Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 04 сарын 27 өдөр

Дугаар 181/ШЗ2017/06293

 

  

 

 

 

 

2017 оны 04 сарын 27 өдөр         Дугаар 181/ШЗ2017/06293            Улаанбаатар хот

 

 

Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 2 дугаар хороо, Кристал Таун, 501-1403 тоотод оршин суух, Чоно-Бөртэ овогт Жигжидын Энх-Оюун/РД: ХА77080562/-ы нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө 8, Алтай бюлдинг, 605 тоотод байрлах, “Хурган мөнх” ХХК/РД: 5339197/-д холбогдох,

 

Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо, 5 дугаар хороололд байрлах, оффис үйлчилгээний зориулалттай “Твин Тауэрс”/Twin towers/ барилгын нэг давхар буюу 445 м.кв талбайн өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ж.Энх-Оюун, хариуцагчийн өмгөөлөгч Г.Мөнхболд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Дөлгөөн нар оролцов.                                                                

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч Ж.Энх-Оюун шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: “Бид энэ хэргийг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст эрүүгийн хэргийн журмаар шийдвэрлүүлэхээр эрүүгийн хэрэг үүсгэсэн байгаа, энэ хэргийг түдгэлзүүлэх хүсэлтэй байна. н.Ганбадрах өмгөөлөгч Замын-Үүдэд шүүх хуралдаан давхацсан амжиж ирнэ гэж бодсон, өмгөөлөгчтэйгээ оролцмоор байгаа.” гэв.

 

Хариуцагчийн өмгөөлөгч Г.Мөнхболд шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: “Шүүх хуралдааны товыг өмгөөлөгч нарт мэдэгдсэн боловч хүрэлцэн ирээгүй байна. Хэргийг түдгэлзүүлэх үндэслэл байхгүй. Өмнө нь гаргасан хэргийг хэрэгсэхгүй болгох хүсэлтийн дагуу хэргийг хэрэгсэхгүй болгуулах хүсэлтэй байна. Эрүүгийн журмаар яг энэ нэхэмжлэл, маргаантай холбоотой асуудлыг шалгаж тодруулахаар нэгэнт эрүүгийн хэрэг үүсгэсэн учраас үр дүнтэй, эрүүгийн журмаар шийдүүлэх хүсэлтэй байна.” гэв.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч хэргийг түдгэлзүүлэх, хариуцагчийн өмгөөлөгч хэргийг хэрэгсэхгүй болгох тухай хүсэлт гаргаж байна.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчтай 2011 оны 10 дугаар сарын 20-ны өдөр байгуулсан гэх Үл хөдлөх хөрөнгө харилцан солилцох гэрээг үндэслэн “Твин Тауэрс”/Twin towers/ барилгын нэг давхар болох 445 м.кв талбайн өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан.

 

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 201725020487 дугаар тогтоолоор “Хурган Мөнх” ХХК-ийн захирал З.Ган-Очиртой үл хөдлөх эд хөрөнгө харилцан солилцох гэрээ байгуулан .... нэг давхарын оффисын талбайг Ж.Энх-Оюунд өгөхөөр харилцан тохиролцсон боловч .... үүргээ биелүүлэлгүй залилан мэхэлсэн” гэх гомдлын дагуу эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа болох нь 201725020487 дугаар тогтоолын хуулбараар тогтоогдож байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8-д “уг нэхэмжлэлтэй холбоотой хэргийг эрүүгийн журмаар шалгаж байгаа;”, 117 дугаар зүйлийн 117.1-т “Энэ хуулийн ..... 65.1.3-65.1.8, 65.1.10-д заасан үндэслэл хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед тогтоогдвол хэргийг хэрэгсэхгүй болгоно.” гэж заасан.

 

Нэхэмжлэгч Ж.Энх-Оюуны “Твин Тауэрс” барилгын нэг давхарын өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлтэй холбоотой хэргийг эрүүгийн журмаар шалгаж байгаа болох нь 201725020487 дугаар тогтоолын хуулбараар тогтоогдож байна.

 

Ж.Энх-Оюуны нэхэмжлэлтэй “Хурган Мөнх” ХХК-д холбогдох “Твин Тауэрс” барилгын нэг давхарын өмчлөгчөөр тогтоолгох тухай иргэний хэргийг “.... нэг давхарын оффисын талбайг Ж.Энх-Оюунд өгөхөөр харилцан тохиролцсон боловч .... үүргээ биелүүлэлгүй залилан мэхэлсэн” гэх эрүүгийн хэргийг шалгаж дууссаны дараа шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Хариуцагчийн өмгөөлөгчийн хүсэлтийг хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1, 65.1.8, 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ж.Энх-Оюуны хариуцагч “Хурган Мөнх” ХХК-д холбогдуулан гаргасан “Твин Тауэрс” барилгын нэг давхарын өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

Нэхэмжлэгчийн хариуцагчид холбогдуулан гаргасан эд хөрөнгийн эрх зөрчигдсөн тухай маргааныг эрүүгийн журмаар эцэслэн шийдвэрлэх боломжтой байх тул нэхэмжлэгчийн хэргийг түдгэлзүүлэх тухай хүсэлтийг хангахгүй орхих нь зүйтэй байна.

 

2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 11 цаг 00 минутад товлон зарлагдсан шүүх хуралдааны товыг нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Ганбадрах, Г.Баяржаргал нарт 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр мэдэгдсэн ба нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Баяржаргал Нийслэлийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд хуралдаан давхцсан гэх үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт ирүүлсэн боловч уг шүүх хуралдаанд оролцож байгаа болохыг нотолсон баримт ирүүлээгүй байх ба нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Ганбадрах хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

        ЗАХИРАМЖЛАХ НЬ:

 

  1.  Нэхэмжлэгч Ж.Энх-Оюуны хэргийг түдгэлзүүлэх тухай хүсэлтийг хангахгүй орхисугай.

 

  1.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8 дахь заалтад зааснаар нэхэмжлэгч Ж.Энх-Оюуны хариуцагч “Хурган-Мөнх” ХХК-д холбогдуулан гаргасан 445 м.кв талбайн өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

  1.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ж:Энх-Оюуны 2015 оны 06 дугаар сарын 04-ний өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3 570 450 төгрөгийг улсын орлогоос буюу Чингэлтэй дүүргийн татварын хэлтсийн 2611016627 тоот данснаас буцаан гаргуулан нэхэмжлэгч Ж.Энх-Оюунд олгосгуай.

 

  1.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь энэ захирамжид гарсан өдрөөс нь хойш 10 хоногийн дотор тухайн шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                С.ХИШИГБАТ