үед аав та нарыг ална шүү гэж ярьсан. Тэгээд бид нар явах гээд би эхнэр, охин, эхнэрийн дүү нарыг гаргаад машинд суулгаад цааш явж бие засчихаад иргээд ирэхэд аав газар хэвтэж байсан. Яасан юм гэж асуухад хөдөлж чадахгүй байна түргэн дууд гэж хэлсэн. Тэгээд аавыг машиндаа суулгаад Лүн сумын эмнэлэг рүү явсан.” гэх мэдүүлэг / хх 20-22/,

         Шүүгдэгч С.Нгийн өгсөн: "Тухайн 2021 оны 12 сарын 31-ны орой 20 цагийн үед манай хүргэн болох Б нь өөрийн эхнэр Б охин болон хүргэн бага хүүгийн хамт машинтай манай гэрт ирсэн. Тэгээд бид нар хоол унд идчихээд хөзөр тоглох дундуураа хараа нэртэй 0,75 литрийн 1 шил архи уух явцдаа тоглоомноос болж Б нь өөрийн эхнэр Бтай муудалцаж эхэлсэн. Тэгээд тэр үедээ Б муухай хашхичаад байсан учир охин нь аав одоо болно одоо гэр лүүгээ явъя гэх үед муусайн пизда нар та нар битгий хуц гээд ширээн дээр байсан шар өнгийн гар чийдэнг охин руугаа авч шидсэн. Тэгээд эхнэрийн хамт гараад явснаар би гадаа юу болсон талаар мэдэхгүй байна. Гаднаас тэр хоёр удаагүй орж ирсэн. Тэгээд Б шууд орж ирээд гал тогооны шүүгээ рүү хутга авах гэж байх үед нь би хүргэнтэй нь хамт болиулсан. Тэр үед Б та нарыг бүгдийг чинь хутгалж ална, эсхүл буудаж ална би буугүй ч гэсэн буу худалдаж аваад ална гэж хашхираад байсан. Тэр үед манай гал дээр том саванд ус буцалгаж байсан тэрийг шууд манай эхнэр лүү өшиглөх үед манай эхнэрийн зүүн гарыг цохиж зүүн гарын дунд хурууны арын арьсыг янзалсан байсан. Мөн зүүн гуя хэсэгт нь цохиж хөхөрсөн байсан. Тэгээд би цагдаа руу залгаад гарч утсаар ярихдаа Быг чи ер нь нуугд гэж хэлчхээд гэрт орох гэж байх үед Б өөдөөс гарч ирээд заамдаж авахаар нь Бд хандаад чи одоо болиоо угаасаа цагдаа ирж байгаа гэсэн чин миний элэг рүү баруун гараараа 2 удаа цохисон тэр үед би түлхэж хариу үйлдэл үзүүлсэн. Тэгээд гэнэт гадаа намайг эд нар зодчихлоо гээд газар хэвтээд өгсөн. Хэвтэж байх үед намайг зөндөө зодчихлоо, түргэн дууд гээд хэвтээд байсан тэгээд хэвтэж байгаад хүргэн нь машинаа бариад охин нь хүүхэдтэйгээ болон хамт Б хүүгийн хамт сумын төв рүү хөдөлсөн. Тэгээд тэд нарыг явах үед 01 цаг өнгөрч байсан. Тэгээд Быг дуудаад орж ирэхгүй байхаар би гарч гэрэл тусгаад хүмүүс явчихсан одоо гэж хэлсэн тэгээд удалгүй гэрт ороод ирсэн. Тэгээд орж ирээд уйлаад суугаад байхаар нь яасан талаар асуухад намайг цохичихсон, гэхээр нь харахад баруун нүд рүү нь цохичихсон, хавдчихсан байсан. Мөн тухайн Б гэх хүн манай эхнэр Оийг элдэв муу муухай хэл амаар доромжилсон. Тухайн үеийн утсаар бичсэн бичлэг байгаа. Тухайн үед бид нар ууж байсан 0,75 литрийн архиаа ууж дуусгаагүй байсан учир би болон манай эхнэр бага зэрэг халамцуу байсан. Харин Б манайд ирэхийнхээ өмнө уучихсан ирсэн. Эхнэр нь манай гэрт ирээд архи уухгүй байсан. Харин манай эхнэрийн хамт 2,5 литрийн Сэнгүр нэртэй пивыг ууж байсан. Б, Б, охин нь Бөртэй, хүргэн нь бага хүү Баяраа, манай эхнэр О, манай бэр эгч Өлзий болон түүний 2 хүү Онгиоо ах бид нар байсан. Миний биед ямар нэгэн гэмтэл учирсан зүйл байхгүй. Би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй.” гэх мэдүүлэг /хх 10-11, 34-35, 38/, 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 1318 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “1.Б.Бын биед зүүн нүдний дээд, доод зовхи, хамар, хацрын дээд хэсэг, зүүн мөрний урд хэсэг, бугалганы урд дунд хэсэг, шууны гадна дунд хэсэг, баруун далны хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтлүүд мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүснэ. 3.Дээрх гэмтлүүд нь шинэ гэмтэл байх бөгөөд хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. 4.Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй.” гэх дүгнэлт /хх 25/ зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж үзэв.

 

Шүүгдэгчид холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, хэргийн оролцогч нарын хуулиар олгогдсон эрхийг хөндөөгүй, нотолбол зохих нөхцөл байдлуудыг бүрэн нотолсон, улсын яллагчийн шүүгдэгчийг буруутгаж байгаа Эрүүгийн хуулийн зүйл хэсэг нь хэргийн бодит байдалтай тохирсон гэж дүгнэв.

 

Шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангасан гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүгдэгч С.Нгийн дээрх үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэртэй. Шүүгдэгчийг өөрийн үйлдэл, эс үйлдэхгүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаагүй, түүнийг хүсэж үйлдээгүй байна гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй болохыг дурдав.

 

Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

 

Шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч нар нь хоорондоо эвлэрч, хэн аль нь гомдол саналгүй гэх хүсэлт гаргасныг улсын яллагч хуульд заасны дагуу шийдвэрлэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд шилжүүлжээ. Ийнхүү хүсэлтийг хангаж шүүгдэгч С.Нд ял оногдуулах санал гаргахдаа улсын яллагчаас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасныг баримталсан байна.

 

Шүүгдэгч С.Н нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдлыг харгалзан улсын яллагчийн шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялын саналтай хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний гэм бурууд тохирсон, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг зөрчөөгүй байна гэж үзлээ.  

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т "Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно." гэж заасан бөгөөд шүүгдэгч нарын хүсэлтийг харгалзан 500 000 төгрөгийн торгох ялыг гурван сарын хугацаанд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн сар бүр хэсэгчлэн төлөхөөр тогтоов.

 

Шүүгдэгч нь шүүхээс оногдуулсан торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол оногдуулсан торгох ялыг хорих ялаар сольж болохыг анхааруулах нь зүйтэй.

 

Эрүүгийн 2234000000056 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн хувийн бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 1, 2-т  тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч С.Нг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

  2.Шүүгдэгч С.Нг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 /таван зуун мянга/  төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч С.Нд оногдуулсан 500 000 төгрөгөөр торгох ялыг гурван сарын хугацаанд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн сар бүр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүгдэгч С.Н нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

  5.Эрүүгийн 2234000000056 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч С.Н нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

  6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

  7.Шийтгэх тогтоод давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Нд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Т.Б