Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 01 өдөр

Дугаар 2022/ШЦТ/72

 

 

 

      

 2022        03            01                                      2022/ШЦТ/72

                       

         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                

              Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Дөлгөөн даргалж,

              Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Алтанхундага,                     

              Улсын яллагч Л.Отгончимэг,

              Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.С, түүний өмгөөлөгч Б.Манлайбаяр, 

              Иргэний хариуцагч “Хөвсгөл АЗЗА” ТӨХК-ийн хууль ёсны төлөөлөгч Т.М, түүний өмгөөлөгч Б.Амаржаргал,

              Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Оюунбилэг,

              Шүүгдэгч Г.Ст нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Гын Ст холбогдох эрүүгийн 2038005860117 дугаартай хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. 

              Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Шүүгдэгч Г.С нь 2020 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэр буюу Хужиртын даваа гэх газарт Тоёота приус-30 загварын 07-85 УНР улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, уг тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Э.Г, Л.Ц нарын амь насыг хохироосон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт  шүүгдэгч Г.С гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг болон эрүүгийн 2038005860117 дугаартай хэрэгт мөрдөн  шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэт, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

Нэг. Шүүх хуралдаанаар тогтоогдсон үйл баримтын талаар:

Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 6 дугаар багийн нутагт байрлах хатуу хучилттай зам буюу  А1101 улсын дугаартай Мөрөн Хатгал чиглэлийн зам дээр 2020 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 07-85 УНР улсын дугаартай, хар өнгийн Тоёота приус-30 загварын 07-85 УНР улсын дугаартай загварын тээврийн хэрэгсэл замаас гарч онхолдох үед уг тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Л.Ц, Э.Г нар шидэгдэж, гавал тархи цээжний хавсарсан гэмтлийн улмаас амь нас нь хохирсон үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

Энэ үйл баримт шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Сын өгсөн: “Мэдүүлэг  өгөхгүй ...гэм буруугаа  хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг,

Амь хохирогч Л.Цын хууль ёсны төлөөлөгч Л.Сийн өгсөн: “ Миний эгчийн хоёр хүүхэд нь өнчин өрөөсөн үлдэж байгаа. Хоёр хүүхэд нь манай ээж дээр байдаг. Нэг нь энэ жил оюутан болж байгаа. Манай ээж энэ жил 66 настай өөр харж хандах хүнгүй энэ хоёр хүүхэд цаашдаа яаж амьдрах яах вэ? гэдэг дээр бид асууж байгаа. Оршуулгын зардлыг нэхэмжилсэн. Тэрийг бараг өгсөн. Начин заанаас сүүлд мэдэгдэх хуудас ирсэн учраас тэрний мөнгийг сүүлд нь нэмж оруулж өгсөн байгаа. Эгчээс минь үлдэж байгаа хоёр хүүхдэд цаашдаа амьдралд нь тус дэм болооч гэсэн хүсэлт байна. Сая өмгөөлөгчийн хэлсэн хохирлын мөнгийг гаргаж өгөөч гэсэн хүсэлт гаргаж байна...” гэх мэдүүлэг,

Иргэний хариуцагч “Хөвсгөл АЗЗА” ТӨХК-ийн хууль ёсны төлөөлөгч Т.Мын өгсөн: “Манай компани Мөрөн сумаас Хатгал тосгон хүртэл 100 километр замын засварын ажлыг хариуцдаг. Тухайн осол болсон гэх Хужиртын давааны ар газар мөнх цэвдэгтэй. Түүний улмаас осол болдог. 2018 онд тэгш бус зам 50 километр цагаас дээш хурдтай явахыг хориглосон тэмдэг тавьсан байдаг. Жолооч маань өөрөө замын хөдөлгөөний дүрэмд заасан тэмдэг тэмдэглэгээг хараад хурдаа тохируулж явсан бол осол аваар гарахгүй байх байсан. Энэхүү 50 километр цагийн тэмдэгний маань үйлчлэх хүрээ хязгаарлах тэмдэгээр төгсгөл болно гэж заасан байгаа” гэх мэдүүлэг,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хэргийн газрын үзлэг хийсэн: “...Уг зам тээврийн осол гарсан гэх газар нь: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын төвөөс ертөнцийн зүгээс хойд зүгт Хатгал явах чиглэлд 24 км зайд Хужиртын даваа гэх газар байв. Уг газарт очиж, коордианатыг 5 метрийн гар утсаар тогтооход 50.18 26 54 N, 100.27941 E гэсэн коордианатыг зааж байв. Уг газарт очиж 40-50 метр зайд хэргийн газрыг хамгаалалтад авч ажиллаа. Үзлэг хийхэд гадаа хүйтэн салхи салхиж байв. Осол болсон зам нь орон нутгийн асфальтан 2 талаараа хайрстай хашлагагүй, тууш, 2 талаараа хөвөөтэй, эсрэг урсгалтай зам байв. Үзлэгийг урдаас хойш чиглэлтэй самнах байдлаар хийхээр тогтоов. ... А цэгээс жалганд унасан цогцос В хүртэлх зайг метрээр хэмжиж үзэхэд 11 м 9 см зайтай байв. ... Уг цогцосыг ертөнцийн зүгээр зүйн хойд хэсэгт 4 м зайд тээврийн хэрэгсэл баруун талаараа хазайж зүүн тал нь дээш харж урд зүгт харж байрласан байна. .... Тээврийн хэрэгслийн урд гупер салсан, урд шил хагарч бутарсан, тээврийн хэрэгслийн гуперийн тал хэсэг эмэгтэй хүний цогцос байх В цэгт доод талд дарагдсан байдалтай байна. Тээврийн хэрэгсэл байх газраас ертөнцийн зүгээс урд зүгт 8 м зайд тээврийн хэрэгслийн салсан эд анги байв. ... Тээврийн хэрэгслийн зүүн урд талын дугуй мултарсан байна. Тээврийн хэрэгслийн хойд талын гупер салж газарт унасан байдалтай, хойд шил хагарсан, тээврийн хэрэгслийн гаднах үзлэгийг дуусгаж дотор талд үзлэг хийхээр тогтов. .... Тээврийн хэрэгсэл байсан газраас ертөнцийн зүгээс урд зүгт 4.7 м зайд 07-85 УНР гэсэн машины номер салсан байв.” гэх тэмдэглэл /1-р хх-ийн 20-22 тал/,

Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн: “...Хөвсгөл аймгийн Мөрөн сумаас Алаг-Эрдэнэ сумын 6 дугаар баг, Хатгал тосгон явах замд Хужиртын даваа гэх газарт 07-85 УНР улсын дугаартай приус-30 маркийн тээврийн хэрэгсэл онхолдсон гэх эрүүгийн 2038005860117 дугаартай хэрэгт Мөрөн сумаас Хатгал тосгоны чиглэлийн замын хэд дэх километр гаргасныг тогтоох зорилгоор шинжээч Өнөбат, яллагдагч Г.С нарыг оролцуулан осол гарсан газрыг яллагдагч Г.Саар заалгуулан очиж нөхөн үзлэгийг хийв. Хужиртын даваа гэх газар нь Мөрөн сумаас 26 дахь км шон өнгөрөөд байх ба давааны дээд хэсэгт “тэгш бус зам” гэдгийг анхааруулсан тэмдэг зорчих хэсгийн баруун гар талд байв. Үүнийг мэргэжилтэн Д.Өнөбат гэрэл зургаар бэхжүүлэн авав. Хужиртын даваанаас ертөнцийн зүгээс хойш чиглэлд үргэлжлүүлэн явахад зорчих хэсгийн баруун гар талд 50 км цагийн хурдны хязгаарлалт тогтоосон тэмдэг зорчих хэсгийн зам уруу гэснийг анхааруулсан тэмдэг тэмдэглэгээг байрлуулсан байлаа. Үзлэгийг мэргэжилтэн Д.Өнөбат гэрэл зургаар бэхжүүлэн авав. Хужиртын даваанаас Хатгал тосгоны чиглэлд үргэлжлүүлэн явсаар 29 дэх км бетонон шон дээр ирж зогсов. ... Тухайн зам тээврийн осол нь Мөрөн сумаас 24 км-т  биш 29 дэх км-ийн шон өнгөрөөд үүссэн байгаа “тэгш бус замын” хэсэгт гарсан байв...” тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2-р хх-ийн 60-62 тал/,

Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн: “...2020 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 14 цаг 45 минутад Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 1 дүгээр багийн замд гарсан ослын газарт ...тэмдэглэж авав. Замын хэсэг бусад, замын ангилал: ердийн, замын хучилт: асфальт, зорчих хэсгийн гадаргуу: хуурай, замын онцлог: тэгш, зорчих хэсгийн өргөн 7 м, Үзэгдэх орчин: чөлөөтэй, үзэгдэх орчин: гэрэлтүүлэггүй, Цаг агаар: цэлмэг, замын харъяалал: суурингийн гадна, эгнээний тоо: 2, хөдөлгөөний чиглэл: эсрэг хөдөлгөөнтэй, замын байгууламж хашлагагүй, хайсгүй гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 23-27 тал/,

Эд хөрөнгө битүүмжлэх тухай 2021 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 24 дугаартай прокурорын тогтоол /1-р хх-ийн 31-32 тал/,

Эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 33-35 тал/,

Тээврийн хэрэгслийн: 07-85 УНР улсын дугаартай Тоуота prius маркийн аралын дугаар ZVW301069564 дугаартай, хар өнгөтэй, Бэрс финас ББСБ эзэмшигчтэй” гэх лавлагаа /1-р хх-ийн 37 тал/,

Амь хохирогч Л.Цын хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Л.Сийн өгсөн: “... 2020 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 15 цагийн үед эгчийгээ аваарт ороод нас барсан талаар ээж Халтараас мэдсэн, манай ээж өндөр настай хүн учир бие муутай байдаг юм. ... Хурд хэтрүүлснээс болсон гэж бодож байна......Би гомдолтой байна. ...Миний төрсөн эгч Цын ажил явдлын зардал болон бусад зардалд нийт 10.000.000 төгрөгний зардал гарсан. ...С нь ажил явдал дууссанаас хойш буяны ажилдаа хэрэглээрэй гээд 3.150.000 төгрөгийг эхэлж өгсөн. Үүнээс хойш 350.000 төгрөгийг цувуулж өгсөн. С нь нийт 3.500.000 төгрөг өгсөн байгаа. Иймд хохиролыг барагдуулж, хуулийн дагуу арга хэмжээ авч өгнө үү....” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 41-43, 46-47 тал/,

Амь хохирогч Э.Гны хууль ёсны төлөөлөгч иргэний нэхэмжлэгч М.Эийн өгсөн: “.... Би хүү Гн руу утсаар ярьсан чинь Хөвсгөл аймаг орчихсон байна гэж ярьсан. ..Тэгээд миний хүү Г нь хэрэг болдог өдрийнхөө өглөө 10 цагт над руу утсаар яриад “ээжээ би Хөвсгөл аймагт найз хүүхэнтэйгээ байна. Манай хоёр найз намайг Далай үзүүлнэ гэнээ Байгаль нь их гоё гэнээ зурагнуудыг нь явуулна гэхээр нь за тэгээрэй миний хүү гэж хэлсэн. Тэгээд  удаагүй  байж байтал Мөрөнгийн эмнэлгээс яриад хүү чинь аваарт орчихсон  байна  бие нь  их  хүнд байна гэж хэлсэн. ...  удалгүй  нэг  цагдаагаас хүн яриад танай хүү чинь нас барчихлаа гэж хэлэхээр нь аймгаас гарсан.  Ийм зүйл болсонд маш их гомдолтой байна. ...Талийгаач хүү Гны маань ажил явдал болон бусад зардалд нийт 16.991.090 төгрөгийн зардал гарсан. ... ..С нь одоогоос 1 сарын өмнө л надтай утсаар холбогдсон. ... Миний хувьд хохирол төлбөрийг барагдуулаад өгчихвөл өөр хүсэх зүйл алга байна гэдгийг Ст хэлсэн байгаа...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 50-52, 55-56-р тал/,

Гэрч Т.Дын өгсөн: “...2020 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 12 цагийн орчимд Алаг-Эрдэнэ сумаас Мөрөн сумын чиглэлд дүү Чийн хамтаар явж байсан чинь Хужиртын давааны доод талд нэг хар өнгийн приус-30 маркийн машин замын хажуу хэсэгт гараад онхолдсон байдалтай нэг эмэгтэй ухаангүй, нүүр гар хэсгээс нь цус гарсан байсан. Харин нэг дээлтэй эмэгтэй, нэг эрэгтэй хүн хоёр босоод явж байсан. Мөн нэг залуу нь цаад талд нь ухаангүй газарт унасан байсан. Ийм зүйл харсан....Тухайн тээврийн хэрэгсэл замын ертөнцийн зүгээр зүүн талд нь унасан байсан.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 57-58 тал/,

Гэрч Г.Чийн өгсөн: “...Би өнөөдөр буюу 2020 оны 10 дугаар сарын 31-ний өдөр өөрийн эгч Дтай хамт Алаг-Эрдэнэ сумаас Мөрөнгийн чиглэлд явж байсан чинь Хужиртын давааны доод талд хар өнгийн приүс-30 маркийн тээврийн хэрэгсэл замаас гарч онхолдсон байдалтай байсан. Тэгээд би машинаасаа буугаад харсан чинь нэг шар үстэй эмэгтэй газарт дээшээ харсан байдалтай нүүр нь цус болсон гар нь мөн цус болсон байдалтай ухаангүй хэвтэж байсан. Мөн нэг эрээн цамцтай эгч замын жалга руу гүйгээд нааш ир, энд хамт явсан хүн маань байна туслаарай гээд байсан. Харин нэг залуу тэр машины хажууд зогсож байсан. Тэгээд би цагдаад дуудлага өгсөн..” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 59-60-р тал/,

Гэрч Х.Цын өгсөн: “...Дээрх цаг агаарын үзэгдэл нь шилжилтийн улирлын хэвийн үзэгдэл байгаа юм. Харин салхины хурд жаахан ихэссэн байна. 14 м/с хурд бол салхи жаахан хэвийн хэмжээнээс ихэссэн байсан гэсэн үг. Засгийн газрын 2015 оны 286 дугаар тогтоолыг 2 дугаар хавсралтанд заасан аюултай болон гамшигт үзэгдлийн хэмжээнд хүрээгүй байсан. Салхины хурд түр зуур, огцом өөрчлөгдөх нөхцөл бүрдээгүй байсан. Аюулт үзэгдэл бол 10-15 м/с салхитай бол модны мөчир савлана. Нарийн мод бүхэлдээ ганхана. Шинэ орсон цас хийсэж эхэлнэ... Дээрх салхитай үед машин шидэгдэх боломжгүй. Жолооч хурд багатай явсан бол машин онхолдох боломжгүй. Харин хурд ихтэй приүс хөнгөн тээврийн хэрэгсэл цонхоо онгойлгох эсхүл замын нөхцөл байдлаас хамаарч салхинд ганхах нөхцөл үүсч болох магадлалтай. .. Тухайн машины энерцээс шалтгаалж харилцан адилгүй байна...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 65-66-р тал/,

Гэрч Ж.Уын өгсөн: “...2020 оны 10 дугаар сарын 31-ний өдөр байсан тухайн үед манай найз Ц, найз залуу нь болох Ч, нөхөр С нарын хамтаар Хатгал руу явахаар болсон. Урьд өдөр нь манай найз Ц найз залуу маань ирсэн Хатгал явж Далай үзье гээд байна зав зай юу байна яваад өгөөч гэхээр нь маргааш нөхөр С, найз Ц, түүний найз залуу Ч нарын хамтаар 07-85 УНР улсын дугаартай приус 30 маркийн машинаар Хатгал руу 11 цаг болох гэж байхад Мөрөнгөөс гарсан. Манай нөхөр жолоо бариад би хажууд нь суугаад хойд талын суудал дээр Ц, Ч нар суугаад утсаа үзээд явж байсан.Тухайн үед гадаа хүйтэн салхи маш их хүчтэй салхилж, шуургатай байсан. Тэгээд Хужиртын Даваа уруудаад явж байтал гэнэт хуй салхи орж ирээд машин ганхаж дайвалзаад явчихсан. Тэгээд л нэг мэдэхэд замын хажуу тал руу машин маань ороод уначихсан байсан. Манай нөхөр С намайг сэрээгээд хойно сууж явсан Ц, Ч нарыг харахад байхгүй байсан. Гадаа гарч хайхад Ц ухаангүй гадаа хэвтэж байсан. Толгойноос нь цус гараад байсан. Чк хайхад Далангийн хажууд хэвтэж байсан. Тэгэхдээ Ч амьд байсан. Би тусламж үзүүлээд манай нөхөр эмнэлэг дуудаад цагдаад дуудлага өгсөн. Тэгээд эмч нар ирээд Чак аваад явсан. Харин Ц нас барчихсан байсан...надад ямар нэгэн гомдол байхгүй” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 67-68-р тал/,

Иргэний  хариуцагч  Г.Бийн  өгсөн:  “... Г.С  2019  оны 10

дугаар сарын сүүл үед 2 шаланз модтой ирээд мод нь зарагдахаа больсон чинь Г.С чи үлдэгдэл 1 шаланз модыг аваад үлдчих би буцаж ирнэ гэж байхгүй гэж хэлээд миний приус 30 маркийн 07-85 УНР улсын дугаартай машиныг аваад нэг шаланз модоо үлдээгээд Хөвсгөл рүү явсан. Тухайн үед би машинаа Бэрс финанс банк бус санхүүгийн байгууллагад 4.000.000 төгрөгийн барьцаанд тавьсан байсан. Тэгээд машинаа өгөх үед би машины үлдэгдэл өр болох 4.000.000 гаруй төгрөгийг төлж дуусгана. Харин чи машинаа аваад яв гэж Г.Ст хэлсний дагуу С авч явсан.... Тэгээд 2020 онд Сыг Өмнөговь аймагт ирвэл тээврийн хэрэгслийн гэрчилгээг Сын нэр дээр шилжүүлнэ гэж хэлсэн боловч  өвчин гараад С ирж чадаагүй юм. Одоо банк бус санхүүгийн байгууллагад үлдэгдэл 2.000.000 гаруй төгрөг төлөөд шилжүүлэхэд болно. Шаардлагатай гэвэл 2021 оны 4 дүгээр сарын 10-ны дотор Сын нэр дээр тээврийн хэрэгслийг шилжүүлж болно...Гэрээ хэлцэл байхгүй. Би Стай модоор олон удаа машин сольж авч байсан. Өмнө нь CRV гэх машинаар мод сольж байсан. Дараа нь приус  30 маркийн 07-85 УНР улсын дугаартай машинаар мод сольсон...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 73 тал/,

Иргэний хариуцагч Хөвсгөл АЗЗА ТӨХК-ний хууль ёсны төлөөлөгч Т.Мын өгсөн: “.... Хужиртын давааны орой дээр замынхаа хоёр талд замын тэгш бус гэдгийг анхааруулсан тэмдэг тэмдэглэгээ байдаг. Мөн тухайн газарт тээврийн хэрэгслийн хөдөлгөөний хурдыг 50 км -ээс дээш явахыг хориглосон тэмдэглэгээ байгаа..... Манай компаний хувьд Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хужиртын давааны дээр буюу 26 дахь километрт 50 км цагаас дээш хурдтай явахыг хориглосон тэмдэг тэмдэглэгээг тавьсан байгаа. Замын тэмдэг хэрэглэх дүрэм МNS4596 2014 стандартын 1.13 дахь хэсэгт “Тэгш биш зам” тэмдгийг зорчих хэсгийн гадаргуу нь эвдрэл, гэмтэлтэй /хотгор, гүдгэр, долгиотсон, бартаа донсолгоотой гэх мэт/, түүнчлэн гүүрэн байгууламжид холбогдсон залгаас хэсэг нь алгуур жигд бус зэргээс шалтгаалж аюулгүйн коэффициент /замын тухайн аюул бүхий хэсгийг туулан өнгөрүүлэхэд тохиромжтой хурдны хэмжээг ойртон очих үеийн хурдны хэмжээнд харьцуулсан харьцаа/ 0.6-аас бага байх замын хэсгийн өмнө байрлуулна гэж заасан байдаг. Тийм учраас тухайн осол болсон замын тэгш бус замын хэсэгт анхааруулах тэмдэг тавих шаардлагагүй гэж үзсэн. Хавтаст хэргийн материалтай танилцахад жолооч уруу газарт анхааруулах тэмдэг тэмдэглэгээг зөрчиж, 100 км цагийн хурдтай явсан байдаг. Иймд жолоочийн буруутай үйлдлийн улмаас тухайн осол гарсан гэж үзэж байгаа...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 75-76, 80, 2-р хх-ийн 68 тал/,

Хөвсгөл аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 166 дугаартай: “... Э.Гны биед баруун чамархайн, дагзны хуйханд цус хуралт, баруун чамархай, дагз, гавлын дунд хонхор луу үргэлжилсэн шугаман хугарал, баруун зүүн чамархайн дагз хэсгийг хамарсан аалзавчин хальсан доорх цус харвалт, баруун чамархайн дэлбэнд их хэмжээний няцрал, баруун талын 1-9-р хавирганы зөрүүтэй хугарал, баруун уушгины дэлбэнд цус хуралт, няцрал, цээж хэвлийн хөндий дэх цус, дотор эрхтний холбоосонд цус хуралт, элэгний 6-р сегментэнд урагдал, баруун сарвуу, дух, зүүн чихний дэлбэн, зүүн сарвуу, зүүн шилбэ, нуруунд зулгаралт, баруун чихний дэлбэн, эрүү, нуруунд цус хуралт, нуруунд ил шарх бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүссэн гэмтэл байна. Дээрх гэмтлүүд нь хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байна. Э.Гны биед үхэлд хүргэхээр архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Э.Г нь гавал тархи цээжний хавсарсан гэмтлийн улмаас нас барсан байна. Энэ нь баруун чамархайн, дагзны хуйханд цус хуралт, баруун чамархай, дагз, гавлын дунд хонхор руу үргэлжилсэн шугаман хугарал, баруун зүүн чамархайн дагз хэсгийг хамарсан аалзавчин хальсан доорх цус харвалт, баруун чамархайн дэлбэнд их хэмжээний няцрал, баруун талын 1-9-р хавирганы зөрүүтэй хугарал, баруун уушгины дэлбэнд цус хуралт, няцрал, цээж хэвлийн хөндий дэх цус, дотор эрхтний холбоосонд цус хуралт зэрэг шинж тэмдэгээр батлагдаж байна. Мөн задлан шинжилгээний явцыг 38 ширхэг фото зургаар баталгаажуулан тайлбарын хамт хавсаргав...” гэх дүгнэлт /1-р хх-ийн 86-87 тал/,

Э.Гны химийн шинжилгээний хариу, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 88-91 тал/

Хөвсгөл аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 167 дугаартай: “...Л.Цын биед дагз ясны салаалсан зөрүүтэй хугарал, тархины баруун зүүн их дэлбэнг хамарсан аалзавчин бүрхүүл доорх цус харвалт, тархины няцрал, баруун талын 1-5-р хавирга, зүүн талын 1-6-р хавирганы хугарал, уушгины няцрал цус хуралт, зүүн дунд чөмөгний хугарал зөрүүтэй, баруун бугалга, баруун тохой, зүүн шуу, нуруунд зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүссэн гэмтэл байна. Дээрх гэмтлүүд нь хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байна. Л.Цын биед үхэлд хүргэхээр архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Л.Цын нь гавал тархи цээжний хавсарсан гэмтлийн улмаас нас барсан байна. Энэ нь дагз ясны салаалсан зөрүүтэй хугарал, тархины баруун зүүн их дэлбэнг хамарсан аалзавчин бүрхүүл доорх цус харвалт, тархины няцрал, баруун талын 1-5-р хавирга, зүүн талын 1-6-р хавирганы хугарал, уушгины няцрал цус хуралт зэрэг шинж тэмдэгээр батлагдаж байна...” гэх дүгнэлт /1-р хх-ийн 96-97 тал/,

Л.Цын химийн шинжилгээ хариу, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 98-101 тал/,

Хөвсгөл аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 120 дугаартай: “...Г.С гэх цусанд спиртийн агууламж илрээгүй...” гэх дүгнэлт /1-р хх-ийн 105 тал/,

Ихэрмөрөн-Аудит ХХК-ийн 2021 оны 05 дугаар сарын 05-ны өдийн №2145617200304 дугаартай: “...Г.Сын жолоодож явсан 07-58 УНР улсын дугаартай Toyota prius-30 маркийн авто машины хохирлын нийт үнийг 7765000 төгрөгөөр тогтоов...” гэх хөрөнгийн тайлан /1-р хх-ийн 111-113 тал/,

 Мөрдөгчийн 2020 оны 1 дүгээр сарын 04-ний өдрийн: “...“Toyota prius-30 маркийн 07-85 УНР улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Г.С нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино...” 12.4 Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км, суурин газрын гадна цагт 80 км, тууш замд цагт 100 км-ээс хэтрүүлэхийг хориглоно. “12.3..Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна..” гэсэн заалтуудыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна. Жолооч нь энэ дүрмийн 3.4-ийн б-д зааснаар Хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо, хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүс хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх заалтыг зөрчсөн байна....” гэх магадлагаа /1-р хх-ийн 117-118 тал/,

Нэмэлт мөрдөгчийн 2021 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн: “...Хөвсгөл-АЗЗА ТӨХК нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 7.1 дүгээр зүйлд заасан “Замын хөдөлгөөнийг зохион байгуулахад МNS 4597, МNS 4759 стандартаар тогтоосон замын тэмдэг, тэмдэглэлийг МNS 4596 стандартад заасны дагуу хэрэглэнэ” гэсэн заалтыг зөрчсөн байна...” гэх магадлагаа /1-р хх-ийн 122 тал/,

Гэрч Г.Мгийн өгсөн: “...Дээд хурд 80 км/ц хурдтай явахыг замын хөдөлгөөний дүрэмд зөвшөөрдөг хэдий ч тухайн жолооч замын нөхцөл, тээврийн хэрэгслийн онцлог, тээж яваа ачаа зэргээс хамааран хурдаа тохируулан сонгож хөдөлгөөнд оролцоно гэж заасан байдаг...Замын хөдөлгөөний дүрмийн 12.1 дүгээр зүйл зааснаар жолооч хурдыг замын нөхцөлд тохируулан хурдыг тохируулж явах ёстой... Би энийг сайн мэдэхгүй байна. Тухайн дүмбийг зам хариуцсан компани буюу Хөвсгөл Азза ТӨХК мэднэ. Мөн тэмдэг тэмдэглэгээг ч гэсэн тухайн компани мэднэ...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 64 тал/,

Гэрч Х.Бийн өгсөн: “...Ослоос болж дугуй салсан, хөдөлгүүр гэмтэж хөдөлгөөнд оролцох боломжгүй болсон тохиолдолд бүрэн байдлыг тогтоох боломжгүй... Хэргийн газрын үзлэгийн зурган дээрээс харахад тухайн машин ослын улмаас нэлэнхүйдээ гэмтэж, дугуй салсан байгаа нь харагдаж байна. Тухайн машинд бүх л төрлийн гэмтэл үүссэн байгаа нь зурган дээрээс тодорхой харагдаж байна. ... Авто тээврийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсэгт зааснаар “Автотээврийн хэрэгслийн хүн амын эрүүл мэнд, байгаль орчинд нөлөө үзүүлэх сөрөг хүчин зүйлсийн зөвшөөрөгдөх хэмжээний түвшин, тээвэрлэлтийн болон техник ашиглалтын шаардлагыг хангасан байдалд жилийн турш техникийн хяналт хийж гэрчилгээ олгоно” гэж заасан байдаг. Тус хуулийн 17 дугаар зүйлийн 17.2 дахь хэсэгт зааснаар “Техникийн хяналтын үзлэг хийсэн гэрчилгээнд заасан хугацаанд техникийн хяналтад ороогүй автотээврийн хэрэгслийг /байлдааны тусгай зориулалттайгаас бусад/ замын хөдөлгөөнд оролцохыг хориглоно” гэж тус тус заасан байдаг. Тээврийн хэрэгслийн хяналтын үзлэгт хамрагдаагүй хөдөлгөөнд оролцсон нь осол гарахад нөлөөлсөн байхыг үгүйсгэхгүй. Учир нь тээврийн хэрэгслийн тэнхлэг тохиргоо, жолооны механизм, тоормосны систем алдагдсаныг нүдээр хараад оношлох боломжгүй, суурин оношилогооны багаж тоног төхөөрөмж дээр оношилдог... Замын хөдөлгөөний дүрэмд заасны дагуу анхааруулах тэмдэг, тэмдэглэгээний дагуу хурдаа тохируулж хөдөлгөөнд оролцох ёстой...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 66-67 тал/,

Гэрч Н.Бгийн өгсөн: “...Аюулгүйн коэффициент нь 0.6-аас дээш байгаа тохиолдолд “Тэгш бус зам” гэсэн анхааруулах тэмдгийг байрлуулах шаардлагагүй гэж ойлголоо. Аюулгүйн коэффициентыг ингэж тодорхойлно гэж хэлж нарийн сайн мэдэхгүй байна... Замын онцлог, нөхцөл байдлаас шалтгаалж хурдны хязгаарлалт тогтоодог. Хужиртын даваанаас Хатгал тосгон руу явах замын зорчих тэгш бус зам ихтэй байдаг бөгөөд тухайн замаар 50 км цагийн хурдтай явахад аваар осол гарахгүй гэж үзсэн...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 71 тал/,

Газарзүй-Геоэкологийн хүрээлэнгийн 2021 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 481 дугаартай: “...1. Хөвсгөл аймгийн Мөрөн сумаас Хатгал тосгон руу явах зам буюу Алаг-Эрдэнэ сумын Хужиртын давааг дайран өнгөрөх авто зам нь Монгол орны цэвдгийн тархалтай бүсэд оршино (Хавсралт 1). Тухайн осол гарсан зам нь цэвдэгтэй. Цэвдгийн гэсэлтээс авто замын гадаргад жигд бус суулт, деформаци үүсдэг бөгөөд энэ нь хэргийн газрын үзлэгээр бэхжүүлэн авсан гэрэл зурагт харагдаж байна.

2. Цэвдэг нь бүс нутгийн уур амьсгал, газарзүйн байршил, өндөршил, уртраг, өргөргийн зүй тогтлоос хамааран агаар мандал ба газрын гадарга хоёрын хооронд явагдах дулааны эргэлтийн үр дүнд үүсдэг онцлогтой. Иймээс уур амьсгалын дулаарлын нөлөөгөөр цэвдэг гэсэж, тухайн цэвдэгтэй хөрсөн дээр барьсан барилга байгууламж, авто замд сөргөөр нөлөө үзүүлдэг. Монгол орны нийт газар нутгийн 29.3%-д цэвдэг тархдаг бөгөөд Хөвсгөлийн уулархаг бүс нутагт Монгол орны цэвдэг тархах боломжит талбайн хэмжээ бусад аймгуудтай харьцуулахад хамгийн өндөр хувийг эзэлдэг. Хөвсгөл аймгийн Мөрөн-Хатгалын хооронд тавигдсан хатуу хучилттай авто зам нь цэвдэгтэй бүс нутагт баригдсан.

3. Монгол улсад цэвдэгтэй хөрсөнд авто замын далан барихад Барилга байгууламжийн буурь, суурийн зураг төсөл зохиох норм ба дүрэм /БНбД 50.01.16/ баримтлан барьдаг. Уг замыг ч мөн уг норм стандартын дагуу барьсан. Олон улсад цэвдэгтэй газарт хатуу хучилттай авто замыг төлөвлөн барихад цэвдгийн онцлогт тохирсон арга аргачлал ашиглан замын даланг төлөвлөн барьдаг хэдий ч одоогоор Монгол улсад энэ чиглэлийн арга аргачлалуудыг ашиглах, зохицуулсан норм, дүрэм, журам байдаггүй. Хөвсгөл аймгийн Мөрөн-Хатгалын хооронд тавигдсан хатуу хучилттай авто зам нь цэвдэгтэй бүс нутагт баригдсан. Өмнөх судалгааны үр дүнгээс хараахад тухайн замд цэвдгийн гэсэлтийн улмаас хатуу хучилттай авто замын гадарга хэв гажилтад орж, суулт өгч, деформаци ихээр үүсэж, тухайн замаар хэвийн зорчих нөхцөлийг алдагдуулж байна /Хавсралт 2/...” гэх дүгнэлт /2-р хх-ийн 75-78 тал/,

Бэрс финанс ББСБ-ийн 2021 оны 1 дүгээр сарын 07-ны өдрийн 0003641 дугаартай албан бичгийн хариу хүргүүлэх тухай албан бичиг /хх-ийн 87-90 тал/,

Монгол Улсын Авто замын тэмдэг, тэмдэглэл, гэрлэн дохио, хашилт, чиглүүлэх хэрэгслүүдийг хэрэглэх  дүрэм: “...4.3.25 2.24 “ хурдны дээд хязгаарлал” тэмдгийг тухайн замын хэсэг рүү орохын өмнөх хурд дээд хязгаарлалаас өөр хязгаарлал тогтоох шаардлагатай замын хэсэг дээр тээврийн хэрэгслийн хурдыг тэмдэгт зааснаас хэтрүүлэхийг хориглоход хэрэглэнэ.

4.2.14 1.14 “тэгш биш зам” тэмдгийг зорчих хэсгийн гадаргуу нь эвдрэл, гэмтэлтэй /хотгор, гүдгэр, долгиотсон, бартаа донсолгоотой гэх мэт/, түүнчлэн гүүрэн байгууламжид холбогдсон залгаас хэсэг нь алгуур жигд бус зэргээр шалтгаалж аюулгүйн коэффициент /замын тухайн аюулгүй бүхий хэсгийг туулан өнгөрүүлэхэд тохиромжтой хурдны хэмжээг ойртон очих үеийн хурд хэмжээнд харьцуулан харьцаа/ 0.6-аас бага байх замын хэсгийн өмнө байрлуулна...” гэх MNS4596:2014 стандарт / 2-р хх-ийн 92-96 тал/,

Шүүгдэгч Г.Сын мөрдөн шалгах ажиллагаанд гэм буруугаа хүлээж “...Би тухайн хэрэг гардаг эхнэрийнхээ найзууд болох Ц, Гн нарын хамтаар Мөрөн сумаас Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны чиглэлд явж байсан юм. Би тухайн үед өөрийнхөө 0785 УНР Улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй явсан. Тухайн үед жолоочийн эсрэг талын суудал дээр миний эхнэр болох У, хойд талын суудал дээр буюу миний ард талд амь хохирогч Гн, түүний зүүн талд амь хохирогч Ц нар сууж явсан. Мөрөн сумаас гараад Хужиртын даваа руу уруудаад явж байхад гэнэт хүчтэй салхи гарсан. Тухайн салхинд машины маань бөгс шидэгдэж хоёр тийшээгээ дайвалзаж явсаар байгаад замаас гараад нэг бүтэн эргээд хажуу талаараа хараад зогссон. Машины онхолдсоны дараа харахад миний эхнэр У миний дээрээс дарчихсан байсан. Харин машины хойд талд сууж явсан хоёр хүн маань байхгүй, машинаас шидэгдээд гарчихсан байсан. Тухайн үед машинаас эхнэрийнхээ хамтаар аргалж гарсан. Гадаа гараад нөгөө хоёрыг хайхад машинаас 5-аас 6 метрийн зайд Ц газарт ухаангүй, толгой орчмоос нь цус гарчихсан хэвтэж байсан. Гныг хайхад машинаас 10 орчим метрийн зайтай, ухаангүй, хамарнаас нь цус гарчихсан байдалтайгаар хурхирсан хэвтэж байсан. Би тухайн үед Гнд анхны тусламж үзүүлэх зорилгоор цээжин дээр нь дарахад хурхираад ухаан орохгүй байсан. Тухайн үед тэр хавиар явж байсан замын машинд цагдаа, түргэн дуудаарай гэж тусламж хүссэн. Тухайн үед ийм л зүйл болсон...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 132-133 тал/ зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдож байна.

              Мөрдөгч дээр дурдсан хэрэг, үйл баримт болсон цаг хугацаа, орон зай, хэргийн шалтгаан нөхцөл, учирсан хор уршгийн талаарх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

              Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

              Шүүхийн  хэлэлцүүлэгт  өгсөн  амь  хохирогч  Л.Цын  хууль  ёсны

төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Л.Сийн хохирол, хор уршгийн талаар өгсөн мэдүүлэг, иргэний хариуцагчийн хууль ёсны төлөөлөгч Т.М, шүүгдэгч Г.С нарын мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан мөрдөн шалгах ажиллагааны шатанд амь хохирогч Э.Гны хууль ёсны төлөөлөгч,иргэний нэхэмжлэгч М.Э,  гэрч Т.Д, Г.Ч, Ж.У нарын мэдүүлэг, шүүгдэгч Г.Сын жолоодож явсан 07-85 УНР улсын дугаартай Тоёота Приус-30 загварын тээврийн хэрэгсэл нь Г.Сын эзэмшлийн тээврийн хэрэгсэл болохыг гэрчилсэн иргэний хариуцагч М.Бийн гэрчээр өгсөн мэдүүлэг, талийгаач Л.Ц, Э.Г нар нь гавал тархи цээжний хавсарсан гэмтлийн улмаас амь хохирсон болохыг тогтоосон Хөвсгөл аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 166, 167 дугаартай дүгнэлтүүд, Г.С нь  Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3 дахь заалт, 3.4-ийн б заалт, 12.3, 12.4 дэх заалтуудыг тус тус зөрчсөн, зам тээврийн осол гарах шалтгаан болсоныг тогтоосон мөрдөгчийн магадлагаа, гэрч Х.Ц, Г.М, Х.Б, Н.Б нарын мэдүүлэг, зам тээврийн осол гарсан газарт болон хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Монгол улсын Авто замын тэмдэг, тэмдэглэл, гэрлэн дохио, хашилт, чиглүүлэх хэрэгслүүдийг хэрэглэх дүрэм MNS4596:2014 стандарт зэргийг харьцуулан судлаж, эх сурвалжийг нягтлан шалгаснаар шүүгдэгч Г.С нь 2020 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 12 цагийн орчим 07-85 УНР улсын дугаартай Тоёота Приус 30 загварын тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 6 дугаар багийн нутагт  байрлах хатуу хучилттай зам буюу  А1101 улсын дугаартай Мөрөн Хатгал чиглэлийн зам дээр замын хөдөлгөөнд оролцогч нь аюул хохирол учруулахгүйгээр хөдөлгөөнд  осолтой байдал бий болгохгүйгээр  зорчих, тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км, суурин газрын гадна цагт 80 км, тууш замд цагт 100 км-ээс хэтрүүлэхийг хориглох, 50 км цагаас илүү хурд хэтрүүлэхийг хориглох, хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо, хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүс хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх,  хөдөлгөөнд аюул, саад тулгарах үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зогсоох арга хэмжээ аваагүйн улмаас осол гаргаж хамт зорчиж явсан Л.Ц, Э.Г нар тээврийн хэрэгслээс шидэгдэж, тэдгээрт гавал тархи, цээжний хавсарсан гэмтэл учруулж амь насыг хохироосон шүүгдэгч Г.Сын гэм буруутай үйлдэл нотлогдон тогтоогдлоо.

              Шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр амь хохирогч Л.Ц, Э.Г нарын биед тогтоогдсон гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой шинэ гэмтлүүд өөрөөр хэлбэл амь хохирогч нар шидэгдэн унах үедээ болон тээврийн хэрэгслийг хөрвөөх үед цохих, цохигдох байдлаар авсан гэмтэл болох нь эргэлзээгүй нотлогдсон байх бөгөөд энэхүү хохирол, хор уршиг шүүгдэгч Г.Сын Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.

              Өөрөөр хэлбэл тээврийн хэрэгслийг шүүгдэгч Г.С жолоодож явсан, тэрээр Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийг баримтлах ёстой, зөрчвөл хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх үүрэг бүхий этгээд юм.

              Иргэний хариуцагч Хөвсгөл АЗЗА ТӨХК-ийн  өмгөөлөгч Б.Амаржаргалаас “... Иргэний хариуцагчаар татсан үндэслэл нь хуульд нийцэхгүй байна ... Иргэний хариуцагчаар татсан үндэслэл нь замын тэмдэг тэмдэглэгээ байршуулаагүй, замын эвдрэл гэмтлээс тухайн осол үүссэн гэдэг нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдоогүй. Тэхээр мөрдөгчийн зүгээс хангалттай нотлох баримт үндэслэлээ оруулж ирэхгүйгээр иргэний хариуцагчаар шууд татсан. .. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 7-т “энэ хуульд заасан үндэслэл, журмыг зөрчиж авсан баримтат мэдээллийг нотлох баримтаар тооцохгүй” байх мөн 16.1 дүгээр зүйлийн 14-т “нотлох баримтыг шинжлэн судлах явцад хэрэгт ач холбогдолтой, хамааралтай эсэхэд эргэлзэх үндэслэл байвал тухайн нотлох баримтыг шүүх, прокурорын шийдвэрийн үндэслэл болгохгүй” гэж заасан байгаа. мөн хуулийн 16.11 дүгээр зүйлийн 2-т зааснаар “энэ хуульд заасан үндэслэл, журмыг зөрчин цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцэж байгаа эсэхийг харгалзан бүхэлд нь, эсхүл зарим хэсгийг нь, тодорхой мөрдөн шалгах ажиллагаагаар цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтын заримыг нотлох баримтаар тооцохгүй байх тухай прокурорын санал, оролцогчийн хүсэлтийг шүүх хянан хэлэлцэж, дараах шийдвэр гаргана” хуульд зааж өгсөн. Тийм учраас иргэний хариуцагч, өмгөөлөгч миний зүгээс иргэний хариуцагчаар татсан 2021 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн мөрдөгчийн тогтоол, 2021 оны  дугаар сарын 16-ны өдрийн нэмэлт мөрдөгчийн магадалгааг нотлох баримтаас хасаж, нотлох баримтаар тооцохгүй байхаар шийдвэрлүүлэх хүсэлтийг шүүхэд гаргаж байна. ...1.13 тэмдэгийг тавих ёстой үндсэн шалгуур үзүүлэлт нь MNS-4596 2014 стандартын 4.2.14-т заасан шалгуур үзүүлэлтээр тэгш бус замын хэсгийн өмнө 0,6 хувийн аюулгүйн коффицент гэсэн хэмжээгээр байршуулах журмыг тодорхойлж өгсөн. Зам арчлалтын компани 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хэрэгт авагдсан баримтаар замын хэмжээчийг хийж, арчлалтыг мөн хийсэн байгаа. Энэ нөхцөл байдлуудаас харахад замын арчлалтын Хөвсгөл АЗЗА төрийн өмчит хувьцаат компани нь зохих журам стандартынхаа дагуу зохих ажлаа хийж тэмдэг тэмдэглэгээ тавьж, тухайн 29 дэх километр буюу цэвдгийн улмаас үүсээд байгаа сэвээ гэх хотойлтын хэсэг дээр дүрэм стандартаа үндэслэж тэмдэг тэмдэглэгээ тавих шаардлагагүй гэж үзсэн шийдвэрийг мөрдөгч үндэслэлгүйгээр үгүйсгэж өөрийн мэдлэгт тулгуурлаж иргэний хариуцагчаар татаж байгаа нь хуульд нийцэхгүй байна. Тийм учраас иргэний хариуцагчаар татсан мөрдөгчийн тогтоол, нэмэлт мөрдөгчийн тогтоолыг хүчингүй болгуулах хүсэлттэй байна гэж,

              Улсын яллагчийн зүгээс “Тухайн осол цэвдэгтэй зам дээр гарсан юм байна гэдэг нь мэргэжлийн байгууллагын дүгнэлтээр тогтоогдож ирсэн. Дээрх нотлох баримтуудыг үндэслээд үүнийг хяналтын прокурор, мөрдөгчийн тогтоолоор хүчингүй болгож шүүх рүү оруулж ирэх байсан боловч үүнийг хүчингүй болголгүйгээр нэгэнт шүүх рүү оруулж ирсэн байгаа учраас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.11 дүгээр зүйлд зааснаар мөрдөгчийн дээрх тогтоолыг нотлох баримтаар тооцохгүй байж, энэ талаарх үндэслэлээ шүүхээс гарсан шийдвэрт тусгах нь зүйтэй гэсэн саналыг шүүхэд гаргаж байна. 16.1 дүгээр зүйлийн 4-т зааснаар үндэслэл журмын дагуу нотлох баримтаа бүрдүүлэх ёстой. 11.6.7-т зааснаар цуглуулж бэхжүүлээгүй нотлох баримтыг нотлох баримтаар тооцохгүй байх, үнэлэхгүй байх хуулийн заалт байгаа. Шүүх прокурорын санал оролцогчийн хүсэлтийг харгалзаж 16.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар дээрх тогтоолыг нотлох баримтаар тооцохгүй байх гэсэн өмгөөлөгчийн саналыг дэмжиж байна гэж,

              Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс Иргэний хариуцагчийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1.15-д зааснаар “хавтаст хэрэгт тусгагдсан нотлох баримтыг шүүх хуралдаанаар шинжлэн судалж аль нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болохыг шүүх шийдвэрлэнэ” гэж байгаа. Хэрхэн шийдвэрлэх нь шүүхийн эрх хэмжээний асуудал учраас үүний хүрээнд шүүх энэ асуудлыг шийдвэрлэх байх. Гэвч Хатгалын замд ганц энэ аваар осол гарч байгаа юм биш. Удаа дараа ийм осол гарч хүний амь нас хохирсон. Ийм учраас энэ замынхаа тэмдэг тэмдэглэгээ стандарт шаардлагыг байнга шалгаж ажиллах нь зүйтэй байх гэсэн саналыг шүүхэд гаргаж байна гэж тус тус  мэтгэлцжээ.

              Иргэний хариуцагчийн өмгөөлөгч болон улсын яллагчийн гаргасан “....иргэний хариуцагчаар татсан 2021 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн мөрдөгчийн тогтоол, 2021 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн нэмэлт мөрдөгчийн магадалгааг нотлох баримтаас хасаж, нотлох баримтаар тооцохгүй байх”  хүсэлтийн тухайд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар хүсэлтийг хүлээн авахаас татгалзах нь зүйтэй байна.

              Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуульд заасан үндэслэл, журмыг зөрчин цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцэж байгаа эсэхийг харгалзан бүхэлд нь, эсхүл зарим хэсгийг нь, тодорхой мөрдөн шалгах ажиллагаагаар цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтын заримыг нотлох баримтаар тооцохгүй байх тухай прокурорын санал, оролцогчийн хүсэлтийг шүүх хянан хэлэлцэж, дараахь шийдвэр гаргана” гэж заасан байх бөгөөд иргэний хариуцагчаар татсан 2021 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн мөрдөгчийн тогтоол, 2021 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн нэмэлт мөрдөгчийн магадалгаа нь  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмыг зөрчин цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримт гэж үзэх үндэслэлгүй байна.

              Мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт иргэний хариуцагчийн хууль ёсны төлөөлөгч Т.М, шүүгдэгч Г.С, гэрч Ж.У, Х.Ц, Г.М, Х.Б, Н.Б нарын өгсөн мэдүүлэг, зам тээврийн осол гарсан газарт болон хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Монгол улсын Авто замын тэмдэг, тэмдэглэл, гэрлэн дохио, хашилт, чиглүүлэх хэрэгслүүдийг хэрэглэх дүрэм MNS4596:2014 стандарт, зам тээврийн осол гарах шалтгаан болсоныг тогтоосон мөрдөгчийн магадлагаа зэргээс дүгнэлт хийхэд “Хөвсгөл АЗЗА” ТӨХК нь Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хужиртын даваа буюу Мөрөнгөөс Хатгал явах замын 26 дахь км-т 50 км цагаас илүү хурдтай явахыг хориглосон тэмдэг, мөн “тэгш биш зам” гэсэн анхааруулах тэмдэг тэмдэглэгээг Монгол Улсын Замын хөдөлгөөний  дүрэм болон  Монгол Улсын Авто замын тэмдэг, тэмдэглэл, гэрлэн дохио, хашилт, чиглүүлэх хэрэгслүүдийг хэрэглэх дүрэм MNS4596:2014 стандартад заасны дагуу байрлуулсан байх бөгөөд “Хөвсгөл АЗЗА” ТӨХК нь  Монгол Улсын Авто замын тэмдэг, тэмдэглэл, гэрлэн дохио, хашилт, чиглүүлэх хэрэгслүүдийг хэрэглэх дүрэм MNS4596:2014 стандартыг зөрчсөн гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

              “Зам хариуцагч” гэдгийг Авто замын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.12-т “захиалагчтай гэрээ байгуулсны үндсэн дээр авто зам, замын байгууламжийн ашиглалтын бэлэн байдал болон хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зорилгоор засвар, арчлалтын ажлыг тогтмол гүйцэтгэх эрх бүхий хуулийн этгээдийг хэлнэ” гэж тодорхойлжээ.

              2020 оны 03 дугаар сарын 27-ны өдөр нэг талаас захиалагч “Зам тээврийн хөгжлийн яам”, нөгөө талаас гүйцэтгэгч “Хөвсгөл АЗЗАТӨХК-ийн хооронд “Олон улс, улсын чанартай авто зам, замын байгууламжуудыг хариуцан ажиллах гэрээ 76 дугаартай гэрээ байгуулагдсан байна. /1-р хх 199-203 дугаар тал/,

Энэ гэрээний 1 дэх заалтаараа “...Зам, тээврийн хөгжлийн сайдын “Авто замын чиглэл, уртыг шинэчлэн батлах тухай” А/9 дугаартай тушаалын ....А1101 дугаартай 100,3 км, ..урттай нийт 227.578.663.723 төгрөгийн өртөгтэй Олон улсын болон улсын чанартай авто зам, замын байгууламжийн хамгаалалт, ашиглалтын бэлэн байдлыг ханган тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд байнгын бэлэн байлгах зорилгоор захиалагч талаас Зам тээврийн хөгжлийн яам, нөгөө талаас зам хариуцагч Хөвсгөл аймгийн “Хөвсгөл-АЗЗА” ТӨХК  нар гэрээг байгуулжээ.

Зам тээврийн осол нь 2020 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 6 дугаар багийн нутаг, А1101 улсын дугаартай Мөрөн Хатгал  чиглэлийн автозамын 29 дэх км замд болсон бөгөөд “Хөвсгөл-АЗЗА” ТӨХК   нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1 дүгээр хавсралтад заасан анхааруулах тэмдэг буюу “тэгш биш зам”-ын тэмдэг, хориглох тэмдэг буюу «Хурдны дээд хязгаарлал» тээврийн хэрэгслийн хурдыг ( 50 км/цаг) тэмдэгт зааснаас хэтрүүлэхийг хориглох тэмдэгийг тухайн замын 26 дахь км замд  байрлуулсан  байна.

Өөрөөр хэлбэл “Хөвсгөл-АЗЗА” ТӨХК нь “тэгш биш зам”-ын тэмдэгийг Монгол Улсын Авто замын тэмдэг, тэмдэглэл, гэрлэн дохио, хашилт, чиглүүлэх хэрэгслүүдийг хэрэглэх  дүрэм MNS4596:2014 стандартын 4.2.14 дүгээр зүйлийн  1.13-т заасны дагуу  «Тэгш биш зам» тэмдгийг зорчих хэсгийн гадаргуу нь эвдрэл, гэмтэлтэй (хотгор, гүдгэр, бартаа донсолгоотой гэх мэт), түүнчлэн гүүрэн байгууламжид холбогдсон залгаас хэсэг нь алгуур жигд бус зэргээс шалтгаалж аюулгүйн коэффициент (замын тухайн аюул бүхий хэсгийг туулан өнгөрүүлэхэд тохиромжтой хурдны хэмжээг ойртон очих үеийн хурдны хэмжээнд харьцуулсан харьцаа) 0.6-аас бага байх замын хэсгийн өмнө байрлуулна, хориглох тэмдэг буюу  буюу «Хурдны дээд хязгаарлал»-тээврийн хэрэгслийн хурдыг ( 50 км/цаг) тэмдэгт зааснаас хэтрүүлэхийг хориглох тэмдэгийг Монгол Улсын Авто замын тэмдэг, тэмдэглэл, гэрлэн дохио, хашилт, чиглүүлэх хэрэгслүүдийг хэрэглэх  дүрэм MNS4596:2014 стандартын 4.3.25 дугаар зүйлийн 2.24 «Хурдны дээд хязгаарлал» тэмдгийг тухайн замын хэсэг рүү орохын өмнөх хурдны дээд хязгаарлалаас өөр хязгаарлал тогтоох шаардлагатай замын хэсэг дээр тээврийн хэрэгслийн хурдыг тэмдэгт зааснаас хэтрүүлэхийг хориглоход хэрэглэнэ гэсний дагуу А1101 улсын дугаартай Мөрөн Хатгал  чиглэлийн автозамын 26 дахь км замд байршуулжээ.

Монгол  Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1 дүгээр хавсралтад заасан Замын тэмдэгийн 2.25 дугаар зүйлд “Хурдны дээд хязгаарлалын төгсгөл” 2.24 тэмдгийн үйлчлэх хүрээ дууссаныг заана” гэж заасан бөгөөд  осол болсон  газар буюу 29 дэх км-т Хурдны дээд хязгаарлалын төгсгөл”-ийн тэмдэг тавигдаагүй болох нь шүүхийн хэлэлцүүлэгийн шатанд шүүгдэгч Г.С, иргэний хариуцагч Хөвсгөл АЗЗА ТӨХК-ийн хууль ёсны төлөөлөгч Т.М нарын мэдүүлэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар  хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Иймд “Хөвсгөл АЗЗА” ТӨХК-ийг Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм болон Монгол Улсын Авто замын тэмдэг, тэмдэглэл, гэрлэн дохио, хашилт, чиглүүлэх хэрэгслүүдийг хэрэглэх дүрэм MNS4596:2014 стандартыг ,Зам тээврийн  хөгжлийн яам”, “Хөвсгөл АЗЗАТӨХК-ийн хооронд 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдөр байгуулсан 76 дугаартай “Олон улс, улсын чанартай авто зам, замын байгууламжуудыг хариуцан ажиллах гэрээ-г зөрчсөн байна гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул шүүгдэгч Г.Сын бусдад учруулсан гэм хорыг хамтран хариуцах шаардлагагүй гэж дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “... гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хууль ёсоор хариуцвал зохих хүн, хуулийн этгээдийг иргэний хариуцагчаар татан оролцуулж болно...” гэж заасан бөгөөд тус хэрэгт иргэний хариуцагчаар 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн мөрдөгчийн тогтоолоор Тоёота приус-30 загварын 07-85 УНР улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигч Г.Бийг татжээ.

Мөн хэрэгт авагдсан иргэний хариуцагч Г.Б, шүүгдэгч Г.С нарын мэдүүлэг болон Тоёота приус-30 загварын 07-85 УНР улсын дугаартай тээврийн хэрэгслийн лавлагаа, Бэрс Финанс ББСБ-ын 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 0003641 дугаартай албан бичгийн хариу, Барьцаат зээлийн гэрээ зэргийг шинжлэн судлахад:

Иргэний хариуцагч Г.Б нь Тоёота приус-30 загварын 07-85 УНР улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдөр автомашин худалдан авах зорилгоор зээлийн барьцаанд тавьж Бэрс Финанас ББСБ-аас уг тээврийн хэрэгслийг унаж явах нөхцөлтэйгөөр зээлийн болон барьцааны гэрээ /Фидуцийн гэрээ/ хийж, тээврийн хэрэгслийг 13.000.000 төгрөгийн зээлийн барьцаа болгон түр хугацаагаар буюу зээл төлөгдөх хүртэл хугацаагаар Бэрс Финанс ББСБ-ын нэр дээр шилжүүлжээ.

 Бэрс финанс ББСБ болон иргэний хариуцагч Г.Б нарын хооронд харилцан тохиролцож байгуулсан барьцаат зээл 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр бүрэн дуусгавар болсон болох нь Бэрс Финанс ББСБ-ын 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 0003641 дугаартай албан бичгийн хариугаар тогтоогдож байна. 

Тоёота приус-30 загварын 07-85 УНР улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь тээврийн хэрэгслийн лавлагаагаар Бэрс финанс ББСБ нэр дээр бүртгэлтэй байгаа хэдий ч иргэний хариуцагч Г.Бийн өгсөн: “Би тухайн үед машинаа банк бус санхүүгийн байгууллагад байгаа гэдгийг Ст хэлсэн. Тэгээд 2020 онд Сыг Өмнөговь аймагт ирвэл тээврийн хэрэгслийн гэрчилгээг Сын нэр дээр шилжүүлнэ гэж хэлсэн боловч  өвчин гараад С ирж чадаагүй. Одоо банк бус санхүүгийн байгууллагад үлдэгдэл 2.000.000 гаруй төгрөг төлөөд шилжүүлэхэд болно. Шаардлагатай гэвэл 2021 оны 4 дүгээр сарын 10-ны дотор Сын нэр дээр тээврийн хэрэгслийг шилжүүлж болно...Гэрээ хэлцэл байхгүй. Би Стай модоор олон удаа машин сольж авч байсан. Өмнө нь CRV гэх машинаар мод сольж байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 73 тал/, шүүхийн хэлэлцүүлэгийн шатанд Г.Сын өгсөн “07-85 УНР улсын дугаартай машин миний машин” гэх мэдүүлгээр уг тээврийн хэрэгсэл шүүгдэгч Г.Сын өмчлөл, эзэмшлийнх болох нь тогтоогдож байна.

Иймд иргэний хариуцагч  Г.Бийг шүүгдэгч Г.Сын бусдад учруулсан гэм хорыг хамтран хариуцах шаардлагагүй гэж дүгнэв.

              Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдлаар шүүгдэгч Г.С нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг ухамсарласан, түүний улмаас хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой байсан боловч мэдэлгүй үйлдэж дээрхи хор уршигт хүргэснээр гэм буруугийн хувьд болгоомжгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай, 2 хүний амь хохирсон хүндрүүлэх шинжийг агуулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул хэргийн зүйлчлэл тохирсон, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна гэж үзэв.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Г.Сыг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хоёр хүний амь насыг хохироосон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4-2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч Г.Сын гэм буруутай үйлдлийн улмаас Л.Ц, Э.Г нарын амь хохирч хүнд хор уршиг учирчээ.

Амь хохирогч Э.Гны хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч М.Э нь талийгаачийн оршуулгын зардалд 16.991.090 төгрөгийг нэхэмжилж нотлох баримт ирүүлсэн нь хавтаст хэргийн 145-176 дүгээр талуудад авагдсан байна.

Мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн шатанд шүүгдэгч Г.С нь 9.635.000 төгрөгийг төлж барагдуулснаар амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч М.Э нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ шүүхэд илэрхийлсэн байна.

 Амь хохирогч Л.Цын хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Л.С нь талийгаачийг оршуулах, талийгаачийн хоног хураах буяны зан үйлтэй холбогдож гарсан зардалд 6.023.800 төгрөг, бусад зардал буюу зээл 3.000.000 төгрөг, начин заан ломбардны зээл, зээлийн хүүд нийт 3.132.725 төгрөг, хүүхдийн тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүү 30.000.000 нийт 42.156.525 төгрөгийг нэхэмжилж нотлох баримтаа ирүүлсэн байх боловч 9.024.912 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага нь нотлох баримттай, 33.131.613 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага нь нотлох баримтгүй, гарсан зардлыг тооцоолон ирүүлсэн байна.

Шүүгдэгч Г.С нь амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Л.Сийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас оршуулга болон зээл 9.023.800, начин заан ломбардны зээл, зээлийн хүү 3.132.725 төгрөг буюу нийт 12.156.525 төгрөгийг хүлээн зөвшөөрч, нэхэмжлэлийн шаардлагаас 10.000.000 /арван сая/ төгрөгийг мөрдөн шалган ажиллагааны шатанд болон шүүхийн шатанд төлж, үлдэх 2.156.525 төгрөгийг төлж, барагдуулахаа илэрхийлжээ.

Иймд шүүгдэгч Г.Саас 2.156.725 төгрөгийг гаргуулж амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Сэд олгох нь зүйтэй байна.

 Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч болон түүний  өмгөөлөгч нарын гаргасан хүүхдийн тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүү 30.000.000 төгрөгийн нэхэмжлэл нь нотлох баримтын шаардлага хангаагүй байна гэж үзлээ. 

Өөрөөр хэлбэл амь хохирогч Л.Цын хүүхдүүдийн төрсний гэрчилгээ болон улсаас авч байгаа мөнгөн тэтгэмжийн баримт хэрэгт хавсаргагдаагүй, амь хохирогчийн орлого олж байсан талаарх баримт хангалттай нотлогдон тогтоогдохгүй байх тул амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Л.С нь нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгч Г.Саас хүүхдийн тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүү 30.000.000 төгрөгийн нэхэмжлэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

              Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

              Шүүгдэгч Г.Сын гэм буруутай үйлдэл нотлогдож тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж тус тус заасны дагуу түүнийг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас 2 хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

              Шүүгдэгч Г.Сын хэрэг хариуцах чадвар сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.

              1 дүгээр хавтаст хэргийн 138-142 дугаар талд авагдсан урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхний хуулбар, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 13 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт, үл хөдлөх хөрөнгийн лавлагаа, жолоодох эрхийн лавлагаа зэрэг баримтаар шүүгдэгч Г.С нь жолооч мэргэжилтэй, хувиараа ажил хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Хөвсгөл аймгийн Жаргалант сумын 4 дүгээр багт оршин суух хаягтай, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 13 дугаар багийн 38-14 тоотод түр оршин суух, ганцаараа ажил хөдөлмөр эрхэлдэг, хүү Энхдөл нь хөгжлийн бэрхшээлтэй,  эмчийн хяналтад байдаг,  урьд ял шийтгэлгүй зэрэг түүний хувийн болон хөрөнгө орлогын байдал тогтоогдсон байна.

              Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Г.С нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “урьдчилан төлөвлөсөн шинжгүй, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар “гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн”-г эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна

              Шүүгдэгч Г.Сын үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын хор уршиг шинж чанар, гэм буруугаа хүлээн зөвшөөрч учруулсан хохирлыг нотлох баримтын хэмжээнд төлж, үлдэх 2.156.525 төгрөгийг төлөхөө илэрхийлсэн зэрэг түүний хувийн байдлыг харгалзан шүүгдэгч Г.Сыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т зааснаар 5 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэх нь түүний үйлдсэн хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж дүгнэв.

              Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ст оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй байна.

              Тулгар төр байгуулагдсаны 2230 жил, Их Монгол Улсын 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан хүмүүнлэг, энэрэнгүй ёсны зарчмыг удирдлага болгон коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлын нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор Монгол Улсын их хурлаас 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр Өршөөл үзүүлэх тухай хуулийг батлан гаргажээ.

              2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр баталсан Өршөөл үзүүлэх хуулийн 3 дугаар зүйлд хууль үйлчлэх цаг хугацаа, хүрээг заасан бөгөөд энэ зүйлийн 3.1.2-т “2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн” гэж заасан байна.

              Шүүгдэгч Г.Сын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т заасан гэмт хэрэг нь 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө үйлдэгдсэн байх тул 2021 оны Өршөөл үзүүлэх хуулийн үйлчлэлд хамаарч байгаа ба энэ хуулийн 9 дүгээр зүйлд заасан өршөөлд хамруулахгүй гэмт хэрэг, эрүүгийн хариуцлагын төрөлд ороогүй байна.

              2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт “2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан ... Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэг/, ...гэмт хэрэг үйлдэж эрүүгийн хариуцлага хүлээсэн ялтны шүүхээс оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн хорих ялаас хоёр жилийг хасна” хэмээн заажээ.

              Иймд шүүгдэгч Г.Ст Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т зааснаар оногдуулсан хоёр жилийн хорих ялаас 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт зааснаар хоёр жилийн хорих ялыг өршөөн хасах нь зүйтэй гэж үзэв.

              Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ст оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар эрх хасах ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн тоолж,  биелэлтэд  хяналт  тавихыг  Хөвсгөл  аймаг

дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.

              Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Г.С нь цагдан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүйг тус тус дурдаж, прокурорын эд хөрөнгө битүүмжлэх тухай 2021 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 24 дугаартай  тогтоолыг хүчингүй болгож 07-85 УНР улсын дугаартай Тоёота приус-30 загварын автомашиныг эзэмшигч Г.Ст буцаан олгож, тогтоол хүчин төгөлдөр болтол түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

      Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ц овогт Гын Сыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т заасан автотээврийн хэрэгслийн жолооч Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хоёр хүний амь нас хохирсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Г.Ст Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасаж, 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ст оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан шүүгдэгч Г.Ст Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ялаас 2 /хоёр/ жилийн хорих ялыг өршөөн хассугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ст оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар эрх хасах ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн тоолж, биелэлтэд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай. 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1-д зааснаар шүүгдэгч Г.С нь амь хохирогч Э.Гны хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч М.Эт  9.635.000 /есөн сая зургаан зуун гучин таван мянга/ төгрөгийг, амь хохирогч Л.Цын хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Л.Сэд 10.000.000 /арван сая/ төгрөгийг тус тус төлсөн болохыг дурдаж, шүүгдэгч Г.Саас 2.156.525 /хоёр сая нэг зуун тавин зургаа мянга таван зуун хорин тав/ төгрөгийг амь хохирогч Л.Цын хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Л.Сэд олгож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Л.Сийн нэхэмжилсэн хүүхдийн тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүү 30.000.000 /гучин сая/ төгрөгийн нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг тус тус дурьдсугай.

7. Эрүүгийн 2038005860117 дугаар хэрэгт  эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй,  шүүгдэгч  нь  цагдан  хоригдоогүй,  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны

зардалгүй болохыг тус тус дурдсугай.

8. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн Тоёота приус-30 загварын 07-85 УНР улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын 2021 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 24 дугаартай  тогтоолыг хүчингүй болгож, Тоёота приус-30 загварын 07-85 УНР улсын дугаартай тээврийн хэрэгслийг эзэмшигч Г.Ст буцаан олгосугай.

9.   Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Ст урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

  10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.


 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     А.ДӨЛГӨӨН