Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сарантуяагийн Ганбат |
Хэргийн индекс | 128/2019/1020/з |
Дугаар | 0336 |
Огноо | 2020-05-18 |
Маргааны төрөл | Төрийн хяналт шалгалт, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 05 сарын 18 өдөр
Дугаар 0336
3ахиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1., 106.3.14-т заасныг удирдлага ТОГТООХ нь:
1. Төв банк (Монгол банк)-ны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Банкны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 8 дахь заалт, Зөрчлийн тухай хуулийн 11.13 дугаар зүйлийн 15-д заасныг тус тус баримтлан гомдол гаргагч “УБХБ” ХХК-иас Монголбанкны хянан шалгагч улсын байцаагч О.Б-д холбогдуулсан гаргасан “Монголбанкны хянан шалгагч, улсын байцаагчийн 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 19/92/002 дугаартай Улсын байцаагчийн акт, түүнийг үндэслэн гарсан 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн Зөрчилд шийтгэл оногдуулах тухай 00500.. дугаартай шийтгэлийн хуудсыг тус тус хүчингүй болгуулах” тухай гомдлын шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжид гомдол гаргагчаас төлсөн 70.200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т заасны дагуу шүүхийн энэ шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 113 дугаар зүйлийн 113.1-д заасны дагуу хэргийн оролцогчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь энэхүү шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш таван хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ГАНБАТ