| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэнгээгийн Хишигбат |
| Хэргийн индекс | 181/2017/00850/И |
| Дугаар | 181/ШШ2017/01477 |
| Огноо | 2017-05-23 |
| Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 05 сарын 23 өдөр
Дугаар 181/ШШ2017/01477
2017 оны 05 сарын 23 өдөр Дугаар 181/ШШ2017/01477 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 5-р хороо, 47-р байр, 08 тоот хаягт оршин суух, Боржигон овогт Алгаагийн Баянмөнх/РД: ЧН77102473/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 5-р хороо, Үндсэн хуулийн гудамж, өөрийн байранд байрлах, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох,
Анхны болон 2 дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах, үл хөдлөх эд хөрөнгөнөөс төлбөр барагдуулах ажиллагаа гүйцэтгэхийг хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч А.Баянмөнх, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Отгонбаатар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Болормаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дөлгөөн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч А.Баянмөнх шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 102/ШШ2016/04590 тоот захирамжаар 163 500 000 төгрөгийг, нэхэмжпэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 487 750 төгрөгийн хамт нийт 163 987 750 төгрөгийг хариуцагч О.Эрхэмбаяраас нэхэмжпэгч А.Баянмөнх надад гаргуулахаар шийдвэрлэсэн юм.
Тус шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр хүсэлт гаргаж, Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 102/Ш32016/21676 тоот “Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай” шүүгчийн захирамж, №02487 тоот шүүхийн гүйцэтгэх хуудсыг гаргуулсан.
Улмаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хандаж шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа юм. О.Эрхэмбаяр нь 2014 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр “Пегасус Дубл” ХХК-ийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 11-р хороо, Стадион оргил хотхон Их Монгол улсын гудамж, 114 дүгээр байр 04 тоот хаягт байршилтай, 400.19 m2 талбайтай орон сууцны зориулалттай 95 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг зөвхөн өөрийн нэр шилжүүлэн авч А.Баянмөнх надад барьцаална гэж 100 000 000 төгрөгийг 3 хоногийн хугацаатай, хоногийн 3 хувийн хүүтэй зээлдэж аваад тус үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авах урдчилгаанд төлж өмчлөгч нь болсон ба төлбөрийн үлдэгдэлтэй гэдэг шалтгаанаар “Пегасус Дубл” ХХК-ийн захирал Т.Баярсайхантай хамтран өмчлөгч нь болж үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг надад хадгалуулж байсан.
О.Эрхэмбаяр, Т.Баярсайхан нар нь гэрчилгээн дээрх үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн сүүлийн тоо нь зөрүүтэй бичигдсэн тул яаралтай солиулах шаардлагатай солиулчихаад буцаагаад аваад ирье гэж итгүүлэн авч яваад тэр едөртөө С.Батжаргал гэгчид тус үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалж 200 000 000 төгрөгийн зээл авч 50, 50 хувиар хуваан авч хувийн хэрэгцээндээ ашигласан байдаг.
Тэд С.Батжаргалаас зээлсэн мөнгийг төлөөгүй тул тэрээр шүүхэд хандаж, шүүхээс О.Эрхэмбаяр, Т.Баярсайхан нараас 301 657 950 төгрөгийг гаргуулан 2 С.Батжаргалд олгохоор шийдвэрлэж, шүүхийн шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх зжиллагаа явагдаж, зээлийн барьцаанд барьцаалуулсан Хан-Уул дүүргийн 11-р хороо, Стадион оргил хотхон Их Монгол улсын гудамж, 114 дүгээр байр 04 тоот хаягт байршилтай 400.19 m2 талбайтай орон сууцны зориулалттай 95 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх хөрөнгийг зах зээлийн үнэ болох 673 083 178 төгрөгийн 70 хувь 471 158 225 төгрөгөөр албадан дуудлага худалдааны доод үнийг тогтоож анхны дуудлага худалдаанд оруулсан боловч үнийн санал ирэлгүй худалдан болуулаагдаагүй тул үл хөдлөх эд хөрөнгийн 50 хувь 336 541 589 төгрөгөөр тооцож хоёрдахь дуудлага худалдааг зохион байгуулсан боловч мөн л худалдан болуулагдаагүй юм.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулагдаагүй эд хөрөнгийг төлбөр авагчийн өмчлөлд шилжүүлэх зохицуулалттай бөгөөд дээрх хувийн сууцыг төлбөр авагчийн өмчлөлд шилжүүлэхэд бэлэн болоод байгаа юм. Хэрвээ энэ байдлаар С.Батжаргалын өмчлөлд шилжүүлсэн тохиолдолд төлбөр авагч А.Баянмөнх миний хууль ёсны ашиг сонирхол шууд зөрчигдөхөөр байна. Учир нь төлбөр төлөгч О.Эрхэмбаярт Хан-Уул дүүргийн 11-р хороо, Стадион оргил хотхон Их Монгол улсын гудамж 114 дүгээр байр 04 тоот хаягт байрлах хувийн сууцнаас өөр ямар ч хөдлөх үл хөдлөх эд хөрөнгө байхгүй болно. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуугийн 54 дүгээр зүйлийн 54.1-т “Төлбөр төлөгчийн эд хөрөнгө төлбөр төлөхөд хүрэлцэхгүй бол түүний өмчлөлийн бусдад барьцаалсан эд хөрөнгөөс төлбөр гаргуулж болно” гэж заасан байна.
Тус хувийн сууцнаас шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулж өгөхийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад удаа дараа хүсэлт гарган хандсан боловч огт арга хэмжээ авахгүй байгаа болно.
О.Эрхэмбаяр нь надаас мөнгө зээлдэхдээ Хан-Уул дүүргийн 11-р хороо, Стадион оргил хотхон Их Монгол улсын гудамж, 114 дүгээр байр 04 тоот хаягт байршилтай, 400.19 m2 талбайтай орон сууцны зориулалттай 95 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх хөрөнгийг барьцаалж, гэрээ хийж нотариатчаар гэрчлүүлж байсан. Миний бие шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар төлбөр төлөгч О.Эрхэмбаяраас төлбөр авах эрхтэй бөгөөд дээрх үл хөдлөх хөрөнгөөс шүүхийн шийдвэрт заасан төлбөрийг надад гаргуулахгүйгээр шууд С.Батжаргалын өмчлөлд шилжүүлэхээр болж байгаа нь миний хууль ёсны эрх, ашиг сонирхлыг ноцтой зөрчиж
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас дээрх үл хөдлөх эд хөрөнгөөс миний хохирлыг гаргуулах ажиллагааг гүйцэтгэхгүй байгаа нь хууль тогтоомжид харшилж, төлбөр авагч миний төлбөр барагдуулан авах эрхийг хязгаарлаж байна.
Иймд улсын бүртгэлийн Ү-2206016746 дугаарт бүртгэгдсэн Хан-Уул дүүргийн 11-р хороо, Стадион оргил хотхон Их Монгол улсын гудамж, 114 дүгээр байр 04 тоот хаягт байршилтай 400.19 метр квадрат талбайтай орон сууцны зориулалттай 95 хувийн гүйцэтгэлтэй, үл хөдлөх хөрөнгийн анхны болон хоёр дахь дуудлага худалдааг тус тус хүчингүй болгож, тус үл хөдлөх эд хөрөнгөөс төлбөр барагдуулах ажиллагаа гүйцэтгэхийг хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж өгнө үү.” гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Отгонбаатар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянгол дүүргийн шүүхээс 2 хүний эрх, ашиг хөндөгдсөн гэж үзэж төлбөр гаргуулах шийдвэр гарсан. А.Баянмөнх төлбөр авагчийн хувьд нөгөө төлбөр авагчтайгаа тэгш эрхтэй оролцох эрхтэй.
“Бэсгэ” ХХК-иар төлбөр гаргуулах эд хөрөнгийг үнэлүүлсэн байдаг. Ингэхдээ эрх, үүргийг шинжээчид танилцуулаагүй байдаг. Шүүхийн шинжилгээний тухай хуульд зааснаар шинжээчид хууль сануулаагүй байгаа хуульд заасан журмын дагуу хийгдээгүй.
Тухайн үл хөдлөх эд хөрөнгийг 2015 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр хураан авсан. Хамтран өмчлөгч н.Эрхэмбаярыг оролцуулаагүй. Баярсайханд үл хөдлөх эд хөрөнгийг худалдах тухай мэдэгдэл өгөөгүй.
2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр үл хөдлөх анхны албадан дуулага худалдаанд оруулсан нь тодорхой бус 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр дуудлага худалдаанд оруулсан зар өгсөн. Ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоол гарснаас хойш 14 хоногийн хойш явуулна гэсэн. 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр дуудлага худалдаа явагдах тогтоол гарсан.
Төлбөр төлөгч н.Эрхэмбаярт ногдох хэсгээс төлбөр гаргуулах ажиллагаа хийж өгөөч гэхэд барьцаалагч тэргүүн ээлжинд авна гэдэг тайлбар өгдөг.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1-т зааснаар, 54.2-т зааснаар барьцааны эд хөрөнгөөс төлбөр гаргуулж болно гэж заасан.” гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Болормаа шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 12 дугаар 05-ны өдрийн 05932 дугаар захирамжаар О.Эрхэмбаяр, Т.Баярсайхан нараас 301 657 950 төгрөгийг гаргуулж С.Батжаргалд олгох шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлд барьцаалсан үл хөдлөх хөрөнгийг худалдан борлуулж төлбөрийг барагдуулахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж шийдвэрлэсэн.
Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2015 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 15/1972 дугаар тогтоолоор үүсгэж Иргэний хуулийн 175 дугаар зүйлд заасны дагуу үүргийн гүйцэтгэлд барьцаалсэн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Стадион оргил хотхоны 114 дүгээр байрны 4 тоот 2 давхар 400,19 м/кв талбайтай 95 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх хөрөнгийг 2015 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 458/01 тоот тогтоолоор битүүмжпэн сайн дураар биелүүлэх мэдэгдэл өгсөн.
Тогтоосон хугацаанд төлбөрийг төлөөгүй тул битүүмжилсэн хөрөнгийг 2015 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 458/02 тоот хураах тогтоол үйлдэн хурааж, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар өмчлөгч болон төлбөр төлөгч, төлбөр авагч талууд үнэлгээг харилцан тохиролцож тогтоогоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2.2-т зааснаар Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба хөндлөнгийн шинжээчээр тусгай зөвшөөрөл бүхий мэргэжпийн байгууллага болох “БЭСГЭ” ХХКомпанийг томилон зах зээлийн үнийг тогтоолгож 2 удаа албадан дуудлага худалдаанд оруулсан боловч үнийн санал ирээгүй байна.
Нэхэмжлэгч А.Баянмөнх нь шийдвэр гүйцэтгэх ажиллгааны явцад үнэлгээ албадан дуудлага худалдаатай холбогдуулан гомдол гаргаагүй бөгөөд дуудлага худалдаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжпэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү.” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч А.Баянмөнх хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан анхны болон 2 дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах, үл хөдлөх эд хөрөнгөнөөс төлбөр барагдуулах ажиллагаа гүйцэтгэхийг хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгах тухай нэхэмжлэл тус шүүхэд гаргажээ.
Хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь дуудлага худалдаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжпэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж маргасан.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 04590 дугаар захирамжаар О.Эрхэмбаяраас 163 987 750 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А.Баянмөнхөд олгохоор шийдвэрлэж, 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдөр 02487 дугаар гүйцэтгэх хуудас олгогдож, 2016 оны 08 дугаар сарын 02-ны өдөр 16251000 дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэгдсэн болох нь 04590 дугаар захирамжийн болон 02487 дугаар гүйцэтгэх хуудас, 16251000 дугаар тогтоолын хуулбараар тогтоогдож байна.
Төлбөр төлөгч О.Эрхэмбаяр, иргэн Т.Баярсайхан нар нь улсын бүртгэлийн Ү-2206016746 дугаарт бүртгэгдсэн Хан-Уул дүүргийн 11-р хороо, Стадион оргил хотхон Их Монгол гудамж, 114 дүгээр байр 04 тоот үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч болох нь 000305015 дугаар Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна.
Нэхэмжлэгч нь хариуцагчид төлбөр төлөгч О.Эрхэмбаярын өмчлөлийн 04 тоот үл хөдлөх эд хөрөнгөнөөс төлбөр гаргуулах ажиллагаа хийх тухай хүсэлт гаргаж байсан болох нь нэхэмжлэгчийн тайлбар, 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 3/97 дугаар хариу мэдэгдэх хуудсын хуулбараар тогтоогдож байна.
Хариуцагч нь Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн шүүгчийн 2014 оны 12 дугаар 05-ны өдрийн хариуцагчийн зөвшөөрлийг батлах тухай 5932 дугаар захирамжийн дагуу 04 тоот үл хөдлөх эд хөрөнгөнөөс төлбөр гаргуулах ажиллагаа явуулж байгаа гэх тайлбар гаргаж байна.
Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн шүүгчийн 2014 оны 12 дугаар 05-ны өдрийн 5932 дугаар захирамжаар О.Эрхэмбаяр, Т.Баярсайхан нараас нийт 301 657 950 төгрөгийг гаргуулан С.Батжаргалд олгохоор шийдвэрлэж, захирамжийг сайн дураар эс биелүүлбэл барьцааны хөрөнгө болох улсын бүртгэлийн Ү-2206016746 дугаарт бүртгэгдсэн Хан-Уул дүүргийн 11-р хороо, Стадион оргил хотхон Их Монгол гудамж, 114 дүгээр байр 04 тоот үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулж, төлбөрийг барагдуулахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж, 2015 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 458 дугаар гүйцэтгэх хуудас олгогдож, 2015 оны 06 дугаар сарын 15-ны өдөр 15/1972 дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүссэн болох нь 5932 дугаар захирамж болон 458 дугаар гүйцэтгэх хуудсын, 15/1972 дугаар тогтоолын хуулбараар тогтоогдож байна.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4-т “Энэ хуулийн 34.3 дахь хэсэг нь гуравдагч этгээдийн эрх хөндөгдсөн асуудлаарх гомдлыг шүүхээр хянан шийдвэрлэхэд хамаарахгүй.” гэж заасан.
2014 оны 12 дугаар 05-ны өдрийн 5932 дугаар захирамж болон 458 дугаар гүйцэтгэх хуудсыг үндэслэн хариуцагчийн явуулж байгаа шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн эрхийг хөндөж байгаа болох нь 04590 дугаар болон 5932 дугаар захирамжийн, 458 дугаар гүйцэтгэх хуудсын хуулбараар тогтоогдож байна.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгч О.Эрхэмбаяр нь улсын бүртгэлийн Ү-2206016746 дугаарт бүртгэгдсэн 04 тоот үл хөдлөх эд хөрөнгийг иргэн Т.Баярсайхантай хамтран өмчилдөг бөгөөд өмчлөлдөө өөр эд хөрөнгөггүй, арилжааны банкин дахь данснаас хасалт хийх үлдэгдэлгүй болох нь тогтоогдсон болох нь хариуцагчийн 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 3/97 дугаар хариу мэдэгдэх хуудсын хуулбараар нотлогдож байна.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-т “Шийдвэр гүйцэтгэгч дараахь үйл ажиллагаа явуулж болно:”, 34.1.1-т “ .... эд хөрөнгийг битүүмжлэх, албадан барьцаалах /цаашид "барьцаалах" гэх/, хураах, худалдан борлуулах;”, 34.1.6-д “эд хөрөнгийн үнэлгээ тогтоолгох” гэж заасан.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1, 34.1.1, 34.1.6 дахь заалтад зааснаар хариуцагч нь улсын бүртгэлийн Ү-2206016746 дугаарт бүртгэгдсэн 04 тоот үл хөдлөх эд хөрөнгийг 2015 оны 08 дугаар сарын 25-ны өдөр битүүмжилж, 2015 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр хураан авч, 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр барилгын төсөв, хөрөнгийн үнэлгээний “Бэсгэ” ХХК-иар зах зээлийн үнэ цэнийг тогтоолгосон болох нь 458/01 дугаар эд хөрөнгө битүүмжлэх болон 458/02 дугаар эд хөрөнгийг хураах тогтоолын, “Бэсгэ” ХХК-ийн үнэлгээний тайлангийн хуулбараар тогтоогдож байна.
Хариуцагчийн ахлах шийдвэр гүйцэтгэгч нь улсын бүртгэлийн Ү-2206016746 дугаарт бүртгэгдсэн 4 тоот үл хөдлөх эд хөрөнгийг 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай, 2016 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоол гаргасан болох нь 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн № 10/422 тогтоол болон 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн № 11/387 тогтоолын хуулбараар тогтоогдож байна.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3-т “Шийдвэр гүйцэтгэгч албадан дуудлага худалдаа явуулах тухай ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолыг Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт болон төлбөр төлөгчид хүргүүлнэ.” гэж заасан.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь улсын бүртгэлийн Ү-2206016746 дугаарт бүртгэгдсэн 4 тоот үл хөдлөх эд хөрөнгийг анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулах тухай № 10/422, № 11/387 тогтоолыг Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт хүргүүлээгүй болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.
Хариуцагч нь № 10/422 тогтоол, № 11/387 тогтоолыг Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт хүргүүлэх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3 дахь хэсгийг зөрчсөн байх тул улсын бүртгэлийн Ү-2206016746 дугаарт бүртгэгдсэн 04 тоот үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулах 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн анхны болон 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн хоёр дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгох үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч нь барьцаа хөрөнгө болох улсын бүртгэлийн Ү-2206016746 дугаарт бүртгэгдсэн 04 тоот үл хөдлөх эд хөрөнгөнөөс төлбөр барагдуулах ажиллагаа гүйцэтгэхийг хариуцагчид даалгах шаардлага гаргаж байна.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1-т “Төлбөр төлөгчийн эд хөрөнгө төлбөр төлөхөд хүрэлцэхгүй бол түүний өмчлөлийн бусдад барьцаалсан эд хөрөнгөөс төлбөр гаргуулж болно.”, 54.2-т “Энэ хуулийн 54.1-д заасан барьцаалагч тэргүүн ээлжинд хохирлоо арилгуулах эрх эдэлнэ.” гэж заасан.
2016 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 04590 дугаар захирамжид зааснаар төлбөр төлөгч О.Эрхэмбаяраас 163 987 750 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгоход О.Эрхэмбаярын эд хөрөнгө хүрэлцэхгүй байгаа болох нь О.Эрхэмбаярын дансны мэдээлэл авч, хасалт хийх тухай хариуцагчийн 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн № 1/58568 албан бичгийн болон хариуцагчийн 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 3/97 дугаар хариу мэдэгдэх хуудсын хуулбараар нотлогдож байна.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчид улсын бүртгэлийн Ү-2206016746 дугаарт бүртгэгдсэн 04 тоот үл хөдлөх эд хөрөнгөнөөс нэхэмжлэгчийн төлбөрийг барагдуулах ажиллагаа гүйцэтгэхийг даалгах нь зүйтэй байна.
Улсын бүртгэлийн Ү-2206016746 дугаарт бүртгэгдсэн 04 тоот үл хөдлөх эд хөрөнгөнөөс төлбөр барагдуулах ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.2 дахь хэсэгт заасан дарааллаар явагдахыг дурдах нь зүйтэй гэж үзэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шинжээчийг Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан журмын дагуу томилоогүй гэж маргаж байна.
Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-т “Эрүү, иргэн, захиргааны болон бусад хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхийн шинжилгээ хийхэд энэ хуульд заасан журмыг баримтална.” гэж заасан.
Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шинжилгээ хийхэд Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан журмыг баримтлах зохицуулалттай тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн дээрх тайлбар үндэслэлгүй байна.
Шүүх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3, 54 дүгээр зүйлийн 54.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны явуулсан Улсын бүртгэлийн Ү-2206016746 дугаарт бүртгэгдсэн, 114-р байр 04 тоот хувийн орон сууцны анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгож, хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд 114-р байр 04 тоот хувийн орон сууцнаас төлбөр барагдуулах ажиллагаа хийхийг даалгах нь зүйтэй гэж дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.1 дэх заалтад заасныг тус тус удирдлага болгон
Тогтоох нь:
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДаргалагЧ, шҮҮГЧ С.ХИШИГБАТ