Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 23 өдөр

Дугаар 2022/ШЦТ/66

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

  Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Дөлгөөн даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Алтанхундага,

Улсын яллагч Н.Энхтулга,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Бүрэнчимэг,

Шүүгдэгч Ш.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

  Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т  зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш-ын Б-т холбогдох эрүүгийн 2138000000625 дугаартай хэргийг 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.  

      Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ***** нь Хөвсгөл аймгийн Галт сумын 1 дүгээр багийн “Тэмээн хүзүү” гэх газраас  2021 оны 3 дугаар сарын 26-ны өдрөөс 2021 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн хооронд хохирогч *****ын бэлчээрт байсан 5 тооны гүүг хулгайлж, 6.900.000 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12  дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт холбогджээ.  

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч өгсөн мэдүүлэг, эрүүгийн 2138000000625 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

Шүүгдэгч Ш.Б нь Хөвсгөл аймгийн Галт сумын 1 дүгээр багийн “Тэмээн хүзүү” гэх газраас  2021 оны 3 дугаар сарын 26-ны өдрөөс 2021 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн хооронд иргэн *****ын бэлчээрт байсан сартай хүрэн азаргатай адуунаас  улаан хээр зүсмийн 2 тооны гүү, шар хээр зүсмийн 1 тооны гүү, бор хээр зүсмийн 2 тооны гүү, нийт 5 тооны зөв талын чих цуурхай, буруу талын чих хойноосоо ухам имтэй гүүг  шунахайн сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр, нууц далд аргаар хулгайлан авч бусдад зарж борлуулж 6.900.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

Энэ үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт *****ын өгсөн: “ Мэдүүлэг өгөхгүй, гэм буруугаа  хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг,

      Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч *****ын өгсөн: “...Би 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдрөөс 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн хооронд Шинэ-Идэр сумын 2 дугаар багийн нутаг Нүхтийн гол, Галт сумын Нүхт багийн нутаг Тэмээн хүзүү гэх газар буюу хоёр сумын нутгийн залгаанаас бэлчээрээс сартай хүрэн азаргатай 22 тооны адуунаас 5 тооны бүгд хээр зүсмийн гүү адуунууд алдсан. Би 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдөр би адуугаа харж яваад Нүхтийн голд байхад нь Тэмээн хүзүү гэх газраад тууж шахаж орхиод буцсан юм. Тэгэхэд манай адуу бүрэн байсан юм. Тэгээд 5 хоногийн дараа буюу 4 дүгээр сарын 01-ний өдөр адуундаа очиж харахад урьд нь орхисон газрынхаа ойролцоо байсан. Манай адуу байнга л тэр хавьд бэлчиж байдаг болохоор байран болсон юм. Тэгээд адуугаа бүртгэж үзэхэд 5 тооны бараан зүсмийн гүү алга болсон байсан. Би тэр хавьд байсан адуу малаар хайгаад олоогүй. Хайж Галт, Жаргалант, Завхан аймгийн Их-Уул, Тосонцэнгэл зэрэг олон газруудаар явсан боловч олдоогүй. Сумын хэсгийн төлөөлөгч дуудаад Галт сумын Нүхт багийн ***** гэдэг айлын хүү ***** гэдэг хүн таны адууг би аваад зарсан гэж хэлсэн. Тэгээд миний адуунуудыг төлж өглөө. ***** надад хэлэхдээ “Би хэний адууг нь мэдээгүй, Тэмээн хүзүүний орчим танихгүй адуу байхаар нь 5 хээр гүү тасдаж туугаад Идэрийн гол гаргаж адуундаа нийлүүлж маллаж байгаад 2 хээр гүүг нь ***** гэдэг Галт сумын төвд байдаг хүнд азарганы өрөндөө өгсөн, харин үлдсэн 3 гүүг нь Бүлтэн хочтой ***** гэдэг хүн бэлэн мөнгө болон хөөрөгнөөс өгсөн гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 11-13 тал/,

Гэрч Б.*****ын өгсөн: “... Манай хүү *****ынх Галт сумын Нүхт багийн нутаг Дээд бургаст гэх газар манайхтай айл хаваржсан. Би эхнэртэйгээ хамт хадам ээжийг сахиж аймгийн төвд байж байгаад 5 сар нилээн гаргаад ирсэн юм...... Намайг Мөрөнгийн төвд байх хооронд сартай хүрэн азарга ******аас авч тавьсан байсан....” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23 тал/,

Гэрч Ү.*****гийн өгсөн: “...Манай төрсөн ах ***** нь 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдрөөс 2021 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн хооронд Шинэ-Идэр сумын 2 дугаар багийн нутаг Нүхтийн гол болон Галт сумын залгаа нутаг болох Тэмээн хүзүү, Дарцагийн ингэр орчимоор бэлчиж байсан сартай хүрэн азаргатай 20 гаруй тооны адуунаас 5 тооны бүгд хээр зүсмийн гүү адуугаа алдсан юм... Манай ахын алдсан 5 тооны гүү нь бүгд зөв талын чих цуурхай, буруу талын чих хойноосоо ухам имтэй, Улаан хээр зүсмийн 2, бор хээр зүсмийн 2, шар хээр зүсмийн 1 нийт 5 тооны гүү, адуу алдсан юм. Шар хээр нь их тод, холоос харахад хул гэж хэлмээр харагддаг, бүгд нас гүйцсэн гүүнүүд байсан. Алдагдах үедээ 2 нь унага хаясан. 3 нь хээлтэй байсан. 1 улаан хээр, 1 бор хээр гүү нь сувайрсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 25-26 тал/,

Гэрч Ш.*****ын өгсөн: “... Би 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр эхнэр авч айл гэр болсон. Энэ үеэр манай төрсөн ах надад өглөгөнд Хөөрөг бэлгэнд өгсөн... Надад орчин үеийн даваа толгойтой ногоон өнгийн хаш чулуун хеөрөг өглөгөнд өгч байсан. Урьд нь ***** ахад байсан үгүйг нь би сайн мэдэхгүй байна. Хүнээс авлаа энэ тэр гэж надад юм яриагүй. Тэр хөөрөг нь одоо надад байгаа.... Би ихэнхдээ Бүрэнтогтох сумын төвд хадмынд байдаг байж байгаад өнгөрсөн 9 сард хуримаа хийгээд Бүрэнтогтох сумруу нүүсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 27-28 тал/,

Гэрч Д.*****сүрэнгийн өгсөн: “.... 2021 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн үеэр шиг санагдаж байна. Адууны мах үнэ ороод адууны үнэ өссөж байх үеэр би Галт сумын Нүхт багаас адуу зарах хүн байвал хэдэн адуу авъя гэж бодож хуү *****тай хамт өөрийн эзэмшилийн портер маркын машинтай очсон юм. Тэгээд Нүхт багийн нутаг Мэнж гэх газар байдаг төрсөн эгч Хандсүрэнгийнд очиж 3-4 хонож байгаад Тэр хавийн айлаар зарах адуу байна уу гэж ганцаараа мотоциклиор сурагласан. Тэгтэл Бургаст гэх газар хаваржиж байсан ***** 3 гүү өгье гэж хэлсэн. Тэгээд бид 2 үнэ өлтгөө тохиролцож би даваа толгойтой алтан нуухтай, ногоон хаш хөөрөг дээр 1600000 төгрөг өгөхөөр болж наймаа тохирсон. Тэгээд *****ын адуу ч ойрхон байсан. Адууг нь нь гэрийнх нь гадаа хашилцаж 3 гүүг нь хашиж орхиод Хандсүрэн эгчийнд очиж хүү *****ыгаа мориор явуулж туулгуулж авч ирүүлсэн. *****аас би 3 тооны хээр зүсмийн гүү авсан. 1 хээр гүү нь хээр унагатай, нөгөө 2 хээр гүү нь сувай гүү байсан. Тэгээд тэр 2 сувай гүүг нь би Хандсүрэн эгчийн гадаа нядлаад махыг нь ачиж явсан. Унагатай гүүг нь ачиж аймагт ирж адуутайгаа нийлүүлж маллаж байгаад энэ 9 дүгээр сард алдсан.. Би ****** гэдэг хүнээс борлог морь, хээр алаг морь авсан. Мөн Санжаагаас хээр азарга, Тулгаа гэдэг хүнээс хээр азарга, Лхагваагаас 2 халтар гүү авсан. Тэгээд өөрийнхөө 1 хээр морьтой нийт 10 адуу авч нядалж оруулж ирж аймгийн төвд ****** гэдэг ченжид өгсөн... Надад ямар нэгэн юм хэлээгүй, өөрийнхөө адуунаас барьж өгч байсан. Би өөрийнхөө адууг өгч байна гэж бодсон. 1 унагатай гүүг нь авчихаач гээд байхаар нь мал хийе гэж бодоод авсан...” гэх мэдүүлэг / хх-ийн 30-31 тал/,

Гэрч Б.******ын өгсөн: “... 2021 оны хавар 4 дүгээр сарын үед шиг санаж байна нэг өдөр би өөрийн адуундаа очиход манай азарга адуун дунд танихгүй 5 гүү байсан. Манай азарга хураагаад л авчихсан байсан. Би ялгаж явуулах гэтэл ***** над дээр морьтой давхиж ирснээ “ах би энэ 5 гүүг хүнээс худалдаж авсан юм, танай азарга адуун дунд байж л байг ээ” гэж хэлсэн. Би ч тухайн үед “аан за за” гэж хэлээд тоогоогүй юм. Тэгээд нэг мэдэхэд манай адуун дунд дээрх 5 гүү байхгүй болчихсон байсан. Би *****аас асуухад "5 адуугаа би авчихсан гэж надад хэлсэн. Ийм л зүйл болсон, би нарийн учир явдлыг нь мэдэхгүй... Миний санаж байгаагаар 1 хул гүү, 4 хээр гүү байсан шиг санагдаж байна. Би им тамгыг нь сайн анзаарч хараагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 33 тал/,

Гэрч Г.******ын өгсөн: “...2021 оны хавар 3 дугаар сарын сүүлээр юм уу, 4 дүгээр сарын эхээр шиг санаж байна би Галт сумынхаа хүмүүст сартай хүрэн азаргаа зарна гэж ярьж байсан юм. Тэрийг ***** дуулаад надтай 2021 оны 4 дүгээр сарын дундуур /хэдний өдөр гэдгийг сайн санахгүй байна/ ирж уулзсан. Тэгээд *****тай азарганы наймаа хийсэн юм. Би *****т тухайн үед сартай хүрэн азарга өгч, харин ***** надад 1 хээр гүү, 1 хул гүү өгсөн юм. Хоёр гүүгээ надад өгөхдөө ***** өөрийнхөө хаваржаан дээрээс өөрийнхеө азарга адуунаас тасалж өгсөн. Тухайн үед ***** надад хэлэхдээ “хүнээс 5 гүү авсан юм” гэж хэлээд 5 гүүнээсээ хоёрыг нь тасалж өгсөн юм. Ийм зүйл болсон... Миний авсан 2 гүү нь чихэндээ ухам имтэй, хул гүү, хээр гүү байсан. Нөгөө 3 гүүг нь сайн анзаараагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 35 тал/,

Гэмт хэргийн  талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 7 тал/,

Алдагдсан малын үнэлгээ тогтоосон “Ихэрмөрөн-Аудит ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн №2145617200587 дугаартай “...Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын иргэн *****ын хулгайд алдагдсан 5 тооны адууны /гүү/ үнэлгээг 6.900.000 төгрөгөөр үнэлж саналыг хүргүүлж байна...” гэх тайлан /хх-ийн 36-37 тал/,

Ашид билгүүн ХХК-ний 2022 оны 2 дугаар сарын 07-ны өдрийн №ТХҮ-621/2941 дугаартай шинжээчийн: “... Дээр дурьдагдсан 1 тооны бор халтар үрээний нийт бодит үнэ цэнийг 1.200.000 төгрөг байх боломжтойг тодорхойллоо...” гэх дүгнэлт /хх-ийн 90-92 тал/,

Шүүгдэгч *****ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: “...Би 2021 оны 03 дугаар сарын сүүлээр банкны зээлээ төлөх гээд мөнгөгүй болчихсон байсан юм. Тэгээд өөрийнхөө үрээг айлын адуунаас аваад Галт сумын 1 дүгээр баг “тэмээн хүзүү” гэх газарт явж байтал /өдрийг сайн мэдэхгүй байна/ голын цаад талд үл таних айлын хэсэг адуу, мөн наад талд нь 7 адуу байсан. Би 7 адууг хулгайлаад зарж мөнгөтэй болох санаа сэдэл төрөөд нааш нь туугаад өөрийнхөө адуу руу нийлүүлэх гэтэл 7 адууны 2 адуу нь цаашаа яваад өгсөн. Тэгээд би 3 хар хээр, 2 шар хээр адууг хулгайлж, өөрийнхөө адуутай нийлүүлж байлгаж байгаад 2021 оны 05 дугаар сарын сүүлээр ****** гэх хүнтэй наймаалцаж, хулгайлсан адууныхаа 2 адууг өгч, ******аас 1 хүрэн азаргыг нь авсан. Би ******т өгсөн 2 адуугаа өөрийнхөө адуу гэж хэлсэн. Харин ***** гэх хүнд мөн 5 дугаар сарын сүүлээр үлдсэн 3 адууг зарж, би *****аас 1.800.000 төгрөгийг бэлнээр, ногоон хаш хөөрөгтэй авсан юм. Би *****т хулгайлсан 3 адуугаа зарахдаа өөрийнхөө адуунаас тасалж өгсөн. Мөн өөрийнхөө адуу л гэж хэлсэн юм. Ийм л зүйл болсон. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт үйлдэлдээ гэмшиж байна. Би хохирогчийн хохирлыг бүрэн барагдуулж, хохирогчтой эвлэрлийн гэрээ байгуулсан. Би хохирогчид нийт 7.500.000 төгрөгийг дансаар шилжүүлж өгсөн. Мөн хохирогч ***** адуугаа алдаад эрэн хайж, 2 сая төгрөгний зардал гарсан явдалд нь би өөрийн хуучин мотоциклоо хохирогчид өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 45 тал/ зэрэг нотлох баримтыг шинжлэн судласнаар нотлогдож тогтоогдлоо.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд уг нотлох баримтууд нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл б***** үнэлэв.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан хохирогч *****ын мэдүүлэг /хх-ийн 11-13 тал/, гэрч Б.*****ын мэдүүлэг /хх-ийн 20-21 тал/, гэрч Ү.*****гийн мэдүүлэг /хх-ийн 23-24 тал/, гэрч Ш.*****ын мэдүүлэг /хх-ийн 26-27 тал/, гэрч Д.*****сүрэнгийн мэдүүлэг / хх-ийн 29-31 тал/, гэрч Б.******ын мэдүүлэг /хх-ийн 33 тал/, гэрч Г.******ын мэдүүлэг /хх-ийн 35 тал/, “Ихэрмөрөн-Аудит ХХК-ийн 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 36-37 тал/, Ашид билгүүн ХХК-ний 2022 оны 2 дугаар сарын 07-ны өдрийн №ТХҮ-621/2941 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 90-92 тал/,  гэм буруугаа хүлээн мэдүүлсэн шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулан нотлох баримтын эх сурвалжийг хэргийн үйл баримттай  харьцуулан шалгаж, үнэлэхэд шүүгдэгч ***** нь Хөвсгөл аймгийн Галт сумын 1 дүгээр багийн “Тэмээн хүзүү” гэх газраас  2021 оны 3 дугаар сарын 26-ны өдрөөс 2021 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн хооронд иргэн *****ын бэлчээрт байсан сартай хүрэн азаргатай адуунаас хээр зүсмийн нас гүйцсэн сувай 2 тооны гүү, хээр зүсмийн нас гүйцсэн хээлтэй 3 тооны гүү, нийт 5 тооны зөв талын чих цуурхай, буруу талын чих хойноосоо ухам имтэй гүүг шунахайн сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр, нууц далд аргаар авч бусдад зарж борлуулж  6.900.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нотлогдон  тогтоогдож байна.

Хэрэг үйлдсэн цаг хугацаа, орон зай, сэдэлт шалтгаан, учирсан хохирол, хор уршгийн талаар шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлгийн эх сурвалжийг нотолсон хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг хэрэгт цугларсан шууд болон шууд бус нотлох баримт нь түүний гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт гэж үзнэ.

Шүүгдэгч ***** нь бусдын өмчлөх эрхэд халдаж буй өөрийн үйлдлийнхээ хууль бус болохыг ухамсарлаж, хор уршигт зориуд хүргэсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, түүний хууль бус үйлдэл, бусдын өмчлөх эрхэд учирсан хохирол, хор уршиг хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэр гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхгүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.

“Хулгайлах” гэмт хэрэгт бусдын эд хөрөнгийг өмчлөгч, эзэмшигчид нь мэдэгдэхгүй нууц, далд аргаар, хууль бусаар олж авсан үйлдлийг ойлгох бөгөөд мал хулгайлах гэмт хэргийн халдлагын зүйл нь таван хошуу мал байдгаараа хулгайн бусад гэмт хэргээс ялгагдана.

 Хуульд тайлбарласнаар “мал” гэдэгт хонь, ямаа, үхэр, адуу, тэмээ хамаарах бөгөөд “олон тооны мал” гэж найман бог, хоёр бод, түүнээс дээш малыг ойлгоно. Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдлаар *****ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан бусдын олон тооны мал хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул прокурорын үйлдсэн яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт зүйлчлэлийн хувьд тохирсон байна.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч ***** нь 2021 оны 3 дугаар сарын 26-ны өдрөөс 2021 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн хооронд Хөвсгөл аймгийн Галт сумын 1 дүгээр багийн “Тэмээн хүзүү” гэх газраас хохирогч *****ын хээр зүсмийн 5 тооны адууг нууцаар, хууль бусаар авч 6.900.000 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан бусдын олон тооны мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн хохирол, хор уршгийн талаар: Шүүгдэгч Г.Баттулгын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч *****т 5 тооны гүү буюу 6900000 төгрөгийн шууд хохирол учирсан байх бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогчид хохирлыг мөнгөн хэлбэрээр бүрэн төлж барагдуулсан, хохирогч Ш.*****т шүүх хуралдааны товыг утсаар мэдэгдэхэд “хохирлоо бүрэн барагдуулж авсан тул гомдол саналгүй, шүүх хуралдаанд оролцохгүй” гэдгээ илэрхийлсэн байна. Иймд шүүгдэгч *****ыг бусдад төлөх төлбөргүйд тооцох нь зүйтэй байна.

Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч *****ыг бусдын олон тооны мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч *****ын хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй бөгөөд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн”-г эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалгүйг дурдах нь зүйтэй гэж үзэв.

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон хавтаст хэргийн 48, 50-59 дүгээр талд авагдсан урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа, эд хөрөнгө бүртгэлгүй тухай лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, төрсний бүртгэлийн лавлагаанууд, Хөвсгөд аймгийн Галт сумын Нүхт багийн Засаг даргын тодорхойлолт зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч ***** нь ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт  Хөвсгөл аймгийн Галт сумын Нүхт багт оршин суух, мал маллаж, ажил хөдөлмөр эрхэлдэг, урьд ял шийтгүүлж байгаагүй зэрэг түүний хувийн байдал болон хөрөнгө, орлогын байдал тогтоогдсон байна.

Шүүх шүүгдэгч *****ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршиг, хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан шүүгдэгч *****т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан хорих ялын доод хэмжээ 2/хоёр/  жилийн хорих ял оногдуулах нь түүний үйлдсэн хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж шүүх дүгнэлээ. 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *****т оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй байна.

Тулгар төр байгуулагдсаны 2230 жил, Их Монгол Улсын 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан хүмүүнлэг, энэрэнгүй ёсны зарчмыг удирдлага б***** коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлын нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор Монгол Улсын их хурлаас 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр Өршөөл үзүүлэх тухай хуулийг батлан гаргажээ. 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр баталсан Өршөөл үзүүлэх хуулийн 3 дугаар зүйлд хууль үйлчлэх цаг хугацаа, хүрээг заасан бөгөөд энэ зүйлийн 3.1.2-т “2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн” гэж заасан байна.

Шүүгдэгч *****ын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэг нь 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө үйлдэгдсэн байх тул 2021 оны Өршөөл үзүүлэх хуулийн үйлчлэлд хамаарч байгаа ба энэ хуулийн 9 дүгээр зүйлд заасан өршөөлд хамруулахгүй гэмт хэрэг, эрүүгийн хариуцлагын төрөлд ороогүй байна.

Шүүгдэгч *****ын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т  заасан  гэмт хэрэг нь 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т заасан...17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан...гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан хорих ялын эдлээгүй үлдсэн ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солино ... мөн  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1-д ... гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг Өршөөл үзүүлэх тухай хуулиар эсхүл уучлал үзүүлэх тухай Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар  гэмт хэрэг үйлдсэн хүний эдлэх ялыг бүрэн болон хэсэгчилэн чөлөөлөх, эсхүл хорихоос өөр төрлийн ялаар дүйцүүлэн сольж болно...гэсэнд нийцэж байх тул шүүгдэгч *****т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т  зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *****ыг  өөрийн оршин суух Хөвсгөл аймгийн Галт сумаас гадагш явахыг хориглох хязгаарлалтыг 2/ хоёр/ жилийн хугацаагаар тогтоож, зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг тайлбарлаж, түүнд оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, зорчих эрхийг хязгаарласан 2 жилийн хугацаанд шүүгдэгч *****т Эрүүгийн  хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т заасан...оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэж байх үүрэг хүлээлгэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн хуулийн 4 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, ...зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна” гэж заасны дагуу шүүгдэгч *****ын эзэмшлийн гэмт хэрэг үйлдэхдээ унаж хэрэглэсэн бор халтар үрээний үнэ 1.200.000 төгрөгийг улсын төсөвт шилжүүлэхийг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.

Энэ хэрэгт шүүгдэгч ***** нь цагдан хоригдсон хоноггүй ба шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, иргэний бичиг баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүйг тус тус дурдаж шийдвэрлэв.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага б*****

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ***** овогт *****ын *****ыг Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан бусдын олон тооны мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч *****ыг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *****т оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *****т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар  оногдуулсан 2/хоёр/  жилийн  хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *****ыг зорчих эрхийг хязгаарлах ялыг түүний оршин суух газар буюу Хөвсгөл аймгийн Галт сумын хилийн дээсээр тогтоож, 2 /хоёр/ жилийн хугацаанд Хөвсгөл аймгийн Галт сумаас гадагш явахыг хориглосугай

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг шүүгдэгч *****т тайлбарлаж, түүний зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

7. Шүүгдэгч *****т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т заасан...оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэж байх үүрэг хүлээлгэсүгэй.

8.Эрүүгийн  хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх  хэсэгт заасныг журамлан  шүүгдэгч *****аас гэмт хэрэг үйлдэхэд ашигласан бор халтар үрээний үнэ болох  1.200.000 /нэг сая хоёр зуун мянга/ төгрөгийг гаргуулж улсын төсөвт шилжүүлэхийг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

9. Энэ хэрэгт шүүгдэгч ***** нь цагдан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хохирогч санал гомдолгүйг тус тус дурдсугай.

10. Шийтгэх тогтоол  нь уншиж сонсгосноор хүчинтэй  болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд  тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин  төгөлдөр болтол шүүгдэгч *****т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             А.ДӨЛГӨӨН