Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сэнгээгийн Хишигбат |
Хэргийн индекс | 142/2017/00042/И |
Дугаар | 181/ШЗ2017/06164 |
Огноо | 2017-04-04 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2017 оны 04 сарын 04 өдөр
Дугаар 181/ШЗ2017/06164
2017 оны 04 сарын 25 өдөр Дугаар 181/ШЗ2017/06164 Улаанбаатар хот
Нэхэмжлэлийг буцаах тухай
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Согоот баг 6-25-38 тоот байрлах “Эрдэнэт Ус ДТС” ОНӨХК/РД:2802813/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, бага тойруу 22-10А тоотод байрлах, “Макадам” ХХК/РД:2854791/-д холбогдох,
8 273 538 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хариуцагчийн төлөөлөгч Г.Зориглон, хариуцагчийн өмгөөлөгч Б.Наранцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Дөлгөөн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Хариуцагчийн өмгөөлөгч Б.Наранцэцэг шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: “Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийг биечлэн оролцуулах хүсэлтэй байна.” гэв.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч “Эрдэнэт Ус ДТС” ОНӨХК нь хариуцагч “Макадам” ХХК-д холбогдуулан 8 273 538 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
2017 оны 04 дугаар сарын 25-ны өдрийн 12 цаг 00 минутад товлон зарлагдсан шүүх хуралдааны товыг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Баттулгад 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр шүүх хуралдааны тов мэдэгдэх баримтад гарын үсэг зуруулан мэдэгдсэн болно.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Баттулгыг шүүх хуралдаанд хүрэлцэн ирэхийг хүлээж шүүх хуралдааныг 12 цаг 20 минутад эхэлсэн болохыг дурдах нь зүйтэй.
Нэхэмжлэгч “Эрдэнэт Ус ДТС” ОНӨХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Баттулга шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2 дахь хэсэгт зааснаар “Эрдэнэт Ус ДТС” ОНӨХК-ийн нэхэмжлэлийг буцаах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь энэ захирамжид гарсан өдрөөс нь хойш 10 хоногийн дотор тухайн шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ХИШИГБАТ