Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 2022/ШЦТ/96

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Дөлгөөн,

Улсын яллагчаар Аймгийн Прокурорын хяналтын прокурор С.Сүрэнхорол,

Шүүгдэгч А.Мнарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,

Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч А.Мт холбогдох эрүүгийн 2234000000012 дугаартай, 1 хавтаст хэргийг 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1.Монгол улсын иргэн, А.М, 32 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, ах, хүүхдийн  оршин суудаг, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаартай.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч А.Мнь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:   

 

Шүүгдэгч А.Мнь Төв аймгийн Зуунмод сумын Баянхошуу 5-р багийн 9-13 тоотод 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 00 цаг 30 минутын орчимд өөрийн төрсөн эцэг Ц.Аийг хувийн таарамжгүй харилцааны улмаас заазуурдаж түүний баруун, зүүн шуу, зүүн сарвууны хуруу, хэвлийд шарх учруулсан үйл баримт тогтоогдсон.

 

Энэ нь эрүүгийн 2234000000012 дугаартай хэрэгт авагдсан

 

Хохирогч Ц.Аийн өгсөн:2021 оны 12 дугаар сарын 14-ны өдөр би гэртээ байж байсан. Манай гэрт охин М, хүү Идэрбат нар байсан. Оройны 20 цагийн үед Тулга гэх хүн ирээд Мээр Морьтон нэртэй 0,75 литр хэмжээтэй архи авхуулаад уусан. Би тухайн үед авсан архинаас нь 3 удаа жижиг аягаар уусан. Үлдсэн архийг нь М, Идэрбат, Тулга нар хувааж уусан. Архиа хувааж ууж дууссаны дараа Тулга гэр лүүгээ харилаа гээд яваад өгсөн, араас нь манай хүү Идэрбат айлд очоод ирье гээд гараад явсан. Тухайн үед би төрсөн охин Мийн хамт үлдсэн. Намайг сууж байхад миний төрсөн охин Мнь өлгөөтэй байсан заазуурыг аваад миний зүүн гар, зүүн гарын шууны дотор хэсэгт баруун гарын тохой хэсэгт мөн хэвлийн дунд хэсэгт зүсч цохисон. Миний биед олон тооны зүссэн шарх, сорив үлдсэн. Мнь намайг заазуурдаад болихгүй болохоор нь гэрээсээ гараад зугтааж байх үед Итай тааралдаад миний гар, бугуй зэрэг шархдсан хэсгүүдийг боож өгсөн. Удалгүй манай хүү Н ирээд цагдаа болон түргэний эмч дуудаад намайг Төв аймгийн эмнэлэгт хүргэж өгсөн. Хэрэг болох үед Мээс өөр хүн байгаагүй. Мнь намайг өмнө ингэж заазуур болон хутгаар гэмтээж, далайж байгаагүй. Би охин Мт гомдол саналгүй. Нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хх 9/,

Гэрч Э.Нгийн өгсөн: “12 цагийн үед манай дүү Идэрбат утсаар над руу залгаад Маав Ц.Аийг заазуурдаад аавын зүүн гар, баруун гарын тохой, хэвлийн зүүн тал зүсэгдсэн байдалтай байсан. Мөн зүүн эрхий, долоовор хоёр хуруу нь бас зүсэгдсэн байсан. Тэгэхээр нь би цагдаад дуудлага өгсөн. Тухайн үед Мнь нэлээн согтолттой байсан. Мнь миний төрсөн дүү. Тухайн үед Идэрбат над руу залгаж хэлсэн. Яг ямар асуудал болсон талаар би сайн мэдэхгүй. Урьд нь Мнь ийм үйлдэл гаргаж байгаагүй. Манай аав нийт 5 оёдол тавиулсан байсан.” гэх мэдүүлэг /хх 11-12/,

Гэрч Э.Иын өгсөн: “Гэр лүүгээ 23 цаг өнгөрч байх үед явж байтал аав Аийн гарнаас нь цус гарчихсан явж байсан. Би яасан юм бэ гээд асуухад Мнамайг заазуурдаад ингээд зүсчихлээ гээд уйлаад явж байсан. Би гэр лүүгээ авч ороод гарыг нь боож өгсөн. Тухайн үед Мнь маш их coгтуу ганцаараа сууж байсан. Би Мээ юу болсон яасан гэж асуухад өөрөө юу ч мэдэхгүй юм ярихгүй байсан. Намайг гэртээ орох үед гэрт бол ямар ч цус болсон зүйл байхгүй харин гэрийн гадна газар маш их цус гоожсон байдалтай байсан. Харин гэрийн үүдэнд цус болсон заазуур маань өлгөөтэй. Аав Мөнхчулуун хэлэхдээ Мнь намайг заазуураар зүссэн гээд хэлж байсан. Мнь 1 хүүхэдтэй нөхөр нь салаад явсан одоогийн байдлаар ажилгүй байгаа бас нөхөргүй гэртээ аав, 1 хүүхэд, надтай хамт амьдардаг. Ааш зангийн хувьд бол аймаар ааштай, архи согтууруулах ундааны зүйл их хэрэглэдэг, хүүхдийн сард олгодог мөнгөөр амьдардаг.” гэх мэдүүлэг /хх 21/,

Шүүгдэгч А.Мийн өгсөн: “2021 оны 12 дугаар сарын 13-ны орой 18 цагийн үед таньдаг Тулгаа гэх хүн манай гэрт ирж намайг архи аваад өг гэхээр нь би “Морьтон” гэх нэртэй 0.75 литрийн хэмжээтэй архи 2 шилийг авсан. Аав тухайн архинаас 3 татаад үлдсэн архиа Тулгаа бид хоёр хувааж уусан. Тухайн үед оройны 17 цаг өнгөрч байсан. Би тэгээд шууд тасраад унтчихсан байсан. Яг юу болсон талаараа санахгүй байна. Би өмнө нь аавтайгаа хэрэлдэж маргалдаж л байсан. Гэхдээ дандаа эрүүл байх үедээ би бас хэрүүл хийгээд байдаггүй. Манай аав бие муутай хүн. Өс хонзонгийн зүйл огт байхгүй.” гэх мэдүүлэг /хх 15, 40 /,

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 19 дугаартай шинжээчийн дүгнэлт: “1.Ц.Аийн биед баруун, зүүн шуу, зүүн сарвууны хуруу, хэвлийд шарх гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь хурц ир бүхий зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үссэн байх боломжтой гэмтэл байна. 3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэжээ /хх 23/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 3-6/, бор өнгийн бариултай, 22 см урттай заазуурыг эд мөрийн баримтаар тооцсон мөрдөгчийн тогтоол /хх 17/, яаралтай тусламжийн хуудас /хх 26-28/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж үзэв.

 

             Шүүгдэгч А.Мийг согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн үедээ ямар нэг шалтаг шалтгаангүйгээр 62 настай төрсөн эцэг Аийн эрх чөлөөнд халдаж зэвсгийн чанартай зүйл болох заазуураар эрүүл мэндэд нь баруун, зүүн шуу, зүүн сарвууны хуруу, хэвлийд шарх бүхий Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т заасан хөнгөн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй.  

 

            Шүүгдэгч А.Мийн үйлдсэн гэмт хэрэг өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

            Улсын яллагч шүүгдэгч А.Мийг тохиолдлын шинж нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ авах  санал гаргасныг шүүх хүлээн авах боломжгүй гэж үзэв.

 

            Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

             Шүүгдэгч А.Мнь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хэдий ч түүнийг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх боломжгүй байна. Учир нь: Шүүгдэгч байнга согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг, ажил хөдөлмөр эрхэлдэггүй, гэмт хэрэг үйлдэхдээ согтуугаар үйлдэж, заазуураар хүний эрүүл мэндэд хохирол учруулсан үйл баримт хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон.

 

              Иймд шүүгдэгч А.Мт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв. 

 

  Шүүгдэгч А.Мийн хязгаарлалтын бүсийг оршин суугаа нутаг дэвсгэрийн харьяалал Төв аймгийн Зуунмод сумын нутаг дэвсгэрээр тогтоож, хязгаарлалтын бүсээс гарахыг хориглож,  зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй байна.

 

            Хохирол, хор уршиг болон бусад асуудлын талаар:

 

Хохирогч Ц.А нь гомдол саналгүй, хохирол төлбөр нэхэмжлээгүй тул шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй,

Эрүүгийн 2234000000012 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн бор өнгийн бариултай, 22 см урттай заазуурыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгаж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6-36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 1, 2-т  тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч А.Мийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Мийг 2 /хоёр/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Мнь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

  4.Шүүгдэгч А.Мт оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялд хяналт тавихыг Төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, шүүгдэгчийг зорчих эрхийг хязгаарлах ялын бүсийг Төв аймгийн нутаг дэвсгэрээр явахыг тогтоож, хязгаарлалтын бүсээс гарахыг хориглосугай.

 

5.Эрүүгийн 2234000000012 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн бор өнгийн бариултай, 22 см урттай заазуурыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Төв аймгийн Шүүхийн тамгын газарт даалгасугай.

 

6.Эрүүгийн 2234000000012 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай. 

 

7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

8.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Мт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Т.БАТЖАРГАЛ